Өнгөрсөн 2010 онд iPad гэсэн зүйлийн талаар дэлхийн хүн төрөлхтөн ямар ч ойлголтгүй байлаа. Харин Apple компанийн CEO агсан Steve Jobs анхныхаа загварыг 2010 оны 1-р сард хэрэглэгчдэд танилцуулж тэднийг "ШОК"-д оруулж байв. Энэ нь нэгдүгээр үеийн tablet-ын төгсгөлийн үе гэж хэлж болохуйцаар tablet-ын зах зээлийн тоглоомын дүрмийг өөрчилж жинхэнэ утгаараа эхлүүлсэн үйл явдал болсон юм. Тухайн үед томоохон электрон бараа үйлдвэрлэгчид Apple-ын iPhone-ны өрсөлдөөнийг даван туулахын төлөө хамаг анхаарлаа хандуулсан байсан тул юун tablet (iPad)-тэй манатай байсан биз ээ.
Харин улиран одож буй 2011 он tablet-ын зах зээлд шинэ үеийг (мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоёрдугаар үе) дагуулан иржээ. 2011 оны 3-р сард Apple-ын iPad2 гарч худалдаалагдсан нь АНУ-н tablet зах зээлийн 83% дангаараа эзлэж байсан бөгөөд энэ цагаас л tablet зах зээлд дангаар ноёрхох болсон iPad-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг бусад компаниуд гаргаж ирэхийг хичээх болсноороо онцлог жил болж чадсан юм.
Хүмүүс өөрсдийн хэрэглээндээ илүү ухаалаг, илүү зөөврийн байх шаардлагыг чухалчлах болсон нь энэ зах зээлийг улам өргөн болгож олон зуун сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шаардаж үүнийхээ үр дүнд маш их ашгийг дагуулж байгаа нь технологийн магнатуудын хорхойг хүргэсэн нь лавтай. Тиймдээ ч 2011 онд HP болон Microsoft-ын хамтрал Windows 7 бүхий үйлдлийн системтэй tablet гаргасан ч амжилт ололгүй түүнийгээ WebOS бүхий PalmPad болгон өөрчилсөн, нууцлалыг хангана гэдэг Blackberry-ыхэн RIM компаний гаргасан шинэ үйлдлийн систем бүхий Blackberry Playbook-г гаргасан, Samsung-ынхан Android систем бүхий Samsung Galaxy Tab гаргасан нь эхний сардаа 600 мянган ширхэг борлуулагдаж шуугиан тариад авсан. Мөн Sony, Toshiba, Lenovo, Asus гээд олон компаниуд tablet зах зээлрүү анхаарлаа хүчтэй хаяж эхэлсэн жил байлаа.
Хамгийн гол нь эндээс нэг шинэлэг зүйл гялалзаж эхэлсэн нь хэрэглэгчид энгийн нээлттэй эхийг сонирхож байгаа нь илэрхий болсон юм. Энэ олон шинэ бүтээгдэхүүнээс жинхэнэ утгаараа iPad-тай өрсөлдөхүйц бүтээгдэхүүнийг Samsung Galaxy Tab -аар нэрлээд байгаа. Түүний гол давуу тал нь нээлттэй эх Android үйлдлийн системдээ байгаа юм.
Мөн 2011 он tablet-ын хэрэглээний явцад шинэ бүтээгдэхүүнийг төрүүлсэн гэж хэлж болно. Зөөвөрлөх боломжтой, багтаамжтай энэ боломж дээр тулгуурлан entertainment сонголтуудыг хасаад ebook бий боллоо. Энэ чиглэлд технологийн магнат бус харин online худалдааны томоохон төлөөлөгч Amazon үсрэлт хийсэн юм. Тэд цоо шинээр E Ink (electrophoretic ink) технологийг Amazon Kindle-даа нэвтрүүлж өгсөнөөр удаан хугацааны турш цэнэг алдалгүйгээр, хүний нүдэнд сөрөг нөлөө багатайгаар ном унших боломжийг бүрдүүлж өгсөн нь амжилт байлаа. Үүний дээр тэд Amazon Kindle-ыг маш бага үнээр (79$ - 199$) худалдаалсан нь бизнесийнхэний гайхшралыг төрүүлж ийм бага үнээр ашиг олохгүй гэж дүгнэж байсан юм. Харин тэд "Дуслыг хураавал далай" гэсэн үгийн жинхэнэ утгыг харуулж маш олон тооны Kindle-г худалдаж чадсанаараа бага үнээр борлуулсан алдагдлаа ашиг болгож чадсан юм.
Apple-ын iPhone-ны араас хүчирхэг Google-ынхэн Android систем гаргаж өрсөлдсөн. Тэд одоо яагаад tablet-руу анхааралаа хандуулахгүй байна гэж гайхаж магадгүй. Гэхдээ тэдний бүтээсэн Android систем tablet-ын ирээдүйг тодорхойлж магадгүй. Ямартай ч энэ өрсөлдөөнд Google-ын гүйцэтгэх захирал Eric Schmidt хэлэхдээ 6 сарын хугацаанд энэ зах зээлрүү өндөр чанартай бүтээгдэхүүн гаргана гэсэн яриаг энэ долоо хоногт италын сэтгүүлд өгөөд амжлаа.
Энэ зураг нь Kindle Fire мөн үү?
ReplyDeleteХэрэв би tablet авбал Nook авна аа. Эсвэл kindle Fire. Гэхдээ Nook нь 1gb ram, kindle Fire 512mb ram.
Ipad шиг навсайсан том биш жижигхэн гарт багтдаг таблет нь арай дээр. Ipad дээр веб үзэж ажил амжуулахад хэдий боломжийн том дэлгэцтэй ч гэлээ нэг гартаа эвтэйхэн бариад нөгөө гараараа үйлдэл хийхэд уначих гээд ядаргаатай. Тэгээд хамгийн гол нь хямд үнэ.
Kindle Fire мөн. Бүр гоё болцон байна лээ. Tabletүүд үнэ өндөртэй гараад тэгээд манайд ашиглахад бас зарим газар тохиромжгүй л байна. Гэхдээ хүмүүс бас овоо ашигладаг болж. iPad-ын хувьд сайт үзэх тоглоом тоглоход л ашиглаад байх шиг байна хэхэ.
ReplyDeleteСайн уу Санакае адс асуудалтай болж байгаа юму.
ReplyDeleteipad shig tom gej tiim jijighen neg gart bagtdag yum sonirhood bgan bol suuliin ueiin smart utasnuud sonirhohgui yu? ted nar chin neg gart bagtdag shd.
ReplyDeleteсайн байна уу?
ReplyDeleteтанай блогын чинь өмнөх загвар чинь xml файлаар байна уу
би хэрэглэх гэсэн юма
байвал
миний майл хаяг ollydbg@gmail
монголоор бол цахим гампанз гэхүү
ReplyDeleteEvA: Google Ads яг яаж байна хө?
ReplyDeleteAnon: Яг яриад босоо байдалд хэрэглэхэд iPad хамаагүй томддог санагддаг. Samsung Galaxy tab, Kindle зэрэг бол арай боломжийн хэмжээтэй.
Olltdbg: за байвал илгээе.
ГАМП: Бас цахим бандан гэж болох нь байна.
тэгвэл таньд ёстой баярлалаа
ReplyDeleteаан тийм майлээ дутуу бичсэн байна
хэхэ
ollydbg.exe@gmail.com
Сайн байна уу?
ReplyDeleteБи адсенсед бүртгүүлсэн юма тэгтэл хариу нь
Hello,
Thank you for your interest in Google AdSense. Unfortunately, after
reviewing your application, we're unable to accept you into AdSense at
this time.
We did not approve your application for the reasons listed below.
Issues:
- Difficult site navigation
---------------------
Further detail:
Difficult site navigation: During our review of your website, we found
your site difficult to navigate. Potential navigation issues include:
redirects, pages behind a login or restricted access, broken links,
excessive pop-ups, dialers, and pages under construction or not yet
launched.
ингэж ирж байхы юу гэж байгаам бол туслаач
Энэ хүмүүс e-Reader, Tablet гэх хоёр тусдаа ойлголтыг ялгаж салгаж сураасай.
ReplyDeleteBi Galaxy tab 10.1 hereglej baigaa. iPad huuchin hereglej baisantai haritsuulahad yalgaatai experience l dee. Apple products naidvartai ajillagaatai ni ih nice. Gehdee hereglegchiin bolomjiig hyazgaarlasan closed system bolohoor nadad tovogtei sanagdsan. Android haritsangui unstable gesen ch freedom gedeg utgaaraa i love it.
ReplyDeleteOllyDBG.exe: Явуулсан наад талд нь Feed-ээс бичлэгээ аваад slide-руу байрлуулж байгаа script-ээ устгасан байна. Template-ээ бол явуулчихсан.
ReplyDelete9 anon: Сайтын чинь төрөл Policeд нь заасан чанарыг хангахгүй байна. Жишээ нь warez байх эсвэл content-ууд нь чинийх биш өөр газраас хуулсан зүйлүүд ч юм уу байвал өгөхгй. 2011 оны Police шинчлэл дээрээ ийм юм нэмэгдсэн юм байна лээ.
10 anon: Одоо зах зээл ereader-г шаардахаа байсан. Харин ereader нь tablet, tablet нь ereader байх шаардлагыг бий болгож байна. Тиймээс ereader гэдэг ойлголт шахагдаж байна.
Б.Батзориг: Galaxy-д хүмүүс гайгүй амтай байх шиг байгаа юм. Android болохоор тэр байх.
10 anon: Amazon Kindle bol E-reader baisan. Kindle fire, B&N Nook bol Android uildeliin systemtei tablet. ZOVHON nom unshihad zoriulagdaagui.
ReplyDeleteТанд аль нь дээр зүгээр санагддаг бэ. Ipad - ийг гүйцэхгүй байхөө.
ReplyDeleteSamsung Slate l ih goyo sanagdaad b.gaa tablet shig gehdee PC yadaj Dota CS toglood b.j bolno
ReplyDeleteBas Samsung Slate Windows 8 -tai boloh geed b.gaa ni bur amar Windows 8 yur ni bol Tablet uildliin systemd uurchilult oruulah b.h gej bodoj b.a
ReplyDelete