UNESCO-ын дэлхийн өвд Wikipedia бүртгэгдэнэ

Алдарт Wikipedia чөлөөт нэвтэрхий толь нь интернетийг өөртөө ашигтайгаар ашиглаж чадаж байгаа хүний хамгийн сайн ашигладаг сайтын нэг байж болох юм. Хэдийгээр wikipedia нь бүх юмсын талаар өгүүлж чадахгүй байгаа ч гэсэн таны сонирхсон асуултанд тодорхой хэмжээгээр хариулж чадахуйц томоохон агуулга болчоод байгаа юм.

Тэгвэл энэ том агуулгыг UNESCO дэлхийн өвд (UNESCO’s Cultural World Heritage) бүртгэж магадгүй болоод байгаа юм байна. Wikipedia -г дэлхийн өвд бүртгүүлэх саналыг Германаас гаргасан бөгөөд wikipedia нь хүн төрөлхтний мэдлэг, мэдээллийн асар их агуулгыг өөртөө багтааж байгаа гэдэг утгаараа дэлхийн өвд бүртгэгдэхэд хангалттай нөхцөл болж чадна гэж үзэж байгаа ажээ.

Жич: Өнөөдөр Wikipedia нь 281 хэл дээр хувилбартай болоод байгаа бөгөөд монголчууд бид mn.wikipedia.org-г чадах чинээгээрээ хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хэрэгтэй болов уу.

Холбоотой мэдээлэл

3 comments:

  1. Anonymous31/5/11 22:20

    Нээрээ бие даалт хийхэд Монгол Вики маань үнэхээр хэрэг болды шүү мөн математикын бүх л томъёо тайлбар гээл үнэхээр амар

    ReplyDelete
  2. Жаахан эргэлзсэн зүйл байвал wiki ашигладаг. Гэхдээ wikiд бас 100% итгэж болохгүй ээ.

    ReplyDelete
  3. Wiki naidvartai eh survaljiin toond ordoggui.

    ReplyDelete