Instagram-ыг Facebook 1 тэрбум ам.доллараар өөрийн болголоо



Гар утсаар авсан зургаа өөрт таалагдсан өнгөний хувиралд оруулаад олон нийтийн сүлжээгээр хялбархан тархаах боломжийг олгодог Instagram гэх гар утсаны аппликешин 2010 онд анхны хувилбараа iphone, ipod-д зориулан гаргаж байсан байна. Ухаалаг гар утасны үйлдлийн систем android-руу шуурч эхлэх үед ч эрчимтэй хөгжүүлэлтийг хийж байсан тэд саяхан л дөнгөж android-д зориулсан instagram-ын хувилбараа гаргаж байна.

Instagram бүтээгдээд жилийн дотор 10 сая хэрэглэгчтэй болж хэрэглэгчдийн тоо эрчимтэй өсөж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 30 сая илүү хэрэглэгчтэй гэсэн тоо гарсан байна. Харин Instagram-ийг хөгжүүлэгч компань жилийн өмнө 100$ сая ам.доллараар, энэ оны эхээр 300$ сая ам.доллараар, 4 сарын эхээр 500$ сая ам.доллараар үнэлэгдэж байсан бол 4-р сарын 9 өдөр олон нийтийн цахим сүлжээний магнат facebook-д 1$ тэрбум ам.доллараар үнэлэгдсэн байна.

Сонирхолтой нь Instagram-ын хэрэглэгчид үүнд маш дурамжхан хандаж байгаа гэнэ. 
"Миний гоё instagram-ыг facebook аваад хачин юм болгоно" гэх мэтээр эсэргүүцэж байгаа юм байна. Харин Facebook-ын зүгээс Instagram-ийн одоо байгаа боломжуудыг хэвээр үлдээж, илүү сайжруулан амжилтанд хүргэнэ гэж амлаад байгаа юм.

Холбоотой мэдээлэл

2 comments:

  1. Anonymous21/4/12 15:30

    Энэ бол гар утасны хүч чадал. Гар утас бол ирээдүй гэдэг утгаар л нэг тэрбум хүрсэн болов уу. Тэрнээс инстаграммаас 1 тэрбум доллараа нөхтөл бас л удах байх.

    ReplyDelete