Showing posts with label computer. Show all posts
Showing posts with label computer. Show all posts

Laptop-оо яаж нисэх мэт хурдан болгох вэ?

Хүн бүр өөрийн хэрэглэж буй laptop, pc-г аль болох хурдан болгочих юмсан, сайжруулчих юмсан гэж бодож мөрөөдөж байдаг нь лавтай. Тэгвэл маш энгийн аргаар өөрийн хэрэглэж буй laptop-оо онгоц мэт хурдан болгож болох нь байна.

Үүний тулд зүгээр л онгоцны далавч бүхий шинэ USB-г ашиглахад л хангалттай. Bader Models-ын хийсэн шинэ загварын USB-г ашигласанаар таны laptop нисэж буй сэтгэгдэл таньд төрөх болно. :P


Та эдгээр USB-нуудыг 50-75$-н хооронд худалдан авах боломжтой юм байна.

Wallpaper-ыг бид бараг хардаггүй

Тийм ч их хэрэглэгддэггүй хэрнээ хүн бүр чухалчилж үздэг зүйл бол ханын цаас буюу Wallpaper. Үүнийг өөрөөр дэлгэцийн зураг ч гэж тайлбарладаг. Гэхдээ л ханын зураг гэж хэрэглээд ойлголцоод байдаг болжээ.

Wallpaper гэдэг үг нь Microsoft Windows систем дээр хэрэглэгддэг үг юм. Гэвч Windows Vista дээр энэ үгийг халж Desktop Background (Дэлгэцийн ар, дэвсгэр) гэсэн үгийг хэрэглэсэн байдаг.

Харин Mac OS хэрэглэгчдийн хувьд бол desktop picture (дэлгэцийн зураг) гэсэн үгээр ойлголцож болох нь байна.

Хамгийн анх 1975 онд дэлгэцийн арыг бусад мэдээллээс ялгахын тулд үүнийг санаачилж ашиглаж байсан бөгөөд Xerox Alto компьютерт үүнийг хэрэгжүүлж байсан байдаг юм байна. Тухайн үед хэрэглэгдэж байсан ханын зураг нэг иймэрхүү байсан байна.
Удалгүй Apple-ынхан Lisa болон Xerox Macintosh дээрээ арын өнгийг нь саарал өнгөөр будаж харуулсан нь Alto-гоос илүү арын дэвсгэрийг ялгаж өгсөн нь ханын цаасны жинхэнэ эхлэлийн үндэс болжээ.

Одоо wallpaper бүхэн бүтэн урлаг, цуглуулга болтлоо хөгжсөн байна. Харин бид хичнээн сайхан wallpaper-тэй байгаад түүнийгээ бараг хардаггүй гэнэ. Бараг компьютераа унтрааж асаахдаа арын дэвсгэрийн зургаа нэг хардаг байна.

Нэмж хэлэхэд арын зураг хэдий чинээ том, өнгө их орсон зураг (хэмжээ том) байна комьютер төдий чинээ тухайн wallpaper-г харуулах гэж ачааллаж байдгийг санаарай. Хэрэв таны PC бага зэргийн удаан бол энэ хардаггүй шахуу том зураг ашиглахгүй байхыг зөвлөх байна.

Компьютер хар тамхи шиг

computerХүний биед компьютерын үзүүлэх нөлөөллийг сайн муу гэж ангилах цаг нь нэгэнт ард хоцорч байгаа. Хэдийгээр тийм боловчиг хөгжилтэй нь уралдан хүний стресс гэдэг зүйл даган гүйсээр байдаг нь ёстой жам болжээ.
Нэг сайхан ногоон зүлэгт тал дунд зогсоод суниахын жаргалыг хэлээд баршгүй бизээ.:P
Өдөржингөө компьютерын ард суудаг хүний алсын харааны чадавхи маш бага болдог байна тиймээс аль болох алсыг харж нүдрээ амрааж байх ёстой гэдэг.
Хамгийн аюултай нь хүн өдөрт 8 цагаас илүү хэмжээгээр хэт ачаалалтайгаар компьютерын ард суух нь хүний уураг тархинд нөлөөлж бага зэргийн саатал үүсгэдэг байна. Адгийн наад зах нь өөрөө ч мэдэлгүй стрессдэх гол үндсэн шалгаан нь энэ байдаг аж. Иймээс онцын шаардлагагүй бол компьютерын ард буг болж суух хэрэггүй байх нь байна.

Computer-ын keyboard-аар юу хийж болох вэ?

keyboardКомпьютерийн гар шатчихвал яах вэ? Ямарч хэрэггүй хог болж хувирна. Үсрээд л нэг савж кайф авчаад хогийн савруугаа шиднэ шүү дээ. Одоогоор 4 дэх keyboard-даа шидчихээд байгаа юм. Тухайн үед энүүгээр сэлбэг энэ тэр хийж болох юм болов уу гэж бодсон ч бас нэг новш хадгалах гэж дэмий гээд л хаяж байсан санагдаж байна.
Тэгвэл keyboard-ын товчнуудаар нь сонирхолтой зүйлс хийж болох юм байна.


Хамгийн хялбар тэгээд боломжийн санаа бол доорх зураг дээр харуулсанчлан өөрийн нэрийг бүтээгээд зүүсгэл ч юмуу, ямар нэгэн чимэглэлийн зүйлд ашиглах боломжтой.


Эсвэл бүр илүү үнэлэмж өгөөд ээмэг, бөгж хийж болох нь байна. Гэхдээ энэ товчнууд үнэхээр удаан хэрэглэгдээд царай алдчижээ. Комитдоод ч цайрахгүй болчиж. Өөр товчоор хийх хэрэгтэй.

Дээрх санаатай нэгэн адилаар чимэглэлд ашиглах нь байна. Гэхдээ эрчүүд. Ханцуйндаа esc-тэй л яваад байх нь байна шүү дээ.


Одоо тэгвэл ариа ахисан түвшиний санаа. Товчнуудаар сувс хэлхэж цүнх, түрүүвч хийдэг шиг цүнх хийж болох нь байна. Гэхдээ энэ удаад үнэхээр боломжийн харагдаж байгаа биз. Дажгүй санаа шүү хэрэгжүүлээрэй.


Бага зэргийн хийсвэрлэл нэмээд өгөх юм бол бүр илүү санаа гарч болох нь. Пүүзийг товчнуудаар тоноглочихож. Нэг үсрээд буухад нөгөөх нь гишгэж таарах юм бол гол зураад л авах нь дээ.


За тэгээд уул овоо шиг их keyboard-ны товч байгаад дээр нь машин чинь үнэхээр муухай харагдаад байвал ингэж нэг тансаглаж болох нь байна. :)


Green Grass on Keyboard

Green Grass on KeyboardӨөрийнхөө PC-ныхээ keyboard дээр нов ногоон зүлэг ургуулвал яаж байна. Хэн нэгэн нь залуу ийм туршилт хийж үзсэн байна. Туршилт ч гэж дээ ургамалд нар, ус, агаар гурав байхад хаана ч ургах байхаа.
Тэгвэл нарийн сортын зүлгийг keyboard дээрээ тарьчихвал дажгүй л харагдах юм байна.
Өөрийн хэрэглэж байгаа keyboard-оо ингэж сүйтгээд ч яахав хэрэггүй болсон дээр нь туршиж үзэхэд гэмгүй санагдлаа.


Гэрт байсан нэг keyboard-оо дэмий хаяж. Хавар болж байхад нэг ч гэсэн юм тарьж үздэх хэрэгтэй.


Ингээд хэрхэн яаж тарих аргыг youtube дээр байрлуулсан бичлэгээс хараарай. Зүгээр санаа.

Ингэж ургуулчаад хажуудаа тавьчихвал зүгээр харагдах юм шиг санагдаад байна.

Computer-ын ам цангав

Манай хэсэг блогчид Төв аймгийн Баянчандманьд блогийн үрийг тарьж байгаад олон сайхан шинэ сонинтой ирцгээсэн.
Мика-н дарсан нэг зургийг анх хараад л бөөн юм дотор бодогдоод тийм тийм утгатай юм байхдаа гэж бодож байлаа. Чингээд нэг сайхан post хийе гэж дотороо бодсонч бүхэл бүтэн он цагийн солбилцолд мартаж орхиж.
Өнөөдөр Монголын Блогчдын Холбооны блог дээрээс нөгөө асар их юмыг агуулсан хэрнээ энгийн харагдах зургийг дахиж олж харлаа.


... Ажилаа дуусгаад мэдээлэл зүйн өрөөнд нь орлоо. Хамаа намаагүй өрсөн, угсарсан компютер байхийг олж харлаа. Дээр нь АМ ЦАНГАВ гээд биччихэж. Хархад ёстой сонин, бас гайхалтай. Тэр компюьерийг хотын нилээд гайгүй сургуулиас ч олохгүй байх. Энэ бүхнээс мэдээлэл зүйн багш ямар идэвхи санаачлагатай болох нь харагдаж байсаан...

гэж Микагийн хэлдэгээр зургийг хараад л нэг хэсэг гайхаж орхив. Мэдээлэл зүйн багшийн сэтгэсэн сэтгэлгээгээр харах гэж оролдов. Байхгүй...

Ингээд минийхээр бол энэ зурган дээр харагдаж байгаа зүйлсийн агуулга бол
  1. Шууд PC-ны ерөнхий бүтцийг харуулж чадсан.
  2. Хүн хүнтэй нүүрээрээ учирдаг бол хүн PC-тэй шууд Display-ээр (Display дээр байгаагийн шалтгаан) учирдаг :P
  3. Hard болон CD-нүүд нь агуулгыг хаана хадгалдгийг харуулсан.
  4. Mouse болон Keyboard бол тэдний гар.
  5. Доор хөндлөн байгаа Display болон Processer бол үхсэн Computer :P
  6. Хамгийн том утга санааг илэрхийлсэн үг АМ ЦАНГАВ(манай computer хэлээд байгаа юм). Миний хэлээд байдаг хүн байхгүй бол computer бол төмрийн (хагас дамжуулагчийн) хог гэдэг шиг.
  7. Кактус юу хийгээд тэнд байгаа юм. Ямартай ч байх ёстой байсан. Хэт хөгжлийн дунд хэсэг байгаль чамин харагддаг. Кактусыг PCнээс ялгарах хорт цацрагийг өөртөө шингээдэг(хөөрхий кактус) гэж үздэг. Гэхдээ иймэрхүү CRT мониторын хувьд мониторын өмнөөс биш араасаа ихэнх хорт долгионыг алддаг. Тиймээс ард нь тавьж байх хэрэгтэй манайхан.

иймэрхүү байх шивдээ.
Харин таны хувьд ямар сэтгэгдэл төрж байна. :)

Golden keyboard

golden keyboardМонголчууд өөрсдийгөө хөдсөн дээл, нэхийгээр ороодог хэрнээ ном зохиолоо торго дурданд баринтагладаг (нэг ийм шүлэг байдаг даанч ерөөсөө орж ирэхгүй байлаа) сайхан хүндэтгэл, ёс заншилтай ард түмэн. Тиймдээ ч саяхан Монголын нууц товчоог алтан хуудсан дээр бичсэн. Харин компьютерийн гарыг алтаар хийх байсан болов уу.
Харин цаад япончууд чинь компьютерийн алтан гар хийчихсэн байна. Зургаас харвал бүх товчлууруудыг нь алтаар хийчихсэн байна. Ийм юманд дээр товшиж суувал хайрлаад юм хийхгүй юм байгаа биз.


Golden keyboard
Golden keyboard

Top 10 Virus & Antivirus programs 2008

Компъютер хэрэглэдэг хүний нэн түрүүнд мэдэх ёстой зүйл бол virus болон түүнээс хамгаалах antivirus гэсэн хоёр ойлголт байдаг. Тэгвэл өнөөгийн байдлаар хамгийн их идэвхитэй байга вирус болон хамгийн сайн ажиллагаатай байгаа антивирус програмуудын жагсаалтуудыг харъя.
Ингээд sophos.com дээрх сүүлийн үед хүчтэй газар авч байгаа 10 вирусын жагсаалтыг гаргасан байна.

Дундаж байр | Нэр | Хувь | Сүүлийн сарын байр
  1. Troj/Pushdo | 28.3% | 1
  2. W32/Netsky | 26.8% | 2
  3. Mal/Iframe | 10.6% | 4
  4. W32/Mytob | 10.2% | 5
  5. Troj/Pushu | 5.0% | 3
  6. W32/MyDoom | 3.6% | 7
  7. Troj/Agent | 3.0% | re-entry
  8. W32/Nyxem | 2.0% | 10
  9. W32/Zafi | 1.8% | 6
  10. W32/Bagle | 1.6% | 9
Тэгвэл эхний 10т байгаа вирусээс хамгаалах програмуудыг toptenreviews.com-оос харъя.
  1. BitDefender
  2. Kaspersky
  3. ESET Nod32
  4. Trend Micro (PC-Cillin)
  5. F-Secure Anti-Virus
  6. McAfee VirusScan
  7. McAfee VirusScan
  8. AVG Anti-Virus Pro
  9. CA Antivirus
  10. Norman Virus Control

Office training

Саяхан Монгол улсын хэмжээнд залуучуудын бие бялдарын эрүүл мэнд тал дээр анхаарахгүй бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхээр болсон байна гэсэн судалгаа гарсан байх юм. Тиймээс ширээний ард удаан хугацаагаар суудаг хүмүүст зориулан хийж болохуйц дасгалуудыг харуулсан бичлэг оруулж байна.


Энэ бичлэгийг 2007 онд Биеийн тамир спортын Улсын хорооноос гаргасан юм байна.
Ингээд суниагаад байж дээ.

Blow-up Mouse

Үлээдэг хулгана гэхлээр сонин сонсогдож байгаа биз. Байнга шинийг санаачилж байдаг designer-ууд (Bongkun Shin, Heungkyo Seo, Jiwoong Hwang & Wooteik Lim) нар Jelly Click гэсэн нэртэйгээр энэхүү mouse-ыг бүтээжээ.
Уг mouse-ын бүх электрон хэсгүүд нь багахан хэмжээний уян хавтан дээр байрлуулсан байна. Үндсэн бие хэсгийн зөөлөн хуванцар (plastic)-аар хийж өгчээ. Хэрэв mouse ашиглах шаардлагатай болвол Jelly Click-ыг үлээж пөмбийлгөөд USB оролтоо компьютертаа залгаад бэлэн болохнээ.

Bliss Backround

Энэ гайхалтай зургийг California муж дахь Sonoma-ийн зүүн талд Napa county(гүнгийн хэргэм) - ийн ойролцоо авчээ. Sonoma-ийн тал нь 2001 оноос эхлэн Windows үйлдлийн системийн нүүр царай болсон байна. Доворхог ногоон зүлэг, хөх тэнгэр дэх сэмжин үүл нь энэ бүгдэд багтсан ба нүд амрааж, сэтгэл сэргээх шидтэй энэ ханын зургийг Bill Gates пүүсийн гэрэл зурагчин Charles O' Rear хэмээх зурагчин авсан. Тэрээр Sonoma-ийн талд төрж өссөн нэгэн. Анх 1979 оны 5-р сард National Geographic сэтгүүлд усан үзмийн хөндийн Napa нэгтэйгээр анх гарчээ. Ямартаа ч өдөр бүр дор хаяж 200 сая хүн энэ зургийг үзэнгээ ажлаа хийж эхэлдэг.

-ын блогоос авав.

Илүү ихийг Wikipedia -аас

Valentine's day virus

Valentine-ы өдөр болж байгаа учраас хэн нэгнээс таньд email, greetings ирж магадгүй юм. Үүнд анхааралтай байх хэрэгтэй. Бидний хэрэглэж байгаа mail server нь spam шинжтэй email-уудыг шүүдэг боловч тэр бүрийг шүүгээд байж чадахгүй шүү дээ. Тиймээс уг өдөрт зориулан нэгэн вирусыг танилцуулж байна.
Ихэнхдээ Valentine’s Day Storm Worm гэж нэрлэж байгаа байгаа hoax төрлийн virus юм байна. Энэ нь анх 2000 оны 2 дугаар сарын 14-нд Be My Valentine гэсэн гарчиг бүхий email-ээр тархсан байна. Одоо ч идэвхитэй байгаа учраас сэрэмжлэх нь зүйтэй.
Storm Worm гэдэг нь 2007 оны 1 сард "230 dead as storm batters Europe" гэсэн гарчигтай email-ээр маш хүчтэй тархац авсанаас үүдэн нэрлэсэн байна. Тархахдаа ямар нэгэн valentine-ы холбогдолтой гарчиг бүхий email ирэх ба агуулга хэсэгтээ ID address бүхий холбоос дээр даралт хийхийг санал болгодог(зүрх энэ тэртэй зураг ч байж болно). Улмаар хэрэглэгч даралт хийвэл комъпютер дээрээ Trojan-ыг өөрөө ч мэдэлгүй татаж суулгадаг байна. Жишээлбэл гарчгийн мөр дээрээ
  • Dream of You
  • Eternal Love
  • Eternity of Your Love
  • Falling In Love with You
  • For You....My Love
  • Heavenly Love
  • Hugging My Pillow
  • I Love You Because
гэх мэтчилэн уран сайхан, уярмаар үгсээр таныг урихдах магадлалтай.

Холбоос:The History of Valentine's Day

Flash memory furute

Intel болон STMicroelectronics-ийнхан энэ онд багтаан phase-change memory chip (vonics гэж нэрлэж болно) худалдаанд гаргахаар төлөвлөжээ. ST-ийн гадаад market-ынхны зүгээс энэ бол бусад flash memory-оос маш шинэлэг технологи болж чадаж байгаа гэж мэдэгдсэн байна. Intel-ын албан бус мэдээгээр ямар ч л байсан энэ memory-ыг гаргахаар ажиллаж байгаа гэсэн байна. Intel’s flash memory group-ын стратег төлөвлөлтийн manager Greg Komoto хэлэхдээ: Intel туршилтаар 90- nanometer phase-change chips гаргаад байгаа бөгөөд үүнийгээ MP3 player flash болох NAND flash-ын оронд солих ирээдүйд итгэлтэй байгаа гээд мөн энэ нь бусад төрлийн memory-оос өртөг тоогуур болон олон олон шинж чанараараа ялгаатай байна гэжээ.
Objective Analysis ийн мэргэжилтэн Jim Handy-ны мэдээллэснээр Intel-ST хоёрын хамтын хөрөнгө оруулалтаар босож буй компани нь Numonyx гэсэн нэртэй юм байна. Энэ компани нь үндсэн технологи болон тоног төхөөрөмжийн licenses-ыг Intel-ын нэгэн адил Ovonyx гэж нэрлэхнээ. Numonyx-аас энэхүү хийж байгаа санах ойгоо хэрэглэчдийн зах зээлд энэ оны сүүл гэхэд хүргэх болно гэж амласан байна.
Энэхүү Phase-change memory –г CD-ны материалтай ижил материалаар хийх ба chip хэлбэртэй байх юм байна. Microscopic / бичил дуран авайн / bit нь 600°C градусаар шарж бичигдэх юм шиг байна. Нарийн ширийн юмыг одоо яаж мэдэх вэ дээ. Мэдээж үүнийг хийхийн тулд маш их цаг хугацааг зарцуулсан нь ойлгомжтой. Intel-ыг үндэслэгч Gordon Moore энэхүү шинэ memory нь нэлээд ашиг тустай бөгөөд ямартай ч гэрэлт ирээдүй хүлээж байгаа гэсэн. 1970 оноос хойш яригдах болсон memory -г гарч ирсэн цагаас нь эхлүүлээд Samsung, Philips гэх мэт олон компаниуд олон олон туршилт ажилуудыг хийсээр ирсэн нь үнэн. Тиймдээ ч улам хүчирхэг улам боловсронгуй болсоор байна.

"MGM" mongolian brand computer

Computer trade чиглэлээр 5 дахь жилдээ ажиллаж байгаа "Мигма Электроникс" ХХК "MGM" монгол брэндийн компьютер vйлдвэрлэж эхэллээ. Миний бодлоор "Мигма Электроникс" ХХК Бүх нийтийг компьютержуулах төсөлөөс нэлээд юм олж авч чадсан юм шиг санагддаг. Энэ үеээс л үйл ажиллагаа нь томроод хүчтэй болж ирсэн дээ. Уг компани нь "Тэнгэрийн тамга Монголын цахим" уриатай бөгөөд "MGM" брэнд бvтээгдэхvvний эд ангиудыг дэлхийн компьютерийн гол vйлдвэрлэгч болох Тайван, АНУ-ын нэртэй компаниудаас захиалан єєрийн улс орондоо угсарч байгаа юм байна. Єдєрт 100 компьютер угсарч гаргах хvчин чадалтай vйлдвэртэй болсон гэж байгаа. Монголд өдөрт 100 pc авах зах зээл байгаа юу гэдэг бас эргэлзээтэй. Хамгийн гол нь зорилго нь “Монголын мэдээлэл технологийн салбарт дорвитой хувь нэмэр оруулж, дэлхийд нэртэй бренд болох” гэж байгаа.
Үйлдвэрлэн гаргаж байгаа компьютерээ монгол бренд гэсэн үүднээс начин, харцага, заан, гарьд, аврага гэж нэрлэж байгаа. Хурд хvчний хувьд начин, харцага, заан оффисийн , гарьд, арслан нь дизайн, график чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн тєвшний, аварга нь 24 цагаар vйл ажиллагаа явуулдаг байгууллагын сервер толгой компьютер гэсэн ялгаатай. Худалдаанд хvчин чадлаасаа хамаарч vнэ нь єєр єєр байгаа бєгєєд жирийн иргэд 435 ам.доллараар нэг компьютер худалдаж авах юм байна. Зургадугаар сарын 02-нд МТVП-д тус компани шинэ бvтээгдэхvvнээ танилцуулах нээлттэй єдєрлєг зохион байгуулсан. Уг өдөрлөг нь гурван өдөр үргэжилсэн билээ. Уг өдрүүдээр эхний 50 хүнд үйлдвэрийн үнээр pc-гээ худалдан авах боломж олгож байлаа. Компьютер худалдан авсан хүн бүрт оюун ухааны билэгдэл болгон шатар дагалдуулан бэлэглэж байгаа юм байна. Мөн “Мигма Электроникс” компани энэ оныг дуустал сар бүрийн нэг өдөр бүх компьютерээ үйлдвэрийн үнээр худалдаж үйлчлүүлэгчдэдээ бэлэг барихаар болжээ.
За ингээд чанар гэж ванлий л байх болтугай. Саяхан нэг PC эднийхээс худалдан аваад RAM нь шатчихсан солиулсан ахиад шатчихсан одоо ахиж очихоор солиж өгөхгүй байх гэж бодож байгаа. Энэ мэт хэтэрхий чанаргүй эд ангиуд оруулж ирсэн бол хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж чадахгүй л болов уу.

Ерөнхий үнэ. (Үнэнд НӨАТ ороогй гэсэн)
  • MGM N1 - 430$
  • MGM N2 - 490$
  • MGM X1 - 600$
  • MGM X2 - 680$
  • MGM Z1 - 850$
  • MGM Z2 - 910$
Харгалзах үзүүлэлтийг comment дээр орууллаа.

Холбоос1. MGM brand
Холбоос2. Migma Electronincs official site

PC-гээ унтраая!


Энэ өдөр PC хэрэглэгч бүр дэлхийн төлөө бусад хор хөнөөлийн төлөө өөрийн PC-гээ унтраахыг УНТРАА -аас зөвлөж байна. Би хувьдаа одоо унтраагаад явлаа.
Энэ өдөр өөр юм хийедээ.
Та ч бас pc-гээ унтраагаад салхинд гар, спортоор хичээллэ. Ер нь байгальтайгаа харьц гэж хэлэх байна даа.