Чанартай screenshot-ыг өөрийн вэб сайт дээр байрлуулна гэдэг бол асуудал урган гарах нэг зүйл юм.
Бид ихэнхдээ өөрийн дэлгэцний screenshot-ыг гарны PrScrn буюу Print Screen гэсэн товчлуурын тусламжтайгаар авдаг. Эсвэл ямар нэгэн мэргэжлийн багаж хэрэгсэлээр энгийн тохиргоотойгоор авдаг шүү дээ.
Тэгвэл PNG, JPG, GIF гэсэн зургийн файлын формат нь вебд screenshot-ыг байрлуулахад хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Мэдээж хэрэг тодорхой учир шалтгааны улмаас BMP гэсэн форматыг сонгосон байх нь ч бий.
Текст ба Клипарт зураг. Хэрэв текст бүхий мэдээлэлтэй зүйлийн(жишээ нь кодын блок, google-ын хайлтын үр дүн, icon багатай дэлгэцийн цэс ) screenshot-ыг хийх гэж байгаа бол ихэнхдээ GIF эсвэл PNG форматыг сонгоно. Энэ нь зургийн зарим нэг хэрэггүй хэсгийг цэвэрлээд файлын хэмжээг бага болгож чаддаг.
Windows-ын дэлгэц. Хэрэв та өөрийн компьютерийн дэлгэц, ямар нэгэн мэдээний цонх, Windows хөтөч, DOS-ын дэлгэц, Google map зэргийн screenshot хийсэн бол зургийг PNG форматаар хадгалавал тохиромжтой. PNG форматын давуу тал нь JPEG форматтай харьцуулахад зургийн бүх өнгийг хадгалж үлдэж чаддагт байдаг байна. Photoshop-ын эхлэл хэсгийн screenshot-ыг JPEG болон PNG-ээр харьцууллаа.
Видео бичлэг болон Фото зураг. Хэрэв та видео бичлэг, Google Earth, видео тоглоом, flash анимац, дэлгэцний ханын цаас мөн фото зургийн screenshot хийсэн бол PNG-ээсээ илүү JPEG-ыг сонгох хэрэгтэй. Учир нь зургийн чанар сайн боловч хэмжээний хувьд багассан сайн талтай байдаг. Жишээ нь youtube-ээс авсан screenshot-ыг PNG –ээр хадгалахад 92kb байсан бол үүнийг JPG болгоход даруй 20kb болж багассан ч зургийн чанар мэдэгдэхүйц сайн харагдаж байна.

Ихэнх хүмүүст хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө болсон байна. Амжилт!
ReplyDeleteӨө тайнкс. Их хэрэгтэй эд байна хө.
ReplyDeleteЁстой хэрэгтэй мэдээлэл байна даа. Би ч бас ингэж эргэлздийштээ..
ReplyDeleteНайз нь ярьхаа мартчихсан байна лээ. уучлаарай. Дараагий уулзалт дээрээ чамайг ажилтай байсан ч чирээд очъё. :-)