10 жилийн монгол хэлний боловсрол минь ойрд үгүй болж байх шиг санагдах юм. Хэл, бичиг гэдэг он жил ахих тусам хөгжиж байдаг ч уламжлагдан хадгалагдаж байгаа зүйлс дээрээ "дөрөөлөн" чанагшладаг нь дамжиггүй бизээ.
Гадуур явж байгаад их сонин самбар олж харлаа. "Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам" гэнэ. Энэ том наадам зохион байгуулж байгаа улс иймхэн юман дээр алдав уу, би хоцрогдов уу.
Түмэн гэдэг үг маань өөрөө олон тоог илэрхийлсэн утгатай. Тэгвэл үүн дээр олон тооны нөхцөл залгах шаардлага байна уу. Хэлэхэд ч төвөгтэй баймаар. Үүнтэй төстэй хүн бүрийн гаргадаг алдаа бол охид, охидууд гэдэг үг байдаг. Энийг бол нэгэнт өнгөрсөн гэж ойлгож болохсон. Харин ТҮМНҮҮД бол арай ондоо юм.
эргэлзэж эргэлзэж гаравшд,
ReplyDeleteард түмэн - нэг улсын хил доторх нэг соёлтой ард түмнийг
ReplyDeleteАрд түмнүүд - олон улсын чанартай гсн санаа
Зоригт андын хэлсэнг тийм байж гэж ойлгож болох юм. Гэхдээ олон тоог давхардуулан хэрэглэх нь хэрээс хэтэрч байна. ТВ-ийн мэдээгээр байнга л "5 бөхчүүд", "5 хүмүүс" гэхчилэн хэцүүхэн өгүүлбэрүүд цувраад мэдээ үзэхээр уур хүрээд байдаг шүү.
ReplyDeleteТэгээд түмтийн гэх юм уу? Түмэн гэвэл нэг улсыг хэлэх байх. Түмнүүдийн гэдэг нь олон орнуудыг хэлж байгаа утгаараа сүртэй сонсогдож байгаа биздээ
ReplyDeleteGadaadad amidardag humuus Mongol hel ruugee bur ih ungiij hardag baih. Nadad bol iimerhuu asuultuud ih olon garch irdeg. Jishee n sayahan neg Mongol emegtei "hool idegddeggui" gej yarij baihiig n sonsson. Angliar setgeed Mongol ruu orchuulj yarij baigaa yum bolov uu?
ReplyDeletepeople of Mongolia
ReplyDeletepeoples of the world
гэдэгтэй л утга нэг юм даа. Харин ч энэ ялгааг нь гаргаж хийснийг нь харахад овоо хариуцлагатай хүмүүс л зохион байгуулж байгаа юм шиг байна.
ийм байх боломжгүй л баймаар юм.
ReplyDeletehi
ReplyDeleteЭнэ тохиолдолд Ард түмэн гэдэг нь нэг улсыг хэлээд Түмнүүд гэхээрээ хэд хэдэн улс орныг хэлсэн юм байлгүй дээ.
ReplyDeleteУтгын хувьд тийм ч алдаатай санагдахгүй байна. Хүннү гүрнээс гаралтай олон үндэстэнг хэлж байгаа. Түмэн гэдэг үгээр нэг үндэстэнийг илэрхийлсэн. Тиймээс түмнүүд гэж хэлсэн байх.
ReplyDeleteEne ni tegeed hezee huurew?
ReplyDeleteмонголоос өөр өөрсдийгөө хүннү гүрнээс гаралтай гэж үздэг ард түмнүүд нь тэгээд хаагуур байгаа юм бол
ReplyDeletehelp me ta nar www.itismovie.mn iin design -g hisen ymuu? tegwel tuslaachee ter theme ugch tus dolooch etgeed_mgl@yahoo.com ru holboo bariarai...
ReplyDelete