Yahoo Messenger 9.0 албан ёсоор гарлаа

Удаан хугацааны туршид хүлээсээр ирсэн Yahoo Messenger 9.0 албан ёсоор гарлаа. Монголын маань хэрэглэгчдийн дийлэнх хувь нь Yahoo Messenger-ыг сонгож хэрэглэдэг учраас энэ мэдээ нэг бодлын сайхан мэдээ болж таарна. Өнгөрсөн оноос эхэлсэн 9-р хувилбарын хувьд өнгө загвар нь Microsoft-ын шинэ бодлогын хүрээнд гарсан Vista-лаг байсан. Гэвч beta хувилбарыг нь хэрэглэх явцад бишгүй олон алдаа гарч байсан бол одоо эдгээр алдаанууд засагдсан гэж найдаж байна.


Yahoo Messenger 9.0-ын хамгийн том авууштай зүйл бол яах аргагүй unicode(Монгол Криллээр шууд бичнэ) дэмждэг болсонд байгаа юм. Мөн чатын цонх дээрээ видео харуулах, Flickr -ын зураг татаж оруулах, yahoo map-ыг оруулах цоо шинэ боломж нэмэгдсэн юм байна.
Ингээд Lets go chat :P

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. Баярлалаа. шинэ мэдээлэл байнга дуулгаж байдагт тань.

    ReplyDelete
  2. Anonymous24/9/08 14:01

    8 нь ө, ү үсгийг гаргадаггүй байсан. 9 нь харин гараад хүссэнээ бичээд сайхан байгаа. Ер нь 9 их дажгүй болсон санагдаад байгаа шүү 9(нээх компьютерийн мэргэжлийн хүн шиг аваад хаячихлаа).

    ReplyDelete
  3. Sanakae ene bichleg Domno Alsiin sonind garchee. Bayar hurgeye.


    PS: Blogtoo reader ene ter bairluulah geed chaddaggui ee

    ReplyDelete
  4. Magnolia
    Уншсанд баярлалаа.

    Зараа
    Заримдаа ч хайрламаар биш залхмаар шүү. Донтчихсон юм шиг хэрэгтэй ч юм шиг сонин эд.

    Musicfan
    харин тиймээ өмнөх хувилбарууд дээр нь ө үсгийг ф-ээр ү-г англи v -ээр орлуулаад л бичээд байдаг байлаа.

    Ganga
    Баярлалаа. Хүнд мэдээлэл болж очиж байвал болж.
    Блогтоо reader оруулна гэдгийг бусдын блогийн эхний мэдээллийг харуулаад байгаа зүйлсийг яриж байна гэж ойлголоо. Түүнийг layout-> add element гээд гарч ирсэн цонхон дахь эхний сонголт болох blog list гэдгийг сонгоорой дотор тохируулгууд нь байгаа.

    ReplyDelete