Showing posts with label video. Show all posts
Showing posts with label video. Show all posts

Төгөлдөр хуурч залуус - Диваажин

Интернэтээр тэр дундаа youtube-р олонд хүрч өөрсдийн бизнесээ эхлүүлсэн медиа чиглэлийнхэн зөндөөн бий. Үүний нэг нь The Piano Guys ажээ. Анх Paul -г төгөлдөр хуур худалдаж байхад нь Jon Schmidt хажуугаар нь өнгөрөхдөө төгөлдөр хуураа дарж чаддаг уу гэж асуусан нь эдгээр залуусыг холбож өгсөн байх юм. Ингээд тэд хамтдаа алдартай бүтээлүүдэд мэргэжлийн дээр нь сонирхолтой байх cover-уудыг тоглож youtube-ээр цацсан байна. Одоо тэд нэр хүндтэй, шүтэн бишрэгчидтэй болжээ.

Тэдний тоглосон Coldplay-ын Paradise дуу нь энгийн гэхдээ өвөрмөц болсон нь сонирхол татлаа. Африк өнгө аясыг оруулан дуугаа чимэглэж байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар зураг авалтаа хийсэн нь бүр гайхалтай.

Инээмсэглэл - Зүрхний үг


Зүрхнийхээ үгийг чамд хэлэе үү гээд
Зөн билгээ мөрөөдөн суух нэгэн мөчөө санан
Хайр минь чамдаа би яаж хүрнэ гээд
Харцаар чамтай ярьж билээ

энэ дуу хүн бүрийн сэтгэлд хоногшиж чадсан гайхалтай бүтээл. Нууцлаг уянгалаг тэгсэн хэрнээ хөнгөхөн аястай энэ дуунд хүн бүр дуртай байх нь аргагүй.

Ихэнх дуу нь хүн бүрт ямар нэгэн түүх дурсамжийг төрүүлж чаддаг нь гайхалтай юм шүү. Анх Инээмсэглэл хамтлагтай сурагчдийн шинэ жилийн концертын бэлтгэлийн үеээр Бид цас орох дуртай дууг нь сонсож танилцаж байснаа санаж байна. Явган цас шуурсан гэрэлтэй гудамжийг санагдуулсан тэр дууг тухайн үедээ ямар хамтлаг дуулсанг нь мэдэлгүй өнгөрч байсан юм. Тэгвэл одоо Сэтгэлийн үг болж нэрээ өөрчилж байсан Зүрхний үгийг сонсоод сууж байх ажээ.

Youtube дээр лав хайлт хийх

Youtube дээр нэг минут дутамд 35 цагийн шинэ бичлэг upload хийгдэж байдгийг та мэдэх үү. Өнгөрсөн 2010 оны байдлаар гэхэд л youtube дээрх бичлэгүүдийг 700 тэрбум удаа сонирхож үзсэн тоо гарсан байна. Тэгэхлээр Youtube гэдэг нь нэг талаар интернет дэх маш том АГУУЛГА нөгөө талаар маш том ХАЙЛТЫН ХЭРЭГСЭЛ болж хувираад байна гэсэн үг.

Youtube-ын энэ их сан хөмрөгөөс өөртөө яг хэрэгтэй бичлэг, мэдээллийг зөвхөн энгийн хайлтаар олоход цаг алдаж магадгүй юм. Тэгвэл доор дурдах арай ахисан түвшний ганц хоёр хайлтын аргыг та мэдээд авбал Youtube-ээс өөрийн хүссэн зүйлээ олоход чинь амар байж болох юм.

#1. Тусгай суваг олох
Youtube нь хэрэглэгчиддээ зөвхөн видео upload хийлгээд зогсохгүй албан ёсны суваг (channel) гаргаж өгдөг. Та албан ёсны сувгийг нь олж чадвал албан ёсны материалуудыг бас олж чадна гэсэн үг.
royal wedding, channel
Түлхүүр: channel (саяхан болсон английн ханхүүгийн хурмын албан ёсны сувгийг хайж байна.)


#2. Upload хийгдсэн хугацаагаар хайх
Нэг минут дутамд 35 цагийн бичлэг upload хийгддэг талаар өмнө дурдсан шүү дээ. Тэгвэл хамгийн сүүлд upload хийгдсэн хугацааны хязгаарлалтаар хайлтын мэдээллийнхээ шинэ байх чанарыг хангаж олох юм.
oprah winfrey, this week
Түлхүүр: this week (oprah winfrey тухай энэ 7 хоногт upload хийгдсэн видеонуудыг хайж байна. Энд today, this month гэх мэт түлхүүрүүдийг мөн ашиглаж болно.)


#3. Зөвхөн албан ёсны бичлэгийг хайх
Нэг дуучны клип гэхэд хэдэн саяаараа орсон байх магадлалтай. Тэр дундаас зөвхөн албан ёсны эрхтэйгээр оруулсан бичлэг чанар, болон ямар нэгэн өөрчлөлт ороогүй байдгаараа илүү үр дүнтэй. Youtube өнөөдрийн байдлаар Disney, Turner, Univision гэх мэт албан ёсны 10 мянга гаруй албан ёсны түншүүдтэй болсон байдаг.
never say never, partner
Түлхүүр: partner (never say never клипыг албан ёсны эх сурвалжаар нь хайж байна.)


#4. Кино хайх
Өнгөрсөн онд Youtube өөртөө албан ёсоор кино булан нээсэн билээ. Шууд кино булангаас хайлт хийж болно.
jackie chan, movie
Түлхүүр: movie (Жүжигчин jackie chan-ны тоглосон киног хайж байна. )


#5. HD буюу өндөр чанартай (high-quality) видео хайх
Өнөө үед дэлхийн интернетийн хурд асар хурдацтай өсөж байгаатай холбоотойгоор интернет агуулгын чанар мөн үүнийг даган өсөх боломжтой болсон. Youtube ч гэсэн 720, 1080 нягтрал бүхий бичлэгийг өөртөө upload хий боломжийг хэрэглэгчиддээ нээлттэй болгоод удаагүй байна. Тэгэхлээр бид заавал чанар муу барзгар бичлэг харахгүй байхыг хүсвэл энэ хайлтыг хийж болно гэсэн үг.
the king's speech trailer, hd
Түлхүүр: hd (Оскарын шагналт Хааны үг (the king's speech) киноны танилцуулгыг HD чанартайгаар хайж байна.)


#6. 3D видео хайх
Ойрын жилүүдэд кино урлагт 3D дүрслэл хүчтэйгээр орж ирж байна. Иймээс ч энэ төрлийн бичлэгүүд мөн ихсэх болсон. Youtube ч 3D бичлэг албан ёсоор үзүүлэх player-тэй болсон талаар өмнө дурдаж байсан. Хэрэв танд 3D харах шил байгаа бол ийм хайлт 3d-ын гайхамшигийг мэдэрч болно.
avatar, 3d
Түлхүүр: 3d (Avatar кинотай холбоотой 3D бичлэг хайж байна.)


#7. Видео жагсаалт хайх
Youtube дээр хэн нэгэн нь өөртөө таалагдсан бичлэгүүдээрээ жагсаалт (playlist) үүсгэн хадгалах боломжтой байдаг. Нэг хүсэл сонирхол, нэг мэдээллийг багцалж байгаагаараа playlist-ын давуу тал их.
bryan adams, playlist
Түлхүүр: playlist (Дуучин bryan adams-ын дуунуудын жагсаалтыг хайж байна.)


#8. Урт бичлэг хайх.
Энгийн хэрэглэгчид youtube-д 10 минутын бичлэг л upload хийх эрхтэй байсанг өнгөрсөн онд 15 минут болгон уртасгасан. Тэгвэл албан ёсны эрхтэй болон давуу эрхтэй хэрэглэгчид үүнээс ч урт бичлэгүүдийг upload хийх эрхтэй байдаг. Та бичлэгийнхээ уртаар хайлтаа хийх боломжтой.
tom and jerry cartoons, long
Түлхүүр: long (tom and jerry cartoons-ын 20-оос дээш минутын бичлэг хайж байна. Long түлхүүр ашигласанаар 20-оос дээш минутын урттай бичлэгүүд гарч ирнэ.)


#9. Яг хайсан гарчигтай бичлэгүүдийг хайх
Youtube-ыг 2006 онд алдарт Google компани 1.6$ тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ. Тэгэхлээр google дээр хийгддэг зарим нэг ахисан түвшингийн хайлт youtube дээр хийгдэх боломжтой. Яг тухайлсан хайлтын үгүүд бүхий гарчигтай бичлэгүүдийг үүнийг ашиглан хайж болно.
allintitle:"google goes gaga"
Түлхүүр: allintitle (google goes gaga гэсэн гарчигтай бичлэгийг хайж байна.)


#10. Холимог хайлт
Мэдээж дээрх түлхүүрүүдийг нэг дор нэгтгэн хайлт хийж болно. Дээрх аргуудыг хэрэглэсэнээр хайлт хийх гол арга болох БА (and) гэсэн утгыг шууд авна гэсэн үг.
ted talks, hd, this month, long
(ted talks гэсэн энэ сард upload хийгдсэн HD чанартай 20 минутаас урт бичлэг хайж байна.)

Таны зурагтанд Google, Apple хоёр "үзэлцэнэ"

Apple-ын эсрэг Google-ын хийж байгаа бас нэг дайны эхлэл боллоо гэж энийг хэлж болно. Өнгөрсөн долоо хоногт Apple-ын тэргүүлэгч Steve Jobs хэрэглэгчиддээ зориулан өөрсдийн TV болон PC-гээ ашиглан Apple TV үзэх боломжийг нээсэн тухай зарлаж байсан бол мягмар гарагт Google-ын Eric Schmidt мөн л TV үйлчилгээ шинээр нээж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Тэгэхлээр хэн нь ялах бол. Google үү Apple үү! Энэ хоёрыг хэрэглэгчдийн хувьд ямартай ч зөрчил гарах нь дамжиггүй. Гэхдээ телевиз үзэхийг хүсэж байгаа хэн бүрт өөрийн хүссэн нэвтрүүлэгээ хайж олоод үзнэ гэдэг сайхан санаа.
Бэрлин хотноо болсон электрон худалдааны хэрэглэгчдийн IFA-ын арга хэмжээний үеээр ноён Schmidt хэлэхдээ:
-Энэ үйлчилгээ нь интернетээр дамжин телевизэд хүрч буй Google-ын үнэгүй үйлчилгээ гэж хэлж болно. Үүний цаашид олон олон програмистууд болон электроникуудын тусламжтай хөгжүүлнэ гэжээ.

Тэд одоогийн байдлаар Logitech, Sony, Samsung гэсэн томоохон үйлдвэрлэгчидтэй аль хэдийнээ технологийн тал дээр хамтран ажиллахаар хэлэлцээр хийчихсэн байгаа гэнэ.

Өнгөрсөн 7 хоногт Apple өөрсдийн Apple TV-гээ зах зээлрүү гаргахын төлөө хийсэн сурталчилгааны нийт зардал шинжээчдийн үзэж байгаагаар нийт 180$ сая ам.доллар хүрсэн гэж үзэж байна. Гэвч Apple-ын сүүлийн гаргасан TV үзэх “төхөөрөмж” –ийг ердөө 99$ ам.долларын үнээр худалдан авч iTune-ээс stream төрлийн видео, шоуг татаж мөн худалдан авч үзэх нь байна. Мэдээж хэрэг мөн youtube, flickr гэх мэт бусад төрлийн сайтуудруу ч энд хандаж видео үзэх боломжтой.

Тэгвэл Google TV нь үзэгч өөрийн хүссэн прогрмаа интернетээс хайж олоод DVR чанартайгаар үзэх боломжтой ажээ. Google TV-д Sony TV болон blu-ray тоглуулагч, Logitech TV зэргийг суулгаж ажиллуулах давуу талтай гэж компаний төлөөлөгч дурдсан байна.
Эцсийн дүнд энэ хоёр төхөөрөмжийн аль нь ялах бол! Энэ хоёрын томоохон ялгаа нь гэвэл Apple-ынхан яалтчгүй iTunes-ээрээ дамжин ажиллах бол Google-ынхэн интернетэд байрлаж буй нээлттэй бүх агуулгуудад хүрч чадна.
Энэ бол таны сонголт.

Google өөрсдийн тухай кинотай болно

Google MovieӨнөөдрийн байдлаар шилдэг Social Network болоод байгаа Facebook болон түүнийг санаачлагчдийн түүхийг өгүүлэх "The Social Network" гэх кино ирэх 10-р сарын 1-нд дэлгэцнээ гарах гэж байгаа. Энэ нь hollywood-д хийгдэж буй интернет сайтын түүхийг өгүүлж буй анхны шахуу кино болж байгаа ажээ.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн хайлтын системийн хүчирхэг сайт Google-ын тухай мөн ийм кино хийгдэх талаар яриа гараад байна. Зохиолч Ken Auletta-ын бичсэн Googled: The End of the World as We Know It номны зохиолоор Google болон түүнийг санаачлагч Sergey Brin, Larry Page нарын хэрхэн амжилтанд хүрж баяжсан түүхийг өгүүлэх гэнэ.

Киноныхоо талаар продусер London хэлэхдээ:
Энэ кино нь хоёр залуу өөрсдийн компаниа байгуулж хэрхэн дэлхийг өөрчилж чадсан түүхийг өгүүлэх юм. Хамгийн гол нь энэ хоёр залуугийн туйлын гайхалтай зорилго нь киноны гол үйл явдал байна гэжээ.

Apple-ын iPhone үйлдвэрлэлийн лабратори

Apple-ын бүтээгдэхүүнүүд нэлээд туршигдаж, судлагдаж хийгддэг нь дамжиггүй. Apple ч гэлтгүй бүх л шинэ бүтээгдэхүүнүүд энэ үе шатыг дамжиж байгаа. Гэхдээ хүмүүст apple-ын iPhone илүү сонин. Шинээр гаргасан iPhone4-ын хувьд антены асуудал нэлээд шүүмжлэлтэй байгаа хэдий ч тэд энэхүү антенийг бүтээхийн тулд ямар их хөдөлмөр, ямар их шинжилгээ, судалгаа шаардагдсанг хүмүүст ойлгуулахаар шийдсэн болтой.

Албан ёсоор iPhone үйлдвэрлэлийнхээ загварын судалгааны лабраторийн үйл ажиллагааг харуулсан бичлэг online түгээсэн байна.
Уг бичлэгт гарч байгаа лабратори нь зөвхөн iphone-ын антений хэсгийг турших зорилгоор баригдсан бөгөөд үүнд apple-ынхан 100$ сая ам.доллар зарцуулж байгуулсан байна.

Vuvuzela-ын тансаглал

VuvuzelaЭнэ жилийн дэлхийн хөлбөмбөгийн аварга дуулиан шуугиан ихтэй байна. Ялангуяа ядаргаатай гэж хэлж болохуйц вувузела бүрээний дуу бүр их байна. Дэлхийн аварга эхэлснээс хойш бүрээний дуу гаргах чадвар 127 децибел буюу шүүгчийн шүглийн 121.8 децибелээс их байсан. Харин хэл ам ихтэй байсны ачаар 20 децибелээр бага хэмжээтэй үйлдвэрлэхээр үйлдвэрлэгчид нь шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна vuvuzela-ын тансаглал хэрээс хэтэрлээ.

Зурагтаар нэг чих дүүртэл дүнгэнэж буй энэхүү авиаг youtube-ээр дуу сонсонгоо бас сонсож болохоор болж. Youtube-ынхэн юу бодож оруулдаг байнаа хэхэ.
Youtube-ын тоглуулагч дээр хөлбөмбөгийн бөмбөгний зурагтай товч нэмэгдсэн бөгөөд үүнийг дарахад гайны вувузелагийн дуу тасралтгүй дүнгэнэх ажээ. (Ж: http://www.youtube.com/watch?v=pRpeEdMmmQ0) Энийг вувузелагийн тансаглал гэхгүй юм бол өөр юуг тансаглал гэх билээ.
Тэгвэл үүнийг нам дарах зэвсэг бас гаржээ. Үүний нэр Vuvu- stop. Сэргэлэн нөхдүүдийн гоё бизнес.
Vuvu-stop нь дуу авиаг 31 дебицелээр бууруулж сонсогдуулдаг байна.

3D шил яаж хийх вэ?

Одоо хаа сайгүй 3D гэж ярих болжээ. Чухамдаа хамгийн хялбар 3D дүрслэл бол өнгөөр нь тоглосон байдаг. Энэ нь улаан цэнхэр. Жишээ нь Flickr дээрх эдгээр зургуудыг харж болно.
Хэрэв яг одоо ямар нэгэн 3D шил байвал энэ оны эхэнд жинхэнэ шуугиан тарьсан Avatar киноны доорх хэсгээс хараад үзээрэй. Энийг хамгийн энгийн үзэх бас нэг арга бол хоёр нүднийхээ хооронд дэлгэц хүртэл цаас босоогоор нь тулгаж байгаад харж болно.




Хамгийн энгийн 3D шил ebay дээр 99 центийн үнэтэй байна. Гэвч үүнийг бид гарын доорх материалаар хийж болно. CDны тунгалаг хайрцаг болон цэнхэр улаан гэсэн пламастер байхад үүнийг бид хийж дөнгөх нь байна.
CDны хайрцаган дээр өөрийн нүдний хэмжээтэй зай аваад :P баруун талыг нь цэнхэрээр, зүүн талыг нь улаанаар будна. Мэдээж хэрэг цаана нь байгаа зүйлийг харахаар хөнгөхөн будвал зүгээр. Ингээд л болж байна даа.

Мөн хэрэггүй болсон тунгалаг шил байвал шууд тэрэн дээрээ дээрх аргаар бас хийж болох юм байна.

Youtube-ын анхны бичлэг

Биднийг цагаан сараа хийж байх хойгуур сүр сүр баяр болоод өнгөрч байна. Бараг валентины баяраар давхацан бидний сайн мэдэх Youtube сайт мэндэлж байсан байх юм. Ингээд тэдний нас өнгөрсөн 15-нд 5д хүрлээ.
Youtube-ыг анх Steve Chen, Chad Hurley , Jawed Karim гэсэн залуус бүтээсэн байх юм. Тэд хамтдаа Online төлбөр тооцооны хүчирхэг сайт PayPal-д ажиллаж байсан байна. Тухайн үед тэд өөрсдийн нэгэн үдэшлэгийнхээ бичлэгийг бусдадаа түгээхийг хүссэн боловч энэ нь email-ээр явуулахад хэтэрхий том хэмжээтэй байсан тул тэд нэгэн бяцхан video share-лэх сайт хийсэн байна. Энэ нь өнөөдөр ингэж асар том амжилтыг дагуулна гэж тухайн үед тэд төсөөлөөгүй бизээ.

Тэдний Office-доо хийсэн анхны бичлэг.

Youtube дээр төгөлдөр хуур тоглох уу

pianoYoutube өөрийн upload хийсэн video дээр тэмдэглэгээ хийх боломжтой болгосон билээ. Үүнийг ашиглан бяцхан хэмжээний video тоглоом хүртэл хийчихсэн байсанг харж байсан юм байна. Энэ удаад харин video дээр төгөлдөр хуур тоглож болох санааг нэг нь гаргасан байна.
Та video-г бүрэн ачааллаж дууссаны дараагаар довчлуурууд дээр дарж тоглож болох юм байна. Маамуу нааш ир энэ тэрийг бол тоглочих юм шиг байна шүү

HP camera хүнийг "царайдаж" байна

Энэ яг царайдаж байна гээд ямарваа ялгаварласан үйлийн үрд хүмүүс тоглоомоор хэлэх дуртай. Тэгвэл жинхэнэ царайдсан явдал HP-ынхэн гаргажээ. HP laptop-ууд өөртөө бяцхан webcam-тай болсоор удаагүй байгаа. Тэгвэл уг камерийн програмчлал бага зэргийн асуудалтай болтой.

Учир нь уг камер хүний толгойн хөдөлгөөнийг даган тодорхой өнцгөөр хөдөлж байх ёстой юм байна. Энэ процесс хөөрхий "хар" Desi дээр ажиллахгүй байгааг тэрээр ажигласан байна. Харин түүний эхнэр болох "цагаан" Wanda дээр ажиллаж байх юм. Ингээд тэрээр HP-ынхэнд ихэд гомдолтой байгаа гэнэ.

Бичлэгийг нь үзэж баахан инээв:) Тэгсэн нэг нөхөр PC хэзээ ч худлаа хэлэхгүй энэ зөв гэж comment үлдээсэн байхын.

Ингээд хүмүүс үүнийг туршиж үзсэн бичлэгээ youtube дээр Upload хийж өгч байгаа гэнэ.

Microsoft цагдаа ийм сурталчилгаатай байлаа

microsoftMicrosoft-ынхэн office XP-гээ гаргаж ирэхдээ ийм сурталчилгаа ашиглаж байсан байна. office бол хамгаалалт маш сайн гэсэн утгатай юм уу даа. Хэтэрхий хамгаалалттай байх нэг бодлын бас гайтай. Windows Vista яг энэ шалгаанаас болж уналтанд орсон болов уу!

Microsoft-ынхон цаг сайхан байхад нэг иймэрхүү сурталчилгаа хийдэг байсан байна.




Youtube-ын нууц ирээдүй

YoutubeХүн бүр Youtube –г мэднэ. Энэ сайтруу орж үзээгүй хүн байхгүй шүү дээ. Эндээс сайнаас нь саарыг хүртэл бүх л мэдээллийг video хэлбэрээр үзэж болдог. Иймээс мэдээллүүдийн дунд зохиогчийн эрх хүчтэй яригдаж эхлээд байгаа.
Хэдий тийм боловч энэ бол сонирхолтой сайт хэвээр байсаар байна. Та кино, клип, дуу, cartoon, хэрэглэгчийн оруулсан сонирхолтой video гээд маш их мэдээллийг эндээс олж авна.

Энэ бүхэн ингээд дуусчихгй ээ. Youtube-ынхэн зарим нэг шинэчлэлүүдийг хийсээр байдаг. Зарим нэгийг нь бид хараад өнгөрч байсан удаа ч бий.

Warp Player: Та mouse-аа баруун зүүн дээш доош гэх зарчимаар энэхүү virtual browser дээр гүйлгэхэд таньд санал болгож байгаа video-нууд урсан өнгөрнө. Ингээд өөрт таалагдах video дээрээ дараад хуучин youtube үздэг шигээ үзэх нь байна. Ингэхлээр өмнөх бичлэг дээр бичиж байсанчлан Google Image Swirl –тай ижил харагдацтай мэдээлэл хайхад хялбар гэж ойлгож болно. Мэдээж үүнийг нүдээр харвал илүү ойлголт авах болов уу.


Test Tube: Бас нэгэн хийгдэж байгаа програм байна. Энд та өөрийнхөө тэмдэглэлийг video clip хэлбэрээр хийж болно. Мөн хэн ямар video үзээд байгааг харж болно. Нэг үгээр social талруугаа болж байна гэсэн үг

Youtube RSS: Одоо RSS мод болж байна. Өөрт таалагддаг хэрэглэгчийнхээ RSS-г readerдээ оруулаад шинэ video upload хийх бүрт нь хугацаа алдалгүй мэдээд байж болно гэсэн үг. Одоо бол Subscribe гэж ашиглагдаж байгаа байх.

Та өөрийнхөө дуртай video-нуудаа play list үүсгэн хадгалж болно. Мэдээж private video дээр үүсгэж болохгүй. Play list үүсгэснээр нэг даралтаар л бүх өөрийн дуртай video-нуудаа дарааллын дагуу үзээд байж болно.

YouTube-д Дмитрий Медведев

Youtube гэдэг сайт media-г түгээхээсээ илүү хувь хүн, байгууллагын олон нийттэй харилцах мэдээллийн томоохон суваг болж хувираад байгаа билээ. Үүний нэгэн илрэл болж том гүрний ерөнхийлөгч Дмитрий Медведев 9-р сарын 1-нд улсынхаа оюутан залуус, залуу иргэдтэй илүү ойртож ажиллах зорилгоор өөрийн сувгийг youtube-д нээжээ.

Дмитрий Медведев ер нь интернетийн "донтой" байж болзошгүй юм байна. Тэрээр өнгөрсөн жилээс Кремлийн албан ёсны вэбсайтад блог хөтөлж эхэлсэн бол 4-р сард LiveJournal.com-ын орос хэл дээрх хувилбарт мөн блог хөтлөх болсон гэнэ.
ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев суваг www.youtube.com/kremlin. Сувгаа нээсэн өдөр нь шинэ хичээлийн жил 9-р сарын 1-н байсан учир эхнийхээ мэдээллээр сургуулийн сурагч багачуудад хандсан бичлэг оруулсан байна.

Mario Bross Matrix

MarioЗа Mario-гийн улыг нь эргэтэл тоглож байсан байлгүй дээ. Mario бол монголын хүн бүр тоглож үзсэн тоглоомын тоонд яалтгүй орно. Сүүлийн үеийг нь давах гэж мөн ч их зүрх сэтгэл, хүч хөдөлмөр, нервээ бардаж байж билээ.
Анх 1981 онд Mario маань гарч байсан байна. Харин хамгийн сүүлийн хувилбар нь 2007 онд Nintendo дээр зориулагдаж хийсэн Super Mario Galaxy. Энэ харин гоё тоглоом болсон шиг харагдаад байгаа юм.
Юутай ч Mario-гоо эргээд санацгаая.

Youtube-ийг 3D-ээр үзэж болохнээ

3D glassesVideo түгээлтийн томоохон төлөөлөгч youtube нэгэн том шинэчлэл орууллаа. Энэ нь 3н хэмжээст video-г үзэх боломжоор хангаж өгсөн байна. Хэрэв та гэртээ ч юм уу хувьдаа 3н хэмжээст нүдний шилтэй бол 3D бичлэгүүдийг алслалтайгаар үзэж болох нь байна. Өөр мэдрэмж шүү дээ.
Youtube-ын 3D player-ын тусламжтайгаар player-ын доор байрлах 3D view style-аас ямар хэлбэрээр харахаа сонгож video-г үзэх юм байна.



эндээс youtube дээрх 3D video-г сонирхож болно.

Lenovo

Уул нь ажилтай амьдралтай, мөнгөтэй Lenovo-той сайхан залуу байсан юм. Нэгэн удаа завиар далайд аялаж яваад далайн шуурганд өртсөн юм. Ингээд эзгүй арал дээр ганцаар үлдэв.
Загасаар хооллоно.
Гиеүүрнэ.
Алсыг ширтэнэ
Сахал нь ургана.
Хүн танихааргүй царайтай болно. Харин түүнийг таних ганц л юм үлдэнэ.




Сэргэлэнгийн блогоос бичлэгийг үзсэв.

YouTube Video Box-ын хэмжээ томоржээ

youtubeOnline video түгээлтийн томоохон төлөөлөгч youtube өөрийн video тоглуулагчыг дэлгэцийн хэмжээг томсгосон байна. Бидний хуучин ашиглаж байсан хэмжээ нь 4:3 гэсэн харьцаатай байсан бол одоо 16:9 гэсэн хэмжээтэй болгожээ. Энэ нь өндөр чанартай бичлэгүүдийг бусдад түгээх боломжтой болж байна гэсэн үг.
Ер нь youtube ойр ойрхон шинэчлэл хийгээд байгааг анзаарсан байх. Тухайлбал бүртгэлтэй хэрэглэгчдийн хувьд өөрийн сэтгэгдэлээ уншуулж шалгаж болохоор товч оруулсан байв.

Энэ нь интернетийн хурдацтай хөгжлийн нэг жишээ болов уу. Учир нь интернет хэрэглэгчийн(монголын хувьд) интернетийн холболтын хурд өмнөх хэдэн жилүүдэд ихдээ 128kb байдаг байсан бол өнөөдрийн байдлаар дундаж хурд 512kbтай болчоод байна. Үүнийгээ дагаад ч мэдээллийн томоохон урсгалууд бий болсоор байгаа юм. Өмнөх жилүүдэд web програмчлалын хувьд хуудсын ачаалагдах хурдад ихэд цаг заваа бардаг байсан бол одоо үүнд анхаарлаа хандуулах бус design болон мэдээлэлд гол зорилгоо тавьдаг болсон байх жишээтэй.

CNN live beta

cnn live betaНөхөр OBOMA, MCCAIN нарын сонгуулийн явц, түүнийг дамжуулах шийдлийн хүрээнд олон олон зүйлс хийгдсэн нь ойлгомжтой. Тэр дундаа CNN нэлээд ажил хийгээд авч. Телевизээр hologram ашиглан нэвтрүүлэг явуулж, мөн интернетээр дамжуулан өөрийн сувгийг шууд үзэх боломжийг бүрдүүлжээ.
CNN-ыг шууд үзэхийг хүсвэл ЭНДЭЭС

1gb хүртэл хэмжээний бичлэгийг Youtube-д

Online video-ны томоохон төлөөлөгч Youtube шинээр 100mb-аас 1gb хүртэл хамжээний бичлэгийг upload хийх боломжыг гаргаж байна.
Багахан хэмжээний файлыг л өөр дээрээ Upload хийж авдаг байсан бол одоо видео файлуудынхаа мэдээллийг оруулаад нэгэн зэрэг олон файлыг ганц uploader-ын тусламжтай upload хийж болох нь. Энэ нь хэрэглэгчдийн хувьд илүү боломж гарч ирж байна гэсэн үг. Зарим нэг хэрэглэгчид үүнийг ашиглаад эхэлсэн сурагтай.


Энэхүү Uploader-ыг яаж өөртөө авах вэ?
Маш энгийн. Эхлээд үүнийг унш
Дараа нь бүртгэлгүй бол бүртгүүл ингээд л болоо.