Showing posts with label microsoft. Show all posts
Showing posts with label microsoft. Show all posts

Microsoft өөрсдийн олон нийтийн сүлжээ цахим хуудсаа нээлээ

Microsoft-ынхон өөрсдийн so.cl гэсэн олон нийтийн сүлжээ цахим хуудсаа албан ёсоор нээлээ.

Вэбсайтын загвар нь хэрэглэгч өөрийн хайж олсон сонирхолтой үр дүнгүүдээ бусадтай хуваалцах, санал сэтгэгдэлээ солилцох гэх мэт боломжуудтай. Цахим сүлжээний гол бай нь оюутнууд, АНУ-ын их сургуулиуд болон ахлах сургуулууд гэж тодорхойлсон байна.


Алдарт facebook гэхэд анх эхлэж байхдаа гол байгаа нэр хүндтэй их сургуулиудруу хандуулж байсанг санаж байгаа байхаа.

Сонирхолтой нь уг сүлжээнд олон нийтийн сүлжээний хамгийн том өрсөлдөгч болох facebook хаягаараа холбогдож болох боломжтой байна. Энэ талаараа дурдахдаа туршилтын хугацаагаар facebook хаягаар холбогдох боломжийг оруулсан байгаа гэжээ. Мэдээж хэрэг ихэнх интернет хэрэглэгчид facebook хэрэглэдэг болсон өнөө үед түүнийг ашиглаж хэрэглэгч татах гэсэн орлого гэдэг нь ойлгомжтой.


So.cl дээр хийж байгаа хайлтыг мэдээж хэрэг bing.com-ээр нь хийх нь гарцаагүй. Хэдийм тийм боловч та мөн google дээр хийсэн хайлтаа бусадтай хуваалцаж болох ажээ.


Мөн Microsoft-ын хэлж байгаагаар энэ олон нийтийн сүлжээ хүмүүсийг боловсрол, туршлага олж авахад нь чиглэсэн шинэ төсөл болж байгаа гэжээ.

Microsoft-ын Bing хайлтын систем Facebook-ээс зөвөлгөө авна

Microsoft-ын Bing хайлтын систем Facebook болон бусад төрлийн олон нийтийн сүлжээрүү холбогдон зөвөлгөө авах боломжийг бүрдүүлэх шинэ өөрчлөлтийг оруулсан байна.

Энэ өөрчлөлт нь хайлтын системийн зүүн талд шинэ хэсэг (sidebar) нэмэгдсэн байна. Энд тухайн хайлтыг хийж буй хүн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээн дэх найз нөхдөөсөө зөвөлгөө авах боломжоор хангаж өгсөн байна.

Байгууллагын хэлж байгаагаар хүмүүсийн 90% нь ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө найз нөхдөөсөө зөвөлгөө авдаг гэсэн байна. Тэгэхлээр хайлтад нэмэгдэж байгаа энэхүү шинэчлэл хүмүүст таалагдана гэж найдаж байгаа гэнэ.

Bing-ээр хайлт хийхэд тухайн түлхүүр үгийг хэн илүү мэдэх магадлалтай байгааг facebook-ын найзуудынх нь мэдээлэл, зураг болон аливаа мэдээлэлд хийсэн like зэргээс нь шинжилж хайлтийг хийгчдэд найзыг нь мөн санал болгох зарчимаар ажиллах юм байна.

АНУ-ын хайлтын үр дүнгийн 15% нь  Bing хайлтын системээр дамждаг бол 66% нь Google-р  хийгддэг гэсэн судалгаа гарсан байдаг байна.

Энэ сард гоё юм болно

Бид ихэвчлэн Microsoft-ын Windows үйлдлийн системийг үнэгүй (притласан) ашигладаг. Энэ нь ч байгалиасаа ийм байх ёстой гэсэн сэтгэлгээг үр хойч, өвөө эмээгүй шингээстэй болж удамшиж байгаа. Гэхдээ бас нэг үеээ бодвол програм хангамжийн лицензийн ойлголтыг илүү түвшинд авч үздэг болсон сайшаахуйц мэдрэмж төрж бий.

Бидний хамгийн их ашигладаг програм хангамжаар Microsoft-ын Office орно. Бас л үнэгүй ашигладаг. Харин энэ түүх арай өөрөөр өрнөж мэдэх нь.

Өнгөрсөн оны сүүлээр Microsoft-оос IE6-г хэрэглээнээс шахах мэдэгдэл хийсэн. Энэ оны эхээр үүнийгээ чимээгүй шинэчлэл (silent update) хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн. Амжилттай ч хэрэгжиж байгаа.

Энэ туршлага дээрээ тулгуурлан miscrosoft програмуудынхаа лицензийг чимээгүйгээр
шалгах төслийг энэ сард багтаан хэрэгжүүлэх гэж байна. Хэрэв та microsoft-ын ямар нэгэн програм, системийг хулгайн замаар үнэгүй ашигладаг бөгөөд таны компьютер интернетэд холбогддог бол нэг л өглөө сэрэхэд чинь бүх юм устсан байвал битгий гомдоорой гэж тэд мэдэгдээд авсан.

Тэгэхлээр энэ хоёрдугаар сард нэлээд юм болох нь болтой.

Internet Explorer чимээгүй шинэчлэгдэнэ

Ирэх 1-р сараас Internet Explorer (IE) хэрэглэгчдэд автоматаар уг хөтчийн сүүлчийн хувилбар шинэчлэгдэн сууна. 

Microsoft-ын хэлж байгаагаар энэ төсөл нь хэдэн сая машины онлайн аюулгүй байдлыг сайжруулна гэж мэдэгдэлээ.

Энэхүү шинэчлэл нь хэрэглэгчээс ямар нэгэн мэдлэгийг шаардахгүйгээр хуучин хувилбаруудыг олж чимээгүй (silent) шинэчлэх юм байна. Хэрэв хэрэглэгч нь уг update-ыг хийхийг хүсэхгүй бол шууд устгах (uninstall) сонголттой байна гэж Microsoft мэдэгдэлдээ дурджээ. 

Шинэчлэл нь Windows XP, Vista болон 7 системүүд дээр явагдана. Эхний ээлжинд Австрали болон Бразил улсаас эхлэж шинэчлэл явагдах юм байна. Үйлдлийн систем нь Windows XP байвал IE8, харин Vista, 7 бүхий үйлдлийн системтэй бол IE9 –руу шилжүүлэх юм байна. Ингэснээр 10 жилийн өмнө бүтээгдсэн IE6-г үгүй болгох том ажил хэрэгжих юм. 

Microsoft-ын судалгаагаар дэлхийн хөтөч хэрэглээний 8,3% нь IE6-г ашиглаж байгаа бөгөөд үүнээс хамгийн том байр суурийг Хятадууд дотоодынхоо хэрэглээний 28%-ын хэрэглээтэйгээрээ эзлэж байна. 

Одоогоор IE хамгийн их хэрэглээтэй хөтөч хэвээрээ байгаа бөгөөд хөтөч хэрэглээний 52%-г эзлэж байна. Удаагаар нь Mozilla-ын Firefox, Google-ын Chrome ороод байгаа юм.

Ийм хуучин хөтчөөс болж вэб хөгжүүлэлтэд асар их цаг зарцуулдаг, олон янзын өөрчлөлт гардаг байсан зовлон үгүй болж байна. Үүнтэй зэрэгцэн Google-ынхэн ч хуучин хувилбар бүхий хөтчүүдэд өөрсдийн app-уудыг ажиллахгүй гэсэн шууд мэдэгдэл хийдэг болсон нь үүнд зориулж хөгжүүлэлт хийх цагаа багасгасан сайн арга болтой. Томчууд ингэж шийдсэн учир бид ч ингэж шийдвэрлэж болох юм. Цаашид IE6 дээр сайт ажиллахгүй байна гэсэн гомдол хүлээж авахгүй. Амар.

Томчуудын ТОМ зураг

Өнгөрсөн 2р сард АНУ ерөнхийлөгч ноён Obama нэгэн өвөрмөц үдшийн зоог зохион байгуулсан нь мэдээлэл технологийн чиглэлд нэлээд шуугиан тарьсан үйл явдал болж байсан билээ. Учир нь ноён ерөнхийлөгч энэ үедшийн зоогтоо мэдээлэл технологийн чиглэлд манлайлан ирээдүйн чиг хандлагуудыг тодорхойлж буй том тархитай нөхдүүдийг урьсан явдал юм.

Уг арга хэмжээнд бидний сайн мэдэхээс Google -ын Eric Schmidt, Apple-ын Steve Jobs, Facebook-ын Mark Zuckerberg гэх зэрэг хүмүүс байлаа. Мөн Yahoo-ын CEO болон ерөнхийлөгч Carol Bartz, Cisco Systems-ын CEO болон тэргүүлэгч John Chambers, Twitter-ын CEO Dick Costolo, Oracle-ын CEO болон үндэслэгчийн нэг Larry Ellison, NetFlix-ын CEO Reed Hastings, Stanford University-ын John Hennessy, Genentech-ын тэргүүлэгч Art Levinson, Westly Group-ын үндэслэгч Steve Westly гэсэн эрхэмүүд уригдсан байна.


Уг оройн зоог мэдээж албан ёсны үйл ажиллагаа биш бөгөөд эрхэм тэргүүлэгчидтэй ноён ерөнхийлөгч өөрийн АНУ-ын ажилгүйдлыг бууруулах төлөвлөгөөнийхөө талаар болон хэрхэн ажилгүйдлыг бууруулж болох талаар ярилцсан гэсэн мэдээлэл байгаа. Хэдий тийм боловч эдгээр "АЙМШГИЙН" нөхдүүдтэй ямар "БАРБАРИС" ажиллагаа төлөвлөж ярьсанг БАЛХАА ч таашгүй юм.

Дээрх эрхмүүд дээр Microsoft-ын CEO Steve Ballmer-ыг урьсан ч тэрээр Хятадад явж байсан тул ирж амжаагүй аж. Мөн IBM, HP, Amazon.com, Dell гэх мэт томоохон төлөөлөгчдийг урих боломжтой ч цагаан ордон газарзүйн хүрээгээр эдгээр брэндүүдийн тэргүүлэгчдийг уриагүй байна. Мөн зөвхөн дээр уригдсан нөхдүүд энэ салбарын хөгжлийг бүрэн илэрхийлж чадна гэж үзсэн байна.

Дээрх зураг сонирхол татсан тул энэ үйл явдалыг эргэн санаж сийрүүлэв.

Internet Explorer хэрэглэгчдийн IQ дунджаас доогуур байдаг

Хэрэв та яг одоо Internet Explorer хэрэглэж байгаа бол таны IQ дундажаас доогуур байна гэж үзэж болох юм. Гэхдээ сандраад Internet Explorer-оо uninstall хийх хэрэггүй ээ. Доорх мэдээллийг үргэлжлүүлэн уншаад үзээрэй.

PC World -ын мэдээллэж байгаагаар тэд 100 мянган хэрэглэгчдийн дунд online-аар явуулсан IQ тестийн судалгааныхаа дүр дүнг хэрэглэгчдийн IQ-ын түвшин нь web browser-оос ямар хамааралтай байгааг тандалт хийсэн байна. Харин үр дүн нь сонирхолтой.

Internet Explorer хэрэглэгчдийн IQ хамгийн муу үр дүнг үзүүлсэн бол IE6 хэрэглэгчдийн IQ нь IE8 хэрэглэгчдийнхээс муу гарсан байна. Харин Firefox, Chrome, Safari хэрэглэгчдийн IQ түвшин дундаж байсан бол хамгийн өндөр үзүүлэлтийг Opera, Camino гэсэн web browser хэрэглэгчид үзүүлсэн байна.

Microsoft-ынхан StreetView-ын ажлаа эхлүүллээ

Microsoft-ынхон өөрийн Bing хайлтын систем дэх map-даа street view-тэй болохоор чармайж байна. Энэ төрлийн зах зээл дээр Google Map цор ганц байгаа бөгөөд уг төрлийн үйлчилгээг ч тэд анх санаачилж гаргаж ирсэн юм. Тэгвэл Microsoft-ынхон бас үүнд хүчээ үзэхээр шийдсэн бололтой. (Энд Yahoo-той хамтрах талаар яриа бас гараад байгаа.)

Өнгөрсөн 12ны өдөр Лондогийн гудамжаар Microsoft-ын брэнд логотой зураг авалтын машин явж эхлэсэн байна. Энэ зураг авалт дараа сар хүртэл үргэлжлэх бөгөөд үүнтэй зэрэгцэн америкын 56 хотын зураг авалт мөн хийгдэж эхлээд байгаа юм байна.

Street View нь Google-ын оюуны өмчийн бүртгэлтэй. Харин энэ тал дээр Microsoft-ынхон хэрхэн шийдвэрт хүрч байгаа талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа ч үйлчилгээнийхээ өгөгдлийг wi-fi аар дамжуулах замаар шийдэлд хүрж магадгүй байгаа гэнэ.

Төслийг хариуцсан компаний захирал Dave Coplin хэлэхдээ
- Бид бүх гудамжийг оруулахад гол анхаарлаа хандуулахгүй. Хотын төвийн хамгийн хэрэгтэй чухал гудамжуудыг оруулна. Тэндээс хүмүүс өөрт хэрэгтэй үйлчилгээг олж харах болно гэдэгт бид итгэж байна гэжээ.

Microsoft-ын цэвэрлэгч

Software-ын магнат Microsoft-д ажилд орно гэдэг нэлээд хүнд шалгуурын цаана гарч байж бүтэх зүйл. Дээр нь орсны дараа бол нэр хүнд л гэж бодож байгаа. Тэгвэл нэгэн сонирхолтой өгүүллэг арай өөрийг ойлгуулах юм.

Microsoft компанид нэгэн залуу өдрийн 30$-ын цалинтай цэвэрлэгчийн ажилд орохоор санал өгчээ. Компаний зүгээс түүнийг ажлын байранд тэнцүүлсэнийг мэдэгдээд ярилцлагад дуудсан байна.

Хүний нөөцийн ажилтан түүнд:
- Та бидэнд өөрийн email хаягаа өгнө үү. Энэ хаягаар чинь анкет болон ажилдаа хэзээнээс орох талаар болон ажлын байрных нь талаар дэлгэрэнгүй мэдээллийг илгээнэ гэжээ.
Гэвч залууд компьютер байтугай ямар ч email хаяг байхгүй байсан тул үүнийгээ хүний нөөцийн ажилтанд хэлэхэд тэрээр:
- Интернет хаяггүй бол гэргүйтэй адил шүү дээ. Иймээс ажилд олгох боломжгүй болж байна гээд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Ийнхүү залуу ганцхан email хаяггүйгээсээ болж Microsft-ын ажилтан болж чадсангүй ээ. Тэрээр гэртээ харих замдаа халаасанд байсан 10$ ам.доллараараа хайрцаг улаан лооль худалдан аваад замдаа айлуудын хаалга тогшин зарж үзэхээр шийджээ. 2 хон цагийн дараа гэхэд бүх улаан лоолио зарж дууссан байв. Улмаар залуу дахин хэд хэд явж тухайн өдөртөө 100$ -той болоод гэртээ харисан байна.

Залуу эндээс боломж байгааг олж хараад маргаашнаас эхлэн энэхүү бяцхан санаагаа эрчимтэй ажил хэрэг болгож эхэлжээ. Мөнгө нь бага хэмжээгээр ч болтугай өссөөр байв. Хэсэг цаг хугацаа өнгөрсөний дараа залуу түрдэг тэрэг худалдан авч ажилдаа нэмэрлэв. Дараа нь түүнийгээ ачааны машин болгов.

Ийнхүү уйгагүй хөдөлмөрлөсөний эцэст өөрийн гэсэн тээврийн компанитай болсон байна.
Харин 5 жилийн дараа Microsoft-д ажилд орох гэж байсан залуу өөрийн хөдөлмөрөөрөө улсынхаа хамгийн том хүнсний сүлжээг байгуулж чаджээ.

Гэвч том компани том эрсдэлтэй байдаг тул тэрээр өөрийн компаниа даатгуулахаар шийдэж даатгалын компанид очжээ. Даадтгалын ажилтан түүнтэй уулзалт хийж дууссаныхаа дараагаар даатгалынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг email-ээр явуулахаар болсонч мөн л email хаяггүйг нь сонсоод гайхжээ.

Даатгалын ажилтан:
- Хэрэв таньд email хаяг байсан бол үүнээс ч илүү амжилтанд хүрэх байсан байх гэж хэлжээ.
Үүний хариуд залуу хэсэг бодсоноо:
- Хэрэв надад email хаяг байсан бол Microsoft-ын цэвэрлэгч байх байсан гэв.

Дээрх өгүүллэгээс дараах дүгнэлтүүдийг гаргаж болно.
- Интернет болон цахим хаяггүй байсан ч амьдарна.
- Таньд email хаяг байхгүй байсан ч хөдөлмөрлөж чадвал саятан ч болж болно.
- Хэрэв та энэ өгүүллэгийг интернетээр уншиж байвал таньд цэвэрлэгч болох боломж саятан болох боломжоос хамаагүй их байна.

Windows 7 tablet гарна

Өнгөрсөн 7 хоногт Las Vegas хотноо болсон Consumer Electronics Show дээр Microsoft-ын гүйцэтгэх захирал Steve Ballmer өөрийн windows 7 систем бүхий tablet PC-гээ танилцуулжээ. Microsoft-ынхон үүнийг мэдээлэл технологйин хүчирхэг компани болох HP-тэй хамтран гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Ингэснээр тэд Apple-ын ганцаар байгаа iPad бүхий зах зээл дээр өрсөлдөгч болон орж ирнэ гэж үзэж байгаа ажээ. Нэг үгээр Apple-ын араас гүйж эхэллээ. Apple iPad худалдаанд гарсан даруйдаа асар их борлуулалттай байсанг бид мэднэ. Тэгвэл Microsoft-ын laptops, smartphone-ы гүүр болох бүтээгдэхүүнийг хэрхэхийг харж л байя.
Microsoft-ын гүйцэтгэх захирал Steve Ballmer энэхүү бүтээгдэхүүний талаар хэлэхдээ: Энэ бол жижигхэн хэрнээ гоё бүтээгдэхүүн гэсэн байна.

Google, Microsoft, Хятад гурав

Google ChinaGoogle-ынхэн ойрд хэцүүхэн байх шиг байна. Дэлхийн нөлөө бүхий орон Хятадтай заргалдаад авсан тэд хэдийгээр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж байгаа ч цаад утгаараа өөрсдийнхөө бизнесийг тодорхой хэмжээгээр унагаж байгаадаа харамсаж байгаа болов уу.
Хятадын засгийн газар өөрсдийн иргэдийнхээ интернет хэрэглээд асар их хяналт тавьдаг нь google –ын бүтээгдэхүүний үндсэн чиглэлийг алдагдуулахад хүрээд байгаа юм. Google гэлтгүй томоохон интернет чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч хятадын энэхүү шаардлагын дагуу үйлчилгээгээ явуулдаг.
Сүүлийн үед хятадын талаас Google Mail ашигладаг хүмүүсийн mail account-руу илт халдлага хийж байгааг google-ынхэн буруушааж хятадын засгийн газартай хэлэлцээр хийх хэмжээнд тулсан байна. Үүний хажуугаар хэрэв хятадын засгийн газар энэ мэтээр бизнест хэтэрхий хөндлөнгөөс оролцох бол Google-ынхэн хятад дахь үйлчилгээгээ зогсоох арга хэмжээ авч болох юм гэж мэдэгдлээ.
Энэ мэдэгдэл гарсны дараагаар Google-ын хувьцаа эрс буурч хувьцаа эзэмшигчидыг сандаргав. (Дээр нь Nexus One гаргасан утас нь асуудалтай байгаа нь тэднийг нервитүүлж байна.)
Харин Microsoft-ынхон бид хятадаас гарахгүй гэж далимд нь “Кок” авсан мэдэгдэл хийгээд амжив.
Google болон хятадын засгийн газрын асуудал даамжирсаар улс хоорондын асуудал болжээ. Саяхан АНУын засгийн газраас хятадын барьж байгаа энэ бодлогыг дэмжихгүй байгаа талаараа мэдээлэл хийгээд авсанд хятадын тал илт дургүйцэв.
Дэлхийн 3р дайн ингэж өрнөж болох юм. Дарин дээр давс гэгчээр хятадын өмнөө барьдаг ганц том хайлтын систем болох baidu.com –г нь ираны хэсэг нөхөд хакдаад авсан байх юм. Одоо ираны цахим ертөнцрүү хятадууд өдөр шөнөгүй бөмбөгдөлт хийхээр занаж байгаа бизээ.

Microsoft цагдаа ийм сурталчилгаатай байлаа

microsoftMicrosoft-ынхэн office XP-гээ гаргаж ирэхдээ ийм сурталчилгаа ашиглаж байсан байна. office бол хамгаалалт маш сайн гэсэн утгатай юм уу даа. Хэтэрхий хамгаалалттай байх нэг бодлын бас гайтай. Windows Vista яг энэ шалгаанаас болж уналтанд орсон болов уу!

Microsoft-ынхон цаг сайхан байхад нэг иймэрхүү сурталчилгаа хийдэг байсан байна.




Цаана чинь Windows 7

Windows 72007 онд Bill Gates ах сүр дуулиантай нь аргагүй Windows Vista-гаа зах зээлд нэвтэрүүлсэнээ зарлаж байлаа. Тухайн үед Windows Vista шинэ содон, өнгө үзэмж сайтай сайхан эд харагдаж байсанг дурдахгүй өнгөрч болохгүй. Гэвч "гаднаа гяланцаг дотроо паланцаг"-ын жишээгээр Windows Vista тийм ч сайхан эд байгаагүй ээ. Windows Visa-гаа гаргасан даруйдаа Microsoft-ынхон дэлхийн зах зээл дээрээс Windows XP-гээ халж Vista-гаа шахах бодлого барьж ажилласан ч эцсийн эцэст хэрэглэгч "Хаан" болж тэд Vista-г биш XP-г сонгосон юм.
Vista-гийн гол дутагдал өнгө сайтай ч хэтэрхий их resource шаарддаг, дээр нь байн байн та ингэх үү тэгэх үү ингэх гэж байна уу яг үнэн үү гэх мэтчилэн байнгын асуултаар хэрэглэгчийг бөмбөгдсөн нь "гай" болсон гэж хэлж болно.
Ингээд л хэдэн зуун тэрбум долларын төсөл бараг талаар өнгөрвөө хорвоо.

Гэвч тэд алдаан дээрээ суралцдаг сайн жаалууд юм. Microsoft-ынхон XP-шиг хурдан, Vista шиг өнгөлөг тийм л бүтээгдэхүүнийг бий болгохоор шаргуу ажилласан нь Windows 7 байлаа.
Windows 7-г маш богино хугацаанд туршилтын хувилбарыг гаргаж олонд хүргэсэн нь Vista хэрэглэж зүдэрсэн, XP нүдэж залхсан хүмүүсийн хувьд сайхан "эд" байв. Ингээд л ажилласаар Windows 7-г хэрэглэгчдийн сэтгэлд бага ч гэсэн ойртуулж чадсан байна. Windows 7-ын нэр хүнд боломжийн хэмжээнд хүрлээ.

Цаана чинь Windows 7 мэндлэх гэж байна.
Хэдхэн хоногийн дараа буюу 10 сарын 22нд Windows 7 -ын албан ёсны борлуулалт эхлэх гэж байна.

Windows Media Player дээр яаж Screenshots хийх вэ

Тоглуулж байгаа video-ныхоо зарим нэг хэсгийг зургийг нь авмаар байдаг авч болохгүй үе бий. Яалтгүй зарим нэг програмын тусламжтайгаар л кадрны зураг авдаг. Тэгвэл үүнийг хийх маш энгийн арга бол Windows Media Player-ээ өөр дээрээс нь Screenshots хийх юм.
Гэхдээ шууд Windows Media Player дээр Screenshots хийгээд paste хийгээд зураг болгож авч чаддаггүй. Үүнийг үгүй хийх багахан тохиргоо байдаг байна. Үүнийг мэдээд авчихвал дараа төвөггүй videoныхоо зургийг аваад байна гэсэн үг.
  1. Window Media Player нээнэ.
  2. Tools цэсний Options хэсэгрүү орно.
  3. Options хэсгийнхээ Performance гэсэн tab-г сонгоно.
  4. Ингээд Advanced гэсэн товчийг дараад
  5. "Use Overlays" гэсэнг uncheck хийнэ.
  6. OK гэсэн товчийг дарна.
  7. Ингээд л болж байх шив дээ.
  8. Болохгүй бол res хийгээд үз. :)

Microsoft-ын Word-ыг U.S америкт худалдаалахыг хориглосон байна

Microsoft WordMicrosoft Office багцийн Word-ыг US-ын зах зээлд худалдаалахыг хуулийн дагуу хориглосон байх юм. Учир нь Microsoft-ын Word програм нь
i4i-ын 30 гаруй ажилтан Microsoft-ыг Extensible Markup Language болон XML-ын патентийг зөрчсөн эсэхийг шалгуулахаар шүүхэд өгсөн байна.

Ингээд шүүгч Leonard Davis –ын шийдвэрээр Microsoft-ынхонд $290 мянган ам долларын торгууль ногдуулж US-ын зах зээлд Word програмыг нь 60 өдөр борлуулахыг хориглосон байна. Мэдээж хэрэг 60 өдрийн борлуулалтаа зогсооно гэдэг Microsoft-ын хувьд торгуулиас нь илүү хохирол болж байгаа болов уу.

i4i –ынхэн 1998 онд “customized XML”-ын патентыг авсан байдаг юм байна.
Microsoft-ынхон XML-г Word 2003-аас эхлэн файл хадгалах төрөлдөө нэмж оруулсан ажээ. Гэхдээ Word 2007 дээрээ энэхүү патентийг нь авсан байдаг юм байна.

Жич: Мэдээлэл хуваалцсан Tsoloo-д талархав

Microsoft Yahoo хоёр хамтран ажиллана

Microsoft YahooСаяхан л Microsoft-ынхон шинэ хайлтын систем гаргаж байгаа талаар мэдээлж байсан билээ. Ингээд уг хайлтын системээ bing гэж нэрлээд ажиллуулаад эхэлсэн. (Bing-дэх гэдэг үг үгийн санд нэмэгдэж байгаа юм) Энэ нь google-тэй өрсөлдөхөөр зэхэж байгаа алхам гэж өөрсдөө ч хүлээн зөвшөөрөөд авсан. Тэгвэл Microsoft-ынхон хуучин Yahoo-той хэлэлцэж байсан асуудлаа дахин сөхөж хэлэлцээр хийлээ. Гэхдээ энэ удаад арай өөр санал тавьсан нь Yahoo-гийн интернет маркетингийн талыг өөрийн bing хайлтын системдээ хоршуулж ажиллуулах тал дээр хоёр тал зөвшилцөлд хүрээд авсан байна.

Ингээд Microsoft болон Yahoo хоёр bing хайлтын систем дээр 10 жилийн турш хамтран ажиллахаар боллоо. Мэдээж хэрэг энэний цаана асар их мөнгө, ашиг сонирхол явж байгаа учир одоохондоо ашиг орлого, хувь, хөрөнгө тал дээрээ бага зэргийн тохиролцоо дутуу байгаад байгаа болтой.

Энэ тал дээрээ Yahoo-гийнхан хатуухан бодлого барихгүй бол хятад аргаар Microsoft-ынхон Yahoo-г буулгаж авах гэж байгаа төлөвлөгөө нь ч юм билүү хэн мэдлээ гэж. Надаар хэлүүлтгүй наян мянган чадварлаг ажилтад байгаа байлгүй дээ :P

Microsoft Office 2010 шинэ хувилбар

Microsoft Office 2010Microsoft-ынхон ч нэг товч өөрчлөөл нэг хувилбар гаргадаг улс даа. Саяхан үйлдлийн системийнхээ хувьд Vista гаргаж хэрэглэгчдийн таашаалд төдийлөн нийцээгүй учраас Windows 7 гэсэн өөр хувилбар боловсруулж байгаагаа танилцуулсан. Энэ хувилбар нь ч Vista-г бодвол ихээхэн өндөр үнэлгээ beta хэрэглэгчдээс аваад байгаа.

Тэгвэл мөн үүнтэй адил Office 2007 гаргасан нь бараг л алдаа шахуу болоод авсан. Удаан хугацааны туршид алдаатай байсан office 2007 одоо л нэг зүгширч байх шиг байна. Гэвч энэ хувилбарыг гаргаснаар Microsoft Office-ыг худалдан авч хэрэглэгчдийн тоо нь асар багассан нь нэгийг бодогдуулсан байх.

Ингээд л Microsoft-ынхон Office 2010 гэсэн шинэ хувилбар гаргахаар ажиллаж байгаагаа олон түмэнд дэлгээд байна. Уг хувилбар нь өмнөх хувилбарыг бодвол дээр нь web хувилбартай болж гарах юм байна. Бас л Google docs-ын эсрэг хийж байгаа ажил нь байх.
Web хувилбар нь үнэтэй юу үнэгүй юу гэдэг нь харин чухал. Google docs-ын хувьд үнэгүй байдаг учир энэ хувилбар нь үнэгүй байх болов уу гэж найдаж байна.

Гэвч Microsoft-ын нэг том лоби бол өөрсдийн стандартыг шууд тулгадагт оршидог. Энэ шугамаараа өөрийн web app дээр үүсгэгдсэн файл нь зөвхөн microsoft office app дээрээ л нээгддэг энэ тэр балай юм болох байх гэж бодож байна.

Microsoft шинэ хайлтын сайт гаргахаар төлөвлөжээ

kumoMicrosoft-ынхон хайлтын шинэ сайт нээх гэж байгаа юм гэнэ гэсэн яриа чих дэлсээд авлаа. Хайлтын сайт мянга түмээрээ бий болсон ч мань мэт нь google-дээ тууштай байна гэж боддын. Гэвч юмыг яаж мэдэхэв шинэ л юм болсон хойно сарвайж байдаг хүний шуналаар үзээд сонирхоод авахад илүүдэх юм байхгүй.

Microsoft-ын шинэ хайлтын сайтын сургийг чих тавихнээ:


Microsoft-ынхоны мэдэгдсэнээр бол тун удахгүй шинэ сайтаа нэвтрүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Одоогийн асуудал нь сайтаа хэрхэн нэрлэх вэ гэдэг дээр байгаа ажээ. Одоогоор Kumo гэж нэрлэхээр төлөвлөөд байгаа ч яг нэвтрүүлэх үеээрээ өөр нэрч олж болох юм гэж хэлсэн байна.
Шинэ сайт нь Google болон Yahoo!-тай харьцуулбал тухайн хайж байгаа зүйлтэй холбогдолтой илүү олон мэдээллийг олж өгөх чадвартай учраас хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг сайт болох байх гэж найдаж байгаа юм байна.
kumoЕр нь бол Microsft-ынхон нэг биш нэлээд хэдэн хайлтын сайтуудттай. Хамгийн том нь Live Search гэж бодож байна. Гэхдээ яагаад ч юм ахиад шинэ хэрэгтэй болсон юм байлгүй дээ.

Таны ашиглах software болон hardware Windows vista дээр ажиллах нь уу!

Windows Vista CompatibleWindows Vista хэмээх сайхан хэрнээ төвөгтэй нэгэн үйлдлийн систем гараад удаагүй байна. Манай монголчууд юм бүхний шинийг нь хэрэглэх дуртай байдаг учраас Windows Vista-г бас чамалахааргүй тоогоор ашигладаг бололтой. Windows Vista нь харахад үнэхээр гайхам сайхан боловч яг ажилын үр бүтээмж гэх юм уу ажиллах тал дээрээ асуудлууд ихтэй байдаг. Энгийн нэгэн асуудал бол Windows системийн өмнөх хувилбарууд дээр ажиллаж байсан таны програм хангамж болон техник хангамж(printer, digital camer гм) Windows Vista дээр ажиллах эсэхийг мэдэгдэхгүй байх.


Багагүй цаг зарцуулж суулгасан програм хангамж маань яг ажиллуулах үед л ажиллахгүй гэсэн бичиг харах урамгүй байдаг шүү дээ.
Windows Vista Compatibility CenterТэгвэл Microsoft-ынхон өөрсдөө үүнийг шийдвэрлэх website гаргаж өгсөн байна. Windows Vista Compatibility Center хэмээх энэхүү website-д та өөрийнхөө ажиллах эсэхийг нь мэдэх гэж буй програм хангамж эсвэл техникийнхээ нэрийг оруулаад л хайлт хийхэд хангалттай.
photoshop vista

Microsoft Arc Mouse

Microsoft arc mouseMicrosoft-оос энэ онд хавирган сар мэт хэлбэртэй Arc Mouse-ыг худалдаанд гаргаж магадгүй байна. Arc Mouse нь хоёр эвхэгдэх боломжтой, wireless холболттой, notebook-д тохиромжтой байх юм байна. Иймээс notebook бүхий бизнесс хүмүүст зориулан гаргах юм байна. Үндсэн улаан ба хар гэсэн өнгөтэй үйлдвэрлэжээ. Ямар нэгэн баярын өдрийг тохиолдуулан 60$-ын үнэтэйгээр худалдаанд гаргаснаар баярын маш онцгой бэлэг болж чадна гэж үзжээ.




Microsoft arc mouse 1
Microsoft arc mouse 2
Microsoft arc mouse 3

Yahoo Microsoft-ыг хаяж Google-ыг сонголоо

Microsoft GoogleУдаан хугацааны туршид сонирхол татаж байсан Yahoo болон Microsoft-ын хоорондын хэлэлцээр төгсгөл боллоо. Yahoo-ынхон Microsoft-ын захидалд "ҮГҮЙ" гэсэн хариуг удаа дараа хэлж сэтгэлээр унагасан бол залуу хүү Google-д нааштай хариу хэлсэн байна. Microsoft-ын эхний зорилго нь Yahoo-г бүхлээр нь худалдан авч Google-ын эсрэг өдүүлж буй дайндаа дорвитой арга хэмжээ авъя гэж бодсон ч энэ нь талаар өнгөрсөн юм.

Улмаар удаах захидалдаа бүхэл бүтэн биеээ зориулж чадахгүй бол нинжин сэтгэл гаргаж олон түмэнтэй уулзахад хэрэг болох online marketing, мэдлэгт түмэнтээ нэмэр болох мэргэн хайлт хоёроо надад зориулаач гэж гуйсан боловч хөгширч муудаж хүн ардын ад болсонч хашир зан, башир ухаанаар амьдарсаар байгаа Microsoft-ыг бас л тоосонгүй ээ.
Ингээд учралын блюз ухаант Google уран паналаар уян Yahoo-г уургадаж дөнгөх нь байна шүү. Угаасаа хоёр талаасаа нийлэх шинжтэй.
Гэхдээ мэдээж томорсон Yahoo том зан гаргаж өөрийгөө бүрэн төгс Google залууд тушаана гэж юу байхав. Миний гарыг үнсвэл үнс гэсэн шиг хайлтад гарах зарыг минь хамт хэрэглэж болно гэж хэлсэн байна.

Мэдээлэл өгсөн Guevara-даа талархлаа.