Valentine's day virus

Valentine-ы өдөр болж байгаа учраас хэн нэгнээс таньд email, greetings ирж магадгүй юм. Үүнд анхааралтай байх хэрэгтэй. Бидний хэрэглэж байгаа mail server нь spam шинжтэй email-уудыг шүүдэг боловч тэр бүрийг шүүгээд байж чадахгүй шүү дээ. Тиймээс уг өдөрт зориулан нэгэн вирусыг танилцуулж байна.
Ихэнхдээ Valentine’s Day Storm Worm гэж нэрлэж байгаа байгаа hoax төрлийн virus юм байна. Энэ нь анх 2000 оны 2 дугаар сарын 14-нд Be My Valentine гэсэн гарчиг бүхий email-ээр тархсан байна. Одоо ч идэвхитэй байгаа учраас сэрэмжлэх нь зүйтэй.
Storm Worm гэдэг нь 2007 оны 1 сард "230 dead as storm batters Europe" гэсэн гарчигтай email-ээр маш хүчтэй тархац авсанаас үүдэн нэрлэсэн байна. Тархахдаа ямар нэгэн valentine-ы холбогдолтой гарчиг бүхий email ирэх ба агуулга хэсэгтээ ID address бүхий холбоос дээр даралт хийхийг санал болгодог(зүрх энэ тэртэй зураг ч байж болно). Улмаар хэрэглэгч даралт хийвэл комъпютер дээрээ Trojan-ыг өөрөө ч мэдэлгүй татаж суулгадаг байна. Жишээлбэл гарчгийн мөр дээрээ
  • Dream of You
  • Eternal Love
  • Eternity of Your Love
  • Falling In Love with You
  • For You....My Love
  • Heavenly Love
  • Hugging My Pillow
  • I Love You Because
гэх мэтчилэн уран сайхан, уярмаар үгсээр таныг урихдах магадлалтай.

Холбоос:The History of Valentine's Day

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. Хаха, за юун ч уярам сайхан үгс вэ дээ? чи тэгээд юун ч сүрхий цувруулан бичсэн юм бэдээ? хохохохо

    ReplyDelete
  2. Bayarlalaa. Medmeer l yum baina.

    Happy Valentines Day!
    Blogoo goyo bolgojee...

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  4. Happy valentine's day

    ReplyDelete
  5. Муусайн юмнууд олигтой ч Валентиндуулчкуу вирусдүүлээд байхдаа ч яахавдээ. Ганц удаа дурлалын тухай бодохоор инкээд саад хийгээд байх юм.

    ReplyDelete
  6. Happy Valentine's day

    ReplyDelete