Энэ сард гоё юм болно

Бид ихэвчлэн Microsoft-ын Windows үйлдлийн системийг үнэгүй (притласан) ашигладаг. Энэ нь ч байгалиасаа ийм байх ёстой гэсэн сэтгэлгээг үр хойч, өвөө эмээгүй шингээстэй болж удамшиж байгаа. Гэхдээ бас нэг үеээ бодвол програм хангамжийн лицензийн ойлголтыг илүү түвшинд авч үздэг болсон сайшаахуйц мэдрэмж төрж бий.

Бидний хамгийн их ашигладаг програм хангамжаар Microsoft-ын Office орно. Бас л үнэгүй ашигладаг. Харин энэ түүх арай өөрөөр өрнөж мэдэх нь.

Өнгөрсөн оны сүүлээр Microsoft-оос IE6-г хэрэглээнээс шахах мэдэгдэл хийсэн. Энэ оны эхээр үүнийгээ чимээгүй шинэчлэл (silent update) хэлбэрээр хэрэгжүүлж эхэлсэн. Амжилттай ч хэрэгжиж байгаа.

Энэ туршлага дээрээ тулгуурлан miscrosoft програмуудынхаа лицензийг чимээгүйгээр
шалгах төслийг энэ сард багтаан хэрэгжүүлэх гэж байна. Хэрэв та microsoft-ын ямар нэгэн програм, системийг хулгайн замаар үнэгүй ашигладаг бөгөөд таны компьютер интернетэд холбогддог бол нэг л өглөө сэрэхэд чинь бүх юм устсан байвал битгий гомдоорой гэж тэд мэдэгдээд авсан.

Тэгэхлээр энэ хоёрдугаар сард нэлээд юм болох нь болтой.

Холбоотой мэдээлэл

16 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Өө би наадхыг чинь энд Японд өөрийн биеэр мэдэрч байна. Энд ирсэн анхны өдөр л хуурамч байна, лицензгүй байна гээд л хамаг юм анхааруулга дохио өгөөд эхэлсэн.

    ReplyDelete
  3. Цуурхал биш биз. Хэрэв үнэн бол өдийд форум, варезуудаар ид шуугиж байх ёстой. Нэтээс энэ талаар ямар ч мэдээ олж харсангүй. MSОffice устгагдлаа ч Open office гэж нэг сайхан юм байна шүү дээ.

    ReplyDelete
  4. үнэн бол жинкэн шиба юм аа тэ санакаэ агаа :D

    ReplyDelete
  5. Anonymous11/2/12 22:48

    Xerwee tegex ym bol mongol uls bas neg ymaar orond orox n dee?mongold xereglej bgaa n dandaa lizenzgui sh d...Unexeer tegex ym bol lai l bna Linux Ubuntu unegui ym chin xereglene sh d yr n dawxar xeregledeg ym doo.Teriig 50-60$ awaad xereglene gej yu baidgiin update-aa off bolgoo l xeregledeg sh d tegexeer on off bxgui bainga net oroo l bol genuine bolox nee?

    ReplyDelete
  6. crack hiih argaa bga blgui dee :)
    tugs yum gej ugui

    ReplyDelete
  7. Бүгдэд нь нэг сайн цочроо өгөх хэрэгтэй.

    Манай зарим найзууд Ubuntu сонирхох болсон. Би 2 жил ятгаад хөдлөхгүй байсан улсууд одоо хүчээр сольж таарч байна да. Гол асуудал нь Windows доо байгаа юм биш. IT салбарын бидны ажлыг огт үнэлэхгүй байгаад л хамаг асуудал байгаан.

    ReplyDelete
  8. Anonymous15/2/12 18:13

    miniih zuger bolu ugui bolu yaana

    ReplyDelete
  9. Anonymous16/2/12 11:30

    sanakae ахаа та энэ template-ийнхаа xml файлыг өгч болох уу би засаад өөрчлөөд template гаргах гэсэн юм миний майл хаяг
    walle.geek@gmail.com

    ReplyDelete
  10. www.1000zahia.com -оос компьютерээ авсан бол айлтгүй ээ! Манай бүх компьютер 100% оригналь байгаа. Одоо бүгд мэддэг болсон.

    ReplyDelete
  11. Халуухан юм болох нь дээ. Яааааааанаааааа. Тэр аяараа хэсэгтээ дампуурах нь дээ :))

    ReplyDelete
  12. Anonymous1/3/12 02:18

    Майкрософот зөвхөн хуучин IE6 хувилбарын браузеруудаа хүчээр шахаж гарган IE9 хувилбараа ашиглуулахын тулд silent update хэмээх шинэ арга ашиглаж бна. Энэхүү нь шинэ аргаар бол хэрэглэгч IE-ийн шинэ хувилбарын шинэчлэлтыг хийх командыг өөрөө сонгоогүй бхад цаагуур нь чимээгүй шинэчлэлт хийчихнэ гэсэн үг. Хэрвээ хэрэглэгч санаатайгаар шинэчлэлтийг зогсоох, огт шинэчлэлт хийхгүй гэсэн сонголтыг сонгосон бол хэсэг хугацааны дараа анхааруулах цонх гарч IE ашиглах боломжгүй болох ба заавал шинэчлэлтийг хийж бж ажиллах болно. Mozilla, Google Chrome зэрэг нь мөн дээрх аргыг ашиглан чимээгүйхэн шинэчлэлт хийсээр байгаа билээ. Гол зорилго нь бараг 10-аад жил болчихсон өвгөн хувилбар болох IE6 хувилбарыг нэгмөсөн шахан гаргаж support оо шинэ хувилбар руугаа төвлөрүүлэх асуудал юм.

    ReplyDelete
  13. "энэ сар" дууслаа, "гоё юм" юу ч болсонгүй, цуурхал байсан нь батлагдлаа!

    ReplyDelete
  14. Anonymous10/3/12 19:48

    eheh er ni MS iim turliin lisence shalgadag yumnuudiig tsaashid ih l hiih bhdaaa. yaana da vnegvi yumand durtai bidnuus

    ReplyDelete
  15. Anonymous9/4/12 03:25

    Za yun surtein hahaha
    Baidag l ym bna shd ...

    ReplyDelete