SMS бичих зөвлөмж

SMSӨнөөдөр Монголчуудын 3/4 нь шахуу утастай байдаг болсон байна. Утасыг дагаад мэдээж эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэх мэтчилэн үгс зөндөөн гардаг. Ямартай ч SMS бичихэд хүртэл хүнд муу үр нөлөөтэй байдаг гэнэ. Гар утас хэрэглэдэг нэг хүн өдөрт дундажаар 10 sms дор хаяж илгээдэг гэсэн байна.

SMS бичихэд хүний хурууны үенууд эрчимтэй ажилладаг бөгөөд энэ нь өвдөх магадлалыг (хөөрхий эрхий хуруу) бий болгож байгаа талаар шведын Gothenburg сургуулийн судлаачид дурдсан байна.
Тэд хүмүүсийн дунд SMS бичих байдалд нь ажиглалд хийхэд тэдний талд нь шахуу гар, бугуй, хүзүү зэрэгт нь асуудал гарч байгааг ажигласан байна. Ингээд SMS бичих зөвлөмж гаргажээ.
  1. SMS бичихдээ бөхийхгүй аль болох цэх суух
  2. Нэг биш хоёр эрхий хуруугаа ажиллуулах
  3. Уртхан юм бичиж байгаа бол бага зэргийн амралттайгаар бичих
  4. SMS бичиж байхдаа өөрийн байрлалыг өөрчлөж байх.
гэсэн байна.

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Саначий. Энэ Юнителийн 6000 гараад юуун 10 бичдийшт... хэхэ

    ReplyDelete
  2. Хүүе би чинь өдөрт доод тал нь 100 мессеж бичлэг шд.Ямар сайндаа л мобикомын бе гээд үйлчилгээнд элсэж байхуу даа.Тэгэхгүй бол ч нэгж ёстой урсаж өгч байгаа юм чинь.

    ReplyDelete
  3. ©aPyyЛ: Хэхэ тэгвэл тэр 60мянгаадууд бүр илүү нэрвитэж байгаа юм байна даа. Бүр тоохгй байгаа нэгэнрүүгээ наян хоосон sms илгээж энэ тэр бааварлаж байна лээ unitelынхэн хэхэ.

    InSkart: Хөөх өдөрт 100 мессеж бага тоо бишшүү. Хэмнэлттэй амьдраачээ. хямраад байхад. Be-д элсээд тэгээд хэмнэгдэх үү.

    ReplyDelete
  4. утсаар ярих үед долгионы муу нөлөө байдаг байх л даа, харин тэр эрхий хуруу бол яамай байна аа хэхэ, харин ч хурууны өндөгнүүдийг цочроож тархи мэдрэлээ сэргээж байх ёстой байх шүү, дээхнэ үед маанийн эрхи эргүүлдэг байсан бол одоо кэЙборд тогшиж мессэж бичих байдлаар нөхдөг гэж боддог ш дээ

    ReplyDelete
  5. хэхэ хурууны хувьд дасгал болно гэж дажгүй санаа. Гэхдээ л муу гэсэн :P

    ReplyDelete
  6. Anonymous8/1/10 01:47

    хаха
    Ийм санамж хүртэл гарахдаа яахав дээ
    хэхэ
    Хөөрхийн
    Touch screen утастай болчуул зүгээр юм байна

    ReplyDelete