"MCS Electronics" компани шинээр "Могул" нэртэй компьютерийг өөрсдөө үйлвэрлэн гаргахаар болоод байгаа билээ. Үүнийгээ ч бренд болгоно гэж амлаж байгаа. Өмнө нь Migma компани мөн адил "MGM" гэсэн нэртэй компьютерийг өөрсдөө монголдоо үйлдвэрлэн гаргаж байна гэж нэг хэсэг ярьж байгаад одоо сураггүй болох шатандаа орж байгаа.
Хэдий тийм ч MCS Electronics том дээр нь мөнгөлөг компани учир ашиг багатай ч аргалаад аваад яваад байх болов уу гэж найдаж байна.
Хамгийн чухал нь хэрэглэчид чанартай бүтээгдэхүүн хүсэж байна. Могул байна уу мөгүл байна уу бидэнд чухал биш гэдгийг MGM харуулаад өгсөн.
Mogul компьютерийн эх хавтан "Foxconn", санах ой "Kingston", оптик драйвер нь "Sony" байх гэх мэт дэлхийд тэргүүлэгчдийн бүтээгдэхүүн байх гэнэ.
Өнөөдөр "Могул"-ын нээлтийн ажиллагаа 15.00 цагаас "Өргөө" кино театрт болно гэнэ дээ.
Хэдий тийм ч MCS Electronics том дээр нь мөнгөлөг компани учир ашиг багатай ч аргалаад аваад яваад байх болов уу гэж найдаж байна.
Хамгийн чухал нь хэрэглэчид чанартай бүтээгдэхүүн хүсэж байна. Могул байна уу мөгүл байна уу бидэнд чухал биш гэдгийг MGM харуулаад өгсөн.
Mogul компьютерийн эх хавтан "Foxconn", санах ой "Kingston", оптик драйвер нь "Sony" байх гэх мэт дэлхийд тэргүүлэгчдийн бүтээгдэхүүн байх гэнэ.
Өнөөдөр "Могул"-ын нээлтийн ажиллагаа 15.00 цагаас "Өргөө" кино театрт болно гэнэ дээ.
Үнэ хөлс, үзэмж энэ тэр нь ямаршуу юм байх юм бол?
ReplyDeleteГанцыг авчих юмсан гэж бодоод байхын. Байдгаа тавиад байдгүйгээ барьцаалаад ч болохгүйн болвуу авч.
Чанар бол дажгүй гэж Оргил ах дурдсан.
мигмагийн пс сураггүй болоогүй ээ байж лбайгаа. гэхдээ чиний хэлдгээр жижиг болоод тэр үү, рекламдахгүй байгаа. гэм нь жаахан чанар муу байж магадгүй л юм.
ReplyDeleteмогулыг ч эд нар том болохоороо аятайхан аваад явчих байхаа
За даа би Үндэсний үзэлтэй хүн. BSB гийн тоос сорогчийг ав гэж авгайг шууд захиргаадсан. Тэгтэл одоо байнга чихнээс хонх уяастай. Шүүлтүүрийг нь цэвэрлэх гэж бөөн ажил. Дорхноо шүүлтүүр нь хогоор чигжигдээд соролт нь муу болчихно.
ReplyDeleteЗахаас дээр үед "Үндэсний гар хийц"-ийн гутал нэгийг авсан. Тэгтэл ул нь түүхий резинтэй үнэр гэж хачин. Долоо хоног өмсөж байтал хадаас нь арзайж гарч ирж хөл хага татсан.
Манайх нэг иймэрхүү л "үндэсний үйлдвэртэй" улс даа.
Өө нээрээ мартаагүй. Өнөөдөр Женнигийн "Эрхэс" эмнэлэгт үзүүлээд буцах замдаа алхаж Эх орны хөгжил цэцэглэлт хараад. Тэгтэл гудамжинд "Янмал" гээд монгол оймс зарж байхаар нь авсан юм байна.
Хашрахгүй ээ, бас.
Тэгээд бодохоор хашрахгүй "Үндэсний үзэлтэй" байгаа биз
ReplyDeleteGanbatD: Мэдээж дундаж үнэтэй байх болов уу. Сургаар нь биш шинжээр нь авахгй бол болохгүй байхаа. Би migmaгаас сургаар нь авч баларсан хүн.
ReplyDeleteengunee: Сураггүй гэж ярина. Хэтэрхий чанаргүй хэтэрхий үнэтэй. Чанар үнэ хоёр таараагүй гэх юм уу даа. Би хоёрч хүнд MGM авч дараа нь нүүрээ хийх газаргүй болсон.
A.Амарсайхан: BSB-гээс электрон бараа авна гэдэг бол дэмий шд хэхэ. Харин тэр захаас авдаг гутлыг яалтай билээ. Нэг үеээ бодвол манайхан юм хийх гээд үзээд байгаа юм. Даанч дэмжингүүт өрлүү хөшиглөж өгнө дөө.
Наадах чинь харин үнэтэй оймс сонсогдож байх чинь ээ. Хаа очиж оймс гайгй хийдэг шүү дээ. Тэснэ тэснэ.
Одоо MOgul авчуул уу. Эх орны төлөө одонгоор шагнах байх.
Юутай ч маш сайхан мэдээ байна.
ReplyDeleteБаярлалаа..
Үндэсний компьютерийн брэндтэй болох нь үнэхээр баярлууүтай хэрэг ч, гадаадын компаниудын бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа болохоор үнэ нь өндөр л байх даа...
Үндэсний үйлдвэрлэл гээд дэмжье ч гэсэн дэмжих юм үнэндээ байхгүй байсан. Үнэндээ үндэсний гэж мөнгөө салхинд хийсгэснээс гайгүй хуулбар хужаа бараа нь бараг найдвартай байсан цаг саяхан. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Мөн үү?
ReplyDeleteМогул монгол хэлтэй үйлдэлийн систэмтэй гэсэн тэр нь л зүгээр юм.
ReplyDeleteyag odoogoor bol mongol heltei Windowstei bish shuu. 2011 onoos Windows 7 mongol hel deer garah baih
ReplyDeleteЭэ тэр MGM ч дээ. Зүгээр л хятадын сураггүй компаны борлогддоггүй хямд сэлбэгийг авч захиалгаар дээр нь MGM гэж бичүүлээд монголд бусдын л адил угсардаг жижиг компани шүү дээ, тэрийгээ үндэсний бренд нтр гэж солиорноо бас. Энэ Mogul харин гайгүй угсарчдийн болуу л гэж тэрнээс муу угсарвал бас л хэцүү шүү дээ. MSC-ын өмнөх athene ч билүү тэрийг ахындаа авч өгч байсан сайн сайн л гээд байсан бас л муу угсарсан байсан, дуу нтр гэж трактор л гэсэн үг байсан :D. Олныг угсараад одоо арай гайгүй болсон байлгүйдээ л гэж найджийн. Тэрнээс биш dell гэх мэт яг брендийн бүтээгдэхүүн бол шал ондоо л доо.
ReplyDeleteМанайхны ихэнх нь Компьютерийг худалдаж авдаг л болохоос биш хэрэглэдэггүй байсан цаг өнгөрч дээ.
ReplyDeleteFoxconn mb, kingston ram, Sony optic player эднүүс ч дундаж ангилалдаа орохоос биш нэртэй брэндүүд биш дээ. Gigabyte mb, OCZ юм уу Patriot RAM, ASUS DVDRW гэж ярьвал арай дээр сонсогдох байх. Компьютерийн найдартай ажиллагааг ялангуяа Монголын нөхцөлд хангаж чадах төхөөрөмжүүд нь Тэжээлийн систем, хөргүүрийн систем юм байгаамшт. тэр тал дээрээ жаахан анхаарчихсан байгаасай.
Би бол дэмжиж байгаам
ReplyDeleteГол нь тэгээд эргээд засвар үйлчилгээ үзүүлэхдээ л сайн байх хэрэгтэй. Зарагдсан барааг буцаахгүй гэдэг шиг сонин зан гаргадагаа болих болсон болов уу.
ReplyDeletehttp://www.foxconn.com/, http://www.kingston.com/ china shaasan zugeer ugsaaraad bga muu ? yu ni mongol ym be?
ReplyDeleteamarsaikhanii ug tumen unen. gehdee toos sorogchiig medehgui yum hepa shuultuur manai toos ihtei nuhtsuld ih l archilgaa shaarddag yum bilee, manaihan barag oimsoo soruulah ni holgui baidag uls.
ReplyDeleteTer oims bol dajgui yum bilee. Busad undesnii uildverleluudees nuur ulailgahgui ni tsuuhun baih daa. Yur ni undesnii uildverlelee demj gej hucheer undur unetei bolhi baraag tulgah ni butehgui biz dee. Mongolchuud maani hezee ajliig ajil shig hiideg bolno doo niiteeree.
mogulaa bugsunduu chih, naad mogulaa uhad neg mongold hiisen ym gargaad iruul heleeree nudee uhaj uzuulii
ReplyDeleteUja: Үнэхээр чанартай бүтээгдэхүүнүүдийг угсарч байгаа бол ширхэгийг үнэ багц бүтээгдэхүүнд багтсанаасаа үнэтэй байх учир нийлбэр нь үнэтэй болж таарах болов уу
ReplyDeleteFrank: Тиймшүү дэмжээд байхад явахгүй гэдэг шиг юмнууд их бий. Энэ сэтгэлийг л үгүй хийчихгүй сайн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Тэгвэл үндэсний үйлдвэрлэл сэргэх байх.
Anonymous: Үгүй.
Б.Батзориг: Цаадуул чинь монголчуудад зориулж хийж өгөхгүй л болов уу гэж бодоод байдгийн. Нэлээд хэдийн жилийн дараа харин магадгүй байх. Манайхан ихэнх нь пириат ашиглаж байгаа нэхээд ч нэмэргүй гэж мэдэж л байгаа байх хэхэ.
xocoo: MGM-ээс ч нэг хаширсан шүү. athene харин гайгй юм шиг хэрнээ удахаараа хог болдог эд байна лээ.
i386: Том том брендүүд авч угсарвал авч дийлдэхээргүй үнэтэй болох байх. Чиний хэлдэгээр хөргүүрийн систем асуудалтай шүү. Манайх ялангуяа шороо тоос ихтэй сэнснүүд дороо хог новшоор дүүрээд хэргэлт нь багасчихдаг.
ҮЛЭМЖ: Бид бүгд бас дэмжиж байна.
Anonymous: Болоогүй байх. MCS үйлчилгээ үзүүлдэг гэхдээ үнэтэй удаан.
Anonymous: Угсарч байгаа газар нь угсралт нь монгол.
Anonymous: ЭНд шударга бизнес байхгүй байгаа бас нөлөөтэй гэж боддог. Хажууд нь хямд үнэтэй чанаргүй барааг хүчээр шахаад байдаг. Нөгөөх нь ядаад ашиг олох гээд арай үнэтэй зараад байдаг. Бидний амьдрал дундаж хүмүүс аль болох хямдыг нь сонгоод байдаг.
Anonymous: Угсарч байгаагаа монгол гээд байгаа юм бишүү.
Янмал гээд оймс нь ичихгүй солонгос эзэнтэй эддээ. Янмал чинь солонгосоор оймс гэсэн үг биз дээ
ReplyDeletebutehgui l de
ReplyDeletebutehgui ch gej aimar miyaa l yum bna le shde
une ortog gej avah yum bhgui
garagaj bgaa zuulelt computer ch gesen ih sonin sonin
alivaa negen baigguula l shahah biz de ali esvel medleggui heden baagii l ochij avj hulhiduulna biz
minii bodloor mongolchuud mungu tulj awah bolohoor ter bizdee hyatad pc nees yalgaa bhgui hudlaa mongold uildwerlsen geed baihaa bolih hergtei ard tumengiig mcs shulj hanahgui yum bhdaa
ReplyDeleteМогул-г сонирхтол ICT Expo дээр хямсалзсан хэдэн худалдагч хүүхдүүд байна лээ. Яадаг эд вэ, Юугаараа давуу юм гээд асуугаад бараагүй ээ. Тэгснээс мэддэгээрээ Dell энэ тэр авч байсан нь дээр санагдсан.
ReplyDeleteHawk: Хэхэ тийм уу монгол оймс л гээд байдаг шд.
ReplyDeleteAnonymous:MCS өндөр үнэтэй байдаг нь үнэн. Харин чанартай байх болов уу гэж найддаг. Худлаа болж таарч байна уу.
Anonymous: Энэ MCS-ын хоёр дахь оролдлого. Өмнөх нь тэр атена байсан санагдаж байна.
Anonymous: Dell хаа ч газардахгүй шүү. Дуу гардаггй нь бодохоор шүтдэг болсон.
Тэр Янмал оймс чинь Монгол эзэнтэй гэсээн солонгост нилээн хэдэн жил оймсны үйлдвэрт ажилласан тэгээд ирээд нээсэн гсн дажгүй оймс байдийшд би өвөл бол тэрэнтэй л нөхөрлөлөө батжуулчдийн. Харин энэ Могулын тухайд бол хэт үнэтэйн байна лээ арай л үнэтэй яахав тэр 3н жилийн баталгаат хугацаа нь юу юум гэхээс тийм үнээр тийм юм авна гэхээр утгагүй санагдсан
ReplyDeletehuush ydaj zurag ntr ni bhq yumuudaa humuuses sonsood bhad dajgui gd l bhim yadaj neg cam bichleg hiiged twachaach tgul shal uur shde :D
ReplyDeletetanai com ymar vnetei we mash sain bn gj duulsan
ReplyDeleteГуцна биз. ЛАНД, МОГУЛ-2ын угсралтын арга ижилхэн. Давуу нь гэвэл МОГУЛ жаахан тест хийнэ л дээ. Тэрийг нь бол бараг хийх шаардлагагүй зүйлс л дээ. Тэдгээрийн үнэ дараах байдалтай байна.
ReplyDeleteЛАНД үнэ=Бүх хэрэгсэл+Ландын сарын түрээс/100+Ашиг,
МОГУЛ үнэ=Бүх хэрэгсэл+Шинэ байрны зардал+Цалингын зардал+Тестийн зардал+Үйлдвэрээс тээвэрлэх зардал+Дэлгүүрийн түрээсийн зардал+Худалдагчийн цалингын зардал+Компаны ашиг+ОАТатвар+НӨАТ+Урамшууллаа нөхөх зардал+Зах зээлийн судалгааны зардал+Газрын түрээсийн зардал+Урт хугацааны элэгдэлийн зардал+Хоногшуулах зардал+Үйл ажиллагааг тогтворжуулах сурталчилгааны зардал
ЛАНД үнэ=Бүх хэрэгсэл+Ландын сарын түрээс/100+Ашиг,
ReplyDeleteМОГУЛ үнэ=Бүх хэрэгсэл + Шинэ байрны зардал + Цалингын зардал + Тестийн зардал + Үйлдвэрээс тээвэрлэх зардал + Дэлгүүрийн түрээсийн зардал + Худалдагчийн цалингын зардал + Компаны ашиг + ОАТатвар + НӨАТ + Урамшууллаа нөхөх зардал + Зах зээлийн судалгааны зардал + Газрын түрээсийн зардал + Урт хугацааны элэгдэлийн зардал + Хоногшуулах зардал + Үйл ажиллагааг тогтворжуулах сурталчилгааны зардал
MCS угаасаа үнэтэй байна.
ReplyDelete