Showing posts with label tech. Show all posts
Showing posts with label tech. Show all posts

2011 он Tablet-ын жил байлаа

Өнгөрсөн 2010 онд iPad гэсэн зүйлийн талаар дэлхийн хүн төрөлхтөн ямар ч ойлголтгүй байлаа. Харин Apple компанийн CEO агсан Steve Jobs анхныхаа загварыг 2010 оны 1-р сард хэрэглэгчдэд танилцуулж тэднийг "ШОК"-д оруулж байв. Энэ нь нэгдүгээр үеийн tablet-ын төгсгөлийн үе гэж хэлж болохуйцаар tablet-ын зах зээлийн тоглоомын дүрмийг өөрчилж жинхэнэ утгаараа эхлүүлсэн үйл явдал болсон юм. Тухайн үед томоохон электрон бараа үйлдвэрлэгчид Apple-ын iPhone-ны өрсөлдөөнийг даван туулахын төлөө хамаг анхаарлаа хандуулсан байсан тул юун tablet (iPad)-тэй манатай байсан биз ээ.

Харин улиран одож буй 2011 он tablet-ын зах зээлд шинэ үеийг (мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоёрдугаар үе) дагуулан иржээ. 2011 оны 3-р сард Apple-ын iPad2 гарч худалдаалагдсан нь АНУ-н tablet зах зээлийн 83% дангаараа эзлэж байсан бөгөөд энэ цагаас л tablet зах зээлд дангаар ноёрхох болсон iPad-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бусад компаниуд гаргаж ирэхийг хичээх болсноороо онцлог жил болж чадсан юм.


Хүмүүс өөрсдийн хэрэглээндээ илүү ухаалаг, илүү зөөврийн байх шаардлагыг чухалчлах болсон нь энэ зах зээлийг улам өргөн болгож олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шаардаж үүнийхээ үр дүнд маш их ашгийг дагуулж байгаа нь технологийн магнатуудын хорхойг хүргэсэн нь лавтай. Тиймдээ ч 2011 онд HP болон Microsoft-ын хамтрал Windows 7 бүхий үйлдлийн системтэй tablet гаргасан ч амжилт ололгүй түүнийгээ WebOS бүхий PalmPad болгон өөрчилсөн, нууцлалыг хангана гэдэг Blackberry-ыхэн RIM компаний гаргасан шинэ үйлдлийн систем бүхий Blackberry Playbook-г гаргасан, Samsung-ынхан Android систем бүхий Samsung Galaxy Tab гаргасан нь эхний сардаа 600 мянган ширхэг борлуулагдаж шуугиан тариад авсан. Мөн Sony, Toshiba, Lenovo, Asus гээд олон компаниуд tablet зах зээлрүү анхаарлаа хүчтэй хаяж эхэлсэн жил байлаа.

Хамгийн гол нь эндээс нэг шинэлэг зүйл гялалзаж эхэлсэн нь хэрэглэгчид энгийн нээлттэй эхийг сонирхож байгаа нь илэрхий болсон юм. Энэ олон шинэ бүтээгдэхүүнээс жинхэнэ утгаараа iPad-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг Samsung Galaxy Tab -аар нэрлээд байгаа. Түүний гол давуу тал нь нээлттэй эх Android үйлдлийн системдээ байгаа юм.

Мөн 2011 он tablet-ын хэрэглээний явцад шинэ бүтээгдэхүүнийг төрүүлсэн гэж хэлж болно. Зөөвөрлөх боломжтой, багтаамжтай энэ боломж дээр тулгуурлан entertainment сонголтуудыг хасаад ebook бий боллоо. Энэ чиглэлд технологийн магнат бус харин online худалдааны томоохон төлөөлөгч Amazon үсрэлт хийсэн юм. Тэд цоо шинээр E Ink (electrophoretic ink) технологийг Amazon Kindle-даа нэвтрүүлж өгсөнөөр удаан хугацааны турш цэнэг алдалгүйгээр, хүний нүдэнд сөрөг нөлөө багатайгаар ном унших боломжийг бүрдүүлж өгсөн нь амжилт байлаа. Үүний дээр тэд Amazon Kindle-ыг маш бага үнээр (79$ - 199$) худалдаалсан нь бизнесийнхэний гайхшралыг төрүүлж ийм бага үнээр ашиг олохгүй гэж дүгнэж байсан юм. Харин тэд "Дуслыг хураавал далай" гэсэн үгийн жинхэнэ утгыг харуулж маш олон тооны Kindle-г худалдаж чадсанаараа бага үнээр борлуулсан алдагдлаа ашиг болгож чадсан юм.

Apple-ын iPhone-ны араас хүчирхэг Google-ынхэн Android систем гаргаж өрсөлдсөн. Тэд одоо яагаад tablet-руу анхааралаа хандуулахгүй байна гэж гайхаж магадгүй. Гэхдээ тэдний бүтээсэн Android систем tablet-ын ирээдүйг тодорхойлж магадгүй. Ямартай ч энэ өрсөлдөөнд Google-ын гүйцэтгэх захирал Eric Schmidt хэлэхдээ 6 сарын хугацаанд энэ зах зээлрүү өндөр чанартай бүтээгдэхүүн гаргана гэсэн яриаг энэ долоо хоногт италын сэтгүүлд өгөөд амжлаа.

Motion Detection шинэ хандлага

Технологи хурдацтай хөгжиж байна гэж яриад л байна. Чухамдаа яг хэрэгтэй зүйлс хурдан хөгжихгүй  байгаа ч юм шиг. Video game-ээс авахуулаад одоогийн тоглоомын хөгжил консул тал дээрээ үсрэлттэй байгаа ч хүний хөдөлгөөнийг хорьсон явцуу байдал нь эрдэмтдийн бухимдлыг төрүүлсээр ирсэн. Харин саяханаас хөдөлгөөн мэдрэх (Motion detection) тал дээр түлхүү ажиллаж эхлэж байгаа нь ололт болоод байгаа. Үүнийг өнөөдрийн байдлаар хяналтын камерт өргөн ашиглаж байна.

Энэ технологийг ашигласан хамгийн энгийн програмчлал нь камераар авч буй дүрсэнд боловсруулалт хийж үр дүнг гаргаж байна. Таны камераар авч буй дүрсийг application нь тодорхой объект болгон түүн дээр боловсруулалт хийнэ. Энэ нь тухайн хүнд илүү ойр амьд мэдрэмжийг бий болгож байгаа юм.

Үүн дээр суурилан хамгийн энгийн video game төрлийн тоглоомуудыг хүртэл webcam-ын тусламжтай хүнд бага зэргийн хөдөлгөөн хийх боломж бүхий тоглоом болгон өөрчилж байна. Хэрэв та утсандаа webcam-тай тэгээд тоглоом суулгах боломжтой бол энэ төрлийн тоглоомыг туршиж үзэхийг санал болгож байна.


Мөн motion detection -г бүтээгдэхүүний танилцуулгад ашиглаж эхлээд байна. Жилийн өмнө Миний дэлгүүрт барааны бар кодыг уншуулаад үнэ, мэдээллийг гаргадаг машин байсан ажиллагаагүй болоод дууссан санагдаж байна. Үүнтэй адилаар барааг камерт таниулж тухайн барааны мэдээллийг дэлгэцэнд гаргана. Үүнийг хамгийн хүчтэй ашиглаж байгаа нь Lego тоглоомын дэлгүүрт зөвхөн хайрцагийг үзүүлэхэд тухайн тоглоомыг 3D-ээр ямархуу хэлбэртэй болохыг нь харуулж байх жишээтэй.


Хөдөлгөөнийг мэдрэх энэ технологийн санааг ашиглах хамгийн ирээдүйтэй чиглэл нь бодит байдал дээр зааварчилгаа хийх, сургалт хийх мөн камерын хяналт болж магадгүй байна. Жишээ нь нүдний шил байх бөгөөд тухайн нүдний шил нь гадагшаа харсан камер дотор талдаа дэлгэцтэй байна. Тухайн камер таны хийж байгаа үйлдэлийг боловсруулна, харин дэлгэц нь танд юу хийхийг зааж өгөх юм. Ингэснээр үүнийг ашиглан та бүхэл бүтэн машины моторыг ганцаараа угсарч дөнгөх бололцоотой болох юм шүү дээ.

Монголчууд Keyboard-д компьютер багтаана

Бүх нийтийг компьютержуулах хөтөлбөр, сурагчдын компьютер(ногоон) гээд засгийн газраас түлхэцтэй томоохон хөтөлбөрүүд өнгөрсөн жилүүдэд хийгдсэн билээ. Эдгээр хөтөлбөрүүдийн гол зорилго нь чадвар сайтай компьютерийг хямт үнээр бий болгох зорилготой байсан. Хэдийгээр хямд гэж хэлж байсан боловч тухайн үзүүлэлтийнхээ хувьд ахадсан үнэтэй компьютруудыг ч энэ үеээр нэлээд "далдруулж" амжсан боловуу.

Тэгвэл энэ үйл явдлаас улбаатайгаар ШУТИС-ын багш доктор Н.Сүхбаатараар ахлуулсан баг компьютерийн keyboard-д компьютерийг багтааж хямд зардлаар компьютер бий болгох төсөл эхлүүлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа ажээ.

Тайваны нэгэн их сургууль компьютерийн эх хавтанг (board) -г ганцхан chip-д багтаасан дэвшилтэд санаа гаргасан бөгөөд уг технологийг ашиглах албан ёсны зөвшөөрлийг монголын талаас авч Keyboard PC гаргах ажилдаа ашиглаад байгаа юм байна.

Touchscreen дээр даралт хийх Хамар

Dominic Wilcox гэх залуу өөрийн touchphone-оо усанд орж байхдаа ашиглах дуртай. Гэвч утастайгаа ажиллахын тулд нойтон гараараа түүнд хүрэх болдог нь утсаа норгох аюултай байдаг байжээ. Эсвэл хоёр гараа байнга хуурай байлгаж утастайгаа ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхлээр ямар усанд орсон болох билээ дээ.

Тиймээс тэрээр нэгэн шинэлэг санаа бодож болсон нь Touchsreen-тэй ажиллах хамар буюу Finger-Nose юм.



Хачин юм бодож олж байгаа юм шүү энэ хүмсүүд.

Хатуу диск (Hard disk) эргэлддэггүй боллоо

Apple-ынхан өнгөрсөн 7 хоногт шинээр MacBook Air зөөврийн компьютераа гарганасаа албан ёсоор зарласан билээ. Уг notebook нь 1.4-GHz Intel Core 2 Duo процессор, 2GB эсвэл 4GB RAM-тай, өөрийн батериагаа 5цаг барих чадалтай бөгөөд хатуу дискийн хувьд тэд шинэ технологи нэвтрүүлж байгаа юм. Иймээс ч MacBook Air –ынхаа сурталчилгааны гол үгээр MacBook-ын шинэ үе гэсэн үг ашигласан байна.

Учир нь бидний өнөөдрийн ашиглаж байгаа бүх компьютерууд мэдээллээ эргэлдэж уншиж бичдэг хатуу диск дээр агуулдаг бол apple-ынханы гаргаж буй MacBook Air –ын хатуу диск нь флашдиск болсон явдал юм. Ингэснээр загварын хувьд нимгэн болох сайхан боломж бүрдсэн гэж хэлж болно.
Яг одоогийн байдлаар бусад компаниуд ч өөрсдийн компьютерийн хатуу дискийг flash disk-ээр солиход болохгүй гэх газаргүй бөгөөд бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал бол нэгдсэн стандартаар flash disk-руу уншиж бичих хурд (3.0 илүү) хангалттай байхгүй байгаа явдал юм.
Тэгэхлээр Apple-ынхан энэ асуудлын гарцийг олсон байх нь. Тун удахгүй бусад үйлдвэрлэгчид үүний араас замнах болов уу гэж таамаглаж байна.

Гар утсаа яриагаараа цэнэглэнэ

Хүн төрөлхтөн эрчим хүчний цоо шинэ эрэл хайгуул эхлүүлээд удаж байна. Гэвч бид нүүрс, нефт хоёртойгоо зууралдсаар байгаа нь нууц биш. Харин нар, салхины эрчим хүч ашиглах тал дээр дөнгөж хушуугаа дүрээл түүнээ хацар дээрээ наачаад байж байгаа улс.

Тэгвэл нэгэн сонирхолтой санааг солонгосын судлаачид олсон байна. Энэ нь дууны эрчим хүч. Аливаа дуу авиа дууны хэлбэлзэл гэж илэрхийлэгдэх хэмжигдэхүүнээр тодорхойлогдож болдог. Үүнийг ашиглан эрчим хүч гаргаж авах боломжтой гэнэ. Нэг үгээр тодорхой давтамжтай дуу авианы долгионыг ашиглаж болно гэсэн үг.

Ингэж дууны долгионыг эрчим хүчрүү хөрвүүлсэнийгээ тэд гар утсанд туршин үзэж байгаа ажээ. Гар утсаар ярьж байхад тодорхой хэмжээний утасны цэнэг алдагддаг бол энэ удаад эсэргээрээ цэнэглэгдэж байх гэнэ.

Таны зурагтанд Google, Apple хоёр "үзэлцэнэ"

Apple-ын эсрэг Google-ын хийж байгаа бас нэг дайны эхлэл боллоо гэж энийг хэлж болно. Өнгөрсөн долоо хоногт Apple-ын тэргүүлэгч Steve Jobs хэрэглэгчиддээ зориулан өөрсдийн TV болон PC-гээ ашиглан Apple TV үзэх боломжийг нээсэн тухай зарлаж байсан бол мягмар гарагт Google-ын Eric Schmidt мөн л TV үйлчилгээ шинээр нээж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Тэгэхлээр хэн нь ялах бол. Google үү Apple үү! Энэ хоёрыг хэрэглэгчдийн хувьд ямартай ч зөрчил гарах нь дамжиггүй. Гэхдээ телевиз үзэхийг хүсэж байгаа хэн бүрт өөрийн хүссэн нэвтрүүлэгээ хайж олоод үзнэ гэдэг сайхан санаа.
Бэрлин хотноо болсон электрон худалдааны хэрэглэгчдийн IFA-ын арга хэмжээний үеээр ноён Schmidt хэлэхдээ:
-Энэ үйлчилгээ нь интернетээр дамжин телевизэд хүрч буй Google-ын үнэгүй үйлчилгээ гэж хэлж болно. Үүний цаашид олон олон програмистууд болон электроникуудын тусламжтай хөгжүүлнэ гэжээ.

Тэд одоогийн байдлаар Logitech, Sony, Samsung гэсэн томоохон үйлдвэрлэгчидтэй аль хэдийнээ технологийн тал дээр хамтран ажиллахаар хэлэлцээр хийчихсэн байгаа гэнэ.

Өнгөрсөн 7 хоногт Apple өөрсдийн Apple TV-гээ зах зээлрүү гаргахын төлөө хийсэн сурталчилгааны нийт зардал шинжээчдийн үзэж байгаагаар нийт 180$ сая ам.доллар хүрсэн гэж үзэж байна. Гэвч Apple-ын сүүлийн гаргасан TV үзэх “төхөөрөмж” –ийг ердөө 99$ ам.долларын үнээр худалдан авч iTune-ээс stream төрлийн видео, шоуг татаж мөн худалдан авч үзэх нь байна. Мэдээж хэрэг мөн youtube, flickr гэх мэт бусад төрлийн сайтуудруу ч энд хандаж видео үзэх боломжтой.

Тэгвэл Google TV нь үзэгч өөрийн хүссэн прогрмаа интернетээс хайж олоод DVR чанартайгаар үзэх боломжтой ажээ. Google TV-д Sony TV болон blu-ray тоглуулагч, Logitech TV зэргийг суулгаж ажиллуулах давуу талтай гэж компаний төлөөлөгч дурдсан байна.
Эцсийн дүнд энэ хоёр төхөөрөмжийн аль нь ялах бол! Энэ хоёрын томоохон ялгаа нь гэвэл Apple-ынхан яалтчгүй iTunes-ээрээ дамжин ажиллах бол Google-ынхэн интернетэд байрлаж буй нээлттэй бүх агуулгуудад хүрч чадна.
Энэ бол таны сонголт.

Хамгийн жижиг DSLR

DSLR камер ерөнхийдөө нүсэр бүтэцтэй байдаг. Энэ нь мэдээж линз болон сенсорын хэмжээнээс шууд хамааралтай гэж хэлж болно. Тэгвэл жижиг загварын камерын хувьд ямар байж болох бол!
Зурагт стандарт DSLR-ээс 1/6 дахин бага хэмжээтэй DSLR харагдаж байна. Үүний линзыг мөн солиж болдогоороо стандарт DLSR-ээс ялгагдах юм бараг байхгүй.

Мэдээж хэрэг зураг авахад л гол үзүүлэлтүүд нь гарч ирэх нь дамжиггүй. (Зураг авч чадахгүй байхаа даа :P) Дэлхийн хамгийн жижигхэн DSLR гээд байгаа энэхүү камер маань нэгхэн инчийн өргөнтэй гэнэ.
Хэрэв та үүнийг бэлгэнд авахыг хүсвэл 28$ үнэтэй аж.

Шувууны хамгаалалттай цонх бүтээжээ

Дэлхий дээр жил бүр 100 сая илүү тооны шувуу нисэж явахдаа ямар нэг шилэн гадаргууг мөргөж үхдэг байна. Энэ нь мэдээж өндөр барилгуудын шилэн цонх, онгоц, машины цонх гээд шилэн гадаргуутай бүх зүйл шувууг хөнөөхөд тодорхой нөлөө үзүүлдэг байна. Шилэн цонх мөргөөд үхсэн шувууг хараад хүмүүс амиа хорложээ гэж боддог бол энэ нь эсрэгээрээ хүмүүсийн тавьсан занга байдаг байна.
Нисэж явуу шувууны хувьд аливаа шилэн гадаргуу дээр тэнгэр эсвэл модод ч юм уу эсрэг талын зүйлс нь ойж нэлээд зайтай харагддаг аж. Ингээд л шууд очоод мөргөж үхдэг гэнэ.
Тэгвэл энэхүү бэрхшээлийг германд байрлах Glaswerke Arnold гэх компани шийдвэрлэжээ. Тухайн шил нь хүний нүдээр харахад ямар ч ялгаагүй байх боловч шувууны хувьд ямар нэгэн дүрсийн ойлт үүсэхгүй тор байгаа мэт харагдаж байхаар бүтээгдсэн байна.
2006 оноос эхлэн судлаж хийгдсэн энэхүү бүтээгдэхүүн Ornithology-ны Max-Planck инстидутээс гараатай байсан тул нэрийг нь Ornilux Mikado шувууг хамгаалах шил(Bird-Protection Glass) гэж нэрлэсэн байна. Туршилтын үр дүн 75 хувийн үр дүнтэй гарсан ажээ.

Apple-ын iPhone үйлдвэрлэлийн лабратори

Apple-ын бүтээгдэхүүнүүд нэлээд туршигдаж, судлагдаж хийгддэг нь дамжиггүй. Apple ч гэлтгүй бүх л шинэ бүтээгдэхүүнүүд энэ үе шатыг дамжиж байгаа. Гэхдээ хүмүүст apple-ын iPhone илүү сонин. Шинээр гаргасан iPhone4-ын хувьд антены асуудал нэлээд шүүмжлэлтэй байгаа хэдий ч тэд энэхүү антенийг бүтээхийн тулд ямар их хөдөлмөр, ямар их шинжилгээ, судалгаа шаардагдсанг хүмүүст ойлгуулахаар шийдсэн болтой.

Албан ёсоор iPhone үйлдвэрлэлийнхээ загварын судалгааны лабраторийн үйл ажиллагааг харуулсан бичлэг online түгээсэн байна.
Уг бичлэгт гарч байгаа лабратори нь зөвхөн iphone-ын антений хэсгийг турших зорилгоор баригдсан бөгөөд үүнд apple-ынхан 100$ сая ам.доллар зарцуулж байгуулсан байна.

Энэтхэгчүүд 35$-ын tablet бүтээж шуугиан тарьж байна

India TabletApple-ынхан саяхан iPad -аа гаргаж tablet бүтээгчдийг цочроосоны хариуд Microsoft-ынхон ч эрэлт ихтэй байгаа зах зээлрүү өнгийж өөрсдийн tablet-ыг бүтээхээр сэтгэл шулуудчаад байгаа. Хэдий тийм боловч Tablet-ын үнэ хангалттай хэмжээний хямд байж чадахгүй байна. Хамгийн багадаа дундажаар 200$ хавьцаа байгаа. Хүмүүсийн ихээр сонирхож байгаа iPad гэхэд л 600$ байх жишээтэй.

Тэгвэл энэ 7 хоногт энэтхэгчүүд энэ бүгдийг цочроосон мэдэгдэл хийлээ. Тэд 35$ -хан ам.долларын үнэтэй таблэтийг бүтээснээ дэлхий нийтэд зарлалаа.

Linux систем бүхий энэхүү таблэт нь Wi-Fi холболт, мультимедиа тоглуулагч, PDF уншигчтай бөгөөд бичгийн ажил, видео конференс хийхэд тохиромжтай гэнэ. Мөн батериагаа нарны эрчим хүчийг ашиглан цэнэглэх боломжтой ажээ.

Sony-ынхон 1 дискэнд 50 кино багтаана

Sony-ынхан шинэ технологийн нэвтрүүлэх гэж байна. Тэд өмнө нь DVD форматаар зөвхөн нэгхэн кино нэг оптик дискенд байгтааж байх үед үсрэнгүй хөгжил гаргаж ойролцоогоор 25Gb багтаамж бүхий Blue-ray дискийг 2005 онд албан ёсоор гаргаж кино сонирхогчид, цуглуулагчдад том бэлэг бариж байсан билээ. Blue-ray-ын гол чанар нь диск дээр цэнхэр лазер диодоор бичиж уншихад тулгуурласан байдаг байна.
Ингэж оптик дискений хувьд үсрэнгүй технологи авчирсан Sony-ынхан дахин "шуналтаж" байна. Тэд энэ удаад нэг оптик дискенд 50 ширхэг кино өлхөн HD чанартайгаар багтааж чадна гэж амлаад байна.
Sony-ийн гаргахаар ажиллаж байгаа диск нь нил цэнхэр, хэт хурдан лазер дээр тулгуурлах гэнэ.

Windows 7 tablet гарна

Өнгөрсөн 7 хоногт Las Vegas хотноо болсон Consumer Electronics Show дээр Microsoft-ын гүйцэтгэх захирал Steve Ballmer өөрийн windows 7 систем бүхий tablet PC-гээ танилцуулжээ. Microsoft-ынхон үүнийг мэдээлэл технологйин хүчирхэг компани болох HP-тэй хамтран гаргахаар ажиллаж байгаа юм байна.

Ингэснээр тэд Apple-ын ганцаар байгаа iPad бүхий зах зээл дээр өрсөлдөгч болон орж ирнэ гэж үзэж байгаа ажээ. Нэг үгээр Apple-ын араас гүйж эхэллээ. Apple iPad худалдаанд гарсан даруйдаа асар их борлуулалттай байсанг бид мэднэ. Тэгвэл Microsoft-ын laptops, smartphone-ы гүүр болох бүтээгдэхүүнийг хэрхэхийг харж л байя.
Microsoft-ын гүйцэтгэх захирал Steve Ballmer энэхүү бүтээгдэхүүний талаар хэлэхдээ: Энэ бол жижигхэн хэрнээ гоё бүтээгдэхүүн гэсэн байна.

Хүсвэл нарны зайг хэвлээд өгөе

Solar cellБид аль хэдийнээ нарны эрчим хүчийг ашиглан цэнэг хуримтлуулдаг батериа бүтээгээд авчихсан байгаа. Бүр маш бага овортой цөмийн батериа ч хийж үзсэн. Харин үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх, үйлвэрт нэвтрүүлэх тал дээр бага зэргийн асуудал тулгараад байгаа билээ. Тэгвэл MIT (Massachusetts Institute of Technology) -ынхан хамгийн анх удаа цаасан дээр нарны батериаг хэвлээд өгөе гэж хээв нэг хэлж байна. Гайхах зүйлгүй зүгээр л цаасан дээр бэхээр хэвлэдэгтэй нэгэн адилаар үүнийг хийж болно гэж MIT-ынхан ам бардам хэлж байгаа юм байна.
Жишээ болгон дээр нь MIT гэж бичсэн батериаг хэвлэж үзүүлсэн байна. Зурагт үзүүлэв.
Энэхүү гайхалтай сонсогдож байгаа зүйл нь нарны гэрлийг 1.5%-2% -ын цахилгаан болгон хувиргадаг байна. Удахгүй нартай байхад батериатай явдаг болох нь.

iPad-ыг муур ч ашиглаж чадна

Apple -ынхан iPad-аараа арай өөр юм үзүүлэхийг зорисон нь бараг биелэлээ олж байгаа. Гэвч чиг хандлага, технологийн цоожтой байдал нь хүмүүсийг apple-д дургүй байлгадаг хэвээр байсаар байна. Стив ах юу бодож байдаг юм байгаа юм бүү мэд. Ямартай ч шинэ гаргасан iPad-ыг хүмүүс нэлээд сонирхож л байна.

iPad-ыг товчоор том товчлуур гээд нэрлэчихэд буруудахгүй. Тиймээс дүрсдийг хараад товчыг дарах зарчимтай. Үүнийг муур гүйцэтгэж чадаж байна. Тэгэхлээр iPad хэрэглэхэд энгийн гэж ойлгох болох нь байна.

RoboCup тэмцээн анх удаа Монголд

2010 оны 6-р сард Монголд анх удаа "ROBOCUP" тэмцээнийг Монголын Робот сонирхогчдын холбоо болон Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн дэргэдэх электроникийн “High Tech” клуб хамтран зохион байгууллах гэж байна. "ROBOCUP" тэмцээнд бүх насны зохион бүтээгчид оролцох боломжтой бөгөөд энэхүү тэмцээн нь олон улсын дүрмээр болно.
"ROBOCUP" тэмцээнд оролцоно гэдэг нь маш их нэр хүндийн асуудал байдаг билээ. Учир нь уг тэмцээнд дэлхийн тэргүүлэгч их дээд сургууль, эрдэм шинжилгээний лабораториуд судалгааны ажлынхаа үр дүнг уг тэмцээнд туршдаг.
"ROBOCUP" байгууллага болон тэмцээний тухай товч танилцуулга
"RoboCup" байгууллага нь робот болон хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэгдсэн олон улсын ашгийн төлөө бус байгууллага юм. Тодорхой дүрмийн дор тэмцээн зохиосноор хиймэл оюун ухаан, роботын салбарын хөгжлийг эрчимжүүлж байгаа бөгөөд энэхүү тэмцээн нь өнөөдрийн дэлхийн робот болон хиймэл оюун ухааны салбарыг тодорхойлж байдаг билээ.
"RoboCup" төслийн эцсийн зорилго нь: 2050 он гэхэд хөл бөмбөгийн дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн дэлхийн шигшээ багтай бүрэн автомат роботуудаас бүрдсэн роботын баг хөл бөмбөг тоглож хожих юм.
"RoboCup" тэмцээн нь үндсэн 4 гол ангилалтай.
  • RoboCupSoccer-РобоКап хөлбөмбөг
  • RoboCupRescue-РобоКап Аврах ажиллагаа
  • RoboCup@Home – РобоКап@Гэр (2006 оноос хойш )
  • RoboCupJunior-РобоКапБаганас
Тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг www.robocup.mn веб хуудаснаас авна уу.

Apple iPad зарагдаж дуусжээ

Бяцхан компьютер том утас хоёрын нийлбэр гэж хэлж болохуйц Apple-ын iPad зах зээл дээр тийм ч эрэлттэй байх бүтээгдэхүүн биш гэсэн дүгнэлтийг олон шинжээчид хийж байсан. Гэвч тийм биш байжээ. Steve Jobs-ын хэлснээр хамгийн шинэлэг технологиудыг багтаасан Apple iPad –ыг үнэмшмээргүй хямд үнээр хүргэж байгаа гэсэн.
Тийм ч учраас өнөөдөр захиалгын тоо нь үйлвэрлэлийнхээ тооноос давчихсан бүх бүтээгдэхүүн зарагдаад дууссан мэдээ гарсан байна.

Төмөр зүрх

Та бидний таван цул эрхтэний элэг болон уушгийг хийх санаа ерөнхийдөө бий болж харин зүрхийг бид хэдийнээ бүтээчихээд байна. Зүрх бол хүний хамгийн том булчинлаг эрхтэн. Тэгвэл энэхүү эрхтэнг аль хэдийн бүтээчихсэн бөгөөд анагаах ухааны нэршил нь Abiocor юм байна. Эрхтэнг хүлээсэн өчнөөн мянган хүн байгаа бөгөөд 2011 он гэхэд клиникийн хүрээнд туршиж 2013 гэхэд идэвхтэй хэрэглэж эхлэх талаар Францын эрүүл мэндийн зүрх шилжүүлэн суулгах багийн тусгай мэргэжилтэн Alain Carpentier хэлсэн байна.




Киборг цох

Анагаах ухаан, технологийн дунд гарах үсрэнгүй хөгжлийн нэг ирээдүй бол cyborg(киборг). Энэ нь өнөөдөр бодит амьдрал дээр биелэлээ олчихсон эд гэж хэлж болно. Харамсалтай нь өндөр өртөгөөр бүтэж байгаа тул өргөн хэрэглээний зүйл болж чадахгүй байгаа юм. Гэвч хүн төрөлхтөн энэ чиглэлд асар их судалгаа, туршилтууд, шинэ санааг гаргаж хийсээр байна.
Өнгөрсөн оны нэг шуугиан тарьсан технологи бол шавжийг киборг болгож ашигласан явал байлаа. Калифорны Их Сургуулийн судалгааны багийнхан нисдэг шавжинд алсын удирдлага бүхий төхөөрөмж суулгаж үзсэн байна. Энэ нь радио долгион хүлээн авч шавжны хараа, далавчны булчин, тархинд нь нөлөөлөх ажээ.
Үүний тусламжтайгаар шавжийг хөөргөх, агаарт тогтоох, эргэх коммандаар удирдаж болж байсан байна.

Хор хэрэггүй Printer

Green PrinterНогоон технологийн талаар томоохон улс гүрнүүд сүр болгон ярьдаг ч яг бодит ажил болгон хийдэг улс нь зөвхөн япон гээд хэлчихэд хилсдэхгүй. Саяхан японы нэгэн компани хор хэрэглэдэггүй хэвлэгч бүтээснээ танилцуулсан байна. Энэ нь бүр цаасанд ч хэмнэлттэй гэнэ.
Дэлхийн ойн сан хөмрөг багасаж буй үед цагаа олсон бүтээгдэхүүн гэж хэлж болмоор энэхүү PrePeat гэгч хэвлэгч нь цаасны оронд тусгай пластик цаас ашиглах бөгөөн түүн дээрээ өгөгдлийг хэвлэдэг байна. Ингээд дараагийн удаа тухайн цаасыг ахин ашиглахад тухайн цаасан дээр байсан хорыг цэвэрлэж хуримтлуулаад буцаагаад хэвлэх үйл ажиллагаандаа царцуулдаг байна.
Харамсалтай нь үнэ нь арай жаахан өндөр юм. PrePeat хэвлэгчийн үнэ ойролцоогоор $5500 доллар харин тусгай цаас нь $3.30 доллар юм байна.