Mouse potato

mouse potatoMouse potato гэдэг үгийг өглөө ирээд сонслоо. Чухамхүү ямар үг байдаг талаар хайв эрэв. Гэтэл coach potato гэдэг үгнээс үүсэлтэй болох нь тодорхой болов. Coach potato гэдэг нь телевизийн өмнө ихэнх цагаа өнгөрүүлдэг хүмүүсийг хэлдэг юм байна. Америк амьдралд телевизор үзээд идээд л байгаа дүр зураг их байдаг юм шиг байгаа юм. Тиймээс л ийм үг бий болжээ. Тэгвэл Mouse potato гэдэг үүний нэгэн адил утгийг илэрхийлэх аж. Энэ нь телевизорын өмнө бус computer-ийн (чухамдаа monitor-ын ард) ард ихэнх цагаа өнгөрүүлдэг хүмүүсийг хэлдэг байна.


Доорх мэдээллийг magicnet-ээс авав.
Ийм хүмүүс үүнийхээ хажуугаар хөнгөн зуушны төрлийн бэлэн хүнс их хэрэглэдэг нь тогтоогджээ. Америкийн Бэлэн Хүнс үйлдвэрлэгчдийн Холбооноос явуулсан судалгаагаар Интернэтээр аялагчдын 85% нь компьютерийнхээ ард юм иддэг гэж гарчээ. Ингэж тогтмол хивэх нь хөдөлгөөнгүйгээр удаан суудагтай нь нийлээд уг хүнийг таргалуулж улмаар биеийнх нь галбирийг төмс хэлбэртэй болж хувирахад хүргэдэг гэж дурдсан байна. Телевизийн сүлжээнүүд энэ шинэ үзэгдлийг түгшин ажиглаж байна. Учир нь тэд өөрсдийн төмсийг телевизийн өмнөх буйдан сандал дээр тарьсаар байхыг (үзэгчдийнхээ тоог нэмэгдүүлэхийг) хичээж байгаа нь ойлгомжтой. Интернэтийн хэрэглэгчдийг татах гол өгөөш болох interactiүe буюу харилцан идэвхтэй хэрэглээ нь одоог хүртэл телевизэд дутагдсаар байгаа бөгөөд үүнийг тоон телевиз, кабелийн модемд шилжсэнээр телевизэд ч өргөн нэвтрүүлэхийг оролдож байна. Телевиз, компьютер хоёрын ялгаа арилж уусахыг энэхүү "couch potato- буйдан дээрх төмс", "mouse potato- хулганы ардах төмс " гэгдээд байгаа хүмүүсийн хоорондох зааг арилснаар ижилсгэн үзэж болох талтай юм.

Холбоотой мэдээлэл

11 comments:

  1. Whahaha monitoriin ard suugaad baina gesen. Bi lav urd n suudag

    ReplyDelete
  2. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  3. Яг утгачилбал энэ үзэгдлийг хөндлөнгийн хүний нүдээр хэлсэн утгатай юм байгаа юм. Би чамайг бол мониторын ард сууж байна гэж хэлнэ. Харин чи өөрийгөө мониторын өмнө сууж байна гэж хэлнэ

    ReplyDelete
  4. тун удахгүй энэ 2 үгний ялгаа арилах болно хаа сайнгүй. Ийм боломжтой болгож байгаа зүйл нь IPTV үйлчилгээ юм байна лээ.. Энэ талаар хичээл дээрээ үзэж байгаа сонирхолтой санагдсан..

    ReplyDelete
  5. nogoo talaas tv uzengee iddeg hoolnii golloh torold hataasan shorvog halisan tomsnuud ordog bolohoor tegj nerlesen baij boloh taltai yum.

    ReplyDelete
  6. Зурагтын ард гэдэг утга байдаггүй биз дээ. Зурагтын ард суугаад зурагт үзнэ гэхгүй. Тиймээс та мониторын ч юм уу машиныхаа өмнө талд нь л сууж байгаа байх шүү. Харин ширээний бол хүн ард нь сууж болох юм. Засууштай л юм шиг санагдаж байна. Бусад нь ч хэвийн л мэдээлэл байна.

    ReplyDelete
  7. Муур
    Хоёр үгийн ялгааг арилгаж байгаа бас нэг юм бол TVCard, TVBox хэхэ. Гоё хичээл үзэж байгаа юм байна шд.

    Саарал
    байнга л шарсан төмс иддэг юм шиг байгаа юм цаадуул чинь. Манайхан бол талх боорцогоо идээд л сууна шүү дээ.

    Ганбаа
    Аан тийм байна зурагтын ард гэчихсэн байна. Хэвшмэл ярианы хувьд зурагтын өмнө гэдэг зөв юм байна шүү.

    ReplyDelete
  8. За би ч Mouse potato болчих гээд байдаг, яадийм байгаан.
    Ширтэнгээ Чиз, чипс идэж кола уух нь үнэн кайфтай шүү. ккк

    ReplyDelete
  9. Mouse potato болчих ontsgui baih oo. Yalanguya PC medehgui nad met ni, he he. Zav baival Dotno Alsiin Blog bulang hiigeed ugvel zugeer baina.
    Tuuh bulang arai gej amitan hunii demeer hiisen. Niigem bagiig dutuu hagas l...

    ReplyDelete
  10. Санаак ах болий тэхүү. босохын хооронд л элдэв янзаар хэлээд унахын. Би тэр хулгана төмс ч юм уу төмс хулгана ч юм уу биш тэх үү

    ReplyDelete
  11. Мика
    Таргалах хаач байсан юм. Чипс идэж коло уух чинь харин асуудал шүү. Хамгийн биед хортой зүйлс болоод байгаа шд. Би ч коланоос бараг татгалзаад л байгаа. Ядаж байхад манай MCS улам муу хийдэг болчихсон. Би дассан уу амт нь муудсан уу мэдэхгүй бөөн сахар.

    Ганга
    Аанхаа тэрийг чинь нэг л сайхан нартай өдөр хийнээ. Яг зориж л хийхгүй бол болж өгөхгүй байна.

    Сумьяа дүүд
    хаха дүү гээд хаясан. Бараг би дүү байх гэж бодож байна. Би ер нь таргалаад байгааг тань мэдээд байгаа шүү төсвийн хөрөнгө шингээгээд

    ReplyDelete