Showing posts with label google. Show all posts
Showing posts with label google. Show all posts

Google шинэ зурагжуулах технологи гаргалаа

Google-ынхэн дижитал газрын зурагтай ажиллах (map.google.com) зах зээлд тэргүүлэгч гэдгээ батлахын тулд зурагжуулалт хийх шинэ технологио дэлгэлээ. 

Google-ын зураг боловсруулдаг хамгийн том систем Google Map-ыг өдгөө нэг тэрбум гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд үүнд мэдээж хэрэг хөгжүүлэгчид болон бусад хамтран байгууллагууд нь жинтэй хувь нэмэр оруулна. 

Ирэх 7 хоногоос Google Maps-ыг ашиглахгүй гэсэн мэдээллийг Apple-ын зүгээс саяхан мэдэгдсэн байна. Тэд ухаалаг утас болон тэблет дээрх Google Maps - г өөрсдийн газрын зурагтай ажиллах аппликейшингаар сольж магадгүй гэж зарласан юм.

Apple-ын зүгээс иймэрхүү өөрчлөлт оруулсан тохиолдолд Google Map-ын хувьд чамгүй тооны хэрэглэгчээ алдахад хүрч магадгүй. Үүний хариу болгож зураг боловсруулах зурагжуулах шинэ технологио өнгөрөгч лхагва гарагт San Francisco хотод болсон мэдээллийн үеээрээ Google-ын удирдлагууд танилцуулсан байна. 

Дижитал зурагтай ажилласан арван жилийн туршлагынхаа үр дүнд бий болгосон гэж буй энэ технологи нь хиймэл дагуул, агаараас авсан зураг зэргийг ашиглан шууд гудамжийг өндөр түвшинд болосвруулан 3D болгон зурагжуулж хүргэх юм.

Google Earth-ынхээ хувьд 3D байгуулалтуудаа илүү сайжруулан "street view"- ын дэлгэмэл зургуудаар баяжуулж Android утаснаас Google Map-руу offline горимт хандах боломжийг нэмэгдүүлж байгаа ажээ.

Баримт
  • Google Map-ийг 800 мянга илүү тооны хөгжүүлэгчид ашигладаг
  • 2008 онд 22 орны 13 сая бээр урт замыг Google Map дээр оруулж өгсөн байсан бол энэ жил 187 оны 26 сая бээр урт замтай болжээ.
  • Google дээр хийгдэж байгаа хайлтын 20% нь байршилтай холбоотой хайлт байдаг

Томчуудын ТОМ зураг

Өнгөрсөн 2р сард АНУ ерөнхийлөгч ноён Obama нэгэн өвөрмөц үдшийн зоог зохион байгуулсан нь мэдээлэл технологийн чиглэлд нэлээд шуугиан тарьсан үйл явдал болж байсан билээ. Учир нь ноён ерөнхийлөгч энэ үедшийн зоогтоо мэдээлэл технологийн чиглэлд манлайлан ирээдүйн чиг хандлагуудыг тодорхойлж буй том тархитай нөхдүүдийг урьсан явдал юм.

Уг арга хэмжээнд бидний сайн мэдэхээс Google -ын Eric Schmidt, Apple-ын Steve Jobs, Facebook-ын Mark Zuckerberg гэх зэрэг хүмүүс байлаа. Мөн Yahoo-ын CEO болон ерөнхийлөгч Carol Bartz, Cisco Systems-ын CEO болон тэргүүлэгч John Chambers, Twitter-ын CEO Dick Costolo, Oracle-ын CEO болон үндэслэгчийн нэг Larry Ellison, NetFlix-ын CEO Reed Hastings, Stanford University-ын John Hennessy, Genentech-ын тэргүүлэгч Art Levinson, Westly Group-ын үндэслэгч Steve Westly гэсэн эрхэмүүд уригдсан байна.


Уг оройн зоог мэдээж албан ёсны үйл ажиллагаа биш бөгөөд эрхэм тэргүүлэгчидтэй ноён ерөнхийлөгч өөрийн АНУ-ын ажилгүйдлыг бууруулах төлөвлөгөөнийхөө талаар болон хэрхэн ажилгүйдлыг бууруулж болох талаар ярилцсан гэсэн мэдээлэл байгаа. Хэдий тийм боловч эдгээр "АЙМШГИЙН" нөхдүүдтэй ямар "БАРБАРИС" ажиллагаа төлөвлөж ярьсанг БАЛХАА ч таашгүй юм.

Дээрх эрхмүүд дээр Microsoft-ын CEO Steve Ballmer-ыг урьсан ч тэрээр Хятадад явж байсан тул ирж амжаагүй аж. Мөн IBM, HP, Amazon.com, Dell гэх мэт томоохон төлөөлөгчдийг урих боломжтой ч цагаан ордон газарзүйн хүрээгээр эдгээр брэндүүдийн тэргүүлэгчдийг уриагүй байна. Мөн зөвхөн дээр уригдсан нөхдүүд энэ салбарын хөгжлийг бүрэн илэрхийлж чадна гэж үзсэн байна.

Дээрх зураг сонирхол татсан тул энэ үйл явдалыг эргэн санаж сийрүүлэв.

Google Translate -д Монгол хэл багтана

Google translate гэж сайхан эд бий. Нэг хэлнээс нөгөө хэлрүү төвөггүй орчуулга хийдэг энэ үйлчилгээнд монгол хэл дээр орчуулга хийх боломж байхгүй ээ. Монгол хэлний бүтэн эхийг англируу орчуулах, англиас монголруу орчуулах ийм төрлийн програмчлалыг манай залуучууд хийх гэж оролдож байгаа хэдий ч хөрөнгө санхүү болоод туршлага дутаж байгаа нь үнэн.

Энэ төрлийн програмчлалд шинжлэх ухаанчаар хандах ёстой учраас нүр их хөдөлмөр, оюун ухаан орох нь ойлгомжтой. 2006 онд анх Англи болон Араб хэлний хооронд орчуулга хийж эхлэж байсан Google Translate гэх том үйлчилгээнд өнөөдөр 63 хэлний хооронд орчуулга хийх боломж бүрдсэн байна. Тэгэхлээр асар их мэдлэг, туршлага энэ багт бий болсон гэдэг нь ойлгомжтой. Тэдний хувьд МОНГОЛ ХЭЛийг google translate-д багтаачихад төвөггүй байж мэдэх юм.

Google-ын тэргүүн Eric Schmidt азын орнуудаар ажлын айлчлал хийхдээ монгол орноор мөн дайран өнгөрсөн байна. Ерөнхий сайт Батболдын өөрийн twitter дээр Eric Schmidt уулзалт хийх үеээрээ МОНГОЛ ХЭЛийг Google Translate-д оруулна гэж амласан гэж бичсэн байна.

Хэрэв Google Translate-д хэл маань багтчихвал монголын хөгжилд бага ч гэсэн нөлөөг цаад утгаараа үзүүлж чадах юм шүү.

Motorola гар утасны компаныг Google худалдан авлаа

Гар утасны зах зээлрүү өөрийн Google Mobile гар утсаа гаргаж орж ирсэн Google компани энэ чиглэлрүүгээ илүү том алхам хийхээр болсон байна. Үүний ч илрэл болж саяхан гар утасны томоохон ууган үйлдвэрлэгчдийн нэг Motorola компаныг $12.5 тэрбум ам.доллараар өөрийн болголоо.

Энэ талаараа google компаны CEO Larry Page хэлэхдээ 
- Бид Motorola-г авсанаар Google-ын нүүр царай болсон Android бүхий бүтээгдэхүүнүүд маань улам хүчирхэгжиж Microsoft, Apple болон бусад компаниудаас илүү өрсөлдөх чадвар бий болох юм гэжээ.

Google болон Motorola нь өмнө нь 2008 оноос эхлэн Android дээр хамтран ажиллаж байсан туршлагатай тул богино хугацаан бүхнийг нэг цул болгох болов уу гэж таамаглаж байна.

Google+ оргилруугаа хүрсэн үү

Experian Hitwise -аас гаргасан судлалгаагаар өнгөрсөн 7 хоногт Google+ үйлчилгээг хэрэглэгчийн түвшин 10%-аар өссөн дүн гарсан байна. Google+ үйлчилгээнд нэвтэрч байгаа хэрэглэгчийн тоо гайхалтайгаар өсcөн. Нэгхэн сарын дотор 20 сая хэрэглэгч. Иймээс ч томоохон судалгааны байгууллагууд, сонин сэтгүүлүүд google+ үйлчилгээний энэ амжилтын талаар бичицгээж байна.

 

Google+ үйлчилгээ маш бага сурталчилгааны зардлаар гарсан даруйдаа л дэлхийн ихэнх хүмүүсийн зочлох дуртай сайтын нэг болж чаджээ. Мэдээж хэрэг Google+ үйчилгээ хүмүүсийн хэрэглэж заншсан Facebook-г ардаа орхиж чадахуу гэсэн асуулт гарч ирнэ. Хөнгөхөн хялбар үйлдлүүдтэй хэрнээ маш ухаалгаар мэдээлэл түгээх хүрээгээ тодорхойлж болдог нь google+ -ын маш том давуу тал болж байна.

Хэрэв та хэн нэгэнд эсвэл хэсэг бүлэг хүнд л харагдахуйц хязгаарлалттайгаар өөрийн мэдээллээ нийтэд түгээхийг хүсвэл google+-г сонгохыг санал болгож байна.

Монголоо сурталчилж Google Doodle зурцгаая

Анх зөвхөн textbox, button-той эхлэж байсан google хайлтын хуудас өдгөө бүхний эхлэл болж чадсан байна. Тэд интернетийн хайлтын асар том зах зээлийг эзлээд зогсохгүй маркетинк, сурталчилгааны том зах зээлийг үүгээрээ дамжуулан бий болгож чадсан юм.

Хамгийн энгийн жишээ гэхэд та бидний өдөр бүр харж байдаг google Logo-г аливаа зүйлыг илэрхийлсэн хэлбэртэй зурсан байхаар 1998 онд анх санаа гаргаж байсан байдаг байна. Үүнийг Google Doodle гэдэг. Өнөөдөр ямар нэгэн тэмдэглэлт баяр, алдар нэртэй хүний төрсөн өдөр, шинэ нээлтийн ой зэргийг тохиолдуулан түүнтэй холбоотой утга санаа бүхий Google Doodle -г бүтээсээр байгаа билээ.

Энэ нь зөвхөн хайлт хийх гэж байгаа хүнд сонирхолтой, хөгжилтэй байгаад зогсохгүй тухайн зүйлийг шууд сурталчилсан мэдээллийн шинжтэй маш том ажил болж чаддаг юм.
Энэ зураг гэхэд л анхны хүн сансарт ниссэн өдөрт зориулан гаргасан лого юм.

Тэгвэл Монголчууд бид эх орноо google doodle ашиглан сурталчилж яагаад болохгүй гэж. Ирэх наадмаар google-ын лого монгол үндэсний ялангуяа наадмын шинжтэй харагдаж байвал танд ямар санагдах вэ?
Тэгвэл ЭНЭ холбоосоор орж өөрийн Google Doodle-ыг зурж илгээнэ үү. Хамгийн шилдэгээр шалгарсан зургийг Google Doodle-руу илгээх болно.

Хэрэв та HTML5 сонирхдог бол энэ мэт хөдөлгөөнт Google Doodle -ч мөн хийж болох юм.

Gmail-руу хийсэн хятадын hack-аас болж АНУ, Хятадын харилцаанд цав сууж магадгүй

Хятадын хакерууд энэ хэрэг явдлаас өмнө мөн Gmail-руу халдлага хийж нэлээд хэл ам дагуулаад амжсан билээ. Тэгвэл энэ удаад улс гүрнүүдийн харилцаанд ч өөрчлөлт орж магадгүй дүр төрхийг бий болгоод авлаа.

Өнгөрсөн 7 хоногт Хятадын хакерууд АНУ-ын өндөр албан тушаалтай хүмүүсийн хувийн gmail account-ыг цуглуулж улмаар мэдээллийг нь авах халдлага хийсэн байна.
Энэ халдлагыг АНУ-н тагнуулын албаныхан өндөр зэрэглэлтэйгээр хүлээн авч эргэн шалгахаар болоод байгаа юм. Google-ын талаас ч хятадын хакеруудтай эрчимтэй тэмцэхээ мөн мэдэгдлээ.

АНУ-н зүгээс Хятадын талд удаа дараа хийсэн иймэрхүү халдлагаа зогсоохыг шаардсан мэдэгдэл хийлээ. Үүнээс болж АНУ, Хятадын хамтын харилцаанд зөрчил үүсэх мадаглал бий болоод байгааг шинжээчид мэдээлээд байна.


Youtube дээр лав хайлт хийх

Youtube дээр нэг минут дутамд 35 цагийн шинэ бичлэг upload хийгдэж байдгийг та мэдэх үү. Өнгөрсөн 2010 оны байдлаар гэхэд л youtube дээрх бичлэгүүдийг 700 тэрбум удаа сонирхож үзсэн тоо гарсан байна. Тэгэхлээр Youtube гэдэг нь нэг талаар интернет дэх маш том АГУУЛГА нөгөө талаар маш том ХАЙЛТЫН ХЭРЭГСЭЛ болж хувираад байна гэсэн үг.

Youtube-ын энэ их сан хөмрөгөөс өөртөө яг хэрэгтэй бичлэг, мэдээллийг зөвхөн энгийн хайлтаар олоход цаг алдаж магадгүй юм. Тэгвэл доор дурдах арай ахисан түвшний ганц хоёр хайлтын аргыг та мэдээд авбал Youtube-ээс өөрийн хүссэн зүйлээ олоход чинь амар байж болох юм.

#1. Тусгай суваг олох
Youtube нь хэрэглэгчиддээ зөвхөн видео upload хийлгээд зогсохгүй албан ёсны суваг (channel) гаргаж өгдөг. Та албан ёсны сувгийг нь олж чадвал албан ёсны материалуудыг бас олж чадна гэсэн үг.
royal wedding, channel
Түлхүүр: channel (саяхан болсон английн ханхүүгийн хурмын албан ёсны сувгийг хайж байна.)


#2. Upload хийгдсэн хугацаагаар хайх
Нэг минут дутамд 35 цагийн бичлэг upload хийгддэг талаар өмнө дурдсан шүү дээ. Тэгвэл хамгийн сүүлд upload хийгдсэн хугацааны хязгаарлалтаар хайлтын мэдээллийнхээ шинэ байх чанарыг хангаж олох юм.
oprah winfrey, this week
Түлхүүр: this week (oprah winfrey тухай энэ 7 хоногт upload хийгдсэн видеонуудыг хайж байна. Энд today, this month гэх мэт түлхүүрүүдийг мөн ашиглаж болно.)


#3. Зөвхөн албан ёсны бичлэгийг хайх
Нэг дуучны клип гэхэд хэдэн саяаараа орсон байх магадлалтай. Тэр дундаас зөвхөн албан ёсны эрхтэйгээр оруулсан бичлэг чанар, болон ямар нэгэн өөрчлөлт ороогүй байдгаараа илүү үр дүнтэй. Youtube өнөөдрийн байдлаар Disney, Turner, Univision гэх мэт албан ёсны 10 мянга гаруй албан ёсны түншүүдтэй болсон байдаг.
never say never, partner
Түлхүүр: partner (never say never клипыг албан ёсны эх сурвалжаар нь хайж байна.)


#4. Кино хайх
Өнгөрсөн онд Youtube өөртөө албан ёсоор кино булан нээсэн билээ. Шууд кино булангаас хайлт хийж болно.
jackie chan, movie
Түлхүүр: movie (Жүжигчин jackie chan-ны тоглосон киног хайж байна. )


#5. HD буюу өндөр чанартай (high-quality) видео хайх
Өнөө үед дэлхийн интернетийн хурд асар хурдацтай өсөж байгаатай холбоотойгоор интернет агуулгын чанар мөн үүнийг даган өсөх боломжтой болсон. Youtube ч гэсэн 720, 1080 нягтрал бүхий бичлэгийг өөртөө upload хий боломжийг хэрэглэгчиддээ нээлттэй болгоод удаагүй байна. Тэгэхлээр бид заавал чанар муу барзгар бичлэг харахгүй байхыг хүсвэл энэ хайлтыг хийж болно гэсэн үг.
the king's speech trailer, hd
Түлхүүр: hd (Оскарын шагналт Хааны үг (the king's speech) киноны танилцуулгыг HD чанартайгаар хайж байна.)


#6. 3D видео хайх
Ойрын жилүүдэд кино урлагт 3D дүрслэл хүчтэйгээр орж ирж байна. Иймээс ч энэ төрлийн бичлэгүүд мөн ихсэх болсон. Youtube ч 3D бичлэг албан ёсоор үзүүлэх player-тэй болсон талаар өмнө дурдаж байсан. Хэрэв танд 3D харах шил байгаа бол ийм хайлт 3d-ын гайхамшигийг мэдэрч болно.
avatar, 3d
Түлхүүр: 3d (Avatar кинотай холбоотой 3D бичлэг хайж байна.)


#7. Видео жагсаалт хайх
Youtube дээр хэн нэгэн нь өөртөө таалагдсан бичлэгүүдээрээ жагсаалт (playlist) үүсгэн хадгалах боломжтой байдаг. Нэг хүсэл сонирхол, нэг мэдээллийг багцалж байгаагаараа playlist-ын давуу тал их.
bryan adams, playlist
Түлхүүр: playlist (Дуучин bryan adams-ын дуунуудын жагсаалтыг хайж байна.)


#8. Урт бичлэг хайх.
Энгийн хэрэглэгчид youtube-д 10 минутын бичлэг л upload хийх эрхтэй байсанг өнгөрсөн онд 15 минут болгон уртасгасан. Тэгвэл албан ёсны эрхтэй болон давуу эрхтэй хэрэглэгчид үүнээс ч урт бичлэгүүдийг upload хийх эрхтэй байдаг. Та бичлэгийнхээ уртаар хайлтаа хийх боломжтой.
tom and jerry cartoons, long
Түлхүүр: long (tom and jerry cartoons-ын 20-оос дээш минутын бичлэг хайж байна. Long түлхүүр ашигласанаар 20-оос дээш минутын урттай бичлэгүүд гарч ирнэ.)


#9. Яг хайсан гарчигтай бичлэгүүдийг хайх
Youtube-ыг 2006 онд алдарт Google компани 1.6$ тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ. Тэгэхлээр google дээр хийгддэг зарим нэг ахисан түвшингийн хайлт youtube дээр хийгдэх боломжтой. Яг тухайлсан хайлтын үгүүд бүхий гарчигтай бичлэгүүдийг үүнийг ашиглан хайж болно.
allintitle:"google goes gaga"
Түлхүүр: allintitle (google goes gaga гэсэн гарчигтай бичлэгийг хайж байна.)


#10. Холимог хайлт
Мэдээж дээрх түлхүүрүүдийг нэг дор нэгтгэн хайлт хийж болно. Дээрх аргуудыг хэрэглэсэнээр хайлт хийх гол арга болох БА (and) гэсэн утгыг шууд авна гэсэн үг.
ted talks, hd, this month, long
(ted talks гэсэн энэ сард upload хийгдсэн HD чанартай 20 минутаас урт бичлэг хайж байна.)

Google Video үйлчилгээгээ зогсооно

Хэрэв танд Google Video дээр Upload хийсэн ямар нэгэн видео байгаад тэр чинь хэрэгтэй гэж үзвэл өөртөө татаж авахыг зөвлөж байна. Учир нь энэ 7 хоногт Google-ынхэн өөрийн google video хэрэглэгчиддээ тус үйлчилгээгээ хаах болсон талаар мэдээлэл хүргээд байна.

Google-ынхэн өөрийн мэдэлд Youtube-ыг авсан цагаас эхлэн Google Video-гоо зогсоох нь зөвхөн цаг хугацааны асуудал болчоод байсан билээ. 2005 онд google-ынхэн youtube-ыг худалдан авахаас өмнө уг үйлчилгээгээ гаргасан бөгөөд сард 1 видеог дундажаар 114 сая давтагдаагүй тоогоор үздэг гэсэн дундаж үзүүлэлттэй үйлчилгээ болж байсан юм. Гэвч youtube-г худалдан авсанаар энэ үйлчилгээгээ хязгаарлаж хэрэглэгчидийнхээ upload хийх хэсгийг хаасан байсан юм.

Тэгвэл ирэх 5р сарын 13-нд google video албан ёсоор хаагдах болсон байна. Үүнтэй холбоотойгоор google video-ны статус хэсэгт dowload товч нэмж оруулсан байгаа ажээ.

Google өөрийнхөө 404-өө шинэчлэж

Интернетээр хэрэглэгч хэн бүрт ямар нэгэн байдлаар тохиолдож болох алдаа бол 404. Энэ кодыг серверт тависан хүсэлтийн хариу олдоогүй тохиолдолд буцаадаг алдааны код гэж ойлгож болох юм.

Хэрэглэгчдэд тохиолдож болох хамгийн урамгүй алдааны нэг учраас энэ алдааг арай хөгжилтэй сонирхолтой байлгах үүднээс website-ууд өөрсдийн өнгө үзэмжийг илэрхийлэхүйц сонирхолтой хэлбэрээр уг алдааг харуулдаг.

Тэгвэл google-ынхэн өмнө нь 404 алдааг буцаагаад google-ээс хайх санал тавьдаг байсан бол энэ удаад доорх байдлаар шинэчилсэн байна. Энгийн цэвэр.
Сонирхуулахад нэг сайт энэ алдаандаа Hooray гээд бичсэн байсан санагдаж байна. Гэхдээ монгол сайт биш. Иймэрхүү жижигхэн мэт боловч гоё санаанууд 404 гарч ирж байх жишээтэй.

Jules Verne-ны төрсөн өдөрт Google хөдөлгөөнт лого гаргалаа

1828 оны 2-р сарын 8-нд аугаа шинжлэх ухааны зөгнөлт зохиолч Jules Verne мэндэлсэн байна. Түүний Усан доогуур хорин мянган бээр аяласан нь, дэлхийн гүнрүү гэсэн зохиолуудыг нь уншаагүй хүн ховор гэдэгт итгэлтэй байна. Усан доогуур хорин мянган бээр аяласан нь номоо тэрээр 1870 онд бичиж байсан гэхэд түүний ямар шинжлэх ухаанчаар өөрийн зохиолдоо хандаж байсныг гайхахын аргагүй. Өнөөдөр гэхэд л усан доогуур шумбах төөхөөрөмжүүд яг энэ зохиол дээр гардагчлан хийц загвар, ажиллагаатай бүтээгдсэн байдаг.

Тэгвэл түүний 183 жилийн төрсөн өдөрт зориулан Google-ынхэн өөрсдийн логогоо өвөрмөцөөр гаргаж үзүүллээ. Тэд Google Doodle-ээ HTML5 дээр тулгуурлан хөдөлгөөнт хэлбэртэй байхаар зохиомжилж оруулсан байна. Нэг үгээр бас нэгэн шинжлэх ухааны эхлэлээр логогоо харуулсан гэж хэлж болно.

Тэд мөн өнгөрсөн оны 9 сард HTML5 ашиглаж өөрсдийн логогоо бөмлөгүүдийн цугларал хэлбэртэй хөдөлгөөнтэйгээр харуулж байсан.

Google Instant бичиж байхад чинь хайна

Хайлтын хүчирхэг систем Google өнгөрсөн 8нд өөртөө нэгэн томоохон шинэчлэл хийлээ. Энэ нь таныг хайлтын талбарт үг бичингүүт систем автоматаар хайлтыг санал болгох явц юм. Үүнийгээ instant search гэж нэрлэж байна.

Ингэснээр Google Instant нь интернет дахь хайлтын системийн илүү ахисан түвшинд авчирлаа гэж үзэж болно.

Аливаа хайлтын үр дүн 30-300 миллсекунтын хооронд гарч ирж байгаа нь гайхалтай үзүүлэлт биш гэж үү. Бид өөрсдийн PC дээрээсээ файл хайхад ч ийм хурдтай хариу үр дүнг үзүүлж чадахгүй. Гэтэл дэлхийг хэрсэн интернетийн сүлжээнээс мэдээллийг ийм хурдаар гарган ирж танд санал болгож байна.

Google.mn ашигладаг хүмүүс google.com дээрээс энэхүү өөрчлөлтийг олж харах боломжтой.

Таны зурагтанд Google, Apple хоёр "үзэлцэнэ"

Apple-ын эсрэг Google-ын хийж байгаа бас нэг дайны эхлэл боллоо гэж энийг хэлж болно. Өнгөрсөн долоо хоногт Apple-ын тэргүүлэгч Steve Jobs хэрэглэгчиддээ зориулан өөрсдийн TV болон PC-гээ ашиглан Apple TV үзэх боломжийг нээсэн тухай зарлаж байсан бол мягмар гарагт Google-ын Eric Schmidt мөн л TV үйлчилгээ шинээр нээж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Тэгэхлээр хэн нь ялах бол. Google үү Apple үү! Энэ хоёрыг хэрэглэгчдийн хувьд ямартай ч зөрчил гарах нь дамжиггүй. Гэхдээ телевиз үзэхийг хүсэж байгаа хэн бүрт өөрийн хүссэн нэвтрүүлэгээ хайж олоод үзнэ гэдэг сайхан санаа.
Бэрлин хотноо болсон электрон худалдааны хэрэглэгчдийн IFA-ын арга хэмжээний үеээр ноён Schmidt хэлэхдээ:
-Энэ үйлчилгээ нь интернетээр дамжин телевизэд хүрч буй Google-ын үнэгүй үйлчилгээ гэж хэлж болно. Үүний цаашид олон олон програмистууд болон электроникуудын тусламжтай хөгжүүлнэ гэжээ.

Тэд одоогийн байдлаар Logitech, Sony, Samsung гэсэн томоохон үйлдвэрлэгчидтэй аль хэдийнээ технологийн тал дээр хамтран ажиллахаар хэлэлцээр хийчихсэн байгаа гэнэ.

Өнгөрсөн 7 хоногт Apple өөрсдийн Apple TV-гээ зах зээлрүү гаргахын төлөө хийсэн сурталчилгааны нийт зардал шинжээчдийн үзэж байгаагаар нийт 180$ сая ам.доллар хүрсэн гэж үзэж байна. Гэвч Apple-ын сүүлийн гаргасан TV үзэх “төхөөрөмж” –ийг ердөө 99$ ам.долларын үнээр худалдан авч iTune-ээс stream төрлийн видео, шоуг татаж мөн худалдан авч үзэх нь байна. Мэдээж хэрэг мөн youtube, flickr гэх мэт бусад төрлийн сайтуудруу ч энд хандаж видео үзэх боломжтой.

Тэгвэл Google TV нь үзэгч өөрийн хүссэн прогрмаа интернетээс хайж олоод DVR чанартайгаар үзэх боломжтой ажээ. Google TV-д Sony TV болон blu-ray тоглуулагч, Logitech TV зэргийг суулгаж ажиллуулах давуу талтай гэж компаний төлөөлөгч дурдсан байна.
Эцсийн дүнд энэ хоёр төхөөрөмжийн аль нь ялах бол! Энэ хоёрын томоохон ялгаа нь гэвэл Apple-ынхан яалтчгүй iTunes-ээрээ дамжин ажиллах бол Google-ынхэн интернетэд байрлаж буй нээлттэй бүх агуулгуудад хүрч чадна.
Энэ бол таны сонголт.

Gmail-ээс Америк, Канадруу үнэгүй дуудлага хийнэ

Google VoiceGmail өөртөө voice болон video дуудлага хийх боломжтой болгоод байсан билээ. Гэхдээ энэ нь зөвхөн gmail account хоорондоо байсан. Хэдийгээр google-ынхэн gmail дээрээ суурьлан gtalk гаргасан ч үүнд энэ бололцоо байдаггүй.
Харин шалтгаан нь саяхан тодорхой боллоо. Gmail -ээсээ та Call Phone хийх боломжтой болсон байна. Мэдээж төлбөртэй.

Гэхдээ одоогийн байдлаар Америк, Канадруу үнэгүй дуудлага хийх боломжтой. Монголчуудын хувьд Америк, Канадруу үнэгүй ярина гэдэг бол сайхан боломж шүү. Бусад улс оронруу гарах ярианы төлбөрийг хамгийн бага байлгахаар хичээж байгаа талаар тэд мэдээлж байна. Жишээ нь U.K., France, Germany, China, Japan зэрэг улсуудруу залгахад минутанд $0.02 доллар төлөх нь байна. (Жагсаалтыг эндээс харж болно.) Яг одоогийн байдлаар таны дансанд туршилт хийлгэхээр 0.10$ байгаа.

Call Phone үйлчилгээг сонирхохыг хүсвэл gmail-руугаа ороод хажуугийн чат хэсэгт Call Phone гэсэн сонголт байгаа.

Энэ үйлчилгээ гарсаны дараагаар дөнгөж 24 цагийн дотор 1 сая илүү дуудлага хийсэн мэдээ гарчээ. Тэгэхлээр google-ынхэн энэхүү үйлчилгээгээрээ Skype-г эвгүй байдалд оруулж магадгүй нь.

Gmail call-ыг сурталчилсан өөрсдийнх нь хөөрхөн рекламыг хавсаргая.

Google өөрсдийн тухай кинотай болно

Google MovieӨнөөдрийн байдлаар шилдэг Social Network болоод байгаа Facebook болон түүнийг санаачлагчдийн түүхийг өгүүлэх "The Social Network" гэх кино ирэх 10-р сарын 1-нд дэлгэцнээ гарах гэж байгаа. Энэ нь hollywood-д хийгдэж буй интернет сайтын түүхийг өгүүлж буй анхны шахуу кино болж байгаа ажээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн хайлтын системийн хүчирхэг сайт Google-ын тухай мөн ийм кино хийгдэх талаар яриа гараад байна. Зохиолч Ken Auletta-ын бичсэн Googled: The End of the World as We Know It номны зохиолоор Google болон түүнийг санаачлагч Sergey Brin, Larry Page нарын хэрхэн амжилтанд хүрж баяжсан түүхийг өгүүлэх гэнэ.

Киноныхоо талаар продусер London хэлэхдээ:
Энэ кино нь хоёр залуу өөрсдийн компаниа байгуулж хэрхэн дэлхийг өөрчилж чадсан түүхийг өгүүлэх юм. Хамгийн гол нь энэ хоёр залуугийн туйлын гайхалтай зорилго нь киноны гол үйл явдал байна гэжээ.

Исүс Google Map дээр тодров

Исүс гэж азтай нөхөр энд тэнд тодорч харагдлаа гээд хүмүүсийн магнайг тэнийлгэх юм даа. Саяхан Zach Evans гэж нөхөр google map-аар тэнэж яваад бүхнийг бүтээгч эзэн Исүсийг олж харсан сайн мэдээгээ хүмүүст онлайн тараасан байна.
Энэхүү газар нь Унгарын Püspökladány (энд дарж үзээрэй) гэх нэртэй газар юм байна.

Latin-аас кириллрүү

Жижигхэн орны зовлон дуусахгүй. Гэхдээ яахав болоол байна. Өнөөдрийн байдлаар манайхны хувьд google-ын үзүүлж байгаа үнэгүй үйлчилгээнээс арай бага ашиглаж байгаа. Харин нэг зүйлийг нь ашиглаж болох юм байна гэж харлаа. Ашиглаж байгаа хүн ч байж магадгүй.
Google-ынхэн өнгөрсөн жилүүдэд өөрсдийн орчуулагч програмууд дээрээ нэлээд хөрөнгө, хүч хаясан. Өнөөдөр үүнийг олон сая хэрэглэгч ашиглаж байна. Хамгийн онцгүй нь монгол гэсэн сонголт байхгүй байгаад юм. Гэвч үүний арай өөр зорилгоор ашиглаж болох юм байна.
http://www.google.com/transliterate/ шууд бичингээ орчуулах хөрвүүлэгчийг google-ынхэн туршиж байгаа.
Та англиар галиглаад бичнэ тухайн улсын бичигруу шууд хөрвүүлнэ. Нэг үгээр гарны драйвэр. Гадаадад суугаа монголчуудын хувьд энд тэнд явж байхад нь монгол гарны драйвер байхгүйгээс болоод шууд латинаар галиглаж бичсэн байдаг шүү дээ. Тэгвэл энд орос гэсэн сонголтыг нь сонгож байгаад http://www.google.com/transliterate/ ын ашиглан шууд галиглаад биччихвэл сайхан кирилл болгоод хөрвүүлээд авчиж болох юм байна.
Яахав Ө, Ү үсгийн хувьд асуудалтай. Гэхдээ амь тулсан үед хэрэг болж магадгүй, тэмдэглээд аваарай.

Энэ таксичинг google-ээс олоорой

Google-ыг ашиглаж олон хүн өөрийн бизнесээ өргөжүүлдэг болсонг бид бүгд мэднэ. Бид ч үүнд суралцах хэрэгтэй. Өмнө нь Google-ыг ашиглан нэрийн хуудсын шинэлэг санаа гаргаж байсан талаар бичиж байсан бол энэ удаад Пакистаны таксичин бүр гоё санаа гаргасан талаар бичих гэсэн юм.

Тэрээр өөрийнхөө машин дээр Google-ээс Таксины жолооч Asif Hussain Shah гэж хай гэсэн бичиг наасан нь өнөөдөр түүнийг интернетийн бас нэгэн од болгоод байна. Хамгийн гол нь түүний таксигаар үйлчлүүлэгчийн тоо эрс нэмэгдсэн байна.
Google-ын хайлтын дүнд хамгийн түрүүнд түүнтэй холбоотой хэдэн youtube бичлэг гарч байна.
Хэрэв бид Пакистанд очвол хамгийн түрүүнд дуудах хүн нь Asif болж байх шиг байна даа.

Google BUZZ (Цагаан сарын бууз биш:P)

Хүмүүст одоо ахиж social site (нийтийн сүлжээ) хэрэггүй болчоод байхад google-ынхэн BUZZ гаргалаа. Товчоор Facebook, Twitter –тэй ойролцоо систем болсон байна.
Сайн ч муу ч хэлж байна.
Google-ын нэг давуу тал нь 170 сая гаруй gmail ашигладаг хэрэглэгчидээрээ шууд дамжуулан энэ системээ нэвтрүүлж байгаа нь явдал. Хөөрхий twitter, facebook үзэж үзэж байж өнөөдрийн тооны хэрэглэгчийг татаж чадсан шүү дээ. Google Buzz өөрийн байраа Facebook-тэй өрсөлдөхүйц гэж тодорхойлсон байна.
Ямартай ч Google Buzz-ын менежер Тодд Жэксон хэлэхдээ:
- Бид шинэ ертөнц нээсэн гэв.
Амжилттай тархах болтугай.

Жич: Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Google, Microsoft, Хятад гурав

Google ChinaGoogle-ынхэн ойрд хэцүүхэн байх шиг байна. Дэлхийн нөлөө бүхий орон Хятадтай заргалдаад авсан тэд хэдийгээр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэж байгаа ч цаад утгаараа өөрсдийнхөө бизнесийг тодорхой хэмжээгээр унагаж байгаадаа харамсаж байгаа болов уу.
Хятадын засгийн газар өөрсдийн иргэдийнхээ интернет хэрэглээд асар их хяналт тавьдаг нь google –ын бүтээгдэхүүний үндсэн чиглэлийг алдагдуулахад хүрээд байгаа юм. Google гэлтгүй томоохон интернет чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд ч хятадын энэхүү шаардлагын дагуу үйлчилгээгээ явуулдаг.
Сүүлийн үед хятадын талаас Google Mail ашигладаг хүмүүсийн mail account-руу илт халдлага хийж байгааг google-ынхэн буруушааж хятадын засгийн газартай хэлэлцээр хийх хэмжээнд тулсан байна. Үүний хажуугаар хэрэв хятадын засгийн газар энэ мэтээр бизнест хэтэрхий хөндлөнгөөс оролцох бол Google-ынхэн хятад дахь үйлчилгээгээ зогсоох арга хэмжээ авч болох юм гэж мэдэгдлээ.
Энэ мэдэгдэл гарсны дараагаар Google-ын хувьцаа эрс буурч хувьцаа эзэмшигчидыг сандаргав. (Дээр нь Nexus One гаргасан утас нь асуудалтай байгаа нь тэднийг нервитүүлж байна.)
Харин Microsoft-ынхон бид хятадаас гарахгүй гэж далимд нь “Кок” авсан мэдэгдэл хийгээд амжив.
Google болон хятадын засгийн газрын асуудал даамжирсаар улс хоорондын асуудал болжээ. Саяхан АНУын засгийн газраас хятадын барьж байгаа энэ бодлогыг дэмжихгүй байгаа талаараа мэдээлэл хийгээд авсанд хятадын тал илт дургүйцэв.
Дэлхийн 3р дайн ингэж өрнөж болох юм. Дарин дээр давс гэгчээр хятадын өмнөө барьдаг ганц том хайлтын систем болох baidu.com –г нь ираны хэсэг нөхөд хакдаад авсан байх юм. Одоо ираны цахим ертөнцрүү хятадууд өдөр шөнөгүй бөмбөгдөлт хийхээр занаж байгаа бизээ.