Энэ арай хэрээс хэтэрч эхэллээ. 1990 оноос эрчимтэйгээр цэцэглэж эхэлсэн SPAM гэх энэ ойлголт нь цахим хаягаар нь дамжуулан фишинг, нигерийн нухаш (үүний талаар эндээс уншиж болно), садар самуун гээд хууль бус үйл ажиллагаа бүхий мэдээллийг ашиглан хүний тархийг эргүүлэн залилан хийх зорилготойгоор явж ирсэн. Тэгвэл энэ ойлголт МОНГОЛ-д эрчимтэйгээр цэцэглэж байна. Гэхдээ арай өөр замаар.
Өнөөдөр имэйл маркетинг гэсэн сайхан нэрийн дор 10 -аас илүү тооны хувь хүн, албан байгууллага энэхүү SPAM-дах үйл ажиллагааг явуулсаар байна. Хэдийгээр имэйл маркетингийн үйлчилгээ дөнгөж гарч ирж байгаа ч SPAM болон маркетинг гэсэн ойлголтыг ялгах хэмжээний хэрэглэгчид цөөнгүй бий. Энэ SPAM-дах үйлчилгээг авч байгаа манай хэдэн байгууллагуудыг имэйл олон хүнд л очиж байвал бараа бүтээгдэхүүн нь борлогдоно гэж боддог бололтой. Ямарч subscription, unsubscription байхгүй имэйл маркетинг.
Чухамхүү энэ имэйлээр дамжуулан тус байгууллагын талаар ямар бодол хувь хүнд төрж байгааг тэд ойлгож байгаа болов уу. Бүр монголын урдаа барих хэмжээний томоохон групп, компаниуд хүртэл энэ замыг сонгож байгаад нь гайхаж байна. Эсвэл маркетеруудын туршлагагүй, чадваргүйнх байж бас болох юм.
Тэд ийм SPAM явуулсанаар асар их алдагдалд орж байгаагаа ч мэдэхгүй үүний төлөө төлбөр төлсөөр байна. Эсрэг талд нь энэ төрлийн имэйлийг авч байгаа хувь хүн ч хохирч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Монголын Харилцаа холбооны Зохицуулах Хороо хүний comment устгах ажил хийж байснаас SPAM-ын эсрэг хууль, журам боломсруулмаар байна. Эрх бүхий албан тушаалтан нь үүнийг сонсоосой, мэдээсэй, уншаасай.
Цаана чинь SPAM явуулсаныхаа төлөө хэдэн жил сууж байгаа хүмүүс бас байна. Ингэдэггүй юм аа гэхэд SPAM-даж байгаа байгууллагуудыг сайхан хаширтал нь ТОРГОХ юмсан. Тэгвэл миний санаа амрах гээд байна.
Саяханыг хүртэл гар утсаар дамжуулан SMS ашиглан мөн SPAM-дах ажиллагааг МОБИКОМ тэргүүтнүүд хийж ирсэн. Одоо харин гайгүй болсон мэт.
Зөвлөмж:
Хэрэв таньд энэ төрлийн имэйл ирдэг бол тухайн имэйл unsubscription гэсэн товч байвал түүнийг дарж өөрийн имэйлыг жагсаалтаас нь хасуулж болно. (Монголд энэ гэхдээ ажилладаг нь цөөхөн)
Энэ тохиолдолд дахин имэйл ирээд байвал имэйлынхээ "mark as spam" гэсэн товчоор тухайн имэйлыг SPAM-д бүртгэхийг санал болгож байна.
Хүмүүсийн мэйл тарааж байгаа этгээд нь тэртэй тэргүй мөнгөний төлөө хууль бус юм хийж байгаа. Тэрийг зөв талаас нь ашиглаж чадах нь маркетерүүдийн асуудал гэж ойлгожийн. Имэйлд бол unsuscribe байвал болоо явчихна. Үүрэн холбоонд харин операторийн судалгаа байгаад хэрэглэгч нь янз бүрийн спам шиг сурталчилгаа авах үгүйг хэрэглэгчээр өөрөөр нь шийдүүлэхэд л хангалттай. Жоохон жоохон л ажил хийчүүл болчих юман дээр л мань мэтийг цухалдуулаад.
ReplyDeleteene spam bas ch gaigui bnaa.Odoo bur internet-eer luivar hiideg bolchood bhad.Ter neg miniih.com deer bdag 1.000.0000 baraanii tsahim delguur ch geluu ter lav arai bishee.zarj baigaa baraanuud n dandaa hulhi.tegeed ter facebook uur twitter ntr deer bol naad spam scam gedeg zuiluud chin bol utga tuguldur hugjij humuusiig hulhidaj bna daa.Ene internet hudaldaa,marketing ntr gesen zuil deeer huuli durem juram gargahgui bol hen durtain neg novshiin blog site n medegdehgui yum neecheed humuusiig hulhiddag bolj.
ReplyDeletesanakae-giin logo enentei ikh tustei um te?
ReplyDeletehttp://www.agent.ai/main.php?articleID=2375&ctag=&folderID=129&iid=
Unsubscribe дарсаны дараа хэдэн долоо хоногоос хэдэн сар болсоноо ахиад л ирээд эхэлдэг нь бухимдалтай. Эсвэл зарим нь өөр нэрээр бөмбөгдөөд байдаг байж ч мэдэх юм.
ReplyDeleteСпамдлаа гэхэд ядаж тэр нь ганцхан л зураг уу. Гоё html код холиод текст зураг холиод яг веб хуудас шиг харагдахаар хийвэл хүлээн авч байгаа хүндээ арай өөр сэтгэгдэл төрүүлэх байх даа.
Ер нь мэйл хаягийг олзворлож олсон бол эхлээд масс мэйл үйлчилгээндээ урьж, ямар чиглэлийн мэдээлэл авахыг судалж бүртгэж байвал зүгээр санагдах юм. Угаасаа ийм боломж ямар ч масс мэйлийн програм хангамжид байж л байдаг шүү дээ. Даанч манайхан үүнийг нь ашиглахгүй өнөөх хуучны бүдүүлэг арга болох бөөнддөгөөрөө л бөөндөөд байх юм даа.
spammer
ReplyDeleteheldeg heden myanga hiideg hedhen, hehe mulguu teneg hun ter spam-g chine bas tsagaad bdguin, spamiin policy gej bas bn, ter bugdiig ni sudlaad jishleed ajildaa heregjuulye gej oroldoj uzsench hedhen asuultand hariult ugchih huselgui, chadvargui manaihand ter filter-r ilgeeh ni hudlaa huuhduud mine, butehguin bnlee, harinch gar utasnaas email spam ni UNSUBSCRIBE geech tovchtoi, ene tovch l bux zuiliig shiidne, Mongold uil ajillagaa yavuulj bgaa ene tovchtoi gazaruud ni uursduu bish delxiin xemjeend ene taliin uilchlgee uzuulj baigaa gazarudaas tureeslej yavuuldag, ted ni mash nariin shalguurtai tul tovch 1 l darlaa bol daxin tiishee yavdguim, zarim zuiliig bas degesduulehee bolimoor!