
Ирэх 1-р сараас Internet Explorer (IE) хэрэглэгчдэд автоматаар уг хөтчийн сүүлчийн хувилбар шинэчлэгдэн сууна.
Microsoft-ын хэлж байгаагаар энэ төсөл нь хэдэн сая машины онлайн аюулгүй байдлыг сайжруулна гэж мэдэгдэлээ.
Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчээс ямар нэгэн мэдлэгийг шаардахгүйгээр хуучин хувилбаруудыг олж чимээгүй (silent) шинэчлэх юм байна.
Хэрэв хэрэглэгч нь уг update-ыг хийхийг хүсэхгүй бол шууд устгах (uninstall) сонголттой байна гэж Microsoft мэдэгдэлдээ дурджээ.
Шинэчлэл нь Windows XP, Vista болон 7 системүүд дээр явагдана. Эхний ээлжинд Австрали болон Бразил улсаас эхлэж шинэчлэл явагдах юм байна. Үйлдлийн систем нь Windows XP байвал IE8, харин Vista, 7 бүхий үйлдлийн системтэй бол IE9 –руу шилжүүлэх юм байна. Ингэснээр 10 жилийн өмнө бүтээгдсэн IE6-г үгүй болгох том ажил хэрэгжих юм.
Microsoft-ын судалгаагаар дэлхийн хөтөч хэрэглээний 8,3% нь IE6-г ашиглаж байгаа бөгөөд үүнээс хамгийн том байр суурийг Хятадууд дотоодынхоо хэрэглээний 28%-ын хэрэглээтэйгээрээ эзлэж байна.
Одоогоор IE хамгийн их хэрэглээтэй хөтөч хэвээрээ байгаа бөгөөд хөтөч хэрэглээний 52%-г эзлэж байна. Удаагаар нь Mozilla-ын Firefox, Google-ын Chrome ороод байгаа юм.
Ийм хуучин хөтчөөс болж вэб хөгжүүлэлтэд асар их цаг зарцуулдаг, олон янзын өөрчлөлт гардаг байсан зовлон үгүй болж байна. Үүнтэй зэрэгцэн Google-ынхэн ч хуучин хувилбар бүхий хөтчүүдэд өөрсдийн app-уудыг ажиллахгүй гэсэн шууд мэдэгдэл хийдэг болсон нь үүнд зориулж хөгжүүлэлт хийх цагаа багасгасан сайн арга болтой. Томчууд ингэж шийдсэн учир бид ч ингэж шийдвэрлэж болох юм. Цаашид IE6 дээр сайт ажиллахгүй байна гэсэн гомдол хүлээж авахгүй. Амар.


Зураач 


Веб хөтчүүдийн хурдан удааныг эртнээс л уралдуулсаар ирсэн. Тэр нь сайн тэр нь муу гэхэд өрөөсгөл ойлголтууд бас бий. Тиймдээ ч үүнийг тэдний дундах "дайн" гэж ярьцгаадаг. Хөгжүүлэгчдийн хамгийн гол баримтлах зарчим нь хурдан, аюулгүй тал дээрээ тулгуурлаж хийгддэг бол энэ хоёр үзүүлэлтийг тууштай авч явахад нөгөө тал нь ямар нэгэн байдлаар урвуу хамааралтай болдог юм шиг байгаа юм. Гэхдээ ихэнх хэрэглэгчийн хувьд нэн түрүүнд хурдан байх нь чухал байсаар ирсэн шүү дээ.



Google-ын 
2000 оноос хойшхи browser-уудын дайны талаар өгүүлье. Барууны орнуудад өрнөсөн энэхүү дайнд олон сая долларын зарлага гарсан нь ойлгомжтой. Улс орны эдийн засаг, нийгэм, гэр бүлд хүчтэй нөлөөлөл болж харагдахгүй ч одоог хүртэл өрнөсөөр байна. Өнгөрсөн онд Firefox-ын нэгэн том дайралт хийгдсэн бөгөөд энэ нь Guinness World Record -д өөрсдийгөө бүртүүлж амжсан явдал юм. Ингэснээр хүчээ аваад байсан Internet explorer 6-г боломжийн хэмжээгээр дарж авсан юм. Үүний эсрэг хоёрдахь ч хүчээ гаргаж Internet explorer 7 гэсэн фронтыг тэргүүн нүүрэндээ тавьсан ч мөн энэ хүчтэй дайрсанч энэ оноос мөн мухардалд ороод байгаа билээ. Бусад талуудын талаар угаасаа ярих юм байхгүй ээ.
Анх гарч ирэхдээ хүн бүрийн сонирхолыг татсан web browser бол 
Сүр дуулиан болоод байсан 24 цагийн дотор хамгийн их таталт хийлгэж 
Та ч бас ийм батлажмтай болж болно.
Mozilla-ынхан firefox3-аа сурталчлах хүрээнд firefox3 download day-ын бүртгэлийг 2008 оны 05-сарын 28-наас хийж байна. Мэдээж firefox-д хүмүүс маш ам сайтай байдаг учир таталт их байх нь ойлгомжтой. Тиймээс энэ өдрийг зүгээр л таталтын өдөр болгочилгүй 24 цагийн дотор хамгийн их таталт хийгдсэн гэдгээр Guinness World Record тогтоох гэж байгаа юм байна.
Firefox-ыг хэрэглэ гэж үглэсээр байтал залхаж байгаа байхаа. Ямартай ч миний блог IE дээр бараг ажилладаггүй гээд хэлчихэд буруудахгүй. Үүнд учир жанцан их байгаа. Ярих юм бол урт түүх гэдэгчлэн бичих юм бол урт бичлэг болно.
1. Эхний ээлжинд энэ л надад таалагдлаа. Firefox нэвт харагдахаар энгийн.
2. Энэ яг юугаа firefox 3-ыг илэрхийлж байгааг миний билгийн нүд тайлж уншдаггүй ээ:P
3. Зургийн ерөнхий төрх энэтхэг шинжтэй болж. Голд нь firefox-ын зураг тавьсан нь нэг л авцалдаагүй мэт. Хиппи биш бол эрэгтэй хүн өмсөөд явахад ямар харагдах бол.?
4. Нөгөө
5. Бодвол firefox улам цаашид тархах болно гэсэн дүрслэл бололтой. Надад бол замын зураг л харагдаж байна