Showing posts with label tips. Show all posts
Showing posts with label tips. Show all posts

Website-аас зураг хуулагдахыг хамгаалах энгийн арга


Website-д зураг байгаа л бол хуулагдахаас, хувилагдахаас 100% хамгаална гэдэг бол боломжгүй зүйл юм. Харин анхан шатны хамгаалалт хийж болно. Мэдээж энгийн хэрэглэгчдийн хувьд энэ хамгаалалт хуулах боломжийг нь хааж чадах юм шүү дээ.

Нэн түрүүн зурганд Watermark хийж нэг эзэмшлээ тогтоож хамгаалж болно. Мэдээж хэрэг online-аас олсон зургаа watermark-лах бол тэнэг хэрэг. Тиймээс зөвхөн өөрийн эзэмшлийн байж болох зургаа л watermark хийхийг хүсье. Энэ төрлийн үйлдлийг http://picmarkr.com/ болон ижил төрлийн online хэрэгслээр хийж болно.

Харин удаах арга бол шууд хуулж авахаас хамгаална. Энэ бяцхан арга нь стандарт баруун даралтын “save picture” товчоор зургийг хуулж авахад index ч юм уу ямар нэгэн blank зураг хуулагдахаар тохируулах юм. Зураг website дээр дараах хэлбэртэйгээр тавигддаг.

<img src="photograph.jpg" width="500" height="250">

Src хэсэгт таны зургийн зам байх бөгөөд ийм тохиолдолд зургийг save picture товчооро хуулж авах боломж бүрэн нээлттэй байдаг. Харин үүнийг хаахын тулд

<img style="background-image:url(photograph.jpg);"
src="data:image/gif;base64,
R0lGODlhAQABAIAAAP///wAAACH5BAEAAAAALAAAAAABAAEAAAICRAEAOw=="
width="500" height="250">

гэсэн өөрчлөлтийг хийж болох юм. Src талбарт энкодлогдсон blank зургийн зам байгаа бөгөөд save picture товчоор хуулахад blank зураг хуулагдана. Харин таны зураг энэ зургийн цаад талд (background) болж харагдах юм. Энд background зургийн замыг ч мөн base64-р энкодлож хуулагдах замыг нууц болох юм.

Дахин сануулахад энэ арга нь энгийн хэрэглэчээс (non-technical users) таны зургийг хамгаалж чадах юм шүү. Доорх зураг дээр баруунаа дараад save picture товчийг даран хуулж авах гэж үзээрэй. Дээрх хамгаалалтийн энгийн арга ажиллах болно.

Blogspot-ын хандалтын статусаа харах боломжтой болжээ

Blogspot.com бол дэлхийн хамгийн олон тооны блогчидтой блог үйлчилгээ үзүүлэгч (мөн wordpress, Tumblr) гэдгийг хүн бүр мэдэх бизээ. Blogspot-ын ганц том давуу тал нь үүний эзэмшигч нь google. Тэгвэл google analytics өнөөдөр хамгийн их хэрэглэгдэж байгаа website analytics болсон байна.

Blogspot-ынхон үүний ашиглан блог эзэмшигчийн удирдлагын самбар (dashboard) хэсэгт Stats гэсэн хэсэг 8 сарын сүүлээр нэмж оруулсан байгаа.

Уг хэсэгт өөрийн блогийн өдөр, 7 хоног, сараар хэр хандалттай байсанг та харж болно. Мөн Stats -> Posts хэсгээс аль бичлэг, хуудасруу хамгийн их хандалттай байсанг харж чадна.
Stats -> Traffic Sources хэсгээс ямар сайт, ямар хуудаснаас, ямар үгээр түлхүүр болгон таны блогруу хандалт их хийгдсэнг тандаж болох юм.
Харин Stats -> Audience хэсэгт ямар улсаас, ямар вэб хөтөжтэй, ямар үйлдлийн системтэй байсан гэх мэт системийн дүгнэлт авч болохуйц мэдээллийг харж болохоор болжээ.
Эндээс үзвэл тун удахгүй blogspot маань улам гоё болох болтой. Хэрэв comment удирдлагын хэсгээ илүү сайжруулж өгч чадах юм бол олон хэрэглэгчийн сэтгэлд нийцэх болов уу. Ямартай ч бичлэг, хуудсанд тоолууртай болох нөхцөл бүрдэж байна гэж хэлж болох юм.

Facebook-ээсээ Application-уудыг нэг мөсөн зайлуулах уу

FacebookХэрэв та Facebook хэрэглэдэг бол түүний application-уудын талаар мэдэж байгаа байх. Хэрэгтэй, хэрэггүй есөн жорын зүйл байдаг нь залхмаар. Дээр нь найзуудаас чинь байнга application урилга ирээд төвөгтэй. Тэгвэл үүнийг нэг мөсөн хааж болох нь байна.

Facebook -руу гээ ороод account-ын Privacy Settings хэсэгт "Edit your settings" гэсэн сонголтод Applications and Websites гэсэн хэсэг бий.
Эндээс бүх applicationуудаа ганцхан даралтаар идэвхгүй болгож болно.

3D шил яаж хийх вэ?

Одоо хаа сайгүй 3D гэж ярих болжээ. Чухамдаа хамгийн хялбар 3D дүрслэл бол өнгөөр нь тоглосон байдаг. Энэ нь улаан цэнхэр. Жишээ нь Flickr дээрх эдгээр зургуудыг харж болно.
Хэрэв яг одоо ямар нэгэн 3D шил байвал энэ оны эхэнд жинхэнэ шуугиан тарьсан Avatar киноны доорх хэсгээс хараад үзээрэй. Энийг хамгийн энгийн үзэх бас нэг арга бол хоёр нүднийхээ хооронд дэлгэц хүртэл цаас босоогоор нь тулгаж байгаад харж болно.




Хамгийн энгийн 3D шил ebay дээр 99 центийн үнэтэй байна. Гэвч үүнийг бид гарын доорх материалаар хийж болно. CDны тунгалаг хайрцаг болон цэнхэр улаан гэсэн пламастер байхад үүнийг бид хийж дөнгөх нь байна.
CDны хайрцаган дээр өөрийн нүдний хэмжээтэй зай аваад :P баруун талыг нь цэнхэрээр, зүүн талыг нь улаанаар будна. Мэдээж хэрэг цаана нь байгаа зүйлийг харахаар хөнгөхөн будвал зүгээр. Ингээд л болж байна даа.

Мөн хэрэггүй болсон тунгалаг шил байвал шууд тэрэн дээрээ дээрх аргаар бас хийж болох юм байна.

Өөрийн бичлэгийг хуулагдахаас хамгаалах

Copy pasteХүмүүст амласан амлалт маань их байна шүү. Зах зухаас нь хийж байхгүй бол худалч болох магадлал өндөр байна. Ямартай ч санаж байгаагаар нь бичлэгийг хэрхэн хамгаалах талаар бяцхан script хүргэе.
Мэдээж хэрэг бүх юманд арга байх учир энэхүү зүйлийг ашиглаад таны бичлэг бүрэн дүүрэн хамгалагдахгүй. Хуулах арга олдож л таарна.
Хуулалтаас хамгаалах ганц арга бол зөвхөн өөрийн шинж чанартай бичлэг байх хэрэгтэй гэж боддог. Дээр нь тэнгэр шиг бай гэж. Хүмүүс хуулж л байг. Цаг хугацаа харуулаад өгнө бүхнийг.
<script type='text/javascript'><![CDATA[//><!--

function clickIE4(){if(event.button==2){return false;}}

function clickNS4(e){if(document.layers||document.getElementById&&!document.all){if(e.which==2||e.which==3){return false;}}}

if(document.layers){document.captureEvents(Event.MOUSEDOWN);document.onmousedown=clickNS4;}

else if(document.all&&!document.getElementById){document.onmousedown=clickIE4;}

document.oncontextmenu=new Function("return false");

//--><!]]></script>

Дээрх кодыг HTML хэсгийнхээ </head> гэсэн тагийн дээр хуулж өгөхөд болно.

Online Shopping хийхэд анхаарах зүйлс

Олон улсын картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас эхлээд онлайн дэлгүүрүүд эрчимтэй өсч байгаа өнөө үед ч онлайн худалдаа хэр найдвартай үгүй эсэх талаар хүмүүс эргэлзсээр байдаг.

Монголын хувьд бол одоогоор онлайн худалдаа эрхлэх програм хангамжийг Голомт, Худалдаа Хөгжил зэрэг томоохон банкууд удирдаж байгаа тул онлайн худалдаа эрхлэх газрууд нь ядаж буух эзэнтэй, буцах хаягтай байдаг. Тиймээс эдгээр банкнаас төлбөр тооцооны асуудлаа шийдсэн монгол сайтуудад худалдаа хийхэд картынхаа мэдээллийг алдах болов уу гэсэн аюул байхгүй бөгөөд илүү найдвартай юм.

Хэрэв та гадаадын сайтуудад худалдаа хийхийг сонирхож байвал та дараах зөвлөгөөнүүдийг уншаарай.

Юуны түрүүнд тухайн сайтны хэр найдвартай эсэхийг онцолж мэд. Yүнд:
  1. Тухайн онлайн дэлгүүрийн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх
  2. Холбоо барих боломж байгаа эсэх /утас, факс, байршил нь тодорхой эсэх/
  3. Сайт нь хэзээ анх байгуулагдсан талаарх мэдээлэл /дөнгөж саяхан байгуулагдсан бол анхаар! /
Тухайн сайт онлайн төлбөр тооцоо хийхэд хэр найдвартай эсэхийг судла. Yүнд:
  1. Онлайн худалдаа хийх хуудас руугаа ороход хамгаалттай эсэхийг харах /https:// гэж s үсэг нэмэгдсэн байх ёстой/
  2. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ танд таалагдахгүй, сэтгэлд ямар нэгэн байдлаар нийцэхгүй тохиолдолд бараагаа буцааж болох эсэх
  3. Тухайн сайт үйлчилгээний нөхцөлтэй эсэх, энэ нь хэрэглэгчийн тусын тулд хэр үйлчлэх зэрэг байж болно.
Худалдаа хийсэн тохиолдолд анхаарах зүйлс:
  1. Төлбөр тооцоогоо кредит картаар хийнэ үү. Яагаад гэвэл кредит карт нь энгийн дебит картыг бодвол илүү хамгаалттай байдаг.
  2. Сайт дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг нарийвчлан уншаарай. Та дутуу уншсанаас болж буруу шийдвэрт хүрэх магадлалтай байдаг.
  3. Бэлнээр буюу Вестерн Юнион, банкны шилжүүлгээр мөнгөө төлөх асуудал онлайнд байж болохгүй. Ийм сайтуудаас болгоомжил.
  4. Paypal, Google зэрэг онлайн төлбөр тооцооны хэрэгслийг ашиглан төлбөрөө хийхийг бод. Энэ тохиолдолд таны картын мэдээлэл бусдад илрэхгүй, нууц хэвээр үлдэнэ.
  5. Төлбөр төлсөнийг баталсан хуудсаа заавал хэвлэж баримт болгон аваарай.
Эх: golomtbank

Төсөлдөө зөв FONT сонгох аягүй чухал

Аливаа төсөл гэдэг албан хүрээнд хийгддэг учир яах аргагүй албан ёсны хэдэн үсгийн фонт л толгойд орж ирж байна. Гэхдээ албан ёсны байх ёстой гээд Times New Roman, Arial (Arial Mon) байх албагүй. Энд Arial Mon-ыг хаалтанд нь хийсэн нь учиртай. Өнөөдрөөс эхлэн хүмүүс минь Unicode ашиглацгаая. Тэгэхлээр Arial Mon-ыг халах хэрэгтэй гэж байгаа юм.

Өөрийн хийж байгаа төслөө бусдад өнгө үзэмжтэй харуулахын тулд гоё чамин font сонгох нь эрсдэл эсвэл шинэлэг санаа болж болно. Харин үүнд туслахад чинь зориулж график дизайнер Julian Hanse зөвлөж буй жагсаалтыг хүргэж байна.
Зураг дээр дарж томруулж харна уу
Загварчлалыг уншихдаа төв цэгээс нь эхлээд хөөж гаргах юм байна. Хэрэгтэй фонт эцсийн цэг байх болно. Доорх жишээнд DIN гэж гарсан байна.
Дээрх жагсаалтад зарим нэгэн чухал фонтууд чинь байхгүй байж болох юм. Julian энэхүү схемийг гаргахдаа шилдэг 100 фонтыг ашигласан байна. Монгол үгний хувьд unicode-оор бичээд эхэлвэл ө ү үсэг дээр асуудал гарчихгүй бол барагтай фонт барзайхгүй гарах болов уу гэж найдаж байна.

Desktop зохион байгуулах

Компьютер хэрэглэгчдийн хувьд desktop буюу дэлгэц чухал ойлголт байсаар байгаа билээ. Аливаа хавтас, файл тэр бүхнийгээ хамгийн хялбар хүргэх зам болгож ихэх хүмүүс дэлгэцэн дээрээ shortcut-ыг нь үүсгэсэн байдаг. Гэхдээ эдгээрийн тоо ихсээд ирвэл эмх цэгцтэй харагдуулж бараг хардаггүй шахам байдаг ханын цаасаа ч харагдуулахгүй болгох талтай.
Тэгвэл доор үзүүлсэн ханын цаас (wallpaper)-ын тусламжтай бид өөрсдийн shortcut-уудыг жинхэнэ утгаар нь командлаж чадах нь байна.

Зурган дээр дарж томруулж авна уу.
Нэмж нэг зүйл хэлэхэд дэлгэцэн дээр хэдий чинээ их shortcut, бусад файлууд байна төдий чиний санах ойгоос идэж байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.

Blogger -ын template солих асуудалгүй боллоо

Blogger дээр Template солих нь хялбархан зүйл боловч яг өөрийн хүссэнээр болгох нь төвөгтэй байдаг. Ямар нэгэн шинэ Template суулгахад дор хаяж бүх element-ээ хадгалж авдаг ч юм уу тиймэрхүү байдал үүсдэг байлаа. Тэгвэл өнөөдрөөс эхэлж энэ бүхэн ард хоцрох нь. Наад зах нь CSS, HTML мэдлэг хүнээс шаарддаг байсан бол одоо энэ хэрэггүй. Та зүгээр өөрийнхөө өнгө, дизайны мэдрэмжээ гаргахад л болно. Манай blogger team-ынхэн бидэнд Blogger Template Designer гэж сайхан зүйл хийж өгчээ.
Энэ нь template солих хэсэг юм. Одоогоор draft хэсэгт оруулж өгсөн байгаа.
Уг хэсэгт 15 ширхэг ерөнхий temlate-тэй, layout буюу блогийнхоо хуваалтын хэлбэрийг зохицуулж болно, мөн өөрийн хүссэн зургаа background-д нь оруулж өгч болох юм. Мэдээж хэрэг өнгө будгийг ч өөрийн хүссэнээр болгож болохоор юм байна. Хамгийн гол нь ямар ч кодруу орохгүй, ямар ч backup хийлгүй шууд preview хийж байгаад солиж болохоор болсон нь гайхалтай болсон байна.

Туршаад үзээрэй.
http://draft.blogger.com/ -руу ороод Layout гэж ороход Template Designer гэсэн хэсэг нэмэгдсэн байгаа.

Blogger-ын post үзсэн тоог гаргах php

Өмнө нь Blogger page view count гэсэн бичлэг оруулж байсан. Энэ бичлэгийн php source устсан тул бичлэгийн үзсэн тоог гарахгүй байгаа. Тиймээс хүмүүсд өөрсдөд нь өөрийн бичсэн бяцхан кодыг хүргэхээр шийдлээ.
Мэдээж хэрэг php, mysql дэмждэг host дээр энэхүү кодыг байрлуулах хэрэгтэй. Тэгээд кодод байгаа blog_post_count гэсэн хүснэгтийг өөрийн mysql дээрээ үүсгэнэ. mysql холболтын өгөгдлүүдээ бас оруулж өгөх хэрэгтэй.

<?
//============================================================+
// File name : counter.php
// Begin : 2009-05-01
// Last Update : 2009-06-07
//
// Description : blogger post view counter
//============================================================+
/**
* @package blogger
* @copyright Copyright (C) 2009.5.1 sanakae. All rights reserved.
* website http://www.sanakae.com/
*/
/**
*/
header("content-type: application/x-javascript");
function F_escape_sql($str) {
if (get_magic_quotes_gpc()) {
$str = stripslashes($str);
}
return $str;
}

$website = "http://www.sanakae.com/";

if(isset($_REQUEST["b"]) && isset($_REQUEST["t"]) && isset($_REQUEST["p"])){
//if($_REQUEST["b"] == '7322065676278548171'){
$mysql_host = "";
$mysql_database = "";
$mysql_user = "";
$mysql_password = "";
$mysql_port = "";

if(!$connect = mysql_connect($mysql_host.":".$mysql_port, $mysql_user, $mysql_password)) {
die('Could not connect: ' . mysql_error());
}
if(!mysql_select_db($mysql_database, $connect)) {
die ('Cann\'t select database : ' . mysql_error());
}
$b = F_escape_sql($_REQUEST["b"]); // blog id
$p = F_escape_sql($_REQUEST["p"]); // post id
$t = F_escape_sql($_REQUEST["t"]); // item type


$sql = "select c from blog_post_count where b = '".$b."' and p = '".$p."'";
$result = mysql_query($sql,$connect);
$c = mysql_fetch_array($result);
$hitcount = $c["c"];
mysql_free_result($result);

if($t=="item"){
if($hitcount==NULL){
$hitcount=1;
$sql = "insert into blog_post_count(b,p,c) values('".$b."','".$p."',1)";
mysql_query($sql,$connect);
} else {
$hitcount++;
$sql = "update blog_post_count set c=c+1 where b = '".$b."' and p = '".$p."'";
mysql_query($sql,$connect);
}
}
mysql_close($connect);
if($hitcount==NULL) $hitcount = 0;
echo "document.write('".$hitcount."');";

} else {
echo "document.write('Access denied Error!<br/>$website');";
}
//============================================================+
// END OF FILE
//============================================================+
?>

Дугаарласан page хуудаслалт

Дугаарласан хуудаслалтЗа өмнө нь blogger-ыг хуудаслах нэг tip оруулж байсан. Гэхдээ тэр бага зэргийн болхи хийцтэй байсан санагдаж байна. Тиймээс энэ удаад арай боловсронгуй болгосон tip оруулж байна.
Дараах алахмуудаар энэхүү нэмэлтийг суулгах нь байна.

1. Blogger Dashboard-руугаа нэвтрэн ороод Layout > Edit Html гэсэнг сонго.
2. 'Expand Widget Templates' гэсэн сонголтын сонгох шаардлагагүй!
3. Доорх кодыг хайж ол.
]]></b:skin>
3. Доорх кодоор сольж тавина.
.showpageArea a {
text-decoration:underline;
}
.showpageNum a {
text-decoration:none;
border: 1px solid #cccccc;
margin:0 3px;
padding:3px;
}
.showpageNum a:hover {
border: 1px solid #cccccc;
background-color:#cccccc;
}
.showpagePoint {
color:#333;
text-decoration:none;
border: 1px solid #cccccc;
background: #cccccc;
margin:0 3px;
padding:3px;
}
.showpageOf {
text-decoration:none;
padding:3px;
margin: 0 3px 0 0;
}
.showpage a {
text-decoration:none;
border: 1px solid #cccccc;
padding:3px;
}
.showpage a:hover {
text-decoration:none;
}
.showpageNum a:link,.showpage a:link {
text-decoration:none;
color:#333333;
}
]]></b:skin>

энэхүү хэсгүүд нь хуудаслалтыг харуулсан хэсгийн CSS юм. Та өөрийн блогтоо тохирох өнгө, хэмжээтэй болгож өөрчлөж болно.
4. Одоо Javascript хэсэгтээ ороё!
</body> гэсэн кодыг хайж олон доох кодоор сольж тавина.
<!--Page Navigation Starts-->
<b:if cond='data:blog.pageType != &quot;item&quot;'>
<script type='text/javascript'>

var pageCount=5;
var displayPageNum=5;
var upPageWord =&#39;Previous&#39;;
var downPageWord =&#39;Next&#39;;
</script>
<script src='http://sanakae.googlecode.com/files/js_blogger-page-navi.v2.js' type='text/javascript'/>

</b:if>
<!--Page Navigation Ends-->
</body>

Ингээд л болох нь байна.
pageCount - Хуудасны тоо
displayPageNum - Дэлгэцэнд гарах бичлэгийн тоо
upPageWord Өмнөх хуудасруу
var downPageWord Дараах хуудасруу

Алдааг зассан бөлгөө

Web дээр цас орж байна

Шинэ жил хаяанд ирчихсэн хүмүүс догдолчихсон сэтгэл гэгэлзчихсэн байгаа биз. Энэ үеээр бүх юм гял цал, цас мастай сайхан. Энэ уур амьсгалыг өөрийн web дээрээ бүрдүүлэхийн тулд theme-ээ сольж цаг алдалгүй шууд цас оруулаад л болчихдог нь бий.
Тэгвэл энэ цас оруулдаг бяцхан script-ыг сонирхоё.
Let it snow гэсэн wordpress-ын plugin байдаг юм байна. Энэ ойрын үед хамгийн эрэлттэй байгаа цас оруулагч болж байна. Үүнийг бага зэрэг өөрчлөөд wordpress дээр биш хаана ч ашиглаж болохоор болгочихлоо. Хэрэглэх нэгэнд нь хэрэгтэй байж болох юм.
<script type="text/javascript">
sitePath = 'http://sites.google.com/site/sanakae/snow/';
sflakesMax = 10;
sflakesMaxActive = 20;
svMaxX = 3;
svMaxY = 5;
ssnowStick = 1;
sfollowMouse = 1;
</script>
<script type="text/javascript" src="http://sanakae.googlecode.com/files/js_snowstorm.js"></script>

Энэ script-ыг </head> гэсэн тагийн дээр бичээд л болчихно доо.

Тохируулга:
sflakesMax: цасан ширхэгийн тоо.
sflakesMaxActive: идэвхитэйгээр хөдлөх цасан ширхэгийн тоо.
svMaxX: x тэнхлэгийн дагуу цас орох хурд.
svMaxY: у тэнхлэгийн дагуу цас орох хурд.
ssnowStick: (1,0) цасны харагдалт алслалтай байх эсэх.
sfollowMouse: (1,0) хулганы байрлалаар цасны чиглэл өөрчлөгдөх эсэх.

Амжилт.

Blog, Website-аа аврах энгийн зарчим

Аливаа website, blog-ын гол барьж байх ёстой тулгуур бол traffic буюу хандалт, зочдынхоо тоог өсгөх, тэдний хандалтыг ямагт тогтмол байлгахад оршино. Тиймээс энэ нөхцөл, шалгуурыг хангахийн тулд чамгүй олон зүйлс website, blog-д маань хэрэгтэй байх нь дамжиггүй.
Хандалт, зочдынхоо тоог барьж байхын тулд юу хийх ёстой талаар өчнөөн төчнөөн мэдээ материал байдаг ч энэ удаад хамгийн энгийн зарчимууд юу байж болох талаар цухас өгүүлээд авъя.

Цор ганц бай.
Олон хүмүүсд website, blog-ынхоо traffic-ийг ихэсгэнэ гэхлээр хэцүү юм шиг санагддаг. Эсвэл нэг сайхан сурталчилгаа зурагтаар цацчихвал ч гэж бодно. Үнэндээ энэ тийм бишээ. Хүн нэг орно дараа нь ахиж орох тийм сэтгэгдэлийг төрүүлэх нь чухал.
Ингэхийн тулд цор ганц байх хэрэгтэй. Ямагт мэдээллээ шинэчилж, ямагт давтагдашгүй цор ганц байж болохуйц мэдээллээр зочдоо дайл.

Холбоос хий
Аль болохоор өөрийн сайтруу чинь холбоос зааж байхаар холбоосуудыг оруулж бай. Гэхдээ хүний blog, site дээр comment хэсгийг нь spam-д гэж байгаа юм биш. Зүгээр мэдээллүүдийн агуулга, түлхүүр үгүүдэд таны сайтруу зааж байх холбоосууд түлхүү оруулж өгч байх хэрэгтэй. Бүр энгийн жишээ гэвэл бичлэг болгоныхоо төгсгөлд өөрийн сайтынхаа link-ыг байрлуулж болох юм.
Ер нь бол манайхан зохиогчийн эрх гэдэг зүйлийг сайн ухамсарладаг бол таны сайтруу заагдах холбоос чамгүй их байх байсан.

Бусдад сонирхолтой бай
Та сонирхолтой зүйлс сайтдаа бичиж чадахгүй байвал бусдын сонирхолтой бичсэн зүйлсийн холбоосыг сайн оруулж өгч байж болох юм. Энэ нь traffic-ыг төдийлөн сайн өсгөхгүй ч тогтоон барьж чадах нөхцөл болдог. Нэг үгээр таны сайтнаас бусад хүмүүс сонирхолтой зүйлсийн эхийг олж чадаж байна шүү дээ.

Буруу холбоосуудыг ямагт шалга
Үргэлж буруу холбоос байна уу шалгаж байх хэрэгтэй. Байвал үтэр түргэн засварла. Ихэнх search engine-ууд алдаатай холбоосд дургүй байдаг. Учир нь ямарваа хайлтын үр дүнд таны сайт гарч ирэх боломжтой байсан ч алдаатай холбоосоос чинь болоод хайлтынхаа үр дүнд таны сайтыг харуулдаггүй байна. Хайран боломж алдагдаж байгаа биз.

Новшнуудаасаа сал
Энийг олон хүнд хэлэх гээд хэл загатнаад яваад байдаг байсан юм. Энд хэлэе байз. Хүмүүс blog эсвэл website-аа гоё харагдуулах гээд энд тэндээс ёсөн жорийн нэмэлтүүд авчраад холбосон харагддаг. Зураг, дуу, flash тоглоом, график гээд л. Энэ бүгдийг website, blog чинь дуудагдах бүртээ ачаалладаг гэж боддоо. Ямар хурдыг таны сайтруу орж байгаа хүнээс шаардаж байгаа бол. Тиймээс аль болох хамгийн хурдан холбогдож болох байдлаар блог, сайтаа загварчилж, аль болох хог новшноосоо салах хэрэгтэй.
Ганц таны сайтруу орох гэж хамаг цаг, мөнгөө ахиж гарздахыг хүсэхгүй шүү дээ.


Иймэрхүү зүйлсийг санаж явбал сайтын чинь хандалт бага ч гэсэн өсөх боломжтой. Мэдээж хэрэг маргааш гэхэд л 100 хүн нэмэгдээд ороод ирэхгүй шүү дээ. Зөвхөн цаг хугацаа л үүний ид шидийг харуулна.

Windows Media Player дээр яаж Screenshots хийх вэ

Тоглуулж байгаа video-ныхоо зарим нэг хэсгийг зургийг нь авмаар байдаг авч болохгүй үе бий. Яалтгүй зарим нэг програмын тусламжтайгаар л кадрны зураг авдаг. Тэгвэл үүнийг хийх маш энгийн арга бол Windows Media Player-ээ өөр дээрээс нь Screenshots хийх юм.
Гэхдээ шууд Windows Media Player дээр Screenshots хийгээд paste хийгээд зураг болгож авч чаддаггүй. Үүнийг үгүй хийх багахан тохиргоо байдаг байна. Үүнийг мэдээд авчихвал дараа төвөггүй videoныхоо зургийг аваад байна гэсэн үг.
  1. Window Media Player нээнэ.
  2. Tools цэсний Options хэсэгрүү орно.
  3. Options хэсгийнхээ Performance гэсэн tab-г сонгоно.
  4. Ингээд Advanced гэсэн товчийг дараад
  5. "Use Overlays" гэсэнг uncheck хийнэ.
  6. OK гэсэн товчийг дарна.
  7. Ингээд л болж байх шив дээ.
  8. Болохгүй бол res хийгээд үз. :)

Blogger-ын 10 жилийн ойн өөрчлөлт

Бидний хайртай blogger -ын маань 10 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тиймээс энэ ойгоо тохиолдуулж blogger маань чамлахааргүй ажлыг амжуулаад авсан. Ингээд зарим нэг чухал бидэнд хэрэгтэй байж болохуйцаар хийгдсэн ажилуудаас сонирхоё.

Эхний ээлжинд blogger-луу ороход ч юм уу ямар нэг hmtl өөрчлөлт хийхэд error их гардаг байсан бол түүнийг хэд хэдэн удаагийн засвараар одоо бараг гарахааргүй болгоод авсан. Энэ бас л нэг хэсэг уур хүргэж байсан шүү.

Удаагаар нь Үүлс буюу Cloud-ыг маань саяхан хийгээд өглөө. Бид нар өмнө нь label-ээ javascript ашиглан Үүлс болгодог байсан бол энэ удаад label-ын харагдах хэсгийн тохиргоонд жагсаалт эсвэл үүлс хэлбэрээр харуулана гэсэн тохиргоогоор үүлсийг оруулж ирсэн байгаа. Олон blogger-ын хувьд сайхан биш гэж үү хэхэ. Мөн тухайн label-ын тоог харуулах эсэхээ тааруулж болно. Бүр давраад тухайн label-ыг харуулахгүй байж болох тохиргоо орж ирсэн байна. Миний хувьд энийг л хүлээж байлаа. Яаж өөрөө хийнээ гэж бодоод байсан юм. Ашгүй.

Бас нэг шинэчлэл нь navbar хэсэг дээрээ share гэсэн товч оруулж ирсэн байна. Үүнийг ашиглан өөрийн блогоо mail, twitter, facebook, Google reader зэрэглүү шууд share хийж болох юм байна.


Эцэст нь хөгжим тоглуулагчийн тал дээр нэлээд ажилласан юм байна. Энийг нь би сонирхоогүй учир хаялаа өөрсдөө үзээрэй.

Blog-ынхоо post-г twitter-дэх буюу жиргэлтийг холбоос яаж оруулах вэ?

twitterОйрноос манай монголчуудын twiitter ашиглах нь эрс нэмэгджээ. Би ч twitter ашиглая гэж бодоод байгаа хэрнээ залхуураад л байгаад байгаа болохоос биш. За тэгээд монголчууд маань twitter ашигладаг болчихсон учираас муу блогийнхоо бичлэгийг жиргүүлээд байх боломж бас гарч ирж байгаа юм.
Тиймээс blog post-ыг шууд tweet хийх боломжтой бяцхан tip байна. Хэрэг болох нэг нь хэрэгжүүлнэ буй за.

Layout>Edit HTML гэж орно. "Expand widget templates"-ыг чагтлана.
за тэгээд хаана tweet холбоосоо харуулахаа шийднэ. Ихэвчлэн post-ын доор харуулах учираас data:post.body гэсэн мөрийг хайна. Үүний доор post-footer гэсэн юм байж ч мэднэ байхгүй ч байж мэднэ. Тухайн template-аас шалтгаалаад өөр өөр.
Удаагаар нь доорх кодыг хуулж тавиад л болчихно доо.

<b:if cond='data:blog.pageType == "item"'><span style='float: left; background: url(https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhHRoFS5y8nUE2w0ZJuXjCMyPqRSI_QYUrKAryXiVfeyQdwEe0KOo85Z_wFUscJcDPpDibOK4Jq_rlZj8BmFaOxDE1HhzzXhGtLk0niBSd2FDJ6PVQ94qxkGlVRSm1BVbjTEyyM-vSQJDjm/s128/twitter-16x16.png) left no-repeat; padding-left: 20px;'><script charset='utf-8' src='http://bit.ly/javascript-api.js?version=latest&amp;login=tweettrackjs&amp;apiKey=R_7e9987b2fd13d7e4e881f9cbb168f523' type='text/javascript'/>
<script charset='utf-8' src='http://s.bit.ly/TweetAndTrack.js?v=1.01' type='text/javascript'/>
<a expr:onclick='"return TweetAndTrack.open(this, \"" + data:post.url + "\");"' href='#'>
<span style='display:none;'>Энийг уншив: <data:post.title/></span>жиргэе!</a></span></b:if>


Нэмж хэлэхэд дээрх код нь бичлэгийн URL-ыг bit.ly-руу автоматаар хөрвүүлдэг нэг давуу талтай.
Ингээд жиргээд, жиргүүлээд байж дээ.

Blogger post view count хийчиж


Bloggerт байхгүй байгаа юм нь readmore, post view count(тухайн post-руу хэдэн хандалт хийгдсэн буюу хэд үзсэн бэ гэдэг тоо ) гээд бас бус юмнууд байгаад байдаг. Гэхдээ readmore-ыг javascript-ын тусламжтай хийгээд ашиглаад яваад болоод байна. Харин нөгөөх нь яалтчгүй нэг мэдээллийн сан эсвэл яадаад server дээр файл хадгалах болчоод байдаг. Анх Idea -ын хэлсэнээр л нээрээ ийм юм хийе байз гэж бодож байсан. Тэгээд амжихгүй байсаар байгаад сүүлийн 2 өдөр ухаж хийж үзсэн чинь сая л болж байна.

Гэвч зурган тоолуурын аргаар цаана чинь нэг энэтхэг нөхөр хийчихэж. Тэгээд юутай ч тэрний хийсэнг бусдадаа хуваалцъя гэж бодлоо.
Ашиглах нэг нь ашиглах бизээ.

За мэдээж Layout -> Edit HTML гэж ороод нөгөөх "Expand Widgets Templates" гэсэнгээ чагтлах нь байна. Ингээд алдарт data:post.body-ыг хайж олоод тэрнийхээ дээр нь эсвэл доор нь ч юм уу
<b:if cond='data:blog.pageType == "item"'> уншсан: <img alt='counter' expr:src='"http://earthpop.net/counter.php?page=" + data:post.id + "&digit=v88"' /></b:if>

гэсэн кодыг өөрийн тоолуурыг бичлэгийнхээ хаана харагдуулах билээ тэндээ хуулж тавьна. Өмнө нь уншсан харсан гэдгээ бичих байх.
Ингээд л болчиж байгаа юм.
Амжилт

Favicon-ыг өөрийн блогтоо нэмэх

faviconМаш товчоор өгүүлвээс аddress-ын урт гараад байгаа logo бүхий зургийг ерөнхийдөө favicon гэж нэрлэнэ.
Тухайн файлын нэр favicon.ico гэсэн байвал маш сайн бөгөөд өргөн өндөрийн харьцаа 16x16 байвал тохиромжтой юм. Хэрэв ico өргөтгөлтэй болгох боломжгүй байвал png зургийг сонговол тохиромжтой байх нь байна.
favicon үүсгэдэг Online tool-үүд бас бий. Жишээ нь http://www.iconj.com/generator.php, http://www.genfavicon.com/ сонгож болох юм.

Нэгэнт favicon зурагтай болчихсон бол түүнийг internet-д ямар нэг газар байрлуулах хэрэгтэй. Ингээд тухайн замыг хуулж авсны дараагаар
блогийнхоо dashboard -> layout ->Edit html гэж ороод
<title><data:blog.pagetitle/></title>
гэсэн кодыг хайж үүний доор нь
<link href='your url' rel='shortcut icon' type='image/x-icon'/>
гэсэн кодыг хуулж тавина.
yout url гэсний оронд өөрийн favicon-ны зургийн замаа хуулж өгөх нь байна. Ингээд хадгалаад болж байх шив.
Амжилт

Yahoo Messenger -ын сурталчилгааг арилгах

removeyahoo messenger adsБүр дээр yahoo messenger-ыг хурдан болгох талаар бичиж байсан. Тэнд хувилбар нь 7 байлуу 8 байлуу. Тэгвэл өнөөдөр бүгд yahoo messenger 9-ыг ашиглаж байгаа байх. Yahoo messenger-ын маань доод хэсэгт бараг бидэнд хэрэггүй гээд хэлчихэд хилсдэхгүй сурталчилгаа гараад байдаг. Түүнийг хаачихвал боломжийн хэрээр yahoo messenger маань хурдан болно бас ганц хоёр хүний жагсаалт харагдах талбай нэмэгдэх нь байна.

Yahoo messenger 9-ын ads арилгах олон янзын програм, аргууд байгаа ч тэдгээрийн дотроос онцгой амархан бас үр дүнтэй нэгийг нь бичиж байна.

Дараах аргын дагуу хийнэ
  1. Yahoo Messenger
  2. C:\WINDOWS\system32\drivers\etc гэсэн замыг нээ.
  3. Hosts гэсэн нэртэй файлыг Notepad дээр ч юм уу editor төрлийн програмаар нээнэ.
  4. Файлыг нээгээд харахад 127.0.0.1 localhost гэсэн мөр бий. Түүний ард enter аваад 127.0.0.1 insider.msg.yahoo.com гэсэн мөрийг нэмж бичнэ. Хадгална. Хаана.
  5. Yahoo Messenger-ээ ажиллуулаад нэвтрээд үз. Болохгүй бол restart.

Амжилт.

Яаж blogger-д бичлэгүүдээ хуудсалж харуулах вэ?

blog post pager
Яаж blogger-д бичлэгүүдээ хуудсалж харуулах вэ? Blogger-д зарим нэг юм дутагдалтай санагдаад байдгийн нэг нь яах аргагүй хуудасын тоо юм шиг санагдаад байдгийн. Дээр тухайн post-руу хэдэн хандалт хийгдсэн буюу хэд үзсэн бэ гэдэг тоо гарчихвал гоё болох гээд байгаа юм. Тэгвэл миний блогийн доод талд хуудсалж харуулсанг хэрхэн хийх талаар маш точвоор бичие.


  1. Мэдээж хэрэг dashboard-аас lauout-аар орно.
  2. Хаана харуулах хэсэгтээ Add a gatget гэсэнг сонгоно. Блогийн хөл хэсэгт байвал зүгээр байх.
  3. Гарч ирсэн цонхноос HTML/JavaScript гэсэн сонголтыг авна.
  4. Доорх кодыг хуулж тавь

    <script type="text/javascript">
    var home_page = "http://sanakae.blogspot.com/";
    var blogID = "7322065676278548171" ;

    var pager_max_main = 7;
    var pager_num_of_button = 50;
    var pager_link_alt_text = "Click to go to page";
    var pager_total_text = "Нaийт: ";
    var pager_posts_text = " бичлэг, ";

    var pager_pages_text = " хуудас.";
    </script>

    <script src="http://sanakae.googlecode.com/files/js_blogger_pager_script_v10.js" type="text/javascript"></script>

    <div id="blogpagerShowToTal"></div>
    <div id="blogpager">:</div>
    <script type="text/javascript">
    window.onLoad = createBlogPager();
    window.onLoad = pager_showTotal();
    </script>


  5. sanakae.blogspot.com -ын оронд өөрийнхөө блогийг нэрээ бичнэ.
    blogID байгаа тооны оронд өөрийнхөө блогийн ID-г бичнэ. layout гээд орсоныхоо дараа Address bar Дээрх хаяган дээр ID чинь харагдаж байгаа.
    pager_max_main: нэг хуудсанд харагдах бичлэгийн тоо
    pager_num_of_button хамгийн их байх хуудасны тоо