Kaspersky-ын талаар там тум

kaspersky labИнтернет хамгаалалт, антивирусын худалдаалагчийн томоохон төлөөлөгч Оросын Kaspersky Lab-ын санхүүгийн талаарх там тум мэдээлэл байна. Тус компаны худалдан авагчийн өсөлт бүхий байдал нь гадаадын хөрөнгө оруулагчдыг сонирхолыг нэлээд татаад байгааг хэн бүхэн мэднэ.
Шинжээчдын үзэж байгаагаар 2009 он гэхэд худалдааны замаар олох ашиг $100 сая ам доллараар нэмэгдэн ашигтай ажиллах таамаглал 20% -тай байгаа гэсэн байна.


1997-онд анх үүсгэн байгуулагдсан Kaspersky Lab –ын 2007 оны орлого $130 сая буюу 2006 оны $67 сая ам доллараас 94%-ын өсөлттэй гарсан байх юм. Тус компани 2007 оны ашигийнхаа $35 сая ам долларыг оросын зах зээлээс олсон бол $5 сая ам долларыг Балтын орнуудаас олж чаджээ. Харин 2008 онд өмнөх оны ашигаас бараг хоёр дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Kaspersky lab-ын удирах төв Москвад байдаг бол салбарууд нь UK, France, Germany, the Netherlands, Poland, Japan, China, South Korea, Romania, United States –д байдаг байна. Манай Монголд одоогоор албан ёсны борлуулагч хэд хэдэн компаниуд байгаа билээ.
Anti-Malware.ru-ын мэдээлснээр Оросын антивирусын худалдааны 45% Kaspersky, 18% Symantec, 14% Eset гэсэн байна.
Kaspersky Lab -ын 50%-ыг компаныг үндэслэгч CEO Eugene Kaspersky гэгч нөхөр эзэмшдэг бөгөөд Kaspersky Lab-ын үндэслэгчийн нэг Natalya Kaspersky гэгч эмэгтэй 30%-ыг эзэмшдэг байна. Eugene Kaspersky нь Natalya Kaspersky-ын хуучин нөхөр нь аж. Эсрэгээр нь одоо юу гэж хэлэхээ мэдсэнгүйээ.

Холбоотой мэдээлэл

1 comment:

  1. hey ene holbootoi bichleg gesen zuiliinh ee talaar niitelel bichij tuslaach!!!

    ReplyDelete