Showing posts with label apple. Show all posts
Showing posts with label apple. Show all posts

Samsung 30 машин зоос Apple-д өгөхүү?

Үргэлжийн гэж хэлж болохуйц зохиогчийн эрхийн маргаантай болсон Samsung, Apple хоёрын тэмцэл мөн л үргэлжилсээр байна. Саяхан Apple-ын гаргасан заргад Samsung ялагдаж Apple компанид 1 тэрбум ам.долларын нөхөн олговор өгүүлэхээр болсон шийдвэр шүүхээс гарсан.

Энэ шийдвэрийг Samsung давж заалдана гэсэн мэдээлэл гараад байгаа ч гэсэн интернетээр Samsung өөрийн уур бухимдалаа тайлахын тулд Apple-д 1 тэрбум ам.доллартай тэнцэх 30 машин 5 центийн зоосыг өгөхөөр болсон гэсэн мэдээлэл гараад байна.

Энэ мэдээлэл хэдийгээр хөгжилтэй боловч үнэхээр ингэж төлж чадвал Samsung-аас Apple-д барьж байгаа сайхан бэлэг байж болох юм. Тэдний хувьд 1 тэрбум ам.доллар нээх ч их мөнгө биш шүү дээ.

iPhone 5 гарах тов зарлагдлаа

Өнгөрсөн онд iPhone 5 гарна гэсэн дам яриа хүчтэй өрнөж байсан. Харамсалтай нь тухайн үед Stive Jobs маань хорвоогийн мөнх бусыг үзүүлж хүмүүсийн хүсэн хүлээж байсан зүйл талаар боллоо гэсэн бодлыг бий болгосон. Хэдийгээр Apple-ын амин сүнс үгүй болсон ч компани хүмүүсийн энэ их хүлээлтийг ашиглан iphone-ны шинэ хувилбараа гаргахаар болсон ч хүмүүсийн төсөөлсөн шиг бүтээгдэхүүн гаргаж чадаагүй юм. iPhone 4 S :P

Саяхан энэ жилийн 10 сард iphone 5 хувилбараа гаргахаар зарлаад байна. Үүний хажуугаар хялбаршуулсан iPhone4 гэсэн хувилбар ч мөн гарах юм. Энэ хувилбар нь iPhone 4 дээр гаргасан нүүрний сайжруулсан шилийг хямд пластикаар орлуулж зарим эд анги, програм хангамжийг хэмнэж үнэ хямд байлгах зорилгоор хийгдэж байгаа гэж тайлбарлаж болно.

Зарим нэг эх сурвалжийн мэдээллэж байгаагаар дараагийн iphone -д шинэ төрлийн мэдрэгч дэлгэц бүхий технологи нэвтрүүлнэ гэж мэдэгдээд байна. Энэ технологи дээр японы хоёр ч компани хамтран ажиллаж байгаа сурагтай. Мөн хурдны хувьд 4G стандарттай, өндөр хурддтай байх аж.

Харин үнийн хувьд хямд байж чадахгүй болов уу. Учир нь Apple-ын ихэнх бүтээгдэхүүнийг өмнөд хөршид маань хямд ажиллах хүчээр бүтээдэг бөгөөд саяхан энэ талаар олон улсын байгууллагууд болон хятадын иргэд хүчтэй эсэргүүцэл илэрхийлэх болсон. Ядаад л ажилчидынхаа энэ эсэргүүцлийг дарахын тулд цалинг нь нэмэгдэл өртөг бүтээгдэхүүнд шингэх нь лавтай.

Ямартай ч iPhone 5 хурдан гараасай гэсэн хүмүүс цөөнгүй байна. iPhone 4 сайхан хямдрана :)

Шинэ iPad

Охид бүсгүйчүүдийг баярлуулж байх хооронд Apple-ын шинэхэн iPad-ын танилцуулга хийгджээ.  Олонх технологийн сайтуудын таамаглаж байсанаар шинэ iPad нь iPad 3 нэршлээр гарна гэж таамаглаж байсан ч нэрний хувьд new iPad эсвэл iPad HD гэсэн нэршилтэй борлуулагдахаар болсон байна.

iPad HD гэсэн нь ч учиртай. Apple-ын танилцуулж буй iPad-ын сүүлийн хувилбар медиа талдаа илүү хүчирхэг болжээ. Өнгөний ялгарал, дэлгэцийн нягтрал нь хүний нүдээр харсантай дүйхүйц нарийвчлалтай болсонгоо онцолж байна. Үүнийгээ Retina дэлгэц гэжээ.

Өмнөх iPad 1024х768 харьцах нягтралтай байсан бол шинэ iPad-ын нягтрал 2048х1536 болж хоёр дахин нэмэгдсэн байна. Зураг, видео үзэхэд илүү дэвшилттэй болсон гэсэн үг.

Харин гадаад хэлбэр үзэмжийн хувьд өмнөх загвараас өөрчлөгдсөн зүйл байхгүй байна.

Дотоод технологийн хувьд iPhone 4S утсандаа суурьлуулж байсан fullHD боломжтой 5mb-ын iSight камерыг суурьлуулсан байна. Зураг, видео боловсруулах чадлыг нэмэгдүүлэхийн тулд А5Х chip-ыг суурьлуулсан байна. Сүлжээний хувьд 4G LTE сүлжээг оруулж өгсөн нь хаана ч online холбогдох боломжийг бий болгож байгаа юм байна.

Програм хангамжийн хувьд Apple-ын өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнүүд болох iPhoto, iMovie болон Garageband гэсэн програм хангамжуудыг оруулж өгчээ.

Томчуудын ТОМ зураг

Өнгөрсөн 2р сард АНУ ерөнхийлөгч ноён Obama нэгэн өвөрмөц үдшийн зоог зохион байгуулсан нь мэдээлэл технологийн чиглэлд нэлээд шуугиан тарьсан үйл явдал болж байсан билээ. Учир нь ноён ерөнхийлөгч энэ үедшийн зоогтоо мэдээлэл технологийн чиглэлд манлайлан ирээдүйн чиг хандлагуудыг тодорхойлж буй том тархитай нөхдүүдийг урьсан явдал юм.

Уг арга хэмжээнд бидний сайн мэдэхээс Google -ын Eric Schmidt, Apple-ын Steve Jobs, Facebook-ын Mark Zuckerberg гэх зэрэг хүмүүс байлаа. Мөн Yahoo-ын CEO болон ерөнхийлөгч Carol Bartz, Cisco Systems-ын CEO болон тэргүүлэгч John Chambers, Twitter-ын CEO Dick Costolo, Oracle-ын CEO болон үндэслэгчийн нэг Larry Ellison, NetFlix-ын CEO Reed Hastings, Stanford University-ын John Hennessy, Genentech-ын тэргүүлэгч Art Levinson, Westly Group-ын үндэслэгч Steve Westly гэсэн эрхэмүүд уригдсан байна.


Уг оройн зоог мэдээж албан ёсны үйл ажиллагаа биш бөгөөд эрхэм тэргүүлэгчидтэй ноён ерөнхийлөгч өөрийн АНУ-ын ажилгүйдлыг бууруулах төлөвлөгөөнийхөө талаар болон хэрхэн ажилгүйдлыг бууруулж болох талаар ярилцсан гэсэн мэдээлэл байгаа. Хэдий тийм боловч эдгээр "АЙМШГИЙН" нөхдүүдтэй ямар "БАРБАРИС" ажиллагаа төлөвлөж ярьсанг БАЛХАА ч таашгүй юм.

Дээрх эрхмүүд дээр Microsoft-ын CEO Steve Ballmer-ыг урьсан ч тэрээр Хятадад явж байсан тул ирж амжаагүй аж. Мөн IBM, HP, Amazon.com, Dell гэх мэт томоохон төлөөлөгчдийг урих боломжтой ч цагаан ордон газарзүйн хүрээгээр эдгээр брэндүүдийн тэргүүлэгчдийг уриагүй байна. Мөн зөвхөн дээр уригдсан нөхдүүд энэ салбарын хөгжлийг бүрэн илэрхийлж чадна гэж үзсэн байна.

Дээрх зураг сонирхол татсан тул энэ үйл явдалыг эргэн санаж сийрүүлэв.

Apple -ын бухимдал HTC

Apple-ынхан ipod-оос эхтэй iphone, ipad гэх мэтчилэн multimedia өндөртэй бүтээгдэхүүнийхээ эх санааг ширхэг бүрчлэн патиантчуулж авсан нь дамжиггүй. Өнөөгийн утасны технологи multimedia хэрэглээний өндөр түвшин (smartphone) -рүү тэмүүлж байгаа энэ үед touch, multi-touch эх санаа хүчтэй дэмжигдэж байгаа юм.

Apple-ын 2007 онд анхныхаа iPhone хувилбарыг гаргаж байсан бол эдүгээ аль хэдийнэ iPhone 4 гэсэн хувилбараа хэрэглэгчдэд хүргээд байгаа юм. Аpple-ын гол асуудал iPhone-ы бий болгосон энэ зах зээлрүү бусад томоохон утас бүтээгдчдийг аль болох оруулахгүй байхыг эрмэлзэж буй байдал юм. Хэдийгээр тэд анхдагч манлайлагч байж чадсан ч зах зээлийнхээ жамаар даган хөгжиж буй бусад талуудыг анхдагч патиантын эрхээрээ шахалт үзүүлсээр байна.

Өнгөрсөн удаад Тайваны гар утас үйлвэрлэгч HTC -г тэд мөн л өөрсдийн патиантын технологийг HTC утсандаа ашигласан гэж заргалдаад байна. Apple-ын энэ заргын цаад санаа нь АНУ-ын гар утасны зах зээлд HTC-г худалдаалагдахыг хориглуулах болоод байгаа юм. HTC-ын Apple-аас даван гарах магадлал нь тэд өөрийн гар утсандаа нээлттэй эх болох Android үйлдлийн системийг ашиглаж байгаа нь хэрэглэгчдэд илүү таалагдаж байгаа нь илэрхий юм.

Хэрэв Apple-ын зүгээс хараад Эйнштэний хэлсэн "Бүтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл өөрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино." гэсэн үгийг санавал Apple-ын зөв ч юм шиг.

Гар утасны шинэ үе

Apple -аас хамгийн сүүлд гаргасан IOS 5 дээр Imessage гэж Iphone-ууд хоорондоо Wi Fi ашиглан мессеж дамжуулдаг болж байгаа. Энэ нь магадгүй үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьд том цохилт өгч болох юм. Учир нь хэрэв андройд OS удахгүй ийм болчихвол тэгээд энэ 2 хоорондоо Wi Fi мессеж дамжуулдаг болвол одооны мессежний үйлчилгээ нь хэрэггүй болно гэсэн үг. Хүмүүс Wi Fi-тай газраас үнэгүй Wi Fi -гүй байсан ч internet сүлжээгээрээ дамжуулан маш бага зардлаар мессеж явуулах боломжтой болно. мессежний одооны хэмжээ нь 1-10 kb -д л багтах байх. Энэ мэдээлэл төгрөгөөр биш мөнгөөр хэмжигдэж дамжих байхаа бараг.

Цаашлаад бүр даварвал утаснууд VoIP -ийг үүн шигээ утасныхаа үндсэн хэсэгт оруулаад өгвөл үүрэн холбооны компанууд жагсаалаас гарч зах зээлийг нь Wi Fi үйлчилгээ эрхлэгч компаниуд эзэлж болох юм гэсэн сонин бодол төрж байна. Хэрэв ийн зүйл болвол 5-10 жилийн дараа одооны үүрэн холбооны компаниуд үгүй болох байх гэж бодож байна. Санаа оноогоо хуваалцаач андуудаа!

Мэдээлэл илгээсэн Мо анддаа баярлалаа.

Steve Jobs намтар ном iSteve худалдаалагдана

Apple-ыг үндэслэгч ноён Steve Jobs -ын албан ёсны намтар ном amazon.com дээр урьдчилсан захиалгаа авч эхэлсэн байна. Энэхүү номыг Walter Isaacson бичсэн бөгөөд тэрээр Benjamin Franklin -ны намтрыг бичиж байсан гайхалтай туршлагатай зохиолч ажээ.

Steve Jobs-ын намтар ном iSteve: The Book of Jobs гэсэн нэртэй байх бөгөөд одоогоор номны хавтасны загвар гараагүй байгаа юм байна.



iPad 2 авахын тулд хятад хүү бөөрөө худалджээ

17 настай хятад хүү apple-ын хамгийн сүүлд гаргасан шинэлэг бүтээгдэхүүн iPad-ыг худалдаж авахын тулд өөрийн өрөөсөн бөөрөө зарсан мэдээлэл хятадын Global Times сайтад мэдээлэгджээ.

Anhui Province Zheng гэх энэ хүү өөрийн өрөөсөн бөөрөө 20 мянган юан ($3 мянга илүү ам.доллар) -р худалдан өөрийн хүссэн iPad-аа авсан байна. Гэвч түүний бие одоо маш муу байгаа бөгөөд тэрээр ийм алхам хийсэндээ ихэд гэмшиж байгаа ажээ.

Зуучлагч нь түүний бөөрийг 20 мянган юанаар зарахад нь туслахаар интернетээр түүнтэй холбогдож энэ бүхэн эхэлсэн байна.

Бараг хэрэгцээгүй шахам хар төмрийн төлөө эд эрхтэнээ зарж байдаг.

Сонирхолтой мэдээлэл хуваалцсан Namchin-д баярлалаа.

Steve Jobs-д 6-н долоо хоногийн нас үлдсэн үү

Apple-ын тэргүүн Steve Jobs өдгөө 55 настай. Түүний биеийн жин хэтэрхий бага байгааг сэтгүүлчид ажиглаж учир шалтгааныг нь эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрээр өмнө нь нэг биш удаа эмнэлэгийн тусламж авч байсан ч яг ямар шалтгааны талаар тодорхой мэдээлэл цацагдаагүй юм.

Өнгөрөгч сард Steve Jobs АНУ-ын ерөнхийлөгч Brack Obama-тай компьютерийн ухааны тэргүүлэгчид болох Facebook -ын Mark Zuckerburg, Google -ын Eric Schmidt нартай тусгай уулзалт хийсэний дараагаар түүнийг хорд хавдарын улмаас өөрийн жингээ хэт алдаж байгаа талаар шуугиан цацагдах болсон байна.

Улмаар National Enquirer сэтгүүлийнхэн Steve Jobs-ыг 6 долоон хоногийн настай гэсэн гарчигтайгаар 55 настай туранхай эр supermarket-ын өмнө зогсож байгаа зургийн хамтаар сэтгүүл дээрээ тавьсан нь томоохон шуугианыг тариад авлаа.

Apple албан ёсоор Монголд

Дэлхийн брэнд Apple-г бид хэрэглэсээр удаж байна. Монголчууд бидний хувьд Apple-ын iPod, iPhone нь хамгийн түгээмэл хэрэглээтэй гэж хэлж болох бизээ. Хэдийгээр Apple-ын Mac-ууд хүчтэй бүтээгдэхүүн ч бидний амьдралд төдий л дасал болоогүй байна.
Харин iPod, iPhone бол нэлээд тооны хүмүүсийн өдөр дутмын хэрэглээ болж чадсан бүтээгдэхүүн. Үүний дараагаар iPad ороход тун ч ойрхон ирсэн байна.

Тэгвэл эндгээрийг болон бусад Apple бүтээгдэхүүнүүдийг албан ёсны борлуулагчаас нь эх орноосоо худалдан авах боломжтой болж байгаа юм байна.
Бодь Электроникс ХХК нь Apple брэндийг Монголд албан ёсоор худалдаалах "Authorized Reseller" эрхийг аваад дэлгүүрүүдээ нээхэд бэлэн болоод байгаа ажээ.

Mac Pro, iMac, MacBook Pro, Macbook Air, Macbook, iPod Touch, iPod shuffle, iPod Nano, iPod Classic болон Monster Beats by Dr.Dre, Bose гэсэн бүтээгдэхүүнийг монголд худалдаалах юм байна.

Apple-ын албан ёсны монгол дахь дэлгүүрийн нээлт 2-р сарын 21- нд болох юм.

Skytel-ынхан iPhone барина

Apple-аас гаргасан iPhone нь зөвхөн GSM системд ашиглах боломжтой байсан нь CDMA системийн хэрэглэгчдийн хувьд шинэ, гоё зүйлээс хэрэглэж чадахгүй байх харамсалтай сэтгэгдэл төрүүлсэн болов уу.

Манай монголчуудын хувьд Skytel-ын хэрэглэгчид маань үүнд орж байгаа юм. CDMA систем нь азийн орнуудад өргөн тархсан систем. Нэг үгээр дэлхийн хэмжээнд гар утас хэрэглэгчдийн тал хувь нь гэж томруулж хэлж болох юм. Тэгэхлээр Apple компаниас үүнд дүгнэлт хийсний эцэст 2011 оны эхээр CDMA системд зориулан iPhone үйлдвэрлэх төлөвлөгөөтэй гаргахаар болж байгаа гэнэ.

Үүнд тэдний iPhone хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар системээ CDMA болгох сонирхолтой хэрэглэгчид 50 хувь хавьцаа байсан нь түлхэц өгсөн байна.
Тэгэхлээр тун удахгүй Skytel-ын хэрэглэгчид маань iPhone барих нь ээ.

Apple-ын iPhone үйлдвэрлэлийн лабратори

Apple-ын бүтээгдэхүүнүүд нэлээд туршигдаж, судлагдаж хийгддэг нь дамжиггүй. Apple ч гэлтгүй бүх л шинэ бүтээгдэхүүнүүд энэ үе шатыг дамжиж байгаа. Гэхдээ хүмүүст apple-ын iPhone илүү сонин. Шинээр гаргасан iPhone4-ын хувьд антены асуудал нэлээд шүүмжлэлтэй байгаа хэдий ч тэд энэхүү антенийг бүтээхийн тулд ямар их хөдөлмөр, ямар их шинжилгээ, судалгаа шаардагдсанг хүмүүст ойлгуулахаар шийдсэн болтой.

Албан ёсоор iPhone үйлдвэрлэлийнхээ загварын судалгааны лабраторийн үйл ажиллагааг харуулсан бичлэг online түгээсэн байна.
Уг бичлэгт гарч байгаа лабратори нь зөвхөн iphone-ын антений хэсгийг турших зорилгоор баригдсан бөгөөд үүнд apple-ынхан 100$ сая ам.доллар зарцуулж байгуулсан байна.

Wow гайхалтай iPhone 4

iPhone 4 Энэ удаад дуугүй явж тэсэхгүй нь. iPhone 4 гарлаа гээд хэлтэй амтай, блогтой, сайттай гээд бүх хүн л хэлж, яриж, бичиж байна. Apple-ын iPhone утасны зах зээлийг өөрчилж бусад төрлийн утас үйлварлэгчдийг жинхэнэ амаар нь шороо үмэхүүлсэн үйл явдал болсон нь саяхан мэт санагдаж байна. Тэгвэл бусад утас үйлдвэрлэгчид яаж iPhone-оос илүү гарах вэ гэж толгойгоо гашилгаж байх хооронд Apple-ынхан iPhone-оо арай илүү түвшинд авааччихлаа. Нэг үгээр ахиад нэг том харайчихлаа гэсэн үг.
6-р сарын 15-аас захиалгаа авч 24-ноос худалдаалж эхэлсэн iPhone-ыг худалдан авсан хэрэглэгчид бахархалтайгаар түүнийг магтаж байна.

Програм
  • Өмнөх хувилбараасаа өмнөө 5 megapixel бүхий камертай болж видео дуудлага хийх боломжийг хэрэглэгчиддээ олгоод зогсохгүй HD видео бичлэг (720p) хийж түүнийгээ засварлах чадвартай болжээ. Видео дуудлагаа FaceTime call гэж нэрлээд байгаа.
  • MultiTasking хийх боломжтой болсон байна. Энэ зэрэг зэрэг олон application ажиллуулж болно гэсэн үг.
  • Дэлгэцийн нягтрал илүү сайжирч 960 x 640 болсон байна.
  • Мэдээж Multi-Touch.
  • MultiTasking, видео дуудлага хийх, видео засварлах, батерианы хэрэглээний хугацааг сунгах (оройлцоогоор 2 цаг нэмэгдсэн)-ын тулд инженерүүд нь ахисан түвшины A4 Processor бүтээж шинээр суурьлуулж өгсөн байна.
  • Үйлдлийн систем нь өмнөх хувилбараас 100 илүү update орсон. Ингээд iOS4 гэж нэрлэсэн байна.
Загвар (надад загвар нь илүү таалагдаж байна.)
  • Хэлбэр хийц маягийн хувьд цоо шинэ загвартай болж ирсэн бөгөөд iPhone 4 нь мөнгөлөг материалаар хүрээлсэн хоёр пластик хавтан бүхий эх бүтэцтэй загварчлагдсан байна. Энэхүү пластик шилийг нисдэгтэрэг болон хурдны галттэрэгний цонх хийхэд ашигладаг юм байна.
  • Хүрээг хийсэн мөнгөлөг материал нь энгийн зэвэрдэггүй ган (stainless steel)-с 4 дахин бат бөх материалаар хийсэн нь улам гоёмсог болгож өгсөн байна. Энэхүү хүрээний бас нэг нууц үүрэг нь утасны антен болох юм. Тэгэхлээр iPhone маань радиотой болсон гэсэн үг шүү дээ.
  • Өмнө өмнөө камертай болсон гэж хэлсэн. Үүнтэй хамт LED флаш нэмэгдсэн. Энэ нь гэрэл багатай орчинд камерыг ашиглахад орчиныг гэрэлтүүлэх зориулалтай.
  • микрофон нь дээр болон доороо 2 ширхэг болсон байна. Доод талынх нь энгийн дуудлага хийхэд ашиглагдах бол дээд талынх нь видео дуудлага хийхэд ашиглагдах юм.

Сонирхуулахад өчигдөрхөн Монголд iPhone 4 1200$-р зарна гэж YM-ээр зар явж байсан.

Apple-ын шинэ загварын iPhone алдагджээ

iPhoneApple-ын гол бүтээгдэхүүний нэг болж чадсан iPhone олон хэрэглэгчдийн дуртай хэрэглээнийх нь нэг болчихсон байна. Нэг үгээр iPhone сайн бүтээгдэхүүн болж чадсан. Тэгэхлээр үүний дараагийн хувилбарыг Apple-ынхан хөгжүүлж байгаа бөгөөд шинэ загвар гэдэг хэрэглэгчдэд ямагт шинэ содон байх учир нийтэд зарлагдахаасаа өмнө ямагт нууц байдаг зүйл.
Харин Apple-ын iPhone-ны шинэ загварыг Gray Powell гэх инженер залуу нь алдсан гэсэн мэдээлэл байна. Тэрээр California хотын Redwood гэх шар айрагны газар шинэ загварын iPhone-тойгоо явж байгаад гээсэн юм байна.
Хөөрхий ажилаасаа халагдсах байхдаа.

Nokia Apple-ыг шүүхэд дуудаж

nokia appleГар утасны зах зээлийг бараг дангаараа атгадаг гэж хэлж болохуйц том компани бол Nokia. Ойрын жилүүдийн эдийн засгийн хямрал бүх салбарт том жижиггүй нөлөөлсөн нь Nokia-г ч бас тойроогүй. Өнгөрсөн жилийн ашиг огцом буурсан үр дүн гарсан. Энэ нь Apple-ынхан iPhone гаргаснаас шууд хамааралтай байж болох юм гэж шинжээчид үзэж байгаа.
Харин Apple-ын хувьд iPhone-ынхаа ачаар хямралыг төвөггүй гэтлэж яваа нэгэн.
Үүнээс ч болсон уу юутай ч Nokia-ынхан тэсэлгүй Apple-ыг iPhone-доо Nokia-ын олон жилийн турш хүч хөдөлмөр, хөрөнгө хаяж бүтээсэн технологийг нь ашигласан гэж шүүхэд дуудсан байх юм.
Тухайлбал wireless data, speech coding, security, encryption гэх мэт 10 гаруй тооны технологиуд байгаа юм байна. Nokia-ын мэдэгдэж байгаагаар эдгээр технологиудыг тэд бүтээхийн тулд 20 жилийн турш 60 гаруй тэрбум доллар зарцуулсан гэнэ.