Anonymous гэж сэтгэгдэл бичээд байдаг нөхөр чинь хэн ч биш нэгэн биш ээ. Тэд чинь дэлхийн хэмжээнд яригдсан хакерын бүлэглэл. Гэвч тэднийг сүүлийн үед эрчимтэй яригдсан АНУ-ын конгресс дээр хэлэлцсэн SOPA/PIPA буюу Stop Online Piracy Act/Protect IP Act хуулийн төсөл сэрээгээд авав.
Энэхүү хуулийг санаачлагч конгерссийн гишүүн Lamar Smith өдгөө интернет хэрэглэгчдийн дунд дэлхийн хэмжээний үзэн ядагдсан од болж чадсан байна. Юун Justin Bieber, юун Edvard, Bella.
Уг хууль хэдийгээр батлагдаагүй ч энэ талын үйл ажиллагаа эрчимтэйгээр сэргэж зарим нэг сайтууд хаагдаад байгаа юм. Бидний сайн мэдэх Megaupload болон Mega-аар эхлэсэн бусад сайтууд нь үүний нөлөөгөөр АНУ-н засгийн газар, Холбооны Мөрдөх Товчооныхон хааж үүсгэн байгуулагчдыг нь баривчилсан байна.
Энэ үйл ажиллагаа нь дэлхийн хамгийн хүчирхэг хакерыг бүлэглэлээр нэрлэгдээд байгаа Anonymous-г томоохон хэмжээний халдлага хийхээ зарлахад хүргэв. Тэд "Бид энэ удаад Megaupload сайтыг хаахад гол нөлөө үзүүлсэн Universal
Music, RIAA, MPAA, болон АНУ-н шүүх зэрэг засгийн газрын нөлөө бүхий
сайтууд руу довтолно" гэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ facebook-г ч томоохон дайралтаар дайлаар мордох талаар яриа гарсан ч энэ нь худал болох нь саяхан тэдний хийсэн мэдэгдлээр батлагдсан юм.