Newspaper vs newssite

newspaper vs newssiteБидний мэдэх томоохон сайтууд маань ерөнхийдөө warez талдаа ажилладаг байсанг мэдэх байх. Жишээ нь гэхэд caak.mn хамгийн анхны томоохон warez байсан бөгөөд интернет хэрэглэгчид ч чамгүй тоогоор хандалт хийдэг байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар caak.mn энэ чиглэлээсээ татгалзаад мэдээлэг талдаа болж байгааг ихэнх хүмүүс анзаарсан байх. Гэхдээ бас хангалттай биш. Миний хувьд том, дээр нь албан ёсны гэж үздэг сайт бол яах аргагүй news.mn байлаа гэтэл дэргэдээ xopom.com гэж warez-ыг агуулсан учрыг нь нэг хэсэгтээ ойлгохгүй байсан ч одоо xopom.com бас л warez чиглэлээсээ зай барьж эхэлсэн байна. Энэ бүхэн учиртай.


Warez –ын аюул юундаа байдаг вэ гэхлээр бүх зүйл хууль бус учир үнэхээр warez явуулж л байгаа бол өөрсдийгөө хав дарж чаддаг байх учиртай. Гэтэл манайхан үүнийг бизнес гэж төсөөлснөөс томоохон эрсдэлд өөөрсдийгөө оруулдаг болов уу. Үүний хамгийн тод жишээ бол terguun.com өөр дээрээ саяхан гарсан нэгэн монгол киног тавьснаар одоо сэхэл авч чадахгүй болтлоо ban-дуулсан байна.
Мөн үүний адил Монголын өдөр дутмын сонингууд болон мэдээллийн томоохон сайтуудын хооронд нэлээд томоохон асуудал хөндөгдсөн долоо хоног болж өнгөрч байх шиг байна.
Монголын сонины холбооноос гаргасан мэдэгдэлийн агуулга нь өнөөдрийн томоохон news portal sites болох olloo.mn, news.mn, news.gogo.mn зэрэг нэр дурдсан сайтуудыг монголын сонины холбооны гишүүн сонингуудын мэдээ, нийтлэлийг site-даа дур мэдэн оруулахгүй байхыг сануулсан байна. Хэдийгээр гэрээ байгуулан зарим сонингуудын мэдээллийг site-даа оруулах эрхтэй ч гэрээнд заасан нөхцлийнхөө дагуу төлбөрөө хийж чадахгүй, сүүлдээ бүр таг болсон гэнэ.
Тэдний хэлж байгаагаар удаа дараа шаардлага, албан бичиг хүргүүлсэн ч үйл ажиллагаандаа ямарч өөрчлөлт гаргалгүй сонингуудын мэдээ, нийтлэл, ярилцлагыг шууд хуулж оруулсан хэвээр байгаа учир өчигдрийн байдлаар шүүх, хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.
Учир нь мэдээллийн сайтууд сонингийн мэдээллийг өөр дээрээ нийтэлснээр хүмүүсийн дунд “comment” дайн дэгдээж үүнийхээ хариуцлагыг өөрсддөө үүрдэггүй(хэрэглэгчийн сэтгэгдэлд хариуцлага үүрэхгүй гэсэн зүйл бичээтэй байдаг), улмаар янз бүрийн гутаан доромжилсон сэтгэгдэл, нийтлэл зэргээс үүдсэн хариуцлага нь эргээд сонин дээрээ буудаг нь сонины холбоонд ихээхэн асуудал үүсгэдэг аж.
Монголын мэдээллийн хамгааллын талаарх хууль тогтоомж хангалттай биш зөхвөн оюуны өмч гэсэн хуулиар шийдвэр гарах төлөвтэй байгаа учир эдгээр порталууд дээрх мэдэгдэлд нээх цочрол авсан шинжгүй байна. Гэхдээ оруулж байгаа мэдээлэл нь эрс багассан байгааг одоохон сайтуудруу нь ороод харж болохоор байна.
Ямартай ч хэзээ нэгэн цагт болох гээд байсан зүйл яах аргагүй цаг нь болж байгаа гэлтэй.

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Сонирхолтой бичжээ. Таалагдлаа

    ReplyDelete
  2. Сонины холбооны тэр мэдэгдэл шал түүхий юм байна лээ. Өдөр тутмын сонинууд өөрсдөө зарим сайттай адил хүний бичсэн зүйлийг аваад нийтэлчихсэн байх нь харагдаж байдаг. www.dayarmongol.com бол баримттайгаар хариу мэдэгдэл хийсэн байсан.
    Ер нь бол үйл явдлыг агуулгын хувьд дэмжиж байгаа. Илэрхийлж байгаа хэлбэр нь тэр нэг мэдэгдэлэрхүү юм байдаг !

    ReplyDelete
  3. Угаасаа зохицуулах хууль зүйн орчин байхгүй, бүх юм нь салан задгай одоогийн нөхцөлд сонингууд хэчнээн ийм юм бичээд яах вэ дээ. Тэртэй тэргүй сонин зах зээлээс яваандаа шахагдаж л таараа. Харин өөрсдөө аятайхан менежмент хийгээд хүн орчихоор портал аваад явбал энэ хэдтэйгээ өрсөлдөөд явах боломжтой байх. Түүнээс энэ мэдэгдлийг бол би ирэх оны төсвөөс төсвийн ажилчдын хэвлэл захиалгын мөнгө 35 сая-ыг хассантай л бараг холбоотой болов уу гэж бодож байна.

    ReplyDelete
  4. M.Oгоо -той санал нэг байна төсвийн ажиллчдын хэвлэл захиалгын мөнгөнөөс хассантай энэ үйл явдал яах аргагүй холбоотой юм шиг байгаан нэг талдаа хэвлэл энэ тэр гэж ярих ч мэдээж цаана нь бизнес мөнгө л эргэлдэж байгаа шүү дээ_ харин портал сайт ууд дээр тависан мэдээнд бичигдэж байгаа комментын хувьд бол мэдээний нэг хэсэг болдогоороо хэвлэмэл сонингоос ялгаатай байдаг байх.

    нэг үгээр хэлвэл энэ үйл явдалыг бусад хүмүүс юу гэж ойлгож байна гэдгийг мэдэх боломжтой.

    ReplyDelete
  5. terguun.com ямар кино тавиад банндуулсийн?

    ReplyDelete
  6. ene asuudal neeree yu bolson be..

    ReplyDelete