
Хувьтай хүн хулгана жилээр төрнө. Сайхан сонсогдож байна. Ямартай ч хулгана жил төрсөн ч төрөөгүй ч хулгана жил гарлаа. Шинийн нэгнийг гэж урд, өмнө нь оруулсан өдрөө тоолж ядан байх хойгуур сар жаргадгаараа жаргаж гардгаараа гарах бизээ. Одон орны үүднээс шинэ сар хэдэнд гарахыг
эндээс хараарай.
Internet-ын хувьд Баабар ах
Цагаан сар, хар нулимс гэсэн хүчтэй нийтлэл хийсэн бол,
gogo.mn-ыхэн нүүрэн хэсэгдээ ойрд хараагүй, хайгаад олдохгүй байдаг цагаан сарын холбогдолтой сайхан зураг оруулжээ. Их таалагдлаа. (Зургийг нийтлэв).
Шинийн нэгний өглөө мөр гаргах гэж хуанлийн дээрээс эсвэл Хүмүүс сониноос хардаг байсан бол одоо Internet-ээр харж болдог дэвшилт энэ жил гарав. Зүг мөрөө хаашаа яаж гаргах талаар
эндээс.
Ингээд САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
( хутга тавилгүй ууц зүсэж хундага тавилгүй айраг уугаарай :P)