Samsung 30 машин зоос Apple-д өгөхүү?

Үргэлжийн гэж хэлж болохуйц зохиогчийн эрхийн маргаантай болсон Samsung, Apple хоёрын тэмцэл мөн л үргэлжилсээр байна. Саяхан Apple-ын гаргасан заргад Samsung ялагдаж Apple компанид 1 тэрбум ам.долларын нөхөн олговор өгүүлэхээр болсон шийдвэр шүүхээс гарсан.

Энэ шийдвэрийг Samsung давж заалдана гэсэн мэдээлэл гараад байгаа ч гэсэн интернетээр Samsung өөрийн уур бухимдалаа тайлахын тулд Apple-д 1 тэрбум ам.доллартай тэнцэх 30 машин 5 центийн зоосыг өгөхөөр болсон гэсэн мэдээлэл гараад байна.

Энэ мэдээлэл хэдийгээр хөгжилтэй боловч үнэхээр ингэж төлж чадвал Samsung-аас Apple-д барьж байгаа сайхан бэлэг байж болох юм. Тэдний хувьд 1 тэрбум ам.доллар нээх ч их мөнгө биш шүү дээ.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. axaa www.Ontsgoi.Co.Cc gd surtalchilaad uguuj pls

    ReplyDelete
  2. Асуудал мөнгөний хэмжээнд бус. Юмыг бүтээдэг, хуулдаг хүмүүсийг л ялгах асуудал шүү дээ. Түүнээс Apple саяхан дэлхийн хамгийн их ашиг орлоготой компани болсон шүү дээ.

    ReplyDelete
  3. This comment has been removed by the author.

    ReplyDelete