Өнгөрөгч 2011 онд хөгжмийн зах зээл дээрх CD борлуулалт эрс буурсан жил байжээ. Гэвч цахим цомог борлуулалтын дүн өссөн үзүүлэлт гарсан байна. Хөгжим үйлдвэрлэгчдийн мэдэгдсэнээр өнгөрсөн онд 26.6 сая ширхэг цахим цомог борлуулсан нь өмнөх 2010 оныхоос 24% өсөлттэй байна гэсэн графикыг гаргаад байгаа юм.
Харин 86.2 сая ширхэг CD цомог борлуулсан нь 2010 оныхоос 6%-ын бууралттай үр дүн гарчээ. Цахим бичлэг таталт ойрын жилүүдэд хурдтайгаар өсөж байна. 2007 он гэхэд 6.2 сая ширхэг дижитал албом борлуулж байсан бол өдгөө 26 сая ширхэг гэдэг бол үсрэлттэй үзүүлэлт юм.
Цахим цомгийн борлуулалтын өсөлт үүнтэй холбоотойгоор CD цомгийн борлуулалт буурсан нь CD Shop-уудад нэн түрүүн хүнд цохилт болоод байгаа гэнэ.
2012 онд ч энэ үзүүлэлт улам өсөх хандлагатай байгааг шинжээчид хэлээд байгаа. Үүнтэй уялдуулан хөгжим бүтээгчид хэвлэмэл албом гаргалтынхаа тоог багасгаж аль болох дижитал зах зээлрүү түлхүү ажиллах болоод байгаа юм.
Дэлхийн хөгжмийн зах зээл улам цахимжих талруугаа явж байгаа нь бидэнд ч шууд тусгалаа олох учиртай. Монголын хөгжмийн хувьд цахим борлуулалтын эхлэл болгож gogo music эхний алхам хийсэн бий. Гэвч хууль эрх зүйн хүрээнд шал түүхий байгаа нь борлуулалтанд сөргөөр нөлөөлж байж болзошгүй юм. Тиймээс бид цахим бүтээгдэхүүн, түүний борлуулалт, хамгаалалтын тал дээр хүчтэй хууль эрхзүйн орчинтой болох нэн тэргүүний шаардлага тулгараад байгаа юм.
Цаана чинь CD цомгийн төгсгөл үе ирээд байна.
mungu tulsun=netees tatsan
ReplyDeletebiyt zuil gar dere avna gedeg arai ondoo shdee.
CD аваад тэр дуугаа бичиж болношд ккк. Тэгээд л гар дээрээ биет зүйл авна. Ер нь бол тийм шүү. Дуу тараагч сайтууд шинэ залуу хамтлагууд ихсээд байгаа цагт цомог борлуулалтаар ашиг олно гэдэг ер нь худлаа болж байна л даа. Тухайн дуучны зөвшөөрөлгүй цахим хуудсаар тараах онлайнд цацахыг хориглохч хэцүү л дээ. Хамтлаг дуучид олны танил болохын тулд аль болох дуугаа олонд хүргэхийг хүсвэл интернетэд цацахаас өөр аргагүй. Монгол дуучид тэнгэрийн амитад болтлоо од болчоогүй байгаа болохоор...
ReplyDeleteGui yahav neg talaasaa tulburtei tatats-iig n ymar negen tamga temdeggui yag official sound-tai orginal CD-nees ylgarahgui tavibal bas zugeer l dee.Ternees CD uee eleen gej bhgui ldee.Ylanguya hugjmiin horhoitnuudad bol.Bas heterhii neg talruugaa tegj tuulishirch bolohgui bhoo.Odoo boltol ali tertee 70-80-aad onii pynz etr tsugluuldag ter n odoo ueiin orchin tsagt baylag bolj bna shuude.Udahgui CD ch gesen tegehgui gehiig hen baig gehev.
ReplyDeleteTegeed chini ene holboson huudas-ruu orood duunuudaas n sonsohod naana-daj artist cover,lyrics,poem composer,sound author etr eruusuu garahgui bgam.Tegheer chin CD-nees muu buteegdehuun l gesen ug bolj taarch bgam.Arai l boloogui bna daa.Duug zugeer neg sonsoh gej bish zarim neg humuus n heregtei medeelel endees avj bval tsahim gedgiin aguullaga endees l garah bh.
ReplyDelete