Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг батлагджээ

Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 2012 оны 2 сарын 16 өдрийн хурлаар Монгол кирил үсгийн латин хөрвүүлэг MNS 5217:2012 стандарт хэлэлцэн батлагджээ. Тэгэхлээр чадчин нөхдүүд энэ стандартаар үгээ бичээд эхэлчихвэл ойлголцоход хялбар болох юм байгаа юм. Цаашлаад энэ стандартаар нь галиглаж бичсэн латин текстийг шууд монгол кирилрүү хөрвүүлэхэд үл ойлголцол бий болохгүй болов уу.


Энэхүү стандартыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Ө.Сүхбаатар, Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал академич, (Sc.Dr) Д.Төмөртогоо, Төрийн хэлний зөвлөлийн ажлын албаны дарга Б.Магсаржав, Монгол улсын боловсролын их сургуулийн Монгол судлалын сургуулийн захирал, профессор Ц.Өнөрбаян, Монгол улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуулийн багш, профессор Ж.Бат-Ирээдүй, Стандартчилал хэмжил зүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэл, Монгол улсын их сургуулийн Компьютер менежментийн сургуулийн багш Д.Бямбажав, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо, технологийн сургуулийн багш, профессор Б.Сүхбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Т.Чимэдлхам, мөн яамны Шинжлэх ухаан, технологийн газрын ахлах мэргэжилтэн М.Дэлэгмаа, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ш.Оюунцэцэг нарын бүрэлдхүүнтэй ажлын хэсэг боловсруулсан байна.

Татах холбоос

Холбоотой мэдээлэл

14 comments:

  1. ө, ү үсгийг бичих л төвөгтэй юм даа..

    ReplyDelete
  2. Kiddotech.blogspot.com

    ReplyDelete
  3. Щ бас эвгүй юм байна даа

    ReplyDelete
  4. Anonymous19/2/12 16:22

    oilgosongui enend odoo shine zuil yu bgam? eniig batalsan batlaagui bugd l ingej bichdeg sanah yum.Eniig batalsan batlaagui bichegdeegui iim huulitai shd lol shal hereggui ajil hiij bh yum.Hiisen humuus n dandaa MUIS-iin erguunuud haragdaj bh shig bna.

    ReplyDelete
    Replies
    1. Anonymous20/2/12 23:03

      buh niiteeree dagaj mordoh standart gej yum bna sh dee. chi chin deeree tortei zasagtai mongol gedeg ulsin haryalald baidgiin bga bizdee.

      Delete
  5. Anonymous19/2/12 16:28

    enenii orond shinjleh uhaanii salbartai hamtraad tsahim salbart mongol kiril useg,mongolian region buyu undes ugsaag delhii niited huleen zuvshuuryyleed delhiin ali ch web-d orood burtguulsen mongolian region-toi bolgooch.tsaashlaad uls ornii utasnii kod-nii burtgeld ch gesen oruulaad +976 gesen kodoo tsahim huudsuudad burtgeltei bolgooch.

    ReplyDelete
  6. Anonymous19/2/12 16:30

    adgiin naad zah n yahoo messenger-iin IM-iig utsandaa shuud avdag bolchuul heregtei l bna shd.

    ReplyDelete
  7. Блог хичээл: http://iblogsclub.blogspot.com/

    ReplyDelete
  8. Anonymous20/2/12 13:37

    ter deeree tsegtei o usgiig yaj gargah vee

    ReplyDelete
  9. Anonymous28/2/12 12:37

    Зөвхөн гар утсанд зориулж гаргасан бололтой. Санаа нь зөв боловч олон талаас нь харж чадаагүй нь харамсалтай.
    Org

    ReplyDelete
  10. Anonymous28/2/12 21:44

    Энэ ө,ү-г нь компьютер дээр бичээд хэрэглэнэ гэдэг мэдэхгүй дээ.
    Харин энэний оронд цагаан толгойгоо хялбаршуулах талаар судалж үзвэл зүгээр байх.
    Щ-г хасья (үнэндээ хэнд хэрэгтэйн бэ, Оросуудад л байх) мөн Ь, Ъ-г нэгтгээд Ь хэрэглэдэг больё гээд санаа твиттер дээр харагдаж байсан шүү.

    ReplyDelete
  11. Гадаадууд Ө,Ү ч нэг л сайн ойлгохгүй байха кккк

    ReplyDelete
  12. Anonymous26/5/12 03:34

    Negent ö ü -g ıngej oruulj baıgaa yum bol ch- ç , sh - ş zergiig ch bas oruulchıhgüı. neg l dutuu dulımag yum hııj baıh yum. yör nı mongol hel bıchıgee anhaarahgüı bol neg l bıshee

    ReplyDelete