"Цахим" гэдэг үгийг EMONGOL хөтөлбөрийн тусламжтайгаар монголчуудад бүрэн утгаар нь ойлгуулж чадсан байх. Цахим засаглал, цахим эмнэлэг, цахим сонгууль гээд л. Гэхдээ ёстой "цахим"-дсаар байгаад дууссан даа хөөрхий.
Тэгвэл өнөөдөр цахим гэдэг үгийнхээ утга учрыг сайн ойлгож байна уу үгүй юу гэдэг эргэлзээтэй санагдаад явчлаа.
Саяхан Азийн хөгжлийн банктай Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу Засгийн газар нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хүнсний нэмэгдэл олгох болон тусламж дэмжлэг үзүүлэх талаар тусгасан тогтоол гаргасан байна. Уг ажилын хүрээнд сонгогдсон банк нь тухайн иргэдэд хүнсний цахим талон олгоно гэсэн байна.
Нэг мөнгөн дүнтэй тэнцэх цаасыг(үнэт цаасархуу) цахим гэж нэрлэх нь зөв үү. "Цахим" гэдэг үгийг "алж" байгаа байхгүй юу.
Мөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг картаар үзүүлэх хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээнд албаны хүмүүс гарын үсэг зурсан гэнэ. Манайхан шиг картаар зөвхөн цалингаа аваад буцаагаад "Номин"-гоос гурилаа авч иддэг улсуудад ашгүй дээ гэж бодоод баярлатал зөвхөн эмзэг бүлгийн 243 мянган хүн хамрагдана гэсэн байх юм. Эмзэг бүлгийн хүн л юм бол картаар яах вэ дээ тийм үү.
Ингээд бодохлоор манайхан бас хэтэрхий "Цахим" болоод байгаа юм биш байгаа даа. Айх юм.

цахим гэж тэгээд юу гэсэн үгийн sanakae
ReplyDeleteЦахим гэдэг нь цахилгаан мэт хурдан гэсэн илэрхийлэлтэй байх.
ReplyDelete