Tv chat and online chat

Чухамхүү яг tv chat болон online chat(internet chat)-ын талаар өгүүлэх гэсэнгүй. Монголд олон ургалч үзлийн томоохон илрэл болж борооны дараах мөөг мэт олон олон хувь хувьсгалын телевизүүд бий болсоор байгааг хүн бүр мэдэж байгаа. Гэвч зөв чиг гольдролдоо байгаа эсэхэд эргэлзээтэй. Ихэнх телевизууд хүнд харагдахгүй шахам жижигхэн дөрвөлжин хэсэгт клип гаргачихаад tv чатыг хажуугаар нь урсгаж өгнө дөө. Энэ чинь өнөөдөр бидний том асуудал болчоод байгаа юм бишүү найзуудаа.


Харин online chat-ын хувьд учир зүггүй муу тал гарсан нь харагдахгүй байгаа ч гэр бүртээ internet-тэй болж байгаа өнөө үед бага насны болон өсвөр насны хүүхдүүд юу үзэж хараад байгааг эцэг эхчүүд нь тодорхой хэмжээгээр хяналт хийж байхгүй бол гэмгүй бизээ.
Ямартай ч гэмгүй биш гэмтэй болчоод байгааг доорх жишээ харуулах байх.

Баянзүрх дүүргийн шүүх Б.Урангоо гэдэг эмэгтэйд холбогдох хэргийг өнгөрсөн мягмар гаригт хэлэлцлээ. Тэрбээр интернэтийн болон телевизийн чатаар хүмүүстэй танилцаж улмаар гар утсыг нь залилан авч зугтдаг байсан гэнэ. Мөрдөн байцаалтын шатанд тэрбээр 11 иргэний гар утсыг залилсанаа хүлээжээ. Шүүгдэгч интернэт болон телевизийн чатаар залуустай танилцаж баар, цэнгээний газар уулзан "Би утасаа орхичихож. Утсаар чинь хүнтэй ярьчихаад ирье" хэмээн авч гараад тэр чигтээ зугтдаг байжээ. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.Урангоо нь 11 иргэнд хоёр сая гаруй төгрөгийн хохирол учруулсан бөгөөд түүнийгээ барагдуулаагүй нь тогтоогдсон байна. Анхан шатны шүүхээс Б.Урангоод жирийн дэглэмтэй хорих ангид хоёр жил ял эдлүүлэх, иргэдэд учирсан хоёр сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэр гаргажээ. Г.Равжаа

Холбоотой мэдээлэл

6 comments:

  1. Наад Урангоо чинь аятайхан хүүхэн байж дээ кэкэкэ

    ReplyDelete
  2. хаха хөөрхий тэр залуучууд

    ReplyDelete
  3. Тэр хүүхнийг биш залуусыг нь бас буруутгах хэрэгтэй ш дээ. Тийм юмаар хэсэж тийм хүнтэй танилцаж бас зүгээр ч үгүй болж өгвөл өөр харьцаанд орохыг санаархаж байсан гэдэгт би итгэж байна. Тийм тэнэг бодолтой залуучаад миний Монголын гудмаар дүүрэн байна шүү дээ. Байдал ийм л хөөрхийлэлтэй байна. Тэгсэн хэрнээ тэд нар хохирсон гээд л байж байгаа биз дээ. Цаанаа энэ бүгдээс нэгийг ухаараад өөрийгөө засаад аваад явбал тэр муу утасаар хохирох юу юм бэ?......... Бодоод үзвэл яадаг бол.........

    ReplyDelete
  4. yu yarichaw ene ganbat? baitlaa ohin nairj bolhoo baichaa yu?

    ReplyDelete
  5. Anonymous11/8/08 12:53

    Пэээ Базарваань. Нүүр тулан уулзаад, хамт сууж байгаал утсы нь аваад гарахнэээ... байж боломгүйм.

    ReplyDelete
  6. Овоо муу гар байш д цаадах чинь.

    ReplyDelete