Таныг чагная гараа өргө!

Phone spyМонголын харилцаа холбоог зохицуулах болон түүнтэй холбоотой хууль аль 10 гаруй жилийн өмнө батлагдан тэр чигтээ яваа. Энд бодвол гайтай ч юм бий гайгүй ч зүйл бий байх. Харин ойрноос энэ хуульд томоохон өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гаран ажиллаад байгаа. Үүний хажуугаар ноднингоос яригдаж эхлээд байгаа гар утас чагнах асуудал ихээхэн сонирхол татаж байна.
Өнөөдрийн бидний нийгэмд үйлдэгдэж буй томоохон эрүүгийн гэмт хэргүүд гар утсаар дамжигдан үйлдэгдэж байгаа нь нууц биш болсон энэ үед сэжигтэн этгээдийг чагнаж хэргийн баталгаа болгох нь кинон дээрээс бол боломжийн зүйл харагддаг.
Харин монголчуудын хувьд асар том хүндрэл байх шиг байна. Ядаад л уг хуулийг хэлэлцэж байгаа нөхдүүдэд таныг чагная энэ хуульд гараа өргө гэхэд өргөх нь юу л бол. Энэ хуулийн цаад үр дагавар нь манай хэдэн томчуудын хооронд л өрнөх үйл болж хувирна тиймээс тэд нэлээд хашир байгаа.
3сая хүрэхгүй хүн амтай орны хувьд "Болд намайг шалгаж байна би тэгвэл Болдыг шалгуулъя" гэж шажуур зуусан улсууд бий болно. Дээр нь хууль бус, стандарт бус гар утасны сүлжээ, долгион бий болно гээд сөрөг нөлөө ихтэй.
Ямартай ч энэ хууль бидэнд зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ зөв, сайн, бодит хууль байх хэрэгтэй байна.

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Sanal neg bainaa.

    ReplyDelete
  2. Миний яриаг сонс сонс. Хэрэгтэй юм юу ч олж сонсохгүй дээ. Цагийн гарз

    ReplyDelete
  3. Утсаар ярихгй юм чинь мянга чагнаад ямар юм сонсох вэ дээ kk

    ReplyDelete
  4. tgsn msgig n unshdag bolchul yana hihi
    tiim msg shalgadag humuusiig ajilluulah mangar olon ajliin bair garch edr :P

    ReplyDelete
  5. хүүе
    мэссэж уншдаг болцон байдээшд
    Намайг нэг найз маань бүх мэссэж уншчаад
    хардаж этр бөөн юм болсийшд
    би inboxoo дандаа цэвэрлэдэг
    аа бас нөгөө смс очсон хүмүүсээс миний мсж-ыг унших боломж байхгүй байхад
    бүгдийн олоод уншцан
    бүр бусад хүмүүс рүү, ээж рүүгээ бичсэнийг маань хүртэл олоод уншцан байсан?
    Энэ чинь яаж амьдарнаа энэ аймар ховоод, яаж уншаад байгаам болдоо?
    Энэ талаар мэдээлэл олж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Баярлалаа.

    ReplyDelete
  6. duurnee: Шалгуул шалгана.

    Уяа: Тэр болгон уншаад байх боломжгүй байх. Гэхдээ яг хүссэн хүнийхэ логийг харах боломж бол операторуудад бол бий.

    ReplyDelete