Online Shopping хийхэд анхаарах зүйлс

Олон улсын картаар онлайн худалдаа хийх боломжтой болсон цагаас эхлээд онлайн дэлгүүрүүд эрчимтэй өсч байгаа өнөө үед ч онлайн худалдаа хэр найдвартай үгүй эсэх талаар хүмүүс эргэлзсээр байдаг.

Монголын хувьд бол одоогоор онлайн худалдаа эрхлэх програм хангамжийг Голомт, Худалдаа Хөгжил зэрэг томоохон банкууд удирдаж байгаа тул онлайн худалдаа эрхлэх газрууд нь ядаж буух эзэнтэй, буцах хаягтай байдаг. Тиймээс эдгээр банкнаас төлбөр тооцооны асуудлаа шийдсэн монгол сайтуудад худалдаа хийхэд картынхаа мэдээллийг алдах болов уу гэсэн аюул байхгүй бөгөөд илүү найдвартай юм.

Хэрэв та гадаадын сайтуудад худалдаа хийхийг сонирхож байвал та дараах зөвлөгөөнүүдийг уншаарай.

Юуны түрүүнд тухайн сайтны хэр найдвартай эсэхийг онцолж мэд. Yүнд:
  1. Тухайн онлайн дэлгүүрийн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх
  2. Холбоо барих боломж байгаа эсэх /утас, факс, байршил нь тодорхой эсэх/
  3. Сайт нь хэзээ анх байгуулагдсан талаарх мэдээлэл /дөнгөж саяхан байгуулагдсан бол анхаар! /
Тухайн сайт онлайн төлбөр тооцоо хийхэд хэр найдвартай эсэхийг судла. Yүнд:
  1. Онлайн худалдаа хийх хуудас руугаа ороход хамгаалттай эсэхийг харах /https:// гэж s үсэг нэмэгдсэн байх ёстой/
  2. Худалдаж авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ танд таалагдахгүй, сэтгэлд ямар нэгэн байдлаар нийцэхгүй тохиолдолд бараагаа буцааж болох эсэх
  3. Тухайн сайт үйлчилгээний нөхцөлтэй эсэх, энэ нь хэрэглэгчийн тусын тулд хэр үйлчлэх зэрэг байж болно.
Худалдаа хийсэн тохиолдолд анхаарах зүйлс:
  1. Төлбөр тооцоогоо кредит картаар хийнэ үү. Яагаад гэвэл кредит карт нь энгийн дебит картыг бодвол илүү хамгаалттай байдаг.
  2. Сайт дээрх бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгыг нарийвчлан уншаарай. Та дутуу уншсанаас болж буруу шийдвэрт хүрэх магадлалтай байдаг.
  3. Бэлнээр буюу Вестерн Юнион, банкны шилжүүлгээр мөнгөө төлөх асуудал онлайнд байж болохгүй. Ийм сайтуудаас болгоомжил.
  4. Paypal, Google зэрэг онлайн төлбөр тооцооны хэрэгслийг ашиглан төлбөрөө хийхийг бод. Энэ тохиолдолд таны картын мэдээлэл бусдад илрэхгүй, нууц хэвээр үлдэнэ.
  5. Төлбөр төлсөнийг баталсан хуудсаа заавал хэвлэж баримт болгон аваарай.
Эх: golomtbank

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Anonymous28/4/10 05:45

    Харин тиймээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэзээ ч урьдчилж бэлэн мөнгөөр төлж эсвэл вэстэрн юүнионоор мөнгөө явуулж болохгүй юм байна лээ. Би ч дандаа amazon оор л юм хум авдаг байсан болохоор онлайн худалдааны тийм их туршлага байгаагүй. Саяхан гэнэдээд өөр нэг зарлалын вэбээс юм худалдаж авахдаа мөнгөө алдсан. аз болж зуун хэдэн евро байсан шүү. Тэрнээс их мөнгөөр юм худалдаж авах гэж байсаныг нь яана. Ёстой том сургамж болсон. Үүнээс гадна хүмүүс бусадын нэр пасспортны хуулга, гэрэл зурагийг ашиглаж залилан их хийдэг юм байна лээ. Би зурагаа явууллаа, баримт бичигийн хууллагаа явууллаа гээд л хуурч өгдөг юм байна лээ. Тиймээс бараагаа гартаа авсаны дараа л мөнгөө тушаах, эсвэл дээр хэлсэнээр кредит картаар төлөх.
    онлайн худалдаа үйлчилгээний эрсдэлтэй анхаарууштай талаар мэдээлэл бичиж байгаарай баярлалаа

    ReplyDelete
  2. copoh3.blogspot.com
    monreklam.blogspot.com
    Ed nar shig yaj goliin medeenii hesgee 2huwaaj tawih post body dotor hiih uurchlult ed nariig zaagaad uguuch sanakae

    ReplyDelete
  3. Бодмоор золиг байна шүү

    ReplyDelete
  4. Гэхдээ би интернэт дэлгүүр байтугай энгийн дэлгүүр лүү шагайж ч үзээгүй хүн л дээ

    ReplyDelete
  5. Anonymous: Чамд харин баярлалаа. Бүр илүү хэрэгтэй мэдээлэл бичсэн байна.

    DUDU: Div + CSS ойлгох хэрэгтэй тэгээл болоо.

    A.Амарсайхан: Мөнгөтэй хүмүүс л бодох ёстой зөв. Мөнгөтэй байна даа. Дараа нь булзааруулж уу.

    ReplyDelete
  6. Сайна уу? Тэгвэл өөрийн хийсэн бүтээлүүдээ хэрхэн Ebay.com Amazon.com - оор дамжуулан худалдаалах вэ... өөрийн барааг бүтээгдэхүүнээ монголоос зарах илгээх зэрэг?

    ReplyDelete