Цахилгааныг агаараар

Electricity in the AirБидний мэдэх цахилгааныг тэр дундаа цахилгааныг хувьсах гүйдлээр дамжуулж болно гэдгийг баталж, амьдралд хэрэгжүүлж чадсан Nikola Tesla ах анх Цахилгааныг агаараар дамжуулах талаар аугаа санаа бодож олсон байдаг. Тухайн үедээ Thomas Edison-ын дор ажиллаж бүр түүнтэй өрсөлдөж улмаар хувьсах гүйдлээр цахилгаан дамжуулвал санхүүгийн болон алдагдалгүй ажилын хувьд хамаагүй ашигтай талаар дэвшилтэд санаа, туршлага гаргасан нь шулуун гүйдлийг эрхэмлэгч Thomas Edison ахтай эв түнжингүй болгох эхлэлийг тавьсан түүхтэй.

Ингээд л Nikola Tesla болон Thomas Edison хоёрын хоорондын бүтүүхэн тэмцэл хүчээ авсан гэдэг. Үүнээс ч юм уу юутай ч Tesla цахилгааны талаар шинэ содон бүхнийг сэдэн олж (яс юман дээрээ гэрлийн чийдэнг Tesla зохион бүтээсэн гэдэг) уйгагүй хөдөлмөрлөснийхөө эцэст цахилгааныг агаараар дамжуулж болно гэж бодож олсон байдаг. Энийг аугаа санаа гэхгүй юм бол өөр юуг аугаа санаа гэх юм бэ?

Гэхдээ ядуугийн зовлон Tesla бид хоёрыг тойрсонгүй дайрч таараад аугаа төслөө хэрэгжүүлж чадаагүй юм. Тухайн үедээ агаараар цахилгаан дамжуулж чадаагүй ч энэ аугаа санаа өнөөдөр биелэхэд тун ойр болсон сураг дуулдана.
Цахилгааныг утасгүй дамжуулах талаар технологийн хүчирхэг компаниуд болох Duracel, Olimpus, Philips, Samsung, Sanyo гэсэн компаниуд нэгдэн ажиллаж байгаа юм байна. Тэд бүр нэг стандарт бий болгоод дээр нь цахилгааныг утасгүй дамжуулж байгааг илэрхийлэх лого хүртэл зохиогоод тавьчихсан байгаа гэнэ.

Өнөөдрийн байдлаар гар утас цэнэглэх хэмжээний хүчдэлийг утасгүйгээр дамжуулж дөнгөөд байгаа юм байна.

sanakae-ын хувьд цахилгааныг яагаад агаараар дамжуулж болно гэдэгт бат итгэлтэй байгаа вэ гэвэл энэ жаалын зургийг (бичлэгийн толгой зураг) харсанаас хойш итгэдэг болсон түүхтэй :P (Гэхдээ ч энэ цахилгаан соронзон орны лаборатор дээр хийдэг ажил л даа хэхэ)

За тэгээд цахилгааныг агаараар дамжуулж байх сайхан цагийг хүлээгээд сууж дээ. Хүлээж тэвчихгүй нэг нь өнөөдрөөс эхлээд туршилт судалгаа хийж эхлэвэл зохилтой.

Холбоотой мэдээлэл

9 comments:

  1. Тесла та 2 ер нь тэгэж байгаад их бүтэх бүтэхгүй юм сэдэж хорхой хүргээд эцэст нь тэхээс тэх гэж байгаам шиг нууцуудаа аваад авсандаа ордог зэвүүн хогнууд вайшт.

    Аливаа ололт амжилтууд заавал сөрөг үр дагавартай. За тэгээд мань мэтийн уудаг нөхдүүд татаад тависан утсанд нь бүдэрч үхчих гээд байдаг юм чинь хэхэ нөгөө вайрлэсс цахилгаан дамжиж байгаа газраар нь салгалж ороол тэ?

    ReplyDelete
  2. юм хөгжинөө гэж.

    ReplyDelete
  3. Гар утас гэх мэт бага чадал бүхий цахилгаан төхөөрөмжүүдэд утасгүйгээр цахилгаан дамжуулах гэдэг нь шинэ зүйл биш, цэнэглэгч тавцан дээр тавиад, хэдхэн см зайнаас бол цэнэглэж чадаж байна.

    Wrieless electricity-д одоогоор шийдэж чадаагүй 2 гол асуудал байдаг. Эхнийх нь энергийн алдагдал ихтэй, утасгүйгээр дамжуулах зай хязгаарлагдмал байгаа явдал юм. Одоогоор 40% илүү цахилгаан зарцуулан байж хамгийн ихдээ 60вт-ын чийдэнг 2м зайнаас утасгүйгээр асааж чадаж байна. Зай болон цахилгаан чадал нэмэгдэх тусам улам их энерги зарцуулах шаардлагатай болдог, гэтэл энэ нь ямар ч үр ашиггүй зүйл болж хувирна.

    Мөн утасгүйгээр цахилгааныг дамжуулах үед цахилгаан болон соронзон оронд харилцан үйлчилдэг материалуудад хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Дээр зурагт үзүүлсэн шиг өрөөн доторхи бүх цахилгаан хэрэгслээ утасгүйгээр холбочихлоо гэхэд бусад тавилга, эд зүйлсийн металл хэсгүүд цахилгаан хүлээн авагч, дамжуулагч болж хувираад ойртох, хүрэлцэх үед тог цохиод байхгүй гэх баталгаа байхгүй байгаа юм.

    Гэхдээ техник технологийн хөгжил сар жилээр бус, цаг минутаар хэмжигдэж байгаа өнөө үед эдгээрийг шийднэ гэдэг зөвхөн цаг хугацааны л асуудал биз ээ.

    ReplyDelete
  4. энэ нөгөө илбэчинтэй кинон дээр нэг тэсла гэж нөхөр мангар олон лампнуудыг утасгүү асаагаад бдагшд .. тэр л юм бналдаа хэхэх :P

    ReplyDelete
  5. 3apaa: Бид хоёр яасын яагаачгүй шд. :P Мөрөөрөө л салгалж явнадаг. Тэр дамжуулалтын эрсдэлийг харин яаж шийдэх тал дээр чамгүй ажиллаж байгаа байх. Гол нь л энэ шүү дээ. Бусадаар дамжуулах арга зам бол бараг гэрэлтэж харагдаад байгаа юм байха.

    ganxvv: Хурдтай хөгжиж байна шүү дээ.

    Саарал: Маш дэлгэрэнгүй тайлбар хийсэнд баярлалаа. Бичлэгээс минь илүү чанартай comment болсон байна.

    Итгэл: xman-ны сүүлийн анги дээр ч тийм дүрслэл гардаг шд. Гэрлийн чийдэн асаадаг гарын тухай.

    ReplyDelete
  6. Зүгээр алхаж байгаал тогонд цохиулж үхэх юм байна л дөөөө :D

    ReplyDelete
  7. Санакае таныг voodoo.mn д профайл үүсгээч хэмээн урьж байна. Вүүдүү админ

    ReplyDelete
  8. ааан .. нөгөө волвэрин үү .. тийн тийн ..

    ReplyDelete
  9. бодвол агаараар дамжиж байгаа тогон дундуур явж болохгүй биз?

    ReplyDelete