Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2012 оны 2 сарын 16 өдрийн
хурлаар Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт
хэлэлцэн батлагджээ. Тэгэхлээр чадчин нөхдүүд энэ стандартаар үгээ бичээд эхэлчихвэл ойлголцоход хялбар болох юм байгаа юм. Цаашлаад энэ стандартаар нь галиглаж бичсэн латин текстийг шууд монгол кирилрүү хөрвүүлэхэд үл ойлголцол бий болохгүй болов уу.
Энэхүү стандартыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич, (Sc.Dr) Д.Төмөртогоо, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, Монгол улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал, профессор Ц.Өнөрбаян, Монгол улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ж.Бат-Ирээдүй, Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэл, Монгол улсын их сургуулийн Компьютер менежментийн сургуулийн багш Д.Бямбажав, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо, технологийн сургуулийн багш, профессор Б.Сүхбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Т.Чимэдлхам, мөн яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ахлах мэргэжилтэн М.Дэлэгмаа, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг боловсруулсан байна.
Татах холбоос