Аливаа төсөл гэдэг албан хүрээнд хийгддэг учир яах аргагүй албан ёсны хэдэн үсгийн фонт л толгойд орж ирж байна. Гэхдээ албан ёсны байх ёстой гээд Times New Roman, Arial (Arial Mon) байх албагүй. Энд Arial Mon-ыг хаалтанд нь хийсэн нь учиртай. Өнөөдрөөс эхлэн хүмүүс минь Unicode ашиглацгаая. Тэгэхлээр Arial Mon-ыг халах хэрэгтэй гэж байгаа юм.
Өөрийн хийж байгаа төслөө бусдад өнгө үзэмжтэй харуулахын тулд гоё чамин font сонгох нь эрсдэл эсвэл шинэлэг санаа болж болно. Харин үүнд туслахад чинь зориулж график дизайнер Julian Hanse зөвлөж буй жагсаалтыг хүргэж байна.
Зураг дээр дарж томруулж харна уу
Загварчлалыг уншихдаа төв цэгээс нь эхлээд хөөж гаргах юм байна. Хэрэгтэй фонт эцсийн цэг байх болно. Доорх жишээнд DIN гэж гарсан байна.
Дээрх жагсаалтад зарим нэгэн чухал фонтууд чинь байхгүй байж болох юм. Julian энэхүү схемийг гаргахдаа шилдэг 100 фонтыг ашигласан байна. Монгол үгний хувьд unicode-оор бичээд эхэлвэл ө ү үсэг дээр асуудал гарчихгүй бол барагтай фонт барзайхгүй гарах болов уу гэж найдаж байна.
ммм зөв зөв мэдээж чухал..
ReplyDeleteтахома гоёшт эдр
Tahoma ашигладагийн ш д
ReplyDeleteDuurnee, ҮЛЭМЖ : Тахомагоос чинь одоо уйдаж байна. Гэвч ашиглахгүй гээд ч яалтай хорвоо билээ :P
ReplyDelete