Samsung Galaxy S3 ухаалаг утас Update гаргав

Samsung шинээр гаргасан Galaxy S3 ухаалаг утасныхаа хайлтын функц дэх алдаагаа зассан байна. Энэ шинэчлэлт (update) нь вэбийн хайлт хэсэг, холбоо барих жагсаалт болон бусад аппликешинууд дээр өөрчлөлт оруулсан байна.

Энэ шинэчлэлтээ хэдэн өдрийн дараанаас гаргахаар болоод байгаа аж. Шинэхэн гаргасан бүтээгдэхүүнд тун удахгүй update орж байгаа нь борлуулалтын хувьд нөлөө үзүүлж болзошгүй юм. Гэвч Samsung корпорацийн ашиг орлого шинэ ухаалаг утас борлууласнаар өнгөрсөн улирлаас даруй 79%-ын өсөлттэй гарсан байна. Тэгэхлээр тэд ашиг орлогыг нь бүрдүүлж буй бүтээгдэхүүндээ анхаарлаа түлхүү хандуулах нь дамжиггүй бизээ.

Samsung энэ жил Galaxy цувралыг гаргаснаас гар утасны тэргүүлэгч үйлдвэрлэгч Nokia-ийн дээр гарч чадсан юм.

Дээрх шинэчлэлт GT-i9300 (S3) утсанд хийгдсэн байгаа бөгөөд үүнээс өөр загварын утастай хэрэглэгчид өөрсдөө шинэчлэлээ татаж авах юм байна.

Холбоотой мэдээлэл

1 comment:

  1. Sanakae asuuh zuil bna. Bi say blogger.com deer blog neesen ymaa. Magicnet-ees domainaa avsan. Tegeed domainaa blogger.com holboh gesen chaddaggui ee. Huuchin n ih amarhan bsan gesen tegsen shinejlegdeed oor boltson geed bh ym. Teheer bi odoo yag yah yostoi nadad zovlooch esvel maraldotm@gmail.com mail bicheeree guij bna shuu

    ReplyDelete