
Өнөөдөр имэйл маркетинг гэсэн сайхан нэрийн дор 10 -аас илүү тооны хувь хүн, албан байгууллага энэхүү SPAM-дах үйл ажиллагааг явуулсаар байна. Хэдийгээр имэйл маркетингийн үйлчилгээ дөнгөж гарч ирж байгаа ч SPAM болон маркетинг гэсэн ойлголтыг ялгах хэмжээний хэрэглэгчид цөөнгүй бий. Энэ SPAM-дах үйлчилгээг авч байгаа манай хэдэн байгууллагуудыг имэйл олон хүнд л очиж байвал бараа бүтээгдэхүүн нь борлогдоно гэж боддог бололтой. Ямарч subscription, unsubscription байхгүй имэйл маркетинг.
Чухамхүү энэ имэйлээр дамжуулан тус байгууллагын талаар ямар бодол хувь хүнд төрж байгааг тэд ойлгож байгаа болов уу. Бүр монголын урдаа барих хэмжээний томоохон групп, компаниуд хүртэл энэ замыг сонгож байгаад нь гайхаж байна. Эсвэл маркетеруудын туршлагагүй, чадваргүйнх байж бас болох юм.
Тэд ийм SPAM явуулсанаар асар их алдагдалд орж байгаагаа ч мэдэхгүй үүний төлөө төлбөр төлсөөр байна. Эсрэг талд нь энэ төрлийн имэйлийг авч байгаа хувь хүн ч хохирч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Монголын Харилцаа холбооны Зохицуулах Хороо хүний comment устгах ажил хийж байснаас SPAM-ын эсрэг хууль, журам боломсруулмаар байна. Эрх бүхий албан тушаалтан нь үүнийг сонсоосой, мэдээсэй, уншаасай.
Цаана чинь SPAM явуулсаныхаа төлөө хэдэн жил сууж байгаа хүмүүс бас байна. Ингэдэггүй юм аа гэхэд SPAM-даж байгаа байгууллагуудыг сайхан хаширтал нь ТОРГОХ юмсан. Тэгвэл миний санаа амрах гээд байна.
Саяханыг хүртэл гар утсаар дамжуулан SMS ашиглан мөн SPAM-дах ажиллагааг МОБИКОМ тэргүүтнүүд хийж ирсэн. Одоо харин гайгүй болсон мэт.
Зөвлөмж:
Хэрэв таньд энэ төрлийн имэйл ирдэг бол тухайн имэйл unsubscription гэсэн товч байвал түүнийг дарж өөрийн имэйлыг жагсаалтаас нь хасуулж болно. (Монголд энэ гэхдээ ажилладаг нь цөөхөн)
Энэ тохиолдолд дахин имэйл ирээд байвал имэйлынхээ "mark as spam" гэсэн товчоор тухайн имэйлыг SPAM-д бүртгэхийг санал болгож байна.



Ойрд энэ spam-нуудаас залхаж гүйцлээ. Интернетийн хурд гайгүй байхад ирж л байдаг төвөггүй устгачихдаг байлаа. Одоо харин энэ spam ямар төвөгтэй болохыг нь ойлгож байна. Mail-ээ ачааллаж ачааллаж гарч ирнэ баахан spam байх жишээтэй. Аливаа mail үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн spam filter-тэй байдаг. Гэвч ойрд манай монголчууд даварч байна. И-мэйл маркетингийн үйлчилгээ гэж ямар ч хууль эрх зүйн зохицуулалтгүй сурталчилгааны аргатай нэг компани байна. (Жиш:Гүрүтаг гэх шиг) хэдийгээр иймэрхүү үйлчилгээ явуулж болох ч тухайн хүн нь хүсээгүй байхад mail-руу явуулаад л байх юм. Ядаад unsubscription байхгүй. Spam filterтээ хийхэд л бас нэг монгол компани нь явуулж байх жишээтэй. Хэрэв монголд цахим орчины талаар багахан ч гэсэн хууль байдаг байсан бол энэ хэдэн компаниудыг шүүхэд өгч заргаа аваад баяжихынсан :).
Санамсаргүй байдлаар ч юмуу санаатайгаар ч юм уу "Но"-той mail-ыг ноцтой хүнрүү илгээгээд сандарч байсан уу?. Эсвэл бичиж дуусаагүй mail-ээ боловсон хүчинрүүгээ илгээчээд баларч байсан уу?. Болоогүй юмаа гэхэд илгээсэн хойно нь бүтэхгүйг нь мэдсээр байж back дарч л байсан байх.
Gmail Lab-ынхан өнгөрөгч 7 хоногт шинэ боломжийг 
Renata - 31 настай, санхүүгийн шинжээч, Египтээс оролцсон байна. Тэрээр “



.png)

