Motion Detection шинэ хандлага

Технологи хурдацтай хөгжиж байна гэж яриад л байна. Чухамдаа яг хэрэгтэй зүйлс хурдан хөгжихгүй  байгаа ч юм шиг. Video game-ээс авахуулаад одоогийн тоглоомын хөгжил консул тал дээрээ үсрэлттэй байгаа ч хүний хөдөлгөөнийг хорьсон явцуу байдал нь эрдэмтдийн бухимдлыг төрүүлсээр ирсэн. Харин саяханаас хөдөлгөөн мэдрэх (Motion detection) тал дээр түлхүү ажиллаж эхлэж байгаа нь ололт болоод байгаа. Үүнийг өнөөдрийн байдлаар хяналтын камерт өргөн ашиглаж байна.

Энэ технологийг ашигласан хамгийн энгийн програмчлал нь камераар авч буй дүрсэнд боловсруулалт хийж үр дүнг гаргаж байна. Таны камераар авч буй дүрсийг application нь тодорхой объект болгон түүн дээр боловсруулалт хийнэ. Энэ нь тухайн хүнд илүү ойр амьд мэдрэмжийг бий болгож байгаа юм.

Үүн дээр суурилан хамгийн энгийн video game төрлийн тоглоомуудыг хүртэл webcam-ын тусламжтай хүнд бага зэргийн хөдөлгөөн хийх боломж бүхий тоглоом болгон өөрчилж байна. Хэрэв та утсандаа webcam-тай тэгээд тоглоом суулгах боломжтой бол энэ төрлийн тоглоомыг туршиж үзэхийг санал болгож байна.


Мөн motion detection -г бүтээгдэхүүний танилцуулгад ашиглаж эхлээд байна. Жилийн өмнө Миний дэлгүүрт барааны бар кодыг уншуулаад үнэ, мэдээллийг гаргадаг машин байсан ажиллагаагүй болоод дууссан санагдаж байна. Үүнтэй адилаар барааг камерт таниулж тухайн барааны мэдээллийг дэлгэцэнд гаргана. Үүнийг хамгийн хүчтэй ашиглаж байгаа нь Lego тоглоомын дэлгүүрт зөвхөн хайрцагийг үзүүлэхэд тухайн тоглоомыг 3D-ээр ямархуу хэлбэртэй болохыг нь харуулж байх жишээтэй.


Хөдөлгөөнийг мэдрэх энэ технологийн санааг ашиглах хамгийн ирээдүйтэй чиглэл нь бодит байдал дээр зааварчилгаа хийх, сургалт хийх мөн камерын хяналт болж магадгүй байна. Жишээ нь нүдний шил байх бөгөөд тухайн нүдний шил нь гадагшаа харсан камер дотор талдаа дэлгэцтэй байна. Тухайн камер таны хийж байгаа үйлдэлийг боловсруулна, харин дэлгэц нь танд юу хийхийг зааж өгөх юм. Ингэснээр үүнийг ашиглан та бүхэл бүтэн машины моторыг ганцаараа угсарч дөнгөх бололцоотой болох юм шүү дээ.

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. Sanakae ахаа надад туслаач !!! Би google adsense-д бүртгүүлээд идэвхжүүлэх хариу линк хүлээсэн боловч Сайтын хэл дэмжихгүй байна гэсэн л хариу байнга ирээд байх юм би Орос хэлнээс авхуулаад МОНГОЛ хэлтэй төстэй бүхий л хэлийг сонгосон боловч яг л тэр хариу буцаж ирээд байх юм.

    We did not approve your application for the reasons listed below.

    Issues:
    - Unsupported Language

    Та намайг Yahoo messenger List-нд Add хийгээч тэгэх үү ? Миний ID : sama.emongol@yahoo.com

    ReplyDelete
  2. Ямар нэг англи хэлтэй блог юм уу сайт хөтлөөд тэрүүгээрээ бүртгүүлсэн нь дээр. Дараа нь монгол хэлтэй сайт дээрээ ашиглаж болно шүү дээ.

    Монгол хэлтэй сайтыг бүртгүүлж байгаа бол орос гэж өгсөн ч зөвшөөрөхгүй. Тийм болохоор ойроор нь англи хэлтэй сайт бүртгүүлж эрхээ авч болно.

    ReplyDelete
  3. За баярлалаа ахаа .Хэрвээ та намайг ADD хийчвэл ч . . . :)

    ReplyDelete