Showing posts with label picture. Show all posts
Showing posts with label picture. Show all posts

Мэдээлэл дамжуулах өнцөг

Мэдээллийг түгээхдээ цэнзүүрдэх (хяналт шалгалт гэсэн утгатай цензура гэх орос үг нь монгол үг болж нутагшиж байна) шаардлага гардаг нь дамжиггүй. Гэхдээ тухайн мэдээллийг ямар өнцгөөс харуулахыг зорих нь мэдээллийг түгээгч талд хэр ашигтайгаас шалтгаалан өөр өөр байх ажээ.


1. Аль Жазир (Лалыхны талд ашигтай)
2. Imperiv (Үнэндээ бол ийм л байсан)
3. CNN (АНУд ашигтай)

Browser wars

Зураач Galit Weisberg-ын зурсан вэб хөтчүүдийн дайн гэх зураг нэлээд энд тэнд харагдлаа. Вэб хөтчүүдийн зах зээлээ булаацалдсан хоорондын тэмцлийн талаар янз бүрээр дүрсэлсэн байдаг ч энэ зураг их хөөрхөн илэрхийлэлтэй санагдаад та бүхэнтэй хуваалцаж байна.

Хичээлээ тараад явж буй бяцхан жаалуудыг дүрсэлсэн энэхүү зурагт хөөрхий IE хүү цавуу идээл сууж байх юм.



Монголоо сурталчилж Google Doodle зурцгаая

Анх зөвхөн textbox, button-той эхлэж байсан google хайлтын хуудас өдгөө бүхний эхлэл болж чадсан байна. Тэд интернетийн хайлтын асар том зах зээлийг эзлээд зогсохгүй маркетинк, сурталчилгааны том зах зээлийг үүгээрээ дамжуулан бий болгож чадсан юм.

Хамгийн энгийн жишээ гэхэд та бидний өдөр бүр харж байдаг google Logo-г аливаа зүйлыг илэрхийлсэн хэлбэртэй зурсан байхаар 1998 онд анх санаа гаргаж байсан байдаг байна. Үүнийг Google Doodle гэдэг. Өнөөдөр ямар нэгэн тэмдэглэлт баяр, алдар нэртэй хүний төрсөн өдөр, шинэ нээлтийн ой зэргийг тохиолдуулан түүнтэй холбоотой утга санаа бүхий Google Doodle -г бүтээсээр байгаа билээ.

Энэ нь зөвхөн хайлт хийх гэж байгаа хүнд сонирхолтой, хөгжилтэй байгаад зогсохгүй тухайн зүйлийг шууд сурталчилсан мэдээллийн шинжтэй маш том ажил болж чаддаг юм.
Энэ зураг гэхэд л анхны хүн сансарт ниссэн өдөрт зориулан гаргасан лого юм.

Тэгвэл Монголчууд бид эх орноо google doodle ашиглан сурталчилж яагаад болохгүй гэж. Ирэх наадмаар google-ын лого монгол үндэсний ялангуяа наадмын шинжтэй харагдаж байвал танд ямар санагдах вэ?
Тэгвэл ЭНЭ холбоосоор орж өөрийн Google Doodle-ыг зурж илгээнэ үү. Хамгийн шилдэгээр шалгарсан зургийг Google Doodle-руу илгээх болно.

Хэрэв та HTML5 сонирхдог бол энэ мэт хөдөлгөөнт Google Doodle -ч мөн хийж болох юм.

Pisa-гийн italic хэлбэр

1170 -аад оны эхээр Италын Пиза хотод оршуулгын битүү сүмийн дэргэд Хонхны байрыг босгох ажил эхэлжээ. Барилгын ажлыг удирдан хариуцаж байсан даамал нийтдээ 11 метр өндөр нэгдүгээр давхар, баганат хоёр цагирагийг барьсны дараа хонхны байр нь босоо тэнхлэгээс 4 см-ээр зөрснийг мэдээд бүх ажлаа зогсоон буруу барьсан шийтгэлээс айн хотоос зугтсан гэж үздэг байна. Мөн зөөлөн хөрсийг урьдчилан тооцоолж барилгаа бариагүй барилгачдад хотын удирдлага бурууг оноож хөөн явуулсан гэж түүхчид бичсэн байдаг байна.

Ингэж барилга эхнээсээ л налж эхэлсэн тул түүнийг үргэлжлүүлэх зоригтой инженер олдоогүй удсан байна. Хэд хэдэн удаагийн оролдлого хийж ганц хоёр давхар нэмж барисан ч бүрэн дуусгаж чадахгүй байв. Харин 1275 онд Симони барилгыг үргэлжлүүлэхээр зорисон бөгөөд барилга 4 давхар өндөр нийт 50 см-ын налалттай байсан байна. Үүнийг Симони маш овжин ашиглаж барилгын налууг өвөрмөц шийдэл болгон хувиргаж тэр чигт нь налуу барихаар зориг шулуудан маш нарын тооцоолол хийсний дараагаар 5 давхараар нэмж чадсан байна.
Хэдий тооцоолол, налалтаас хамгаалах аргачлал ашиглаж байгаа боловч уг барилга жилд 1mm-ээр дэлхийн татах хүчиний нөлөөтэйгээр налалт үүсгэж байдаг байна. Ингээд өнөөдрийн байдлаар алдарт "Ганхмал" Пиза цамхаг босоо тэнхлэгээс 5метр илүү налалттай болсон байдаг байна.


Харин бичгийн НАЛАЛТ үүнээс бага цаг хугацааны түүхтэй гэхээр сонин. Бичгийн хувьд бид налуу хэлбэрийг Italic гэж тодорхойлож байна. Чухамдаа Italic нь гар бичмэл үүссэн цагаас нэлээд хойно үүссэн бичлэгийн техник ажээ. Анх европт гар бичмэлийг үсэг бүрийг босоо хэлбэрээр салгаж бичдэг байсан бөгөөд энэ нь бичихэд хэт хүндрэлтэй дээр нь удаан байдаг байсан байна.
Бичлэгийн энэ төвөгтэй байдлаас гарахын тулд италын эрдэмтэн Niccolò de' Niccoli өөрийн бичлэгийн хэвийг гаргасан бөгөөд үг бүтээхийн тулд үсэг бүрийг салгаж бичих биш аль болох үргэлжлүүлэн бичих боломжтойгоор бичиж эхэлсэн байна. Энэ нь italic буюу бичлэгийн налуу хэлбэрийг бий болгох үндэс болжээ.
Ингээд 1550 оноос уг бичлэгийн хэлбэрийг хэвлэлтийн эхэнд оруулахдаа үсэг бүрийг салгаж оруулсан байна. энэ мэт

Тэгэхлээр бидний бичиж байгаа налуу бичлэг Pisa-гаас бага түүхтэй байх нь байна.

Дээрх хоёр түүхийг хооронд нь холбовол дараах дүрслэл гарч ирж болох нь байна

Winception

Өнгөрсөн онд Inception кино дэлгэцнээ гарч шуугиан тарьж байсан. Найруулагч Christopher Nolan-ны Хар хүлэг баатрын дараах шилдэг бүтээл боллоо гэж үзэгчид үнэлэцгээж байсан билээ. Тиймээс 2011 оны Oscar-аас хур буулгаж магадгүй юм гэж таамаглал дэвшүүлж байсан ч тийм ч хүчтэй байж чадсангүй.

Киноны гол өрнөл Cobb (Leonardo DiCaprio) хүний зүүднээс зүүдэнд хэд хэдэн шатлалтайгаар нэвтэрч буй тухай өгүүлж буй. Үүнийгээ inception гэж нэрлэжээ. Тэр ч үүндээ шилдэг гэдгээ харуулж кино төгсдөг.

Тэгвэл Кооб (Cobb) маань Winception-г хэрхэн хийх юм бол. Сонирхоцгооё.

Windows 7 -оос Windows XP-рүү. Дараагаар Windows 3.1-руу амжилттай winception хийв.

Би ахиад нэг шат гүнрүү нь нэвтрэе. (Windows ч сайн Voice Recognition-той юм аа)

Kkk. Кооб маань Limbo-д ирчихсэн үү. Эсвэл Winbo юу :P

Юу болоод өнгөрвөө?

Интернетийн хяналт (график зураг)

Интернетийн хяналт шалгалт хаана их байгаа талаар OpenNet Initiative-ынхэн судалгаа хийсэн байна. Тэдний гаргасан судалгааны график биднийг гайхахад хүргэж магадгзй юм. Учир нь эрх чөлөөний орон гэх Америк гэхэд л тодорхой хэмжээний хяналтан дор интернет оршиж байна.

Харин эсрэгээрээ манайд бол жинхэнэ эрх чөлөө байх жишээтэй. Гэхдээ үүнд баярлах хэрэггүй ээ. Манай тагнуулынхан хангалттай сайн ажилладагийг хэдхэн жилийн өмнө болсон түүхээс харж болох юм.

Дээрх графикт дэлхийн улс орнуудад интернетийн хяналт ямар түвшинд байдгийг харуулсан бол доорх зурагт энэ хяналтын дотор ямар мэдээлэл, эх сурвалжийг илүү хяналттай байлгадаг талаар товч дүрсэлсэн байна. Мэдээж хэрэг Хятадын асар том хяналт энэхүү графикт бага зэргийг гажилт үүсгэхэд хүргэсэн байж болох юм. Нийт мэдээллийн дундаас блогийг хамгийн эрх чөлөөтэй гэж ихэнх улс орнууд үздэг бол Хятадүүд үүнийг хамгийн чангаар нягталж үздэг. Үүнээс улбаалан график блог мэдээлэл 20% хүрсэн байж болох юм.


Мэдээлэл хуваалцсан Тэмүүлэндээ баярлалаа.

Laptop-оо яаж нисэх мэт хурдан болгох вэ?

Хүн бүр өөрийн хэрэглэж буй laptop, pc-г аль болох хурдан болгочих юмсан, сайжруулчих юмсан гэж бодож мөрөөдөж байдаг нь лавтай. Тэгвэл маш энгийн аргаар өөрийн хэрэглэж буй laptop-оо онгоц мэт хурдан болгож болох нь байна.

Үүний тулд зүгээр л онгоцны далавч бүхий шинэ USB-г ашиглахад л хангалттай. Bader Models-ын хийсэн шинэ загварын USB-г ашигласанаар таны laptop нисэж буй сэтгэгдэл таньд төрөх болно. :P


Та эдгээр USB-нуудыг 50-75$-н хооронд худалдан авах боломжтой юм байна.

Цагтаа цалгиж явсан Floppy

Энэ зургийг хараад хүн бүрийн санаанд өнгөрсөн дурсамж сэргэж магадгүй юм. Саяхан мэт санагдавч энэ бол үнэн. Даалгаврын ажлаа эсвэл тайлангийн материалаа ч юм уу floppy disk-д хуулж ирчээд маргааш нь ажиллахгүй байгаатай таарч л явсан байх. Тэр үед хажууд flash disk-тэй хүн аягүй аз жаргалтай харагддаг байж билээ.

Тэгвэл одоо энэ floppy-г хэрэглээд ганц хоёр програм багтаагаад зөөж үзэх үү.
Хэрэв 3.5 инчийн floppy disk-д дараах програмуудыг багтаах гэж үзвэл.
  • iTunes 8.02 -г 46 ширхэг floppy disk
  • Adobe Photoshop CS4 -г 358 ширхэг disk
  • Sims 3 -г 1760 ширхэг disk
  • Firefox 3 -г 12 ширхэг disk
-нд тус тус багтааж болох юм байна.

Paul наймаалж ба германы канслер Angela Merkel

Paul Герман Английг хожино гэж хэлсэн.

Хожсон. Angela Merkel баярласан.

Paul Герман Аргентийг хожино гэж хэлсэн.

Хожсон. Angela Merkel баярласан.

Эцсийн мөчид Paul Герман Испанид хожигдоно гэж хэлсэн.
Байдал бишдсэн. Angela Merkel шийдсэн.

Нөхөр хүсэлтийг хүлээн авсан.

Paul оройн хоолонд бэлэн болсон.

Исүс Google Map дээр тодров

Исүс гэж азтай нөхөр энд тэнд тодорч харагдлаа гээд хүмүүсийн магнайг тэнийлгэх юм даа. Саяхан Zach Evans гэж нөхөр google map-аар тэнэж яваад бүхнийг бүтээгч эзэн Исүсийг олж харсан сайн мэдээгээ хүмүүст онлайн тараасан байна.
Энэхүү газар нь Унгарын Püspökladány (энд дарж үзээрэй) гэх нэртэй газар юм байна.

Modern Art-ыг mouse-аараа

Доор оруулсан ханан дээрх зургийг та ямар нэгэн орчин үеийн графит ч юм уу дижитал зураач зурсан байна гэж харахаар байгаа биз. Гэхдээ энэ бол тийм биш бидний өдөр дутмын үйлдэлийн үр дүнд бий болсон зураг. Ханан дээр өлгөцөн байхад өрөөг их авангард шинж чанартай болгосон байна.
Энэ нь зүгээр л ажилаа хийж байх үед mouse-ны хөдөлгөөнийг зурж авсанаар би болсон зураг юм. Хэрэв та хүсвэл өөрийнхөө mouse-ны хөдөлгөөнөөр ийм ханын зурагтай болж болох юм. IOGracp гэсэн програмын тусламжтай үүнийг бид хийж чадна.

IOGraph нь үнэгүй програм хангамж бөгөөд хулганы хөдөлгөөн бүрийг зурж мөн хэрэв хулгана идэвхигүй болвол хар цэгээр тэмдэглэгээ хийж зурагт өвөрмөц шийдэл оруулж өгдөг байна. Хэрэв таны зурагт том бөөрөнхий хар их байвал хулгана төдий чинээ сул байсан гэсэн үг болох нь байна. Ингээд завгүй ажлын өдрөөр таны хулгана юу зурж чадахыг үзэж дээ.

Desktop зохион байгуулах

Компьютер хэрэглэгчдийн хувьд desktop буюу дэлгэц чухал ойлголт байсаар байгаа билээ. Аливаа хавтас, файл тэр бүхнийгээ хамгийн хялбар хүргэх зам болгож ихэх хүмүүс дэлгэцэн дээрээ shortcut-ыг нь үүсгэсэн байдаг. Гэхдээ эдгээрийн тоо ихсээд ирвэл эмх цэгцтэй харагдуулж бараг хардаггүй шахам байдаг ханын цаасаа ч харагдуулахгүй болгох талтай.
Тэгвэл доор үзүүлсэн ханын цаас (wallpaper)-ын тусламжтай бид өөрсдийн shortcut-уудыг жинхэнэ утгаар нь командлаж чадах нь байна.

Зурган дээр дарж томруулж авна уу.
Нэмж нэг зүйл хэлэхэд дэлгэцэн дээр хэдий чинээ их shortcut, бусад файлууд байна төдий чиний санах ойгоос идэж байдаг гэдгийг санаж явах хэрэгтэй.

Michaesoft Binbows

Японд Michaesoft Binbows гэж компани байдаг байх нь. Хэлэх гэж хэл халитарч байна. Хөөрхий хятадуудыг л юм хум хусахдаа гарамгай гэсэн чинь япончууд бас "хусдаг" юм байх даа. Гэхдээ мэдээж өөрчлөөд brand-ыг өөрийн Brand болгочиж байгаа юм. Харин манайхан шулуухан улс шүү. Саяхан Google, Yahoo гэсэн нэртэй интернет кафе манайд байдгийг мэдсэн.





Намайг барьж бай!!!

Crazy DogЗарим нэг жүжиг, бас амьдрал дээр гараад байдаг хөөрхөн хошигнолыг яг утгаар нь ойлгохоор зураг.
Харж баахан баясав. Ганцаараа баясаад яахав.








-Хав хав, ррр-р_
-Өө яаж байнаа!?
-Май сайн барьж бай.
-Хав хав, ррр-р

Зурган дээр зохиол бичих чинь харин амар ажил байна шд. :P

Mobile evolution

mobileНэгэнт утасны талаар ярьсаных утасны хөгжил цэцэглэлийг нэг хараад авъя. Хамгийн анхны утас Motorola байсан хэдий ч бизнесийн өрсөлдөөний явцад Nokia тэргүүлэлийг гартаа барьж ирсэн.
Харин энэ жилээс энэ үзүүлэлт өөр тийшээ хэлбийж байх шиг байна. Nokia өөрийн утасны зах зээл дээрх дангаарх ноёрхлоо Apple-ын iPhone алдаж эхлээд байгаа хүнд үе Nokia-д тулгарч байгаа шүү дээ.



Ингээд утасны хөгжлийг маш товчоор зургаар илэрхийлвэл:

Computer-ын keyboard-аар юу хийж болох вэ?

keyboardКомпьютерийн гар шатчихвал яах вэ? Ямарч хэрэггүй хог болж хувирна. Үсрээд л нэг савж кайф авчаад хогийн савруугаа шиднэ шүү дээ. Одоогоор 4 дэх keyboard-даа шидчихээд байгаа юм. Тухайн үед энүүгээр сэлбэг энэ тэр хийж болох юм болов уу гэж бодсон ч бас нэг новш хадгалах гэж дэмий гээд л хаяж байсан санагдаж байна.
Тэгвэл keyboard-ын товчнуудаар нь сонирхолтой зүйлс хийж болох юм байна.


Хамгийн хялбар тэгээд боломжийн санаа бол доорх зураг дээр харуулсанчлан өөрийн нэрийг бүтээгээд зүүсгэл ч юмуу, ямар нэгэн чимэглэлийн зүйлд ашиглах боломжтой.


Эсвэл бүр илүү үнэлэмж өгөөд ээмэг, бөгж хийж болох нь байна. Гэхдээ энэ товчнууд үнэхээр удаан хэрэглэгдээд царай алдчижээ. Комитдоод ч цайрахгүй болчиж. Өөр товчоор хийх хэрэгтэй.

Дээрх санаатай нэгэн адилаар чимэглэлд ашиглах нь байна. Гэхдээ эрчүүд. Ханцуйндаа esc-тэй л яваад байх нь байна шүү дээ.


Одоо тэгвэл ариа ахисан түвшиний санаа. Товчнуудаар сувс хэлхэж цүнх, түрүүвч хийдэг шиг цүнх хийж болох нь байна. Гэхдээ энэ удаад үнэхээр боломжийн харагдаж байгаа биз. Дажгүй санаа шүү хэрэгжүүлээрэй.


Бага зэргийн хийсвэрлэл нэмээд өгөх юм бол бүр илүү санаа гарч болох нь. Пүүзийг товчнуудаар тоноглочихож. Нэг үсрээд буухад нөгөөх нь гишгэж таарах юм бол гол зураад л авах нь дээ.


За тэгээд уул овоо шиг их keyboard-ны товч байгаад дээр нь машин чинь үнэхээр муухай харагдаад байвал ингэж нэг тансаглаж болох нь байна. :)