Монголд явагдаж байгаа цахим сугалаанууд бодитой юу ?!

Нэгэн ядуу зүдүү хүмүүн байдаг. Тэр элбэг хангалуун, сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч тэр юу ч хийдэггүй. Харин бурханаас өдөр болгон сайхан амьдруулж өгөхийг гуйдаг. Эцэст нь тэр бурханы оронд очсон. Тэрээр бурханаас яагаад надад туслаагүй юм бэ гэж асууна. Харин бурхан түүнд "Ядаад чи сугалаа авахгүй яасан юм бэ" гэж хэлнэ.

Ийм үлгэрт орохгуйн тулд хүмүүс хонжворт оролцох аж. 

Нэг үеээ бодвол манай монголын байгууллагууд ажлаа хөнгөвчлөх, цаг хугацааг болон зардлаа хэмнэх зорилгоор хонжворт сугалааг цахим хэлбэрээр явуулах нь ихэссэн ажиглагдаж байна. Харин би зарим сугалаа бодитой гэдэгт эргэлзэж байна.

Учир нь цахим сугалааг явуулж буй програм хангамж чухамхүү ямар царчимаар, ямар алгоритмаар ажиллаж байгааг мэдэхгүйд байгаа юм. Таны өмнө цифрууд гүйгээд байгаа мэт харагдаж байгаа хэдий ч цаана нь X цифрийн үр дүнг аль хэдийнэ урьдчилан бэлдсэн байж болзошгүй. Мөн ихэнх програмчлалын хэлний цифр санамсаргүй сонгох random функц учир дутагдалтай үр дүн буюу сонголт нь давтагдсан, захын утгууд орох нь бага үр дүнг үзүүлдэг. Тэгэхлээр энэ төрлийн үйл ажиллагааг цэвэр, шударга явагдаж байгаа эсэхэд хяналт тавих шаардлага гарч ирж байгаа юм.  (Холбогдох байгууллагууд нь хяналт тавьж байгаа эсэх талаар мэдээлэл байхгүй байна.)

Хэрэв энэ талаар дорвитой дүрэм журам байдаггүй бол програм хангамжийн компаниудад бизнес хийх шинэ санааг дэвшүүлмээр байна.

Цифр санамсаргүйгээр гаргаж ирэх алдаагүй, баталгаатай алгоритм боловсруулж хонжворт сугалааг явуулж буй байгууллага, хувь хүн нь хонжворын цифрийг санамсаргүйгээр гаргаж ирэх албан ёсны алгоритмыг ашиглаж хонжворт сугалааны програм хангамжаа боловсруулсан байх ёстой гэсэн нөхцөл шаардлагыг бий болгож болно. Харин тухайн цифр санамсаргүйгээр гаргаж ирэх алгоритмыг хөгжүүлсэн програм хангамжийн компани уг алгоритмын сандаа баталгаа гаргаж, олон нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн байх ёстой. Ингээд хонжворт сугалаа явуулж буй байгууллагуудад тухайн сангаа борлуулж болох юм. 

Нөгөө талаас нь харж үзвэл цахим сугалаа явуулахыг дэмжих зорилгоор энэ төрлийн үйл ажиллагаанд хяналт тавих байгууллага энэ алгоритмыг гарган үнэ төлбөргүй тарааж заавал ашиглах ёстой гэсэн шаардлагыг тавих ёстой санагдах юм.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Enend hezee ch buu itge,Bas hezee ch buu orolts.Tengerees hezee ch alt unaj irdeggui yum.Hudulmurluugui baij mongol yaduu bna,bi yaduu bna geed bhar teren deer n duruuluud ovjin gegchin zali yvj bgan todorhoi.Tusviin baiguullagad esvel huviin baiguullagad noir hool zutgeed nohoi mal shig hulsuu ursaag mungutei bolj chadahgui bnal gedeg yag unendee bol tiim bish.Olson haana hend yund zartsuulahgui meddeggui.!!! ternees gadna neg yum helchihed olson idseneeree hun bayan boldogui yum,olsonoo huraaj chaddag hun l bayan boldiim shdee.

    ReplyDelete
  2. husdag sugalaa bol unen um bn lee . Bi LCD zuragt hojij bsan
    ene program hangamjaar yawuulj bga sugalaa naidwargui itgehed berh

    ReplyDelete
  3. 50 саяын уналт-д ормоор санагдаад байхым

    ReplyDelete
  4. Anonymous: Итгэж байгаа хүмүүс зөндөөн байнаа. Хааяа бас сугалаа авчмаар ч юм шиг бодогдохын. Азаа үзэх гэж. Гэтэл цаана нь юу явж байгаа бол гэж хардахаар хайран мөнгө санагдах юм даа.

    CaKY: Үнэн сугалаа байнаа байна.

    Юки: Тэр дугаарлуу нь залгаал би 50 саяыг унагаамаар байна гээл орчихдог юм бишүү.

    ReplyDelete