Haiti ба цахим хандивлал

DonationХүчтэй газар хөдлөлтийн улмаас Haiti-гийн ард түмэн хүндхэн зовлонтой байна. Энэ зовлонг бага ч гэсэн хөнгөлөхийн тулд дэлхийн олон улс орнууд тэдэнд туслах хандивын аянд өрнүүлж байгаа. Өчигдөр л гэхэд Япон болон Хятадын тусламжийн баг Haiti-д газардаж байгаа харагдсан.
Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс АНУ-ын ард иргэдээс хялбар байхын үүднээс мессежээр хандив цуглуулсан нь төлөвлөж байснаас хамаагүй илүү буюу 21сая ам долларын хандив цугларсанд баярлах гайхах зэрэгцэн мэдээлэл хийлээ.
Үүнтэй зэрэгцэн хүмүүсийн mail хаяганд хуурамч хандивын данс бүхий хандив өргөхийг уриалсан захидалууд ихээхэн ирж байгаа аж. Ер нь аливаа байгалийн зовлон бэрхшээлийн үед иймэрхүү хууль бус үйлдэл хийж байгаа нөхдүүдийн үйл ажиллагаа идэвхиждэг байна.
Өнгөрсөн цунамигийн үеээр АНУын хэмжээнд л гэхэд хуурамч хандивын дансанд нийт 100 илүү сая ам долларын залилан хийгдсэн байна.
Манайд ч гэсэн өрнөж буй хандивын үйл ажиллагаанаас олсон орлого яг хэнд яаж зарцуулагдаж байгааг нь харах ямар ч систем байхгүй байгаа нь иймэрхүү үйл ажиллагаа явж байж болзошгүй гэсэн хар буулгаж байх жишээтэй.

Холбоотой мэдээлэл

5 comments:

  1. өө тэр хуурамч данснууд ч юувдээ
    цомог нтр гарсан сурагтай..

    ReplyDelete
  2. Чоно борооноор гэж балиар юмнууд

    ReplyDelete
  3. duurnee: Харин тиймээ: Тиймээс аль болох үндсэн байгууллагуудаар дамжуулж хандив хүргэж байх нь зөв юм.

    Юки: Товч, монгол агуулгатай, сайхан хэллээ.

    ReplyDelete
  4. УБг утаанаас аврах хандивийн данс нээсэн тул та бүхэн сайн сэтгэлийн гараа сунгаж хандиваа өргөнө үү

    ReplyDelete
  5. За наадах чинь ч ёстой ҮЛЭМЖИЙН бизнес болоод явчлаа шүү.
    Тэр хандивын мөнгөөрөө хотын хойд талд маш том сэнс тавьж утааг үлээлгэнэ гэсэн төсөл мөн биздээ :P

    ReplyDelete