Metacafe video-оор яаж мөнгө олох вэ?

MetacafeYoutube дээр байрлуулж буй video-гоороо мөнгө хийх боломж байсан нь саяхан үгүй болж байгаа талаар google-ынхэн мэдэгдсэн. Энэ нь мэдээж бичлэгийн доогуур google adsense харагдах боломжтой байсан билээ. Ямар юм нь болоогүй юм ямартай ч үүнийг цаашид үргэлжлүүлэхгүй байхаар шийдвэр гарсан. Тэгвэл ийм төрлийн video түгээгч metacafe-аар мөнгө олж болохуу гэж сураглав. Бага зэрэг мэдээлэл байсанг доор сийрүүлэв.

Metacafe video-оор яаж мөнгө олох вэ?

Metacafe Producer Rewards гэсэн нэртэй програмыг metacafe-ынхэн нэвтрүүлсэн байна. Харин энэ нь зөвхөн United States-д байгаа нөхдүүдэд үйлчлэх боломжтой юм байна. Мэдээж хэрэг оруулж буй video-ны яг таны эзэмшилийнх байх ёстой бөгөөд бусад нөхцөлүүдийг хангасан тохиолдолд таны бичлэгийг 1000 үзэлт бүрт 2$ (энэ анх 5$ байсан байна) бодогдох боломжтой. Таны бичлэгийн үзэлт нийтдээ 20000 болох хүртэл энэ тооцоолол хийгдэнэ.
Таны дансны мөнгөн дүн нийтдээ 100$ болсон тохиолдолд та өөрийн мөнгөө авах боломжтой болно.
Хэдийгээр сайхан сонсогдож байгаа боловч metacafe-ын account-д нэлээд хэдэн тооны хязгаарлалт шүүлтүүрүүд байх нь байна. Хэрэв энэ нөхцөлийг хангаагүй бол account хаагдана.
  • 6 сарын хугацаанд таны бичлэгийг дор хаяж 20К удаа үзсэн байх ёстой.
  • Зөвшөөрөгдөөгүй төрлийн video-нуудыг оруулах.
  • Video оруулагч нь 18 болон түүнээс дээш насных байх ёстой. Хэрэв 18 хүрээгүй бол хэдэн жил хүлээсэн нь дээр.
Илүү дэлгэрэнгүйг metacafe-аас уншиж болно. Эндээс Metacafe publisher program

Холбоотой мэдээлэл

7 comments:

  1. өө зөвхөн АНУ-д байгаа хүмүүст юм уу.

    ReplyDelete
  2. odoriin mend,
    bi tanii blog-g unshih durtai bolood 2 honoj bna, hehe.

    iim goy, nadad heregtei blog hotoldogt tani bayrlaj yavdag shu

    ReplyDelete
  3. БОРОО: Харин тийм юм байна лээ.

    Хуулийн оюутан: За ямар бага хугацаа вэ :P. Хэрэгтэй зүйлс байгаа бол ашгй дээ. TNX

    ReplyDelete
  4. ulesson.blogspot.com ороод үз алдахгүй

    ReplyDelete
  5. Anonymous8/5/09 10:24

    Heregtei medeelel bna bayarlalaa hu.

    ReplyDelete
  6. Америкт байгаа улс мөнгө олох боломж нь илүү өндөртэй байдаг. Сүүлийн үед гадны сурталчилгааны нөхдүүд АМРЕИК, КАНАДА-с хандаж буй хандалт ихтэй вэбүүдэд бараг гурав дахин их мөнгө амладаг.

    ReplyDelete
  7. Anonymous1/4/11 20:24

    энэ бүх гадаад CAЯT хуурамч харин Монгол CAЯTaac ₮ oлox бoлoмж 100% өдөрт 10 cурталчилгаа (50₮) үзcэн, харин таны сүлжээний 25 гишүүн өдөрт мөн 10 cурталчилгаа (250₮) үзсэн гэж бoдoхoд нэг cард 9,300₮ зөвхөн 2-3 минут зарцуулаад oлoх бoлoмжтoй бөгөөд манайд cурталчилгаа өгөгчийн тoo нэмэгдэх туcам таны oлoх oрлoгo нэмэгдэх бoлнo Манайх Монголдоо энэ ангиллаараа анхдагч xoлбoo бархийг хүсвэл Batbayr_jirrard@yahoo.com

    ReplyDelete