Showing posts with label fun. Show all posts
Showing posts with label fun. Show all posts

Browser wars

Зураач Galit Weisberg-ын зурсан вэб хөтчүүдийн дайн гэх зураг нэлээд энд тэнд харагдлаа. Вэб хөтчүүдийн зах зээлээ булаацалдсан хоорондын тэмцлийн талаар янз бүрээр дүрсэлсэн байдаг ч энэ зураг их хөөрхөн илэрхийлэлтэй санагдаад та бүхэнтэй хуваалцаж байна.

Хичээлээ тараад явж буй бяцхан жаалуудыг дүрсэлсэн энэхүү зурагт хөөрхий IE хүү цавуу идээл сууж байх юм.



Winception

Өнгөрсөн онд Inception кино дэлгэцнээ гарч шуугиан тарьж байсан. Найруулагч Christopher Nolan-ны Хар хүлэг баатрын дараах шилдэг бүтээл боллоо гэж үзэгчид үнэлэцгээж байсан билээ. Тиймээс 2011 оны Oscar-аас хур буулгаж магадгүй юм гэж таамаглал дэвшүүлж байсан ч тийм ч хүчтэй байж чадсангүй.

Киноны гол өрнөл Cobb (Leonardo DiCaprio) хүний зүүднээс зүүдэнд хэд хэдэн шатлалтайгаар нэвтэрч буй тухай өгүүлж буй. Үүнийгээ inception гэж нэрлэжээ. Тэр ч үүндээ шилдэг гэдгээ харуулж кино төгсдөг.

Тэгвэл Кооб (Cobb) маань Winception-г хэрхэн хийх юм бол. Сонирхоцгооё.

Windows 7 -оос Windows XP-рүү. Дараагаар Windows 3.1-руу амжилттай winception хийв.

Би ахиад нэг шат гүнрүү нь нэвтрэе. (Windows ч сайн Voice Recognition-той юм аа)

Kkk. Кооб маань Limbo-д ирчихсэн үү. Эсвэл Winbo юу :P

Юу болоод өнгөрвөө?

Laptop-оо яаж нисэх мэт хурдан болгох вэ?

Хүн бүр өөрийн хэрэглэж буй laptop, pc-г аль болох хурдан болгочих юмсан, сайжруулчих юмсан гэж бодож мөрөөдөж байдаг нь лавтай. Тэгвэл маш энгийн аргаар өөрийн хэрэглэж буй laptop-оо онгоц мэт хурдан болгож болох нь байна.

Үүний тулд зүгээр л онгоцны далавч бүхий шинэ USB-г ашиглахад л хангалттай. Bader Models-ын хийсэн шинэ загварын USB-г ашигласанаар таны laptop нисэж буй сэтгэгдэл таньд төрөх болно. :P


Та эдгээр USB-нуудыг 50-75$-н хооронд худалдан авах боломжтой юм байна.

Шар үстэй чатчин охин

A Sound хамтлагийн "Шал дэмий" нэртэй дууг хүн бүр сонссон байх учиртай. Уг хамтлагийн хамгийн анхны brand гэж хэлж болох дуу нь энэ. Тэгвэл уг дууны үгийг арай өөр тэр дундаа internet chat-ын хэлбэрт оруулбал доорх хэлбэртэй болж болох нь байна.

Шүлгийн өөрчилсөн эх сурвалжийг мэдэхгүй болно.

Шар үстэй чаатчин охин байсан
Шал дэмий бүтэн жил чааталсан
Анх эхлээд тэр намайг add хийсэн
Арван хурууны бичээч шиг чааталсан

Дахилт: Нэг л удаа камердсан
Тэр намайг нэтэд хүлээжий гэсэн..
Тэр тэр охин чаатчин охин байсан
Тэр тэгээд нэтгүй охин болсон
Тэр надтай чаатлана гэдэг байсан
Тэр тэгээд камердаад намайг мартсан

Нэг жилийн дараа мэйл ирсэн
Нэг хүнтэй чааталсан гэдгээ хэлсэн
Тэр тэгээд түүнд камаа өгсөн гэсэн
Тэр одоо надтай чааталку гэсэн.

Paul наймаалж ба германы канслер Angela Merkel

Paul Герман Английг хожино гэж хэлсэн.

Хожсон. Angela Merkel баярласан.

Paul Герман Аргентийг хожино гэж хэлсэн.

Хожсон. Angela Merkel баярласан.

Эцсийн мөчид Paul Герман Испанид хожигдоно гэж хэлсэн.
Байдал бишдсэн. Angela Merkel шийдсэн.

Нөхөр хүсэлтийг хүлээн авсан.

Paul оройн хоолонд бэлэн болсон.

Michaesoft Binbows

Японд Michaesoft Binbows гэж компани байдаг байх нь. Хэлэх гэж хэл халитарч байна. Хөөрхий хятадуудыг л юм хум хусахдаа гарамгай гэсэн чинь япончууд бас "хусдаг" юм байх даа. Гэхдээ мэдээж өөрчлөөд brand-ыг өөрийн Brand болгочиж байгаа юм. Харин манайхан шулуухан улс шүү. Саяхан Google, Yahoo гэсэн нэртэй интернет кафе манайд байдгийг мэдсэн.





Намайг барьж бай!!!

Crazy DogЗарим нэг жүжиг, бас амьдрал дээр гараад байдаг хөөрхөн хошигнолыг яг утгаар нь ойлгохоор зураг.
Харж баахан баясав. Ганцаараа баясаад яахав.








-Хав хав, ррр-р_
-Өө яаж байнаа!?
-Май сайн барьж бай.
-Хав хав, ррр-р

Зурган дээр зохиол бичих чинь харин амар ажил байна шд. :P

PC Шогтоод

Өөдгүй компьютер. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй. Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан.Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн. Уйдаад байна гэхээр чинь интернэт суулгуулсан. Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү ? Үгүй. Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод

Эх сурвалжийг нь мэдсэнгүй ээ! Ардын аман зохиолоос гэе :P.
Яруу найрагч Б.Галсансүхийн "Бурханд хэлэх зөвөлгөө" гэсэн ийм шүлэг байдаг. Тэрэн дээрээс дөрөөлж бичсэн болтой.

Байсан байж боломгүй CAPTCHA-нууд

CAPTCHACAPTCHA гэхлээр нэг сонин юм санаанд бууна. Энэ уг чухамдаа Completely Automated Public Turing test to tell Computers and Humans Apart гэсэн үгний товчлол. CAPTCHA гэх ойлголт саяханы зүйл боловч хэрэглээд хэвшсэн нэг зүйл болчихсон байна. Web 2.0-оос багагүй өмнө мэндэлсэн энэхүү эд бараг web 2.0-ын шаардлагаар улам боловсронгуй болж байгаа эд ээ.

CAPTCHA -г монголчлоод товчоор тодорхойлвол хүн үү чөтгөр үү гэдгийг ялгах тэмдэг гэж хэлж болно. Web 2.0-ын хязгаарлалтгүй бичлэгүүдээс улбаалан хүн биш ямар нэгэн автоматчлагдсан "этгээдүүд" spam төрлийн мэдээлэл түгээх, бусад сайтуудад бүртгүүлэх зэрэг үйлдэл нь гаарсан. Үүнээс сэргийлж webmaster-ууд CAPTCHA-ыг яалтгүй ашиглаж байгаа юм. Бидэнд хамгийн ойр жишээ гэвэл blogspot-ын comment хэсэг дээр ийм тохиргоо ч байдгийг анзаарсан байх аа.

Компьютер биш хүн гэж таних зориулалттай энэхүү шалгуурыг зарим үед арай ч давахгүй тохиолдол таарах нь бий. Тэгвэл бүр давшгүй сонин CAPTCHA-ууд байна аа цаана чинь.

Rapidshare-ээр нэг хэсэг харагддаг байсан. Муурыг ол!

Хажууд өгөгдсөн дэлгэмэлээс жагсаалтын аль дүрс үүсэх вэ? Төсөөллөө шалгаад үз
Энэ бүр ноцтой. Олон улсын хэл, бичиг үсэг мэддэг хэрэгтэй болж таарна. Тухайн орны хүн гэдэг утгаар нь шалгалт хийвэл их боломжийн жишээ.

Доор өгөгдсөн зурагнаас нуугдсан кодыг ол гэж байгаа юм. Хаана юу нуусныг нь ёстой чөтгөр л мэдэхээр эд байгаа биз.

Энэ байж болох captcha гэхдээ математик болон хүний харах нүд хоёрын хооронд үл ялиг зөрүү гарч байгаа юм. Тэр хоёрдахь үсэг ямар үсэг юм болдоо.
Энэ нэг зурагнаас текст ол гээд хүчээр тулгаад байгаа юм даа. Тэр текстээ өөрсдөө нуучихаад яах нь вэ харин ч нэг.

За ёстой ийм шалгууртай юм орж ирвэл онигоо болно биздээ. Гэхдээ яахав онолын матынханыг нэвтрүүлэх газар бол ийм шалгалт хийлгэхэд гоё л эд.

Энийг ёстой Неогийн нүдээр хардаггүй л юм бол ойлгоогүй. Маш хурдан унш гэж зөвлөөд байгаа өөрсдөө.
captcha

Цагаа үрэх 10 гайхалтай сайт - 2

Нэг эхэлснийх нэг мөсөн дуусгачихъя. Ингээд цагаа үрэх дараагийн шилдэг 10 сайтыг жагсааж байна. Өмнөх жагсаалт жаахан "мангар" сайтуудаар дүүрэн байсан бол энэ удаад арай л үр дүнтэй байх сайтууд байгаа.
Интернетийн түм буман сайтуудаас аль нь хэрэгтэй аль нь хэрэггүй хэн шүүж мэдлээ. Эдгээр сайтуудаас таны авъяас тодрон гарах ч юм билүү.



Keyboard Whale Song (Халимын дууг keyboard-оосоо)

Та сонгодог хөгжмийн цөөхүүлтэй гүн цэнхэр далайн тунд зогсож байна. Хязгааргүй үргэлжлэх гүн цэнхэр тэнгис. Та юу хийх гэж энд зогсож байгаагаа ухаарч байна уу. Та оркесторыг удирдах ёстой. Ингэснээр улам ховордсоор байгаа манай гарагийн хамгийн том хөхтөн амьтан болох цэнхэр халимтай холбоо тогтоож түүнийг ямар ямар авиа гарган хоорондоо холбогддогийг мэдэж болно. Мань мэтийн мөддөө далай үзэж цэнхэр халимын дуу хоолой сонсож чадахгүй хүн үзээд алддаг л газар.


Soap Box Racer (Савангийн хайрцагны уралдаан)

"OK" барааны савангийн сурталчилгаа байдаг байхаа баахан савангууд уралдаад л тэгээд манай "OK" саван хайлалгүй урсалгүй үлддэг. Их л муу саван байсан байгаа юм хөөсрөхгүй хайлахгүй. :P Үндсэн асуудалдаа ороё. Энэ сайтад та өөрийнхөө зохиомжоор өөрийнхөө машиныг савангийн хайрцагуудаар урлаад уралдаанд оролцоно. Хэр дажгүй юм загварчилж чадахнуу үзэж байсан уу. Таны инженерийн ухаан гэнэт цоорч гарах вий дээ.

Water, Water Everywhere (Ус, ус хаа сайгүй ус)

Хүний 75% хувь шингэн, харин дэлхийн маань 3/2 нь ус байдгийг бид мэднэ. Гэхдээ өнөөдөр ус, цэвэр усны асуудал юу юугүй тулгарчихаад байна бидний өмнө. Тэр дундаа монголчууд шиг усаа хайрлахаа байсан улс алга цаана чинь. Бодох л асуудал!
Тэгвэл энэ сайтаас дэлхийн хэмжээнд хаана хаана цэвэр усны нөөц байгааг та олж чадна.


We Choose The Moon (Бид сарыг сонгож байна)

Саран дээр АНУ-хан анх хөл тавьсан эсвэл hollywood-ынхан хөл тавиулсан гэдэг. Юутай ч тэрнээс болж хойд хөршийн маань сансрыг эзэгнэх хүсэл мохож тэр дороо хамаг төслөө хаасан гэдэг. Тухайн үед орос улс бүх дэлхийн улсаас сансар судлалын ШУ-аар 20 жилээр тасарчихсан байсан гэдэг. Ингээд л АНУ аугаа гүрнийг өмнөө нэг сөхрүүлчихсэн байгаа юм. Өнөөдөр АНУ, Орос хоёрын сансар судлал, түүнтэй холбоотой технологи бараг ижил түвшинд явж байгаа байх.
За тэгвэл та нэг удаа ч гэсэн сарлуу ядаад сансарт гараад үзэх аз таарвал шүүрээл авна биз. Тэр боломжыг энд олгож байна. Apollo 11- тэй цуг хүүхэд насныхаа мөрөөдлийг нэг биелүүлээд авъя.


Join the Swedish Army (Шведийн армитай нэгдээд гэж)

Манай зэвсэгт хүчнийхэн овоо ийш тийшээ яваад бас энд тэндээс хүн амьтан цуглуулаад сургалт дэлбэлэлт хийгээд байх юм аа. Хэтэрхий их энхийг сахиулж байж Садамын төрлийхнийг уурлуулах вий дээ. Тэгвэл эх орондоо энхийг сахиулах гэж зүдрэнэ шд. Юун баяжих.
За юутай ч Шведийн арми ямар байдгийг үзэе гэвэл урагшаа.


The Eternal Moonwalk (Хэзээ ч дуусашгүй сарны алхаа)

Попын хаан алдарт дуучин Макель ахын сарны алхааг мэдэхгүй бол алдас болно биз. Тэгвэл үүнийг төгсгөлгүй хийцгээе. Та хийж чадахгүй бол дуурайгаад хий, сур. Цаг үетэйгээ сарны алхаагаар нийл. Энд тэнд очиж онигоо болж байснаас мониторынхоо өмнө онигоо болонгоо сураад ав гэж. Гэхдээ би ч хийнэ гэж юу байх вэ:P

Take a Virtual Tour of New York (New York-ын аялал)

Манай gogo, news-ынхэн Улаанбаатарынхаа дээрээс нэг хэдэн зураг дараад ийм юм хийгээсэй. Olloo-гийнхэн ч хийнэ гэж юу байхав. Тэднийг л царайчлая. Зардал ихтэйг нь мэдэж байна л даа. Гэхдээ яадгийн шордчихъё.

M Night Shyamalan

Нэг ийм кино байдаг юм байна. M Night Shyamalan албан ёсны вэб сайт. Юмыг өөрөөр сэтгэнэ гэдэг өөр байдаг шүү дээ. Хүйтэн, харанхуй өрөөгөөр. Та нэг хаалгаар нэвтрэхийн тулд тодорхой нөхцөлийг биелүүлж түлхүүрийг олно. Цаана нь бас өрөө хүлээж байна.

Simple Machines (Анхан шатны машинууд)

Хүүхдэд зориулсан загвар бүхий дажгүй сайтын тоонд ч багтаж мэдэхээр сайт. Чухамдаа нэгэн Шинжлэх ухаан болон танин мэдэхүйн музейн сайт юм байна. Ороод үзэхэд л лав уйдахааргүй. Таньд тавьж өгсөн төхөөрөмж, багажуудын тусламжтай цоо шинэ машин урлаж үзээрэй. Би ч электроникдоо С гарч байсан хүн багштайгаа таараагүйн улмаас.

Energy Lab

Эцэст нь жаахан хүнд сэдэв. Энергиэ хэмнэе. Үүнд та яаж оролцохуу.

За баахан дэмий сайт санал болголоо. Дараагийн ийм бичлэг мөддөө хийгдэхгүй байх гэж найдаж байна. Цаг заваа дэмий үрэлгүй ажил, амьдралаа бодоцгоогоорой :)

Цагаа үрэх 10 гайхалтай сайт - 1

Хийх юм олдохгүй байна ч гэж юу байхав. Гэхдээ хийх юм үнэхээр олдохгүй байвал ажлын цагийг нь үрээд өгөх арга зам байна. Ажлын цагаар ажлын цагаа үрэх хамгийн шилдэг дээр нь гайхалтай байж болохуйц 10 сайтын жагсаалтыг хүргэж байна.
Би энэ 10 сайтын ганцруу нь орж үзээгүй шүү. Дээр нь энэ бичлэгийг гэртээ бичиж байгаа гээд захиралдаа дамжуулъя :P




Horse Quartet (Морьдын дөрвөл)
Эндээс морьд яаж гайхамшигтайгаар хослон дуулдагийг та харж болно. Сайн найруулж чадвал та өөрөө ч тэднийг удирдаад дажгүй Dj хийж болох юм. Dj-ын авъяас л мэднэ дээ.

Bubble Wrap Heaven (Агаарт зөөлөвчийг дуугаргах) Өвөрмонгол шиг л орчуулж байна даа. хаха.
Зах зээл дөнгөж гараал урдаас хүмүүс бараа зөөдөг байхад барааны жийргэвчинд тэр дундаа дугуйны рамыг хамгаалуулаад дүүрэн байдаг байсан эд. Үүнийг чад хийлгэж дуугаргах хоббитой бүхэл бүтэн үе бий болсон байх. Тэгээд чад хийлгээд байжээ.

Teddy Bear Tower (Teddy бамбаруушан цамхаг)
Хамгийн алдартай чихмэл бамбаруушан цамхаг. Үүнийг та цамхаг болоол ирэнгүүт нь нураагаад байж болно. Барихад хэцүү байдаг бол нураахад бас хэцүү байдгийг ухааруулах цаг болсон :P

Converter (Хөрвүүлэгч)
Энэ удаад арай л ухаалаг юм хийе. Үүнийг ашиглан нэг 1 литр хэдэн хундага вино багтах боломжтой гэх мэт маш хэрэгтэй мэдээллийг өөртөө олж авч болно.

Screaming Beans (Чарлаж буй шош)
Энэ сайтад бага зэргийн аймшгийн зүйл хийх боломжтой. Муусайн шошнуудыг чарлуулаал няцалаад байна шүү дээ. Хөөрхий бусдыгаа хараад аймар өрөвдөлтэй чарлаж байна лээ.

Zombo
Амьдралдаа үзсэн хамгийн тэнэг сайтаар тодруулчъя. Уул нь ч их л хөдөлмөр зарж хийсэн нь илэрхий байгаа юм. Энэ сайтаас та Zombo.com гэдгийг төрөл бүрээр сонсож болно. Харин ч нэг улиг болтол хэлж өгнө гээч.

Soothing Origami (Оригами)
Цаасан урлал. Оригами японоос гаралтай л гэдгийг. Гэхдээ япончуудаас өөр газар энийг хийж л байсан байгаа юм. Даанч өнөөдөр өдий зэрэгт тултал нь хөгжүүлж чадаагүй нь харамсалтай. Өнөөдөр япон яах аргагүй нэгт орж байгаа.

Design a Flower (Цэцэг загварчлал)
Бүр дэмий цаг нөхцөөж байснаас өөрийн гэсэн уран бүтээлтэй нөхцөөвөл ямар вэ? Энэ сайтаас өөрийн дотоод сэтгэл, өнгөний мэдрэмж хоёроороо цэцэг урлаж болно.

Destroy the Internet (Интернет сүйтгэгч)
Иймэрхүү төрлийн desktop application ч байдаг. Бараг санаж байгаа байх. Дургүй хүргэсэн сайтынхаа дээр аваачаад сүйтгээд өг. Гэхдээ манайхыг биш шүү.

The Idiot Test (Тэнэгийн шалгалт)
Өөрийгөө хэр тэнэг бишийг зүгээр байснаас шалгаад үзэх хэрэгтэй. Бүр болохгүй бол доор нь байгаа зааврыг унш. Эхний хэсэг дээр л гэхэд дөрвөлжинг дар гэсэн байна. Зааварт дөрвөлжин нь цэнхэр гэсэн байна. Ингээд цаашаа тестээ бөглөөд үзээрэй.