Rapidshare Reseller in Mongolia

rapidshare reseller in MongoliaАлсын америкт суугаа Алекс африкт байгаа аавруугааа адал явдал бүхий өөрийн тоглосон Мадгаскарыг үзүүлэхийн тулд интернет ашиглан файл дамжуулах санааг анх бодож олсон гэдэг. Нэг талаас хэрэглэгч өөрийн file-ыг найдвартай internet(server)-д байрлуулж(upload) нөгөө хэрэглэгч түүнийг мөн найдвартай газраас татаж авах(download) энэ үйлээс нь internet –ын орчинд бизнес хийх боломжтойг rapid олж харсан мөн мэдэрсэн байгаа юм.
Хэрэглэгчийн байрлуулсан файлыг татаж авах хурд болон хязгаар дээр доторхой түвшин тогтоож өгснөөр хоёрдахь ч хэрэглэгч өөрийн хэрэгтэй зүйлийг хурдан татаж авах хүсэл дээр тоглож эхэлжээ.

Энэ бол rapishare-ын premium эрх болон free эрх. Энэ хоёрын хооронд нэлээд ялгаа байдгийг rapishare-ээс файл татаж байсан хүмүүс мэдэх байх.
Германаас эхтэй энэхүү website анх rapidshare.de гэсэн domain-тойгоор ашиглагдаж байсан бол 2006 онд rapidshare.com болж өргөжсөн аж. Улмаар rapidshare.com дэлхийн хамгийн том file-hosting болж чаджээ.
Монголын Интернет хэрэглэгчдийн дунд rapidshare-ын premium эрхийг зөвхөн европын оронд байгаа хэн нэгнээр дамжуулан мөн өөртөө олон улсын төлбөрийн картгүй бол бас хэн нэгнээс нь гуйж авч авдаг байсан бол өнөөдөр монголдоо энэ бүхний шаардлагагүйгээр захиалж авах боломжийг хэдэн залуус бүрдүүлж өгчээ. ЭНДЭЭС
Rapidshare Premium эрхийг авахын тулд та Худалдаа хөгжлийн банкны салбар дээр очин 210801216167 дансны дугаарт өөрийн сонгосон хоногтой эрхийн дагуу төлбөрөө шилжүүлэсэн байна. Төлбөр дансанд орсны дараа 3цагийн дотор харгалзах эрхийг таны email хаягруу илгээх юм байна.
Төлбөрийн баримтын орлогын зориулалт дээр авах эрх, майл хаягаа бичиж өгөх юм байна.

Холбоотой мэдээлэл

12 comments:

  1. alban yosnii borluulagch uu? esvel huviaraa damjuulan borluulj bga yu?

    ReplyDelete
  2. Албан ёсны борлуулагч гэсэн юм байхгүй биздээ, хэдэн нөхдүүд дундаас ганц нэг доллар л унагаж байна. Ийм 2н хооронд юм хийж явж яадаг байнаа. Харин монголын банкууд тус тусдаа процессингийн систем хийж зардлаа данхайлгаад тэр мөнгөө хүмүүсийн олон улсын картны хураамжаас авдагийг энэ зохицуулдаг Монголбанк, МХХТГ анхаарах ёстой байсан юм, одоо ч хэтэрхий оройтож дээ. Тэгсэнсэн бол өдийд бид бүгдээрээ олон улсын карттай зовлонгүй байх байлаа гэж.

    ReplyDelete
  3. Rapid-iin reseller dotor Mongolia gej haragdahgui bgaag bodvol huviaraa hiij bga bololtoi. Minii huvid uuniig demjij bn. Hun bur Olon ulsiin card-tai bj chaddaggui. Tiim bolohoor heden $ nemeed avahad yu ni bolohgui gej. Gehdee iluu alban yosnii bolgovol humuusiin itgel nemegdeh bh. Tegehgui bol henii dans ruu ch mongoo hiigeed bga ym bilee, ergelziishd. Za tegeed GOOD LUCK!!!

    ReplyDelete
  4. Албан ёсных биш байх аа.
    Эргэлзээтэй л юм.

    ReplyDelete
  5. Ямар үнэтэй цусав. Тэр хоногийн мөнгө нь сарынх л байдаг шиг санагдахын

    ReplyDelete
  6. Тийм байштээ. 30 хоногийх нь 6,99 гэж байхад... Албан ёсны ресэллэр бол ингэж хүний юмаар хүүдэгнэхгүй шт

    ReplyDelete
  7. гоёо юмаа ... Санакаэ ахаа би баннер тавих гэсийн та надтай эргээд холбогдоорой

    ReplyDelete
  8. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Бидны үйлчилгээг дэмжиж бичлэг оруулж өгсөн танд баярлалаа. гүүглэ анализаа харж байгаад эндээс нилээдгүй олон хандалт орж ирсэн байсан тул зочилж байгаа нь энэ. Хүн болгон л манай үйлчилгээг өөр өөрийнхөөрөө хүлээж авч байх шиг байна. Энэ үйлчилгээгээ явуулж эхлээд яг 13 хонож байгаа ба өнөөдөрийг хүртэл нилээдгүй хэдэн хэрэглэгч хүлээж авлаа ямартай ч манай үйлчилгээний талаар одоохондоо үйлчлүүлэгчийн зүгээс ямар нэг гомдол хүлээж аваагүй байна.

    ReplyDelete
  9. Энд би ганц хоёрхоон зүйлд залруулга хийхээр шийдлээ. Rapidshare дээр байгаа Еврогоор тавьсан үнийг манай сайт дээр тавьсан Доллартай шууд тоон хувьд харьцуулан хэт үнэтэй байна гэж төөрөгдөж байгаа. Мэдээж бид тэнгэр дээрээс буугаад ирсэн сайн санаад тусламжийн будаа тараагч биш учир дунжаар 7% нэмэн борлуулж байгаа. Яагаад дунжаар гэж хэлсэн бэ гэвэл манайх долларын данстай учир бид доллар болон еврогийн харицах үнээс шалтгаалан өдөр бүр өөр үнээр үйлчилгээгээ хүргэдэг билээ. Танд сонголт байгаа учир та биднээр үйлчлүүлэх эс үйлчилүүлэхээ та өөрөө л шийдэх эрхтэй.

    ReplyDelete
  10. Өөр нэг хэлэхийг хүссэн зүйл бол хэрэглэгчидийн хамгийн ихээр асууж байгаа хэр найдвартай вэ муричихгүй биз гэсэн асуулт байна. Бид Rapidshare-ын албан ёсны гэрээт борлуулагч болхоор анкетээ илгээсэн боловч одоогоор манай борлуулалтын хэмжээ хангалтай хэмжээнд хүрч чадаагүй учир гэрээт борлуулагч болож амжаагүй л байна. Бид хэсэг хугацааны дараа дахин хүсэлтээ гаргахаар төлөвлөж байна. Тиймээс яг өнөөдрийн байдлаар манай үйлчилгээ цэвэр итгэлцэл дээр тулгуулан явагдаж байна. Хэрэв ээ та хүсвэл манай дансны дугаар болон домайн хаягаар хөөн гомдол гаргах боломжтой. Өөр баталгаа гаргаж өгч чадахгүй байгаад уучлаарай. илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг манай сайтаар дамжин орж авна уу.

    ReplyDelete
  11. Sanakae танд дахин баярласанаа илэрхийлэе. Танд амжилт хүсэе! Шинэ оноо сайхан угтаарай! бөөнд нь орохгүй байсан учир тасалаад оруулчихлаа уучлаарай.

    ReplyDelete
  12. Anonymous25/1/11 01:34

    Jil orchim uilchluulj baina. Naidvartai shuurhai yum bainlee. Harin odoo shineer avah gesen website ni zasvart orchihson baina. Rapidshare ch gesen uniin sanal, uilchilgeegee uurchilchihuj. Yaj shineer avah ve? Help...

    ReplyDelete