Showing posts with label messenger. Show all posts
Showing posts with label messenger. Show all posts

Yahoo Messenger -ын сурталчилгааг арилгах

removeyahoo messenger adsБүр дээр yahoo messenger-ыг хурдан болгох талаар бичиж байсан. Тэнд хувилбар нь 7 байлуу 8 байлуу. Тэгвэл өнөөдөр бүгд yahoo messenger 9-ыг ашиглаж байгаа байх. Yahoo messenger-ын маань доод хэсэгт бараг бидэнд хэрэггүй гээд хэлчихэд хилсдэхгүй сурталчилгаа гараад байдаг. Түүнийг хаачихвал боломжийн хэрээр yahoo messenger маань хурдан болно бас ганц хоёр хүний жагсаалт харагдах талбай нэмэгдэх нь байна.

Yahoo messenger 9-ын ads арилгах олон янзын програм, аргууд байгаа ч тэдгээрийн дотроос онцгой амархан бас үр дүнтэй нэгийг нь бичиж байна.

Дараах аргын дагуу хийнэ
  1. Yahoo Messenger
  2. C:\WINDOWS\system32\drivers\etc гэсэн замыг нээ.
  3. Hosts гэсэн нэртэй файлыг Notepad дээр ч юм уу editor төрлийн програмаар нээнэ.
  4. Файлыг нээгээд харахад 127.0.0.1 localhost гэсэн мөр бий. Түүний ард enter аваад 127.0.0.1 insider.msg.yahoo.com гэсэн мөрийг нэмж бичнэ. Хадгална. Хаана.
  5. Yahoo Messenger-ээ ажиллуулаад нэвтрээд үз. Болохгүй бол restart.

Амжилт.

Yahoo Messenger 9.0 албан ёсоор гарлаа

Удаан хугацааны туршид хүлээсээр ирсэн Yahoo Messenger 9.0 албан ёсоор гарлаа. Монголын маань хэрэглэгчдийн дийлэнх хувь нь Yahoo Messenger-ыг сонгож хэрэглэдэг учраас энэ мэдээ нэг бодлын сайхан мэдээ болж таарна. Өнгөрсөн оноос эхэлсэн 9-р хувилбарын хувьд өнгө загвар нь Microsoft-ын шинэ бодлогын хүрээнд гарсан Vista-лаг байсан. Гэвч beta хувилбарыг нь хэрэглэх явцад бишгүй олон алдаа гарч байсан бол одоо эдгээр алдаанууд засагдсан гэж найдаж байна.


Yahoo Messenger 9.0-ын хамгийн том авууштай зүйл бол яах аргагүй unicode(Монгол Криллээр шууд бичнэ) дэмждэг болсонд байгаа юм. Мөн чатын цонх дээрээ видео харуулах, Flickr -ын зураг татаж оруулах, yahoo map-ыг оруулах цоо шинэ боломж нэмэгдсэн юм байна.
Ингээд Lets go chat :P

Удахгүй gogo messenger-тэй болохнээ.

gogo.mn-д Монголд байгаа интернет хэрэглэгчид нэлээд талтай. Учир нь хуудас content-ын татагдах хурд өндөр байдаг. Тэр дундаа share.gogo.mn-ыг өөрийн хэрэгцээндээ их хэмжээгээр ашигладаг болсон байна. Удахгүй gogo.mn маань Монголын гэсэн messenger-ыг хэрэглэгчдэдээ хүргэх гэж байгаа юм байна. GoGo Мессенжерийн үйлчилгээний тайлбар, нөхцөлүүд нь Монгол хэл дээр хийгдсэн тул хэрэглэхэд хялбар. Мөн cэтгэл хөдлөлөө илэрхийлэх дүрс зургууд нь Монгол төрх, Монгол хэлийг агуулсан тул илүү дотно хэрэглээг бий болгох аж. :D энэ дүрсийг яаж илэрхийлснийг харж байгаа биз.

Gogo messenger-ын онцлог нь :
  • Мэдээ мэдээлэл авах. News.gogo.mn-ын зарим мэдээлэл болон цаг агаар, зурхай зэрэг мэдээллийг авах боломжтой.
  • Чатлах. Мэдээж messenger-ээр чатлаж л таараа өөр юунд ашиглах вэ дээ.
  • Файл дамжуулах. Би хувьдаа энийг л дажгүй юм байгаасай гэж хүсэж байгаа. 50mb хүртэл хязгаартайгаар хоорондоо файл дамжуулна. Мөн үүнийгээ ашиглан дэлгэцнийхэ хүссэн хэсгийг найздаа харуулах боломжтой гэж байгаа.
  • Mail, Messege (SMS) бичих. mail.Gogo.mn энэ үйлчилгээ байдгийг мэдэх байх.
  • Тэмдэглэл хийх. Нэг үгээр өдрийн тэмдэглэлээ gogo messenger дээрээ хийгээд явж болно гэсэн үг.
  • Сурталчилгаа байршуулах. Yahoo Messenger-ын доор байдагтай адилаар ийм зүйл хэрэглэгчдэд харагдах нь байна. Харин байгууллагуудын хувьд яг хүн хүнд хүрсэн сайхан сурталчилгааны арга хэрэгсэл болох байх. Харин хэт том битгий байгаасай гэж залбиръя.
Одоогийн төлөвлөж байгаагаар 6 сарын 1-д gogo messenger-ыг нэвтрүүлж эхлэх юм байна. Тэр хүртэл сайжруулалт хөгжүүлэлт хийгдсээр байгаа учир дээр дурьдсан зүйлст өөрчлөлт гарч магадгүй. Ямартай ч smile-уудыг нь харахад хөөрхөн харагдаж байна шүү.

Холбоос: http://messenger.gogo.mn/

Speed in Yahoo Messenger

Yahoo messenger нь маш их memory болон cpu зарцуулдагийг та бүхэн мэдэх байх. Ойролцоогоор хамгийн их memory cpu зарцуулдаг гэж тодорхойлогдсон Norton Antivirus-тэй зэрэгцэхүйц хэмжээгээр ашиглаж байдаг. Тэгвэл yahoo messenger-ийн memory болон cpu ашиглалтыг нь багасгаснаар таны PCны ажиллах хурд сайжрах болно.

A. Yahoo messenger-ийн сурталчилгааг болиулах
Yahoo messenger-ийн доор гардаг сурталчилгааны талбарыг болиулснаар та нетийнхээ хурдыг бага ч гэсэн ихэсгэх болон YIM-ийн санах ойн хэрэглээг бууруулах болно.
  1. Yahoo Messenger-ээ хаа
  2. Үүнийг хуулж ав. (Хэрэв Yahoo messenger 9 эндээс)Тэгээд ажиллуулаад болно.
B. Plugin-ийг хаах
Action>Choose a plugin>My Plugins… Ингэж ороод ашиглагддаггүй бүх plugin-уудыг uninstall хий. Би бүгдийг нь uninstall хийсэн.

C. Skin-ээ солих
Classic Skin. Ер нь хаана ч байсан энэ үг бол хурд гэсэн үг. Хэрэв хурдыг өнгө үзэмжээс илүүд үздэг бол classic skin нь илүү бага санах ой ашигладаг.

D. Emotion бага ашиглах
Та ширхэг emotion ашиглах тоолонд GDI Object –ийн хэмжээ нэмэгдэх болно. Хэрэв өөрийн GDI хэрэглээг шалгахыг хүсвэл “ctrl+alt+del” > Processes tab > View > Select Columns > GDI Objects.

E. YIM-ын асуудал
Хэрэв таны yahoo messenger ямар нэгэн алдаа гараад хэн ч тусалж чадахгүй (Жишээ нь sign хийж болохгүй) байвал YIM-ын хуучин хувилбаруудыг ашиглана уу. -оос та хуучин хувилбаруудыг татаж авах боломжтой.

:) Tnx for n3xus

New emoticons

Yahoo-оос хамгийн сүүлд Yahoo! Messenger 9.0 Beta гэсэн хувилбар гаргасан бөгөөд үүнийхээ зэрэгцээгээр 6 шинэ emoticon оруулсан байна. Эдгээр smile-ын 25 жилийн ойд зориулан шинээр emoti CONTEST! 2007 явуулж санал асуулгаар шалгарсан 6 шинэ emoticon юм байна.
Renata - 31 настай, санхүүгийн шинжээч, Египтээс оролцсон байна. Тэрээр “Borat” киног үзэж байгаад энэ emoticon-ын санааг олсон гэнэ. Түүний 4 настай хүү нь 2 хуруугаа гозойлгоод зогсож байсан байна. Бид нар ямар нэг юм сайн байвал хуруугаа гозойлгодог шүү дээ гэж ярижээ.

Eunice - 22 настай, IT project manager, “It wasn’t me!”Флиппинээс оролцсон байна. –“би бишээ” гэсэн гэмгүй царайлсан emoticon оруулсан байна. Миний буруу биш байх үед хэн нэгэн нь ямар нэгэн юмнаас болж зэмлэх бол би энэ emotionг ашиглана. Гэхдээ буруутай хүмүүс үүнийг ашиглавал жаахан төвөгтэй л юм гэж хэлсэн байна.

Daisy J - 11 настай, Seattle, WA-аас “Hurry up!” emotion-оор оролцсон. Би найз нараа нээх хүлээлгээд байдаггүй. Гэхдээ ийм юм болвол одоо энэ emoticon-гоо ашиглах болно гэсэн байх юм.

Rose M – 25настай, худалдаачин, Santa Monica, CA-с “Rock on!” emoticon-гоор оролцсон байна. Хүмүүс Internet ашиглаж байхдаа ихэнхдээ л хөгжим сонсож байдаг. Иймээс би ихэнхдээ л хөгжмийн аянд хөдөлж байдаг юм гэж хэлсэн байна. Гоё emoticon болсон байна.

“Thumbs down” –ыг Ryan L, “Don’t want to see” – “Би хармааргүй байна” –ыг Nancy.Butterfly оруулсан байна.

Эртний Грек, Ром-оос гаралтай Thumbs up, Thumbs down (амьд үлдээх, алах) гэсэн илэрхийлэл нь web 2.0-д хүчтэйгээр түрж орж ирж байгаа бөгөөд хэрэв та анзаарсан бол зарим нэг нийтлэлүүдийн доор тухайн нийтлэлийг үнэлэх үнэлэмж дээр энэ 2 тэмдэглэгээ нэлээд харагддаг.

Source: Yahoo messenger blog

Yahoo (verse)

ido андын бичсэн шүлэг миний блогийн үзэл сурталд нийцээд байсан тул орууллаа :). Түүний бичсэн энэ шүлэгийг уншаад YM-ээ нэг хараад үзээрэй. Их энгийн тэгсэн хэрнээ их амьдралтай шүлэг болсон санагдлаа. Ямартай ч уншаад үзээрэй.

Yahoo msgr чи нэгэн цагт
Ялдам нэгэн бүсгүй байсан юм уу
Ярзайтал инээх "манин" шар дүр чинь
Яршигтай санагдах бас дутагдах болж.

"Double click" яаран хийхүй
Дараа нь шуудхан "ID" болоод "Tab"
Дээд хурдаараа "Pass" тэгээд "Enter"
Дэггүй том шар инээд чи эрхлэнгүй шарав хийнэ.

Өнгөрсөн орхигдсон бүх "offline" -ууд харамсалтай
Өнөөх л хэд "online" байх нь тодорхой.
Одтой шар дугтуйг хэн нэгэн нь илгээжээ
Онгойлгох хэрэггүй ээ "Hi5" л биз

Хорвоогийн хаа нэгтээгээс олзлон цуглуулж ирээд
Хоригдол болгоод бүгдийг нь тус бүрийн "camer"-т хийчихсэн мэт
Гунигтай бас хөгжилтэй тэдний тоо нь
360 хүрчихлээ хөөрхий тэдэнд "Ctrl+F".

"Bitrix"-чүүд бүгд "status"-аар хэрэлдээд л
Бизнес түншүүдээс бөөн бөөн "mass" нисээд л
Ажил хийдүүлэгчид энд тэнд "idle" царайлаад л
Анд найзууд "Hi iidooo", хариуд нь би таг чиг...

Зураач designer-уудад "My Blog" дэлгээстэй
Зуурдын танилууд "offline" нуугдаастай
Хэлэлцүүлгийнхэнд "SUPER BUSY" харуулж
Хэнэггүй дүлийнүүдэд "BUZZ" тогшино.

Том жижиг ажилууд нэхэгдээд "X" хаалт нээх
Доторхойлох цэг тавиад хаалтаа хаачихлаа
Согтуурхаад явлаа яг одоо би галзуурахнээ
Sorry бүгдээрээ bye "Ctrl+D".

- Энэ Ido зурна шүлэг бичнэ авъяастай залуу шүү. (Хэн нэгний хэлсэн үгнээс)

:-) Now 25 years Old

Carnegie Mellon University-ын Scott Fahlman гэгч өөрийн email болон чатандаа өөрийнгөө баяртай байгаагаа илэрхийлж бид бүхний өдөр дутамын хэрэглээ байдаг алдарт :-) гэсэн тэмдэгтийг байнга явуулдаг байжээ. Иймээс :-) -ыг түүнийг үүсгэсэн гэж тэмдэглэсэн байдаг юм байна. Ингээд 1982 оноос хойш 25 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд emoticons маань боловсронгуй болж ихэнх тохиолдолд зурган хэлбэрээр илэрхийлэгдэх болжээ.
Саяхан Yahoo!-гаас IM (Instant Message) ярианд emotion Emoticons –ын хэрэглээ ямар байдгийг харуулах судалгаа хийсэн байна
Энэ бол охидынх: Эмэгтэйчүүдийн 82 хувь нь emoticons –ыг хэрэглэдэг ба мэдээж эрчүүдээс илүү ашигладаг.
Хамгийн их үнэн байдаг emoticon нь хайр дурлалтай холбоотой бөгөөд хэрэглэгдэж байгаагийнхаа 57% нь яг тухайн хүндээ зориулагдсан байдаг байна. ☺Эдгээрийн 10% нь гэрлэсэн эсвэл гэр бүл болох хосууд байдаг гэж байгаа. Судалгаанд хамрагдагсадын ихэнх нь бичсэнээс emoticon явуулах нь хамгийн зөв гэж 2/3 нь санал өгч үлдсэн 17% internet slang-д, 13% нь photo share-д ашигладаг гэсэн байна .
Yahoo!-оос 7 сарын 31 хүртэл 2007 оны emoti contest явуулж байгаа бөгөөд энэхүү тэмцээний ялагчийг нь нэлээд том юм (:-P) хүлээж байгаа юм байна. Та ороод нэг үзээрэй.

Холбоос1. emoti CONTEST! 2007
Холбоос2. Yahoo Hidden emoticons

Yahoo Mail Messenger

Саяхан Yahoo mail update хийгдсэнг анзаарсан байхаа. Google-ыг gmail-ээ гаргасны дараагаар yahoo мөн адилаар ajax технологи ашиглан yahoo mail beta-аагаа гаргасан. Энэ нь ч хэрэглэгчдэд таалагдсан. Харин бас л gmail-ын адилаар mail messenger-ыг өөр дээрээ өчигдөр нэмж орууллаа. Ингэснээр YM суугаагүй газар очоод "барайгаад" суухгүй сайн талтай болж байна.
Update нь үндсэн цэсэнд contacts гэж орж иржээ. contacts menu-ын ард байх online гэсэн menu-нд байгаа найз нартайгаа шууд mail-ээ ашиглан chat хийж болохоор болсон байна. Нэг дутагдал гэмээр зүйл нь offline messege үлдээх боломжгүй харагдлаа.

Yahoo Messender -ийн хэрэглэгчийн offline, online

Танд хэрэгтэй байгаа хүн offline байна уу эсвэл online уу мэдэхэд хэцүү байгаа бол энэ бичлэг жаахан ч гэсэн тус болох байх гэж найдаж байна.
Доор дурдах [username] гэсэн бичлэгийн оронд шалгах гэж байгаа хэрэглэгчийнхээ yahoo id-г оруулахад тэр хэрэглэгчийн online, offline-ийг тодорхойлж өгнө.
Жишээ нь би өөрийгөө online эсвэл offline байгаагаа харуулахын тулд "blogs" гэснийхээ дээр оруулчихлаа. Энэ мэтээр жижигхэн код бичээд ашиглах боломжтой.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=g&t=0
    • online бол инээмсэглэлийн icon, offline болон нуугдсан байгаа бол идэвхгүй icon харуулна.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=g&t=1
    • online бол хүрээтэй инээмсэглэлийн icon "Online Now" гэсэн бичигтэй байна. Харин offline болон нуугдсан бол хүрээтэй uдэвхгүй icon "Not Online" гэсэн бичигтэй байна.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=g&t=2
    • 125x25 гэсэн хэмжээ бүхий зурган дээр “I am Online send me a message” or “Not Online right now“ гэсэн бичигтэйгээр гарч ирнэ.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=a&t=0
    • Текст хэлбэрээр “[username] is ONLINE эсвэл NOT ONLINE“ гэж харагдана.
  • http://mail.opi.yahoo.com/online?u=[username]&m=a&t=1
    • "00" гэж гарч ирвэл offline, "01" гэж гарч ирвэл online байна
Энэ нь хэрэглэгч анхнаасаа invisible буюу бусдаас нуугдаж орсон бол offline гэж харуулна харин зөвхөн таниас нуугдчихсан бол online гэж харуулна. Заримдаа Yahoo server-ээс шалтгаалаад буруу ажилладаг талтай гэдгийг бодолцоорой.

Жишээлбэл. xyz гэсэн Yahoo ID-г шалгая
http://mail.opi.yahoo.com/online?u=xyz&m=g&t=0 гэж бичих нь байна. Мэдээж буруу ID оруулбал offline л гэж гарч ирнэ.
За туршаад үзээрэй. Амжилт