Deleted files recover

recoverБид ихэнхдээ өөрийн хэрэгтэй файлуудаа устгачихдаг. Тэр дундаа бүр хогийн саваа (recycle bin) хүртэл цэвэрлээд тавьчихдаг шүү дээ. Гэтэл яг тэрний дараагаар хэрэгтэй файл минь байж таараад яах учраа олохгүй үе зөндөөн байна. Ингээд google-ээр устгасан файлаа сэргээх програм хайхад маш олон үнэгүй програмуудын жагсаалтууд гардаг тэр бүрийг суулгана гэж юу байхав. Хамгийн чухал нь аль хамгийн сайн файлыг минь сэргээх бол гээд л бас асуудал.
Тэгвэл энэ удаад устгасан файлаа сэргээх хамгийн энгийн хамгийн сайн 4 програм хангамжийг танилцуулж байна.



1. Undelete Plus
Мэдээж устгагдсан файлуудыг сэргээх төрлийн програм хангамж freeware байх нь маш сонин тохиолдол болж таарна. Тиймээс ийм төрлийн програмууд тодорхой хэмжээний үнэтэй байдаг. Гэхдээ жагсааж бичиж буй програмууд маань үнэгүй. Undelete Plus бол миний нэн түрүүнд сонгох програм. Хэрэглэхэд хялбар ойлгомжтой. Устгагдсан файлыг сэргээх магадлал өндөр.
undelete plus


2. Restoration
Энэ програм нь нэг тавуу тал нь заавал суулгах шаардлага байхгүй. Та програмыг татаж авсны дараагаар шууд ажиллуулаад устгагдсан файлаа хайлгаж сэргээх боломжтой гэж байгаа.
Restoration


3. PC Inspector File Recovery
PC Inspector File Recovery гэгч энэхүү програм нь харахад тийм ч ойлгомжтой энгийн биш боловч устгагдсан файлыг олж илрүүлэхдээ нэлээд хүчтэй гэсэн байх юм. Устгагдсан файлуудыг төхөөрөмжөөс хайлт (scan) хийснийхээ дараагаар устгагдсан файлуудыг folder бүтэцтэйгээр харуулна. Ингээд тухайн мод хэлбэрээс өөрийн сэргээх файлуудаа сонгоод хадгалах гэх товчийг дарж сэргээнэ.
PC Insperator


4. Recuva
Recuva нь тодорхойлсон алхамуудын дагуу таныг хөтөлж явсаар сэргээлт (recover) хийнэ. Маш энгийн бүтэц нь таныг зөвхөн устгагдсан файлаас сонголотоо хийгээд сэргээх боломжийг гаргаж өгнө. Хэрэв та нэмэлт хэлбэрийг сонговол устгагдсан файлуудын талаарх мэдээллийг харж болох юм.
Recuva

Холбоотой мэдээлэл

11 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. пөөх, сарын өмнө энэ бичлэгийг уншсан ч болоосой. Би бүүр ядарсан шүү. хэ хэ, ёстой хэрэгтэй мэдээлэл байна.

    ReplyDelete
  3. LMO
    баннер байж л байгаа шү дээ

    Заяа
    Би тэгвэл сарын өмнө хийдэг байж дээ. Ямартай ч мэдээд авчихсан юм чинь дараа нь алдахгүй биздээ

    ReplyDelete
  4. Anonymous18/8/08 15:15

    Ёстой хэрэгтэй мэдээлэл байна. Би нилээн дээр флашнаасаа нэг юм устгачихаад recovermyfiles ашиглаад огт сэргээж чадахгүй байсан юм эднүүсийн нэгээр нь үзэе дэ.
    Файл сэргэх боломж нь хэзээ устгасанаас хамаардаг боловуу яадаг бол?

    ReplyDelete
  5. banner chini neg garj ircheed neg alga bolchood bna daa! bairluulsan serveree shalgasan ni deer bhaa!!!

    ReplyDelete
  6. Anonymous4/9/08 14:46

    Minii banneriig tawiarai Bi banneriig chin tawisan bgaa . www.davaakhuu.tk

    ReplyDelete
  7. Anonymous26/9/08 13:53

    bugdeere yag bolj bn shuu bayarlalaa

    ReplyDelete
  8. Anonymous5/12/10 08:52

    1. Undelete Plus -psda mine ene chine money neheed baunshdee ubgui ntr gej hutsaad bsan

    ReplyDelete
  9. Өө маш их баярлалаа...
    Хэрэг болж байсан юм маань байж байна...

    ReplyDelete