Year of rat

Хувьтай хүн хулгана жилээр төрнө. Сайхан сонсогдож байна. Ямартай ч хулгана жил төрсөн ч төрөөгүй ч хулгана жил гарлаа. Шинийн нэгнийг гэж урд, өмнө нь оруулсан өдрөө тоолж ядан байх хойгуур сар жаргадгаараа жаргаж гардгаараа гарах бизээ. Одон орны үүднээс шинэ сар хэдэнд гарахыг эндээс хараарай.
Internet-ын хувьд Баабар ах Цагаан сар, хар нулимс гэсэн хүчтэй нийтлэл хийсэн бол, gogo.mn-ыхэн нүүрэн хэсэгдээ ойрд хараагүй, хайгаад олдохгүй байдаг цагаан сарын холбогдолтой сайхан зураг оруулжээ. Их таалагдлаа. (Зургийг нийтлэв).
Шинийн нэгний өглөө мөр гаргах гэж хуанлийн дээрээс эсвэл Хүмүүс сониноос хардаг байсан бол одоо Internet-ээр харж болдог дэвшилт энэ жил гарав. Зүг мөрөө хаашаа яаж гаргах талаар эндээс.
Ингээд САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.
( хутга тавилгүй ууц зүсэж хундага тавилгүй айраг уугаарай :P)

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Sar shiniin mend hurgeye.
    Saihan shineleerei, minii duu.

    ReplyDelete
  2. Хотолыг баясгагч шороон ХУЛГАНА жилдээ алтан нар шиг аягандаа мөнгөн сар лугаа сүүгээр бялхааж, мөнх хөх тэнгэрийн өнгөт амар мэндийн цэнхэр хадаг юугаан дүүдээ болон гэр бүлийнхэнд чинь өргөн барья.
    Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

    ReplyDelete
  3. Atgasan shagai tani tulgiin deediig buulgaj, Az hiimori taniig ashid iveeh boltugai. Ta Saixan Shineleerei.

    Xundetgesen, OOGIINOO

    ReplyDelete
  4. Ed bayalgaar arvin delger ene turulduu jargan suugaarai, Idee tsagaa elbeg delbeg enh mend saihan shineleerei, Undur tengertee suugee deejilj, Utgus deedestee hadagtai zolgoh, Unur Mongoliin mine zanshil Ueiin ued delgereh boltugai, Ireh jiliin ungu ni saihan, Itgelt andiin mine golomt ni tegshen, Uuduu zayat naizuud mine urgun delger saihan shineleerei !
    telmen bolon tuunii ger bul!

    ReplyDelete