OLED-ын тухай ойр зуур

OLEDСаяхан л Plasma, LCD гээд харийн ч юм шиг технологиуд чих дэлсэж явлаа. Тэгвэл өнөөдөр OLED гэдэг үг чих дэлсээд амраахгүй болжээ. Иймээс OLED-ын талаар ойр зуурын хэдэн үг бичье. OLED гэдэг нь Organic Light Emitting Diode гэсэн үгийн товчлол бөгөөд органик материалаас бүрдэх энэхүү эд нь өөрөөсөө гэрэл цацруулж чаддагаараа их давуу талтай болсон байна. Учир нь OLED-аас өмнөх үеийн дэлгэцийн технологиуд нь өнгийг харуулахын тулд ямар нэгэн электрон бөмбөгдөлт өгдөг, товчоор илэрхийлвэл араас нь давхар гэрэлтүүлэлт хийж байж өнгө ялгаруулж чадахуйц болдог байсан байна.
Өнөөдөр OLED-ыг LCD-г байхгүй болгох гэж гарч ирсэн гэж ярьцгааж байгаа.

OLED-ын давуу тал нь өөрөө гэрэлтэх чадвараас улбаалан ямарваа дэлгэц хийхэд хамгийн нимгэн байж чадна мөн органик тул уян хатан. (Гэхдээ хугалах гээд үзээд байвал хугарч л таараа.) Мөн нэвт гэрэлтэх чадвар нь гайхшруулж байна. Энэ боломжийг ашиглан уран зөгнөлт кинон дээр гараад байдаг шиг шилэн самбар дээр мэдээлэл харж чадна гэсэн үг. (Зураг дээр бүх шинж чанарыг нэг дор багтаагаад харуулсан байна.)

Мэдээж юм нэг талтай байдгүй учир OLED-д бас дутагдалтай тал байна. Бидний хувьд хамгийн их дутагдалтай тал нь үнэ. OLED-с бүтсэн бүтээгдэхүүний үнэ маш өндөр. Мөн хэрэглээний ая даах буюу хэрэглэгдэх хугацаа бага юм байна. Органик учир ус, салхи гэх мэтчилэн зүйлээс шалтгаалан хэрэглэгдэх хугацаа нь багасдаг байна. Нэг OLED зурагт авбал 7-8 жил болоол үйрээд унах нь байна. :(

Иймээс зохиогчид гол анхаарлаа хэрэглээний хугацааг нь яаж уртасгах вэ гэдэг дээр төвлөрүүлэн ажиллаж байгаа юм байна.

Ямартай ч энгийн хэрэглээний OLED зурагтуудыг 2010 оноос худалдаанд гарч эхлэх нь. Ингээд OLED-ын дэлгэцийн эринг угтан авцгаая.

Холбоотой мэдээлэл

9 comments:

  1. Боловсрол, танин мэдэхүйн чиглэлээр блог хөтөлдөг мөн бусадтай өөрийн мэдлэг боловсрол, санал бодолыг хуваалцдаг эрхэм блогч та бүхнийг энэхүү буланг хамтдаа хөгжүүлхийг уриалж байна. Та манай сайтад бүртгүүлэн гишүүн болсоноор мэдлэг буланд мэдээлэл оруулах эрхтэй болох юм.

    Өөрийн блогт бичсэн нийтлэлийн товч хураангуй болон блогт байрлах бичлэгийн линк зэргийг оруулахад л болно. Мэдлэг оруулхад маш хялбар бөгөөд дэлгэрэнгүй унших товчийг дархад таны блогруу орох юм. Өөрөөр хэлбэл бид таны блог дээрх нийтлэлийг бусдад түгээх түүгээр дамжуулан таныг сурталчилна гэж ойлгож болно. Хэрэв таны нийтлэл чанартай, хүмүүст хүрсэн, их үнэлгээ авах юм бол бид таныг урамшуулан шагнах болно.

    Шагнал
    Хамгийн их үнэлгээтэй нийтлэл, хамгийн их уншсан нийтлэл, хамгын их ГОЁ үнэлгээ авсан нийтлэл зэрэг 3-н төрөлөөр 14 хоног тутамд шалгаруулан дэлхийн шилдэг англи хэлний цуврал видео хичээл болох English For YOU 77-н цуврал маш ойлгомжтой видео бүхий 4-н DVD хичээлээр шагнах юм.

    Мэдлэг буланд мэдээ оруулсны давуу талууд:

    1. Өөрийн нийтлэлийг бусдаар үнэлүүлэх
    2. Өндөр үнэлгээтэй нийтлэлдээ урамшуулал авах
    3. Мэдлэгээ бусадтай хуваалцах
    4. Өөрийгөө бусдад таниулах

    Мэдлэг буланд нийтлэлээ оруулж өөрийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцацгаая.
    Вэб сайт: http://www.hicheel.mn

    ReplyDelete
  2. LCD тэй ч болж амжаагүй байхад дараагынх нь гараад ирэх юмдаа гэж

    ReplyDelete
  3. энд бас OLED-ийн тухай...

    ReplyDelete
  4. Хужаа нар хулхийг хийгээд ирэхээр ямар ч эдийн үнэ унадаг юм дөө. Тэгэхээр нь авна даа

    ReplyDelete
  5. хэхэ. дэлхий арай л хурдан эргээд

    ReplyDelete
  6. RE:ganxvv харин тий .. би сая уншаад бүр сонин санагдлаа шд .. технологи нээрээ аймир хурдан хөгжжийнаа

    ReplyDelete
  7. Amgaa: Хэхэ харин би зурагтаа томруулчихымсаан гэж бодож явж байтал LCD дуусч байх шиг байна шд.

    Саарал: Уншсан илүү дэлгэрэнгүй мэдээлэл байна.

    Амараа ах: Үнэ унагаад л

    Ganxvv: Заримдаа бүр хурдан эргээд байна шд.

    Итгэл: Харин тэх.

    ReplyDelete
  8. Aan ali deerl garsa shdee

    ReplyDelete
  9. 2007 оноос их яригдаж байгаа эд гэсэн.

    ReplyDelete