Window Phone шинэ загвар

Window PhoneХүний сэтгэлгээ гэдэг аугаа зүйл билээ. Илүү сэтгэж, илүү бодож дээр нь илүү хийж чадсан нь амжилтанд хүрдэг нийгэмд бид амьдардаг. Чухамдаа илүү сэтгэнэ гэдэг нь ажлынхаа 50% хийсэнтэй тэнцүү зүйл гэж үздэг нь ч бий. Тиймээс аливаа зүйлийн шинэ санаа, шинэ загвар ямагт гайхалтай санагдаж байдаг билээ.
internatioal design excellence awards 2009 шалгаруулалт дээр нэг сонирхолтой утасны concept байна. Үүнийг Window Phone гэж нэрлэж байгаа бөгөөд designer Seunghan Song-ын бүтээл юм байна.

Window Phone маань ерөнхийдөө нэвт гэрэлтэх цонхон дээр ажиллана. Яг цонх шиг нартай өдөр угаасан цонх ямар харагддаг билээ. Цэв цэвэрхэн тув тунгалаг.
Тэгвэл бороотой өдөр. Бяцхан дуслууд цонх даган урсаад. Гунигтай гэхдээ цаанаа гоё :)
Цастай өдөр харин юу ч харагдахгүй нь байна шд.
Үсгийн товчлууруугүй шууд tochscrean дээрээ бичээд явах юм байна.

Ирээдүйд иймэрхүү зүйл бодит болохын төлөө олон мянган охид, залуучууд шаргуу ажиллаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Саяхан л iPhone гэдэг зүйлийг төсөөлөхөд бэрх байдаг байсан байхаа.

Холбоотой мэдээлэл

4 comments:

  1. Хээ янзтай. За найз үнэхээр сайхан пост байна. Би ийм юм байдаг ч гэж бодож байсан үгүй.

    ReplyDelete
  2. Gaihaltai. Manai Mongol hunii oyun uhaan shingesen gaihaltai buteeliin tuhai material baival oruulaarai. Bid yaaj setgej baigaa n sonin sh de.

    ReplyDelete
  3. Бушуухан ийм юм гараасай, ганц гар утас ч биш, бүх төрлийн үнэмлэх, паспорт бичиг баримт, банкны, кредит, элдэв хөнгөлөлт, гишүүнчлэлийн картуудыг бүгдийг нь үүнд нэгтгэж болно. Цааш нь даврах юм бол интернет, GPS навигэйшн, зөөврийн компьютер, прожектор бүхий зурагт, дуу видео тоглуулагч зэргийг агуулсан ч болохгүй гэх газаргүй юм.
    Дашрамд нэг зүйл асуухад блогспот блогийг хакаас хамгаалах ямар нэг боломж байдаг уу? Эсвэл ийш тийш нь автоматаар хуулж хадгалдаг, хакдууллаа гэхэд эргээд сэргээх боломж байдаг эсэх талаар сонирхож байгаа юм!

    ReplyDelete
  4. GanbatD: Хэхэ. Угаасаа ийм юм байхгүй ээ. Байлгая л гээд байгаа юм.

    Orgil: Манайд чинь танайд хоноёгоор Уснаас гал гаргах талаар яриад байсан нэг ах гарсан даа. Тэрийг л бичих хэрэгтэй байгаа юм.

    Саарал: Юм хэтэрхий их үйлдэлтэй болоод ирэхээрээ хэрэглэхэд төвөгтэй болдог юм шиг санагддаг. Утас нь утсаараа аппрат аппратаараа гэдэг шиг.
    Блогспотын хувьд backup гэсэн хэсэг байдаг даа. export хийгээд авч үзсэн үү. Нэвтрэх нэр нууц үгээ сайн хамгаалчуул уул нь гайгй байх гэж бодоод байдгийн шд.
    Гэхдээ нээрээ л google-рүү захиа бичээд хаалгаад байвал бас л гайтай санагдаад байгаа юм. Ерөөсөө тэгнэ гэж санаагүй.

    ReplyDelete