Монголоо сурталчилж Google Doodle зурцгаая

Анх зөвхөн textbox, button-той эхлэж байсан google хайлтын хуудас өдгөө бүхний эхлэл болж чадсан байна. Тэд интернетийн хайлтын асар том зах зээлийг эзлээд зогсохгүй маркетинк, сурталчилгааны том зах зээлийг үүгээрээ дамжуулан бий болгож чадсан юм.

Хамгийн энгийн жишээ гэхэд та бидний өдөр бүр харж байдаг google Logo-г аливаа зүйлыг илэрхийлсэн хэлбэртэй зурсан байхаар 1998 онд анх санаа гаргаж байсан байдаг байна. Үүнийг Google Doodle гэдэг. Өнөөдөр ямар нэгэн тэмдэглэлт баяр, алдар нэртэй хүний төрсөн өдөр, шинэ нээлтийн ой зэргийг тохиолдуулан түүнтэй холбоотой утга санаа бүхий Google Doodle -г бүтээсээр байгаа билээ.

Энэ нь зөвхөн хайлт хийх гэж байгаа хүнд сонирхолтой, хөгжилтэй байгаад зогсохгүй тухайн зүйлийг шууд сурталчилсан мэдээллийн шинжтэй маш том ажил болж чаддаг юм.
Энэ зураг гэхэд л анхны хүн сансарт ниссэн өдөрт зориулан гаргасан лого юм.

Тэгвэл Монголчууд бид эх орноо google doodle ашиглан сурталчилж яагаад болохгүй гэж. Ирэх наадмаар google-ын лого монгол үндэсний ялангуяа наадмын шинжтэй харагдаж байвал танд ямар санагдах вэ?
Тэгвэл ЭНЭ холбоосоор орж өөрийн Google Doodle-ыг зурж илгээнэ үү. Хамгийн шилдэгээр шалгарсан зургийг Google Doodle-руу илгээх болно.

Хэрэв та HTML5 сонирхдог бол энэ мэт хөдөлгөөнт Google Doodle -ч мөн хийж болох юм.

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Дэмжиж байна... Зураад байдаг хэргээ

    ReplyDelete
  2. Зурж чаддаг хүмүүс нь зураад байж дээ.

    ДАШРАВДАН-д нөхөрсөгөөр хэлэхэд өөрийн чинь дэмжлэгээр Гүүгл юугаа хийнээ хэхэхэ

    ReplyDelete
  3. Өө яасан сайхан санаа вэ хэхэ.

    ReplyDelete
  4. Үнэхээр сайхан санаа байна. Нэгийг зуръя байз.

    ReplyDelete
  5. Anonymous23/6/11 10:35

    Үндэсний утгатай зүйлээ харвал сайхан л санагдана даа.
    http://www.google.com/logos/2011/lespaul.html - Энэ лого нь үнэхээр гайхалтай шүү, гараараа тоглоно бас хадгалж авч болно.

    ReplyDelete
  6. Good idea..Nadad Xvnnvv 2220 -r xiimeer sanagdaad bgaa

    ReplyDelete
  7. Ирэх 7 хоногт наадам болох гээд байдаг.

    ReplyDelete