Gmobile буруутай юу?

GmobileӨнөөдөр монголын бизнес хэрхэн явагддаг нь бараг л дахин харагдах шиг боллоо. Бизнесийн амжилтаар нь бараг бахархадаг шахуу байгууллагууд Mobicom, Skytel, Unitel, Gmobile -уудын хооронд үүссэн "тулга тойрсон хэрүүл" нь энэ бүхнийг бэлэхнээ харуулаад өгөх шиг.

Өмнө нь Gmobile-ын гаднаас Монголруу хямд тарифаар ярьж болох боломжийг хэрэглэгчиддээ гаргаж өгсөнийг мөн л бусад нөхдүүд нь эсэргүүцэж сүлжээгээ тасалж "новширч" байсан.

Монголчууд болж өгвөл үнэ багатай үйлчилгээг холбоо харилцаандаа ашиглахыг зорьдог. Тиймээс Gmobile-ын өмнөх үйлчилгээг ч сайшааж байсан хүмүүс их бий. Гадаадад байгаа хэдэн монголчуудын нар нь гарах шахаж байсан санагдаж байна. Гэвч удаагүй ээ хөөрхий.
Өнөөдөр бас л тийм юм болох шив.

Үнэхээр шудрага юм бол шудрагаараа л бизнесээ хийгээчдээ. Эцсийн эцэст тэдний асуудал хэрэглэгчидэд ямар хамаатай юм бэ?
Gmobile-ын хэрэглэчийн нүдээр харвал угаасаа энэ хэрэг "ДҮҮРСЭН" хэрэг. Харин Gmobile -ын хэрэглэгчийн үүднээс биш Mobicom, Skytel, Unitel-ын хэрэглэгчийн нүдээр энэ үйлийг хараад үзэе.

Mobicom-оор үйлчлүүлж байгаа хэрэглэгч бүх сүлжээрүү л ярина гэж тэндээс үйлчилгээ авсан байж таараа. Үүнтэй нэгэн адил Skytel, Unitel-ийн хэрэглэгчид ч ялгаагүй бүх сүлжээндээ ярина л гэж тэдний үйлчилгээг сонгосон. Гэтэл тэдний гэр бүлийнх нь хэн нэгэн нь gmobile-ын үйлчилгээтэй байсны төлөө "ХЭРЭГЛЭГЧ" нь хохирч үлдэх ёстой юу?
Хэрэглэгч ХААН, таныг хөтөлөнө энэ тэр хаана байн аа!
Бодох л асуудал.
Сүрхий хууль журмын дагуу гэсэн байна лээ. Хууль журам нь өөрсдөд нь таалагдвал дагаж таалагдахгүй бол дарж л явуулдаг биздээ тэд. Үгүй гээч.

Юм л бол чаддаг юмаараа боох зөв гэжүү. Энэ нь тэгээд тэдний яриад байгаа шудрага бизнес уу?

Gmobile-ынхан үнэгүй үйлчилгээгээ үзүүлж л байг л дээ хөөрхий. Тэд үнэхээр л үнэгүй үйлчилгээ явуулж байгаа бол алдагдалтай байж таараа. Тэгээд тэдний бизнес мэдээж явцгүй болж таараа байхаа. Бизнесс мэдэхгүй "БИ" ойлгож байхад ойлгох гэж зовоод байх хэрэг юу байнаа тийм үү.
Энгийн хүний нүдээр нэг ийм байна тэхүү.

Холбоотой мэдээлэл

9 comments:

  1. Яасы, яг юу болсы?

    ReplyDelete
  2. Аа тэр бас их учиртай...

    ReplyDelete
  3. Gmobial-iin uilchilgeenuud ix zugeer baisiim daa. Unexeer tegeed uilchilgee uzuulj bolood oorsdoo aldagdalgui baij bolood baixad zaawal xeden yadarsan mongolchuudaasaa xeden tugrug saalgax geed baij boloxgui l yum shig.
    Unenddee neeree l oorsdod ni taalagdwal mordoj bolox xuuli dyrem, taalagdaxgui bol ulandaa gishgex tsaasan deerxi xeden useg l bolj taardag bizdeee

    ReplyDelete
  4. Амгаа: Харин тий.

    Юуки: Нэг тийм юм болсын.

    Зараа: Бас жанцантай.

    Оогий: Тэх

    Хамгийн товч хариу бичив. :P

    ReplyDelete
  5. Гэхдээ G-Mobile явцгүй,явуургүй юм хийдэг л юм. Танайх шударгаар өрсөлдөхгүй байнашдээ гээд сануулга өгөөл байхад, нөгөөх нь авч хэлэлцэхгүй бол арга хэмжээ авч таарна аа даа. Цаана нь улс төр ч бас байгаа байхдаа. Дээр нь бас бид цор ганц үндэсний оператор гээд л, харин ч бараг хужаа л компани гэж дуулддаг шд.

    ReplyDelete
  6. Найзаа би чиний бичсэнийг уншихаас залхуурчихлаа. Гэхдээ санааг нь ойлгосон. Ер нь чадаж л байвал ашиггүй ажиллаж яагаад болохгүй гэж? Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах хуулин дээр тийм заалт байдаг юм болов уу? Энэ талаар үг үсэг байхгүй бол энэ боломжтой л зүйл ш дээ.
    Хөрөнгө оруулалтын хувьд хөгшин гурван операторын хөрөнгө оруулагч нь тодорхой байсан. Харин шинэковын хувьд хөрөнгө оруулагч нь тодорхой бус. Гэхдээ Хятадын тэр нэг компанид их хэмжээний өртэй гэж гарсан байгаа юм. Ингэхээр зээлээд юм хийчихсэн хэрэг үү, эсвэл хуулийн цоорхойг ашиглаж хятадууд юм хийгээд байна уу гэдэг нь бас л эргэлзэтэй асуудал ш дээ.

    ReplyDelete
  7. Гэлээ ч гэсэн орлого оргүй алга болно гэж байхгүй шүү дээ. Хятадын компани юу ч хийсэн байсан Монголын хэрэглэгчид хямд л ярьж байвал Хятад нь авна уу, Солонгос нь авна уу? Япон нь авна уу бидэнд ялгаагүй. Монголчууд хямд яриад, Монголын мөнгөнөөс бага л гадагш гарч байвал энэ бидний асуудал биш байнаар?

    ReplyDelete